ЦУОШГ-ын мэдээллээр энэ сарын эхний 10 хоногт манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-65 см нэмэгдсэн ч нуурын толио, голын уртын дагууд зузаан нь харилцан адилгүй байна.
Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоны улмаас мөс цөмрөх, автомашинтайгаа суух, осолдох тохиолдол гарсаар байгаа юм. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.
Он гарсаас хойш Хөвсгөл, Баян-Өлгий, Завхан аймагт мөс цөмөрсөн 3 удаагийн дуудлага бүртгэгдэж, ОБЕГ-ын алба хаагчид автомашиныг татан гаргажээ.
СЭТГЭГДЭЛ