Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
МАН-ын генсек Д.Амарбаясгалан тавиулуудынхаа тарьсан балгийг цайруулахаар ажиллаж эхэлсэн үү?
Image
УЕП-ын газраас С.Эрдэнийг яллагдагчаар татахаас татгалзжээ
Image
С.Эрдэнэ: Хулгана жилдээ зон олон маань энх тунх, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөж байна
Image
З.Энхболдын баруун гар Ц.Анандбазар сэтгүүлчээс тэрбум төгрөг нэхэмжилжээ
Image
Битүүний 08:00 цагаас шинийн дөрөвний 08:00 цаг хүртэл улс, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хаана
Image
Төрийн албан хаагч 6700 хүн явган эргүүл хийнэ
Image
УОК: Цагаан сараар Улс, хот хоорондын тээврийг бүрэн зогсоохоор шийдвэрлэлээ
Image
Эзэмшил газраа орон сууцаар сольсон эхний айлууд түлхүүрээ гардан авлаа
Image
Ерөнхий сайд мэргэжлийн хяналтын байгууллагын бие бүрэлдэхүүнтэй цахим хурал хийлээ
Image
АН-д алхаж орох нүүр З.Энхболдод бий юу?
Image
Нийслэлийн гудамж талбайд өнөөдрөөс эхлэн 7000 эргүүл ажиллана
Image
ДЭМБ: Египетэд коронавирусний халдвар авсан хүн эдгэрч байна
Image
Мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг зөвлөж байна
Image
Зэрлэг гахайн болон чонын толгой тээвэрлэж явсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ
Image
ЗАХИРАМЖ: Сар шинээр орох, гарах хөдөлгөөнийг зургаан аймагт ХЯЗГААРЛАЛАА
Image
14-17 насны сурагчдыг Стэнфорд Их Сургуулийн зуны хөтөлбөрт урьж байна
Image
Дарга нар төсвийн мөнгөөр өрөөгөө засаж, иргэд ногдол ашгаараа эмнэлэг барих хэрэг үү
Image
Ирэх дөрөвдүгээр сараас хотын төвийн бүх зогсоол төлбөртэй болно
Image
Хулгана жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Image
Сүүлийн 24 цагийн хугацаанд Хубэй мужид шинээр илэрсэн коронавирусийн халдварын тоо огцом буурлаа
Image
Засгийн газрын шийдвэрийг түрүүлж МЭДДЭГ “Балетчин” Сүнээ
Image
Ерөнхийлөгч өө, сонгуульд нэр дэвших оффшорчдод хориг тавьж өгөөч
Image
Тавантолгойн ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЭЗҮ-г Засгийн газарт өргөн барина
Image
Сибирийн хүч-2: “ГАЗПРОМ” Монголд охин компаниа байгуулна
Image
Б.Ганхуяг: 1072 хувьцааг “амь оруулах” нь чухал байлаа
Image
Сургууль, цэцэрлэгийн хөл хориог ГУРАВДУГААР САРЫН 30 хүртэл сунгалаа
Image
ЗАСГИЙН ГАЗАР: Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог сунгалаа
Image
Халдварын сэжигтэй 15 зорчигчийг /БНХАУ болон ОХУ-ын иргэд/ буцаажээ
Image
Б.Сэргэлэн: Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцод нэгдэн орсноос хойш нийт 15 өв бүртгүүлээд байна
Image
Говь-Алтай аймгийн ГБХЗХХ-ийн дарга зуурдаар нас барсан байдалтай олджээ
Image
Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга С.Болормаа Засаг даргынхаа өрөөнд учир битүүлгээр амиа алджээ
Image
Д.Халиун: Г.Загдаа ахынд өдөр бүр зодоон, хүчирхийлэл болдог
Image
“Diamond Princess” хөлөг онгоцны зорчигчдыг буулгаж эхэлжээ
Image
Монгол хэл, бичгийн шалгалтад бүдэрвэл их, дээд сургуульд элсэх боломжгүй
Image
Машин шатаж 3 хүүхэд амиа алджээ
Image
БОЛТОН ТРАМПЫН ГАДААД БОДЛОГЫГ ШҮҮМЖИЛЛЭЭ
Image
“Түлш олдохгүй цаасан хайрцаг түлж байна”
Image
Боловсролын байгууллагын үйл ажиллагааг 3 дугаар сарын 30 хүртэл хязгаарлахаар сунгав
Image
Г.Занданшатар: Өндөржүүлсэн бэлэн байдлын үед зээлийн хүүг хөнгөлж, чөлөөлөхгүй
Image
ЗГ: Сургууль, цэцэрлэгийн хориог дөрөвдүгээр сарын 1-н хүртэл сунгана
Image
Э.Эрдэнэ: Төрийн тэргүүний хүүхэд энхийг сахиулсан анхны тохиолдол нь би
Image
“Азура”-гынхан гэж чухам хэн, хэн бэ?
Image
Францын цэрэг тусгай ажиллагааны үеэр амиа алджээ
Image
Г.Занданшатар: Тэтгэврийн зээл тэглэх ажил амжилттай хэрэгжлээ
Image
Р.Дагва: Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилтын эзэд нь өнөөдрийн 16-18 настнууд гэдгийг бодолцох ёстой
Image
Амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг үүрэг болгов
Image
Ямар учраас Bitcoin Cash бий болсон мөн юунд чиглэгдсэн бэ
Image
Говьсүмбэрт коронавирусийн хоёр сэжигтэй хүн тусгаарлагджээ
Image
Р.Сэддорж: Эх орноо хохироож, эх оронч дүрд тоглож болохгүй
Image
Сар шинийн баяраар иргэдийг дроноор хянахгүй
Image
Үе үеийн “дэлхийн Мисс” титмийн эзэд
Image
Сингапур улс нүүрсхүчлийн хийнээс татвар авдаг зүүн өмнөд Азийн анхны улс болно
Image
ОРЛОГИЙН ҮҮД НЭЭХ НУУЦ ДОМЫН АРГУУД ХАДГАЛААД АВААРАЙ
Image
Н.Цэлмүүн: Эцгийнхээ үхлээр нэр хүнд олох гэсэн арчаагүй залуучууд!
Image
ХҮРЭН МАНЖИНГИЙН ДЭГЛЭМЭЭР ӨДӨРТ 1 КГ ХҮРТЭЛ ЖИН ХАЯХ БОЛОМЖТОЙ
Image
Улс төрч Х.Баттулгын хүүгийн гэрийн цонхоор жүжигчин Б.Баатархүүгийн хүү унаж амиа алджээ
Image
Өвлийн олимпийн шилдэг зургууд
Image
МОНГОЛ ОХИН БАНАНА ХИЙЖ БАЙГАА БИЧЛЭГ ШУУГИАН ТАРЬЖ БАЙНА
Image
Е.МЕДВЕДЕВА: БИ ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙСЭН
Image
Хүний журамт эхнэрийг өөрийн азарга дор хийж авсан юм даа...+18
Image
Ж.Батзандангийн хуйвалдаан илэрч “би үхсэн нь дээр” гэж өөрийгөө зүхжээ
Image
Ердөө 5-хан секундын хугацаанд дэлхийг хүчилтөрөгчгүй байлгавал …
Image
Амгаланбаатар дүүд маань "шорон хэсээд явж байх сайхан байна уу П... минь" гэж хэлээд гарсан гэсэн
Image
"ОЮУТОЛГОЙ" ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН ГЭРЭЭГ ИЛ БОЛГОВ
Image
ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН ЗАРЛАВ
Image
УНГАР УЛС "ПЁНЧАН-2018"-ААС АНХНЫ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ
Image
Олны танил бүсгүйчүүдийн ээдрээт амьдрал буюу дуулианы эзэд
Image
Тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг эхэллээ
Image
МЕДАЛИЙН ТООГООР НОРВЕГИ УЛС ТЭРГҮҮЛСЭЭР БАЙНА
Image
Банкны ерөнхийлөгчийн ажлаа орхин луу болохыг хүссэн нь
Image
Японы комик сэтгүүл “Чингис” хааныг доромжлов
Image
Автомашины татвар, төлбөрөө Улаанбаатар хотын банкаар шууд төлөх боломжтой
Image
Пёнчоны олимпийн гоо сайханы бурхад
Image
Нүүрсэн эмний гайхалтай ач тус
Image
Ж.Цолмон та муухай харагдаж байна
Image
iPhone-оо хамгийн хурднаар цэнэглэх амархан 4 арга
Image
Лаврын навчин дээр хүслээ бичээд шатаагаад үз та лав итгэхгүй дээ…
Image
М артагдашгүй, бас ухаан балартуулсан хэдхэн минут...+18
Image
Цагаан сарын барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон түрүүлжээ
Image
Толины өмнө хэлвэл танд аз авчрах 10 үг
Image
Тэмээтэй аялагч Монгол бүсгүйн хамтрагч 18 жил гэртээ хариагүй эр байжээ
Image
ДОХИО: Ойрын өдрүүдэд цасан шуурга шуурч цочир хүйтэрнэ
Image
МОНГОЛ ЗАЛУУС “ЯНХАНТАЙ СУУЧИХГҮЙ ЮМСАН” ГЭЖ ЗАЛБИРНА…
Image
ААДАР БОРООНЫ УЛМААС ЭВДЭРСЭН АРВАЙХЭЭР, МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦ САНГИЙН ХӨРӨНГӨӨР
Image
Алтанхуяг тэргүүтэй Гансүх нар шоронгоос гарах нүхээ хайж эхлэв /Бичлэг/
Image
Маргааш 1000 ажил олгогчдын зөвлөгөөн болно
Image
Өнөөдөр I, III эмнэлэг дээр иргэдэд үзлэг хийж, зөвлөгөө өгнө
Image
Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын анхааралд
Image
С.Ганбаатар: Цалинг ТАВАН САЯ болгож, залуучуудад ОРОН СУУЦ ҮНЭГҮЙ олгоно
Image
ҮСЧИД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДДЭЭ НӨАТ-ЫН БАРИМТ ОЛГОЖ ЭХЭЛЖЭЭ
Image
42 иргэнийг хөнөөсөн аймшигт хэрэг гарлаа
Image
Үүлдэр тогтоох комиссын шийдвэрээр 92 азарга уралдаж байна
Image
Аргентин залуу үлгэрийн баатар шиг болох гэж 35 мянган доллар зарцуулжээ
Image
Америкийн StartupМонголоос программ хөгжүүлэгч хайж байна
Image
Дуучин Дэлгэрмөрөнгийн ”Өсгийтэй гутал”-ны паян
Image
Зөн совингийн хариуг хэрхэн авах вэ
Image
Б.Догмид: Ирээдүйд Далай ламын хойд дүр ч Монголоос тодрохыг үгүйсгэхгүй
Image
ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 05-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ:
Image
С.БЯМБАЦОГТ: ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ БОСГЫГ ӨНДӨРСГӨНӨ
Image
“Улаанбаатарын өвлийн наадам” гэр бүлийн баяр өнөөдөр эхэлнэ..
Image
НОХОЙГ НЬ АЛАХ ДӨХСӨН “LAMBORGHINI”-ИЙН ЖОЛООЧИД 9000 ДОЛЛАР ТӨЛЖЭЭ
Image
"Д.Мурат гишүүн хятад улсын иргэнтэй гэр бүл болсон байж болзошгүй"
Image
Сая ам.долларын төлөөх М.Нандин-Эрдэнийн тулаан болно
Image
Сонгуулийн өдөр 943 автобус иргэдэд үйлчилнэ
Image
ХЯТАД УЛСЫН АНУ-ААС ИМПОРТООР АВЧ БУЙ ШАР БУУРЦГИЙН ХЭМЖЭЭ 80 ХУВИАР БУУРЧЭЭ
Image
21 аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан номын дуу сонсож байна
Image
"ИХ-7” ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫН ҮР ДҮНГИЙН АЛБАН ЁСНЫ МЭДЭГДЭЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХААС ТАТГАЛЗЖЭЭ
Image
Дэлхийн амьтдын 2017 оны хамгийн инээдэмтэй зургууд
Image
​Д.Ангар: Манжийн үеийнхээс ч өндөр банкны зээлийн хүүг дийлэх иргэн, аж ахуйн нэгж үлдсэнгүй
Image
Г. Жамц: Ядуу амьдруулдаг сэтгэлгээнүүд ЗААВАЛ УНШ ?
Image
Image

Төмөр зам тавьснаар тээврийн зардал дөрөв дахин буурах боломжтой гэв

Төмөр зам тавьснаар тээврийн зардал дөрөв дахин буурах боломжтой гэв Дэд бүтцээ хөгжүүлэхгүйгээр байгалийн баялгаа ашиглан, зах зээлд нийлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулна гэдгийг энгийнээр хэлбэл худаг нь байгаад усаа татах ховоо, онгоц, гэр лүүгээ зөөх савгүйтэй адилтгаж болох биз ээ.
Тиймдээ ч бид уул уурхайн баялгаа хэрхэн хямд зардлаар, эрэлттэй зах зээлд нь нийлүүлэх талаар толгойгоо гашилгаж ирсэн. Цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр завдан хөрөнгө, хөдөлмөр зарцуулсан. Гэхдээ өдий хүртэл төдийлөн амжилтад хүрсэнгүй. Уул уурхайн баялгийн голомт нутаг, манай улсын урд хязгаар, Тавантолгойн бүлэг ордоос нийт экспортын бүтээгдэхүүний 85 хувь нь, гол худалдан авагч урд хөрш рүү авто замаар тээвэрлэгдсэн хэвээр байна. Эл байдлыг халахаар Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байгуулах төсөл эхлүүлсэн нь саяхан. 280 сая ам.доллар үргүй зарцуулж, шороон далан босгоод өнгөрлөө хэмээн иргэд, холбогдох албад, улс төрийн хүрээнд маргаан дагуулсан. Тэгвэл өдгөө тус ажлыг зөв зүйтэйд тооцон, 280 сая “ногоон”-оор 8.8 сая шоо метр далан байгуулж газар шорооны ажлынхаа 86, нийт зураг төслийнхөө 90 орчим хувийг гүйцэтгэсэн стратегийн бүтээн байгуулалтын эхлэл хэмээн мэдээллээ. Тодруулбал, ирэх есдүгээр сараас Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн, 240 орчим км урт төмөр зам барихаар шийдвэрлэсэн талаар болон цаашид ямар төлөвлөгөөгөөр ажиллах, хөрөнгө оруулалт хэрхэн татах, санхүүгийн баталгааг “хэн” гаргах тухай танилцуулсан уулзалт, хэлэлцүүлгийг өнгөрсөн бямба гарагт зохион байгуулав. Тус хэлэлцүүлэгт Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Тавантолгой” болон “Тавантолгой төмөр зам” компани, “Монголын төмөр зам” төрийн өмчит компани, арилжааны банкууд, хувийн хэвшлийнхэн, гадаадын зочид зэрэг 100 гаруй хүн оролцов.
 
2018 оны 242 дугаар тогтоолоор дээрх чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгожээ. Тус компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутгаар дамжин, Тавантолгойгоос Гашуунсухайтын боомт хүртэл төмөр зам барих үүрэг хүлээсэн байна. Хоёр өртөө, таван зөрлөг, 16 гүүр, 126 хоолой, мал, амьтан нэвтрэх найман гарц гарган, дохиолол холбооны хагас автомат систем суурилуулж, 25 тонн ачаа даах хүчин чадалтай, 1435 мм-ийн царигтай, гол зам нь 240 км үргэлжлэх төмөр зам нь манай улсын томоохон бүтээн байгуулалт болох юм. Ажлын нийт зардалд 1.8 орчим тэрбум ам.доллар шаардлагатай аж. Одоогоор төмөр замын газар шорооны ажлын гүйцэтгэл 86.6, гүүр, хоолойн ажил 52 хувьтай байгаа бөгөөд 209 орчим км замынх нь зураг төслийг бүрэн хийж дуусгасан гэнэ. Уг замыг барьснаар манай улсын нутаг дэвсгэр дэх нүүрс тээврийн зардал нэг тонн тутамд 32 ам.доллароос наймд хүрч дөрөв дахин буурах боломж бүрдэх аж. Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэхээр тооцжээ. Мөн улсад жилд 20-28 сая ам.долларын татвар төлөх гэнэ. Түүнчлэн авто замын тээврээс үүддэг бэлчээрийн талхдалт, тоосжилтыг бууруулж, хөрс, болон агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр багасгах ач холбогдолтой юм байна. Үүнээс гадна 1900 орчим байнгын ажлын байр бий болгож, эдийн засгийг 3.7 дахин өсгөнө хэмээн тооцжээ. Бүтээн байгуулалтын ажлыг ирэх есдүгээр сараас эхлүүлэх ба нийт 28 сарын хугацаанд буюу 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
 
Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон бусад бүтээн байгуулалтын ажлын эхлэлийг дотоод эх үүсвэрээсээ санхүүжүүлэх, зохион байгуулах үүргийг “Эрдэнэс Тавантолгой” компани хүлээжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Юуны түрүүнд Тавантолгой, Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил цэрэг, хүчний байгууллага, холбогдох аж ахуйн нэгж, мэргэжлийн албадын тусламжтайгаар, төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байна. Хөрөнгө оруулалтын тодорхой хувь 156 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” компаниас гаргасан. Тавантолгой, Зүүнбаян чиглэлийн төмөр зам баригдсанаар Зүүнбаянд байгуулах гангийн үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр лүү түүхий эдээ шуурхай хүргэн, эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлэх дэд бүтэцтэй болох юм. Хоёрдугаарт, Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг нэрлэе. Монголдоо хамгийн урт, хамгийн олон байгууламжийг нэгтгэсэн тус замын бэлтгэл буюу газар шорооны ажил дуусах шатандаа орсон. Манай компани уг төслийн анхны болон дунд шатны хөрөнгө оруулалтыг гаргах санхүүгийн чадамжтай болсон. Эхний ээлжид манай компаниас 120 орчим сая “ногоон” зарцуулах гэрээ байгууллаа. Үүнээс гадна бид Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн параллел авто зам барих ажлыг эхлүүллээ. Энэ оны гуравдугаар улиралд багтаан нүүрс боловсруулах үйлдвэрийнхээ техник эдийн засгийн үндэслэлийг батлуулахаар ажиллаж байна. Компанийн энэ оны эхний хагас жилийн ашиг 670 гаруй тэрбум төгрөгт хүрсэн нь төлөвлөгөөгөө 25-50 хувиар давуулан биелүүлсэн дүн боллоо” гэсэн юм.
 
“Эрдэнэс Тавантолгой” компани 2018 оны ашгаа дэд бүтэц болон уурхайгаа өргөжүүлэх бүтээн байгуулалтын зардалд зарцуулах шийдвэр гаргасан. Харин энэ оны цэвэр ашгаасаа ногдол ашиг өгөх, эсэх талаарх асуултад тэрбээр “Хувьцаат компаниуд цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах үүрэгтэй. Манай компанийн хувьд 2019 онд иргэдэд ногдол ашиг тараах, эсэхийг Засгийн газартай зөвшилцөж шийдвэрлэх болов уу. Хамгийн гол нь компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, дэд бүтцээ сайжруулан, нүүрс боловсруулах, угаах үйлдвэрийг ашиглалтад оруулах хэрэгтэй юм. Улмаар бид олборлох уурхайгаас нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж үйлдвэр болон өргөжих боломж бүрдэнэ. Ингэснээр урт хугацаанд өгөөж нь арвин байж, иргэдэд очих ашиг ихсэх нь дамжиггүй” гэв.
 
Дээрх чиглэлийн бүтээн байгуулалтын ажлыг ямар компани хийх, хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэх талаар “Тавантолгой төмөр зам” компанийн захирал Н.Удаанжаргал “Одоогоор манай төсөлд 280 сая ам.доллар зарцуулжээ. “Эрдэнэс Тавантолгой” компаниас 120 орчим сая “ногоон” өгөх хэлэлцээрийг саяхан баталсан. Ингэснээр нийт 400 сая ам.доллароор анхан шатны хөрөнгө оруулалтаа хийн, газар шорооны ажлынхаа 85 орчим хувийг гүйцэтгэчихсэн гэж ойлгож болно. Энэ бол хөрөнгө татахад боломжийн “хөрс”. Төслийн нийт өртөг 1.8 орчим тэрбум ам.доллар болох тооцоо бий. Одоогоор 800 гаруй сая “ногоон” хэрэгтэй байна. Монгол Улсын Засгийн газрын хөрөнгөөр эхлүүлсэн төсөлд заавал гаднын компаниудаас санхүүжилт олохоор мэрийх шаардлагагүй болов уу. Бид өнөөдрийн хэлэлцүүлэгт Төвбанкны төлөөлөл, арилжааны бүх банк, хувийн хэвшлийнхнийг урьсан. Энэ нь тэдэнд ямар боломж байгааг судлах, мөн төслийнхөө үр өгөөжийг танилцуулах зорилготой. Байгаа боломжоо ашиглан, дотоодынхоо нөөц, хөрөнгөд тулгуурлан, сайн менежмент хийн төмөр замаа барихаар төлөвлөж байна. Санхүүжилтээ төмөр замын ирээдүйн тээвэрлэлтээс олох орлого, манай компанийн 66 хувийг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний борлуулалтын орлого зэргийг барьцаалан хөрөнгө оруулалт татах хэлбэрээр шийдэх боломжтой” гэв.
 
Манай улсын талаас тавьж буй төмөр зам, урд хөршөөс “ирж” байгаа төмөр замаас зөрж, мөн газрын хэвгий, хонхор таарч буй нь бүтээн байгуулалтын ажлын явцыг удаашруулах магадлалтай, хоёр тал харилцан зөвшилцөлд хүрээгүй гэх мэдээлэл бий. Энэ талаар Н.Удаанжаргал “Хоёр улсын дипломат харилцаа, гадаад бодлогын хүрээнд эл асуудлыг шийдвэрлэсэн. Ямар нэгэн байдлаар санал зөрөх, үл ойлголцох асуудал ахин үүсэхгүй. Харин газрын хэвийлт, хотгор их байгаа тул Загийн хоолой орчимд 27-28 метрийн өндөртэй, зургаан метр урттай гүүрэн байгууламж барихаар тооцсон. Энэ нь магадгүй хамгийн нам дор газар төмөр зам барьсан анхны тохиолдол болох болов уу” хэмээн ярив.
 
Хэлэлцүүлэг, танилцуулгад гадаад, дотоодын олон төлөөлөгч оролцон, сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Урд хөршийн цөөнгүй компанийн төлөөлөл “Төмөр замынхаа төсөлд монголчууд гадаадын хөрөнгө оруулалт татах уу” хэмээн удаа дараа асуухад, аль ч улсын ямар ч компанийн саналыг сонсох, харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн хэмээн мэргэжилтнүүд хариулсан. Үүнээс гадна Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “БНХАУ-ын Ардын банк манай банк хоорондын байгуулсан своп хэлэлцэл бий. Үүний хүрээнд манайх “ашиглаж” буй 1.8 тэрбум ам.долларыг бид 2020 оны долдугаар сард төлнө. Хэрэв урд хөрштэй тохиролцож чадвал дунд хугацаанд буюу 5-10 жил уг мөнгийг “ашиглах” нөхцөл үүсэж болох юм. Төвбанканд ийм боломж бий” гэв.
 
Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг гадаадын туршлагатай компанид даатгах юм байна. Олон ч аж ахуйн нэгж уг төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах саналаа ирүүлснийг “Тавантолгой төмөр зам” компанийнхан дурдана лээ. Харин ерөнхий гүйцэтгэгч санхүүжилтээ бүрэн гаргах уу, эсвэл хөрөнгө оруулалтыг Монголын тал даан, зөвхөн барилгын ажлаа л хариуцуулах уу гэдгийг хараахан эцэслэн батлаагүй аж.
 
Эх сурвалж: Өнөөдөр сонин

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6