Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
ӨНӨӨДӨР НИЙТИЙН ТЭЭВРИЙН 39 ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРНО
Image
ПАРЛАМЕНТ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЯМАР АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭХ ВЭ
Image
ЗАСГИЙН ГАЗАР МАРГААШНААС ЭХЛЭН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАЙЛАГНАНА
Image
МАРГААШНААС ЭХЛЭН САЙЖРУУЛСАН ТҮЛШ АВАХ “САЙН КАРТ” ИРГЭДИЙН ГАР ДЭЭР ОЧНО
Image
ГАДААД ЗАХ ЗЭЭЛЭЭС АШИГ ОЛОХ ОНОВЧТОЙ ГАРЦЫГ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА
Image
УЛААНБААТАР 12-14 ГРАДУС ДУЛААН БАЙНА
Image
“ДҮНЖИНГАРАВ”-ЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАВ
Image
ХӨДӨӨ АРЛЫГ ХӨДӨӨГӨӨР НЬ ҮЛДЭЭЕ
Image
МОНГОЛЫН БАГ СОНГОМОЛ БӨХИЙН ДАШТ-Д АНХ УДАА ОРОЛЦОНО
Image
МОНГОЛЫН ПАРАЛИМПИЙН ӨДРИЙГ АНХ УДАА ТЭМДЭГЛЭЖ БАЙНА
Image
ӨНӨӨДӨР Б.ЧИНЗОРИГ, Х.ЭНХМАНДАХ НАР ТУЛААНАА ХИЙНЭ
Image
Х.БАТТУЛГА: НЭГЭНДЭЭ УРАМ ХАЙРЛАЦГААЯ, ХАМТДАА ГҮЙЦГЭЭЕ, ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ
Image
“ЦЭВЭР АГААРТАЙ-АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ИЙН ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАЛТЫН ЗУРАГЛАЛ
Image
ӨНӨӨДӨР БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭТЭЙ
Image
ОРОН СУУЦНЫ НЭГ ДАВХАРТ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАЖ БАЙЖЭЭ
Image
УЛААНБААТАРТ 15-17 ГРАДУС ДУЛААН БАЙНА
Image
“СААДТАЙ 100 МЕТРИЙН ГҮЙЛТ”-ИЙН ТӨРӨЛД ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТ ШИНЭЧЛЭГДЛЭЭ
Image
Д.БАРХҮҮ: НЭН ЯАРАЛТАЙ MRI ХИЙЛГЭХ ИРГЭД ХУВИЙН ХЭВШИЛД ДААТГАЛААРАА ХИЙЛГЭХ АСУУДЛЫГ ШИЙДЭХ БОЛОМЖ БИЙ
Image
“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ИЙН ҮЕЭР НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛД ДАРААХ ӨӨРЧЛӨЛТ ОРНО
Image
ТҮҮХИЙН СУДАЛГАА: 300 ЖИЛ ДАЛД ОРШСОН САРЬДАГИЙН ХИЙДИЙН НУУЦЫГ ДЭЛГЭНЭ
Image
ЗУРГААН ЭГНЭЭ ЗАМ ТАВИХАД 116 ИРГЭН СААД УЧРУУЛЖ БАЙНА
Image
А.БАТТҮШИГ: Л.НАРАНБААТАРТ АЖИЛ ХИЙЖ АМЬДРААЧ ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА
Image
“НОМ БОЛ ЗАМ” УРИАН ДОР ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭНЭ
Image
ЯПОН СОЁЛЫН НААДАМ БОЛНО
Image
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Олон улсын Ардчиллын өдрийг тохиолдуулан илгээлт хүргүүллээ
Image
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ТАЛААР ТАШАА МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ХҮМҮҮСИЙГ ШАЛГУУЛНА ГЭВ
Image
БАЙГАЛЬ ОРЧНЫ БУЛАН” БАЙГУУЛАХ АЯНЫ ШИЛДГҮҮДИЙГ 500,000-2,000,000 ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛНА
Image
ТЕНДЕРЫН АСУУДАЛД ХОЛБОГДСОН Д.ДОРЖХАНД 188 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Image
Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах "ЯПОНЫ НЭГ ӨДӨР” Төв талбайд болно
Image
Энэ амралтын өдрүүдэд “Цэвэр агаартай автомашингүй өдөр”
Image
Өдрийн сонины “Хар тамхинд холбогдсон алдартнуудын мэдээллийг гаргахыг хориглоё“ уриалгыг  дэмжиж байна
Image
НИЙСЛЭЛИЙН САЛБАР КОМИССЫН II ДУГААР ХУРАЛ БОЛЛОО
Image
ИРГЭДЭД АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ЧАДВАРЫГ ЭЗЭМШҮҮЛЖ БАЙНА
Image
“ICE AGE” НЭРИЙН САВАЛСАН МӨСИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙЖЭЭ
Image
ХӨРСНИЙ БОХИРДОЛЫГ БАГАСГАХ, АЙЛ ӨРХИЙГ ЭКО 00-ТОЙ БОЛОХОД СИРКЛ К БОЛОН НУТГИЙН ШИЙДЭЛ ТББ-УУД ХАМТАРНА
Image
ЯПОН СОЁЛЫН НААДАМ 2019 ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЗОХИОГДОНО
Image
Г.ЗАНДАНШАТАР: ЦЭГЦЛЭХ ЦАГ ИРЖ ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН ЭРЧЭЭ АВЧ БАЙНА. ШИЙДЭЛ, ТӨСӨЛ БЭЛЭН БОЛЛОО
Image
БЕАТЕ ТРАНКМАНЫГ УЛААНБААТАР ХОТЫН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР ШАГНАЛАА
Image
Э.СОДНОМПЭЛЖЭЭ ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ДАХИН ТОГТООЛОО
Image
ИОРДАНЫГ НЭГТГЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНД САНАА ЗОВЖ ЭХЭЛЖЭЭ
Image
ХАР ТАМХИНД ХОЛБОГДСОН АЛДАРТНУУДЫГ МЭДЭЭЛЛИЙН БҮХ ХЭРЭГСЛЭЭР ГАРГАХЫГ ХОРИГЛОЁ
Image
НЯМ ГАРАГТ ЗАХУУД АМАРНА, ЗАМУУД ХААГДАНА
Image
А.БАЯРЦЭЦЭГ: “МАРКО ПОЛО” МИНИЙ АМЬДРАЛЫГ ӨӨРЧИЛСӨН
Image
ТӨРСӨН ХҮҮДЭЭ ЗОДУУЛЖ АМИА АЛДЖЭЭ
Image
Э.БАТМӨНХ: АМИАРАА СОЛИОД Ч БОЛОВ ҮЛДЭЭХИЙГ ХҮССЭН ҮРГЭЛЖЛЭЛ МИНЬ БИДНИЙ ОХИН ҮР
Image
НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧ ТАПАН МИШРА ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ
Image
АЗИЙН ХУДАЛДААГ ДЭМЖИХ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД МОНГОЛД ЧУУЛЖ БАЙНА
Image
З.МЭНДСАЙХАН: УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭД БОДИТ ӨРТГӨӨС 27-58 ХУВИАР ДООГУУР ҮНЭЭР ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧИЙГ ХЭРЭГЛЭЖ БАЙНА
Image
“БИЛГҮҮН НОМЧ” СУРГУУЛИЙН СУРАГЧИД РЕСТОРАНЫ ДЭЭВЭРТ СУРАЛЦАЖ БАЙНА
Image
Ф.МАЛОН: МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГУУД УДАХГҮЙ ШИЙДЭЛД ХҮРНЭ
Image
Бусдаас нууц ганцаараа үзэх 10 кино
Image
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилжээ
Image
Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу жолооч нарт хариуцлага тооцож эхэллээ
Image
Э.Бат-Үүл: С.Зоригийн үхэлд намайг сэжиглэж байна
Image
Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэм А.Шоовдорын хувь заяаг давтаж мэдэх нь
Image
Онлайнаар кино ҮНЭГҮЙ, ШУУД үзэх боломжтой 10 гадаад сайт
Image
Ямар ордны бүсгүйчүүд, сайн эхнэр болдог вэ?
Image
О.В.Белозёров Монголд ирлээ
Image
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
Image
Д.Төрбат: Мэдээллийн санд орсон мэдээллийг засах боломжгүй
Image
Аймшигт могойг барьжээ
Image
Долоон бурханд хүслээ буруу шивнэж болдоггүй
Image
Бэр эгчээ гэж мөрөөдлийн бүсгүй байх юмдаа…
Image
Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд
Image
Эмчилгээ хийлгэхэд таниас гарсан зардлыг эргүүлэн авах боломжтой
Image
Чимээгүйхэн хуримласан драмын театрын үзэсгэлэн гоо
Image
Эротик өгүүллэг : Эгчийнхээ нөхөрт охин биеэ өгсөн бүсгүй +18
Image
Хүүгийн амийг хөнөөх захиалга өгсөн С гэгч хэн бэ?
Image
40-50 насанд явагдах физиологийн өөрчлөлт
Image
Сэтгүүлч Х.Уламбаяр эмэгтэй гишүүдэд зөвлөгөө өгч, галбиртаа анхаарахыг сануулав
Image
Монголчуудын шинэ “идэш”
Image
Өсвөр насны монгол охидын фэйсбүүк дэх хэт задгайрал
Image
Манай сайд, дарга нарын эхнэрүүд 14 ам.долларын цүнх барьдаг Xо хатагтайгаас суралцах зүйл их байна
Image
ӨВӨР МОНГОЛ ЭМЧ “МАСК” –Н ЖҮЖИГЧИДЭД ИЙНХҮҮ ХЭЛЖ ХЭЛГҮЙ БОЛГОЖЭЭ
Image
С.ЖАВХЛАНГИЙН ЭХНЭР: ЭРДЭНЭЧИМЭГИЙН ХЭЛСЭН ҮГ ХҮҮХНҮҮДИЙН ШЭЭСИЙГ НЬ ГОЙЖУУЛАХ ДӨХЖЭЭ
Image
Монголын халуухан охид
Image
Э.Бат-Үүлийн баг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр 104,0 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулжээ
Image
ДИСНЕЙН ХҮҮХЭЛДЭЙН КИНОНУУДАД НУУГДСАН +18 ҮЗЭГДЛҮҮД
Image
Нууж үзэх эротик зурагнууд +18
Image
АГЛУУД ГОМДСОН ОНОН АГЛУУГ Х-ТҮЦЭЭС ГАРСАН ШАЛТГААНЫГ САЯ НЭГ АМ НЭЭЛЭЭ
Image
Г.ЖАМЬЯН: БИ ҮНЭН ЮМ БИЧСЭНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХЭЗЭЭ Ч, ХЭНЭЭС Ч УУЧЛАЛТ ГУЙХГҮЙ
Image
300 МАЛЧИНД ХҮНС ТЭЖЭЭЛИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
Image
Д.ТРАМП: "ТАЛИБАН"-ТАЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ ЦАГ БИШ
Image
Дэлхийн хүн ам 20 жилийн дотор 9 тэрбумд хүрэх бол Монголд хамгийн сийрэг хэвээр байна
Image
“Бавари Мюнхен” лигтээ тэргүүлж байна
Image
ҮС ЗАСУУЛАБАЛ ӨНГӨ ЗҮС ДОРОЙТНО
Image
Нэг бүс, нэг зам” хятадын гар урлалын үзэсгэлэн нээгдлээ
Image
МАН-ы бага хурал есдүгээр сард болно
Image
ТӨСӨВ ЗОХИОХ ҮЙЛ ЯВЦАД ХАРААГҮЙ ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ УУЛЗАЛТ БОЛОВ
Image
Хятадын компани Монгол иргэдийн эрхийг зөрчсөөр байна
Image
Ц.Нарангэрэл: Манай улс сонгодог парламентын тогтолцоотой улс биш
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: МҮЭХ-НЫ ГИШҮҮД Х.АМГАЛАНБААТАР, С.ЭРДЭНЭБАТ НАРТ ШААРДЛАГА ГАРДУУЛЛАА
Image
Энэ сайтыг татвар төлөгчдийн мөнгөөр буюу 327 саяаар хийсэн гэнэ
Image
Сар шинийн баяраар нэмэлт автобус үйлчилнэ
Image
ЗАЛГАМЖ ЧАНАРГҮЙ ТӨРИЙН ЗОЛИОС НЬ АРД ТҮМЭН БОЛОХ ЁСГҮЙ
Image
Туркийн нислэг хойшлогдсонооос сонгуулийн дүн удааширч магадгүй байна
Image
“Gtime”-хохирсон иргэдийн хохирол дөрвөн тэрбумд хүрлээ
Image
БАЯН-ӨЛГИЙД ЯДУУ ӨРХИЙН ТОО 20 ШАХАМ ХУВИАР ӨСЧЭЭ
Image
Хайртай хайргүйг мэдэх шалгарсан мэргийн арга
Image
БНСолонгос улсруу ВИЗГҮЙ ЗОРЧИХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
Image
МАШИН ОНХОЛДСОНООС НЭГ ХҮН НАС БАРЖ 4 ХҮН ГЭМТЖЭЭ
Image
ӨДРИЙН ЗУРХАЙ
Image
МАХАН ИДЭШТ, АВАРГА ТАРБОЗАВРЫН БҮТЭН ЯС БАЯНХОНГОРЫН МУЗЕЙД БИЙ
Image
Жүжигчин Б.Мишээлийн гэрэл зургуудаас
Image
Хүүхдийн 80 хувьд мөнгөн тэтгэмж олгохыг дэмжлээ
Image
ГАДНЫ ТАГНУУЛ, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ МОНГОЛ ИРГЭДЭД ЯЛ ОНООЖЭЭ
Image
АДУУГАА АМЬДААР НЬ ХЯТАДУУДАД ШАРУУЛСАН АЗГҮЙ МОНГОЛЧУУД.
Image
Фэйсбүүкт сая гаруй хүн үзээд буй видео
Image
Өнөөдөрийн товч мэдээлэл SBN
Image
ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ 2002
Image
Image

МОНГОЛБАНК ОНЦЛОХ 19 АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА

Монголбанкнаас  оны эхний хагас жилд хийж, хэрэгжүүлсэн голлох 19 ажлаа танилцууллаа.  

 Монголбанкны хэрэгжүүлж байгаа бодлого Төв банкны инфляцын зорилтыг хангаж эдийн засгийн өсөлтийг дэмжив

Тухайлбал Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа бодлого нь инфляцийг Төв банкны зорилт буюу 8% орчимд тогтворжуулахын хамт эдийн засгийн өсөлтийг дэмжив. Үүний үр дүнд эдийн засгийн өсөлт сүүлийн үед тогтмол өсөж, 2019 оны 1-р улиралд 8.6%-д хүрлээ. Бодлогын хүү 2017 оноос хойш буурч өдгөө 11%-д байгаа нь зээлийн өсөлтийг хангах хэмжээнд буюу улмаар санхүүгийн болон бодит сектороор дамжиж эдийн засгийг дэмжих чиглэлд байна. Төв банкнаас гаргаж буй шийдвэрүүд нь инфляцыг дунд хугацаанд тогтворжуулах зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн өсөлт, идэвхжил, ажил эрхлэлт, санхүүгийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэх юм.

 

  1. “Банк санхүүгийн салбарын хууль эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэв

“Банкны салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөр”—ийн хүрээнд 2019 онд УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар төлөвлөж байгаа дараах хуулийн төслүүдийг боловсруулж, хууль санаачлагчдад уламжиллаа. Тухайлбал, Актив удирдлагын компанийн тухай хуулийн төсөл болон Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг шинээр боловсруулж, Эрдэнэсийн сангийн тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг уламжлав. Мөн чанаргүй активыг бууруулах ажлын хүрээнд Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, ИХШХШТХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл зэрэгт нэмэлт өөрчлөлтийг боловсруулж Хууль зүй, дотоод хэргийн яаманд уламжлаад байна. Цаашид Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Векселийн тухай хуулийн төслийг хууль санаачлагчид уламжлахаар бэлтгэж байна.

“Банкны салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хүрээнд шинээр батлагдсан хуулиудын хэрэгжилтийг хангах ажлын дагуу холбогдох журмуудыг шинэчлэн боловсруулж, хуульд нийцүүлэн өөрчилснөөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүллээ. 2019 оны 1-р хагас жилийн байдлаар батлагдсан журмуудаас дурдвал:

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам;

Банкны үйл ажиллагаанд тавих хязгаарлалтыг тооцох, хангах, тайлагнах, хяналт тавих журам;

Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам;

Банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам;

Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам;

Банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлт, холбогдох баримт бичгийг хянан шийдвэрлэх заавар;

Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам;

Банкны чанаргүй активыг бууруулах удирдлага, тогтолцоо, тайлагнах үлгэрчилсэн журам;

Дахин хөрөнгөжүүлсэн банкнаас гаргах хувьцаанд хөрвөх хоёрдогч өглөг, давуу эрхийн хувьцааны нөхцөлийн журам;

Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам зэрэг багтана.

 

  1. Монголбанкны хуримтлагдсан алдагдал 1.2 их наяд төгрөгөөр буурч, аудитаар баталгаажив

Монголбанкнаас сүүлийн хугацаанд хуримтлагдсан алдагдлаа бууруулах чиглэлээр өргөн хүрээнд ажилласны үр дүнд өөрийн хөрөнгө 3 их наяд төгрөгийн алдагдалтай байсныг 2017 онд 200 тэрбум төгрөг, 2018 онд 1.0 их наяд төгрөгөөр буурууллаа. Төв банк нь мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг институцийн хувьд санхүүгийн хараат бус байдлаа хадгалж ажиллах нь чухал юм. Иймд Монголбанкнаас шат дараатай алхмыг хийж, Эрдэнэсийн санд хадгалагдаж буй түүхийн хосгүй үнэт эд зүйлс болон бусад үзмэрт анх удаа олон улсын стандартын дагуу үнэлгээ хийлгэсний үр дүнд Төв банкны алдагдал 1.8 их наяд төгрөг болж буурсан санхүүгийн тайланг Прайсуотер-Хаус Куперс аудитын компанийн хийсэн хөндлөнгийн аудитаар баталгаажуулав. Өнөөгийн баримталж буй зарчим, үйл ажиллагааг цаашид хадгалан ажиллавал Монголбанк 2019 болон 2020 онд үргэлжлүүлэн ашигтай ажиллах бөгөөд цаашид Төв банкны өөрийн хөрөнгийг эерэг болгох зорилт тавин ажиллаж байна.

 

  1. Гадаад валютын улсын нөөц 4 тэрбум ам.долларт хүрч өслөө

Монгол Улсын гадаад валютын улсын нөөц тогтвортойгоор өссөөр 2018 оны 6-р сарын байдлаар 4.0 тэрбум ам.долларт хүрэв. Энэ нь сүүлийн 6 жилийн дээд үзүүлэлт юм. Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь  Монголбанкнаас худалдан авах үнэт металлын хэмжээ нэмэгдсэн явдал байв. Монголбанк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн үнэт металл худалдан авч, энэ эх үүсвэрээс жил бүр 700-800 сая ам.доллараар Монгол Улсын ГВАН-ийг нэмэгдүүллээ. Түүнчлэн томоохон экспортлогч компаниудтай хэлцэл хийх замаар гадаад валютыг худалдан авч, гадаад валютын нөөцийг арвижуулав. 

Уул уурхайн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт хэвийн үргэлжилсэн, экспортын гол түүхий эдийн үнэ, эрэлт тогтвортой байсан, ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байгаа, банк, санхүүгийн байгууллагууд олон улсын санхүүгийн зах зээлээс хөнгөлөлттэй эх үүсвэр татсан зэрэг нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд гол түлхэц боллоо.

 

  1. Зээлийн хүүг бууруулах стратеги хэрэгжүүлж байгаа нь үр дүнд хүрч эхлэв

Монгол Улсын “Зээлийн хүүг буруулах стратеги” болон түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг цогц баримт бичгийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр 2018 онд батлуулсан. Монголбанкнаас үүнийг хэрэгжүүлэх хүрээнд эдийн засгийн эрсдэлийг бууруулах, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх, макро зохистой бодлого хэрэгжүүлэх  зэрэг чиглэлээр олон ажил хэрэгжүүлсний үр дүнд шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 2019 оны 5-р сард 17.3%-д хүрч, 2017 оны 8 сартай харьцуулахад 2.9 хувиар буурлаа.

 

  1. Монгол Улс Олон улсын санхүүгийн боловсролын байгууллагын “Шилдэг түншлэл-2019” шагнал хүртлээ

 Олон улсын хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролын байгууллагын дээд хэмжээний жил бүр болдог чуулга уулзалт энэ жил Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Йоханнесбург хотноо боллоо. Тус уулзалтын нэг чухал ач холбогдол бүхий хэсэг бол “Дэлхий нийтийн санхүүгийн хүртээмж-2019” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ юм. Ийнхүү 2019 оны 6-р сарын 19-ний өдөр Дэлхий нийтийн санхүүгийн хүртээмж-2019” шагнал гардуулах ёслол 8 дахь удаагаа болж, шилдгийн шилдгийг тодруулсан ба Монгол Улсад “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлснийг үнэлж “Шилдэг түншлэл-2019” төрөлд шагнал олгов.

Энэхүү шагналыг иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих чиглэлээр дараах үр дүнд хүрч, хамтран ажилласан учраас олгосон юм. Үүнд:

Хөтөлбөрийн үндсэн 4 чиглэлд ихээхэн ахиц гаргаж, санхүүгийн хүртээмж нэмэгдэв;

-19 аймагт нийт 560 сургагч багш, МСҮТ-ийн 98 багш, 21 арга зүйч нарыг бэлтгэн, орон нутгийн иргэдэд бодитоор хүрч чадах дэд бүтцийг бүрдүүлэв;

-ЕБС-ийн ахлах ангид “Бизнес судлал” хичээл, Их дээд Сургуулиудад “Хувь хүний санхүү” хичээл ордог болов;

-Дэлхийн мөнгөний долоо хоногийг 3-р сард тэмдэглэж, үндэсний хэмжээнд санхүүгийн боловсрол түгээх сургалт, уулзалтыг 628 удаа хийж 21400 гаруй хүүхэд болон насанд хүрэгчдэд хүргэв;

-Иргэдэд санхүүгийн мэдлэг олгох 16 гарын авлага, сургагч багшийн ном, комик ном зэргийг боловсруулж өргөн хүрээнд түгээв;

-Дэлхийн банк, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь Сан зэрэг олон улсын болон Монгол Улсын төрийн, төрийн бус байгууллагуудтай өргөн хүрээнд хамтран ажиллаж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын INFE-ийн гишүүн болсон зэрэг олон амжилтын үр дүнд тус шагналыг хүртлээ.

Энэ удаад нийт 170 улс өрсөлдсөн бөгөөд Шилдэг улс категорийн “Шилдэг түншлэл” төрөлд Монгол Улс нь Ангола, Аргентин, Колумби, Марокко, Португали улстай тунаж үлдсэнээр эцсийн шатанд тэргүүлэв.

 

  1. Төлбөрийн системийн шинэчлэлийг хэрэгжүүлэх хүрээнд томоохон ахиц гарлаа

Монголбанк Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Төлбөрийн системийн шинэчлэл төслийн (ТСШТ)-ийн хүрээнд хэд хэдэн ажлыг 2019 онд хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, ТСШТөслийн хүрээнд Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төв (ҮЦГТ)-ийг бэхжүүлэх, банк дундын төлбөрийн системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах зорилгоор ҮЦГТ-ийн барилгыг олон улсын стандартын шаардлага хангасан, орчин үеийн дата төвийн барилгын жишигт нийцүүлэн бариулж эхэллээ. Уг барилгыг 2020 оны эхний хагас жилд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Мөн түүнчлэн ТСШТ-ийн хүрээнд дата төвүүдийг шинэчлэх, нууцлал аюулгүй байдлын төвийг байгуулах зэрэг төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн Дархан-Уул аймагт байрлах нөөц дата төвийг шинэчлэх ажлыг 2019 оны 3-р сард дуусгаж хүлээн авав. Мөн ҮЦГТ-ийн шинэ байранд байрлах орчин үеийн дата төвийн дэд бүтэц, олон улсын стандарт шаардлага (TIER II)-ыг хангах төвшний Дата төв байгуулах нээлттэй тендерийг зохион байгууллаа.

Цаашлаад Төв банкны суурь бүртгэлийн болон ERP системийг нийлүүлж, суурилуулах ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарласнаар, “Intellect Design Arena” компани эцсийн шатанд шалгарлаа. Тус компанитай 2019 оны 6-р сарын 21–ний өдөр хамтын ажиллагааны гэрээг байгуулав. Энэхүү төсөл нь олон улсын төв банкнуудад хэрэгжиж буй “Intellect Quantum Central Banking” цогц шийдлийг нэвтрүүлэх аж. Энэ нь суурь бүртгэлийн ерөнхий дэвтэр, банкны үйлчилгээ, төрийн үйлчилгээ, мөнгөний бодлого, валютын ханшийн удирдлага, гадаад худалдаа, интернет банкны үйлчилгээ, нөөцийн удирдлага, төсвийн удирдлага гэх мэт хоорондоо нягт уялдаа бүхий удирдлагын олон модулиудыг агуулна. “Intellect's Quantum Central Banking” шийдлийг Швед, Армен, Индонез, Этиоп, Энэтхэг зэрэг олон улсын төв банкнууд ашигладаг.

  1. Монголбанк УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанк 2018 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, сүүлийн гурван жилд улс орны эдийн засгийг сэргээх, улсын өрийн дефолтоос зайлсхийх, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, дархлааг сэргээх, банк санхүүгийн салбарыг эрүүл, чийрэг болгох, Монголбанкийг орчин үеийн төв банкны жишигт хүргэн чадавхжуулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж буй талаар мэдээлэл хийлээ. Эдгээр бодлогын үр дүнд банк санхүүгийн салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлж, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах нөхцөлийг сайжруулсан, ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж үүрэг амлалтаа амжилттай хэрэгжүүлэн эдийн засгийн сэргэлтэд бодит хувь нэмэр оруулсан, дотоод үйл ажиллагаандаа шинэчлэлт хийж, орчин үеийн төв банкны жишигт хүргэхээр ажиллаж байгаа зэрэг 5 бүлэг бүхий үйл ажиллагааг танилцууллаа.

Мөн Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн хөтөлбөрийг тэргүүлэн хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар нийт 210 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,937 иргэнд олгоод байна.

Цаашид Монгол Улс 2020-2024 оны хооронд төр болон хувийн хэвшлийн томоохон дүнтэй гадаад өр, төлбөрийг төлж барагдуулах, манай улсын экспортын гол түүхий эдийн үнэ 2021 оноос буурах, ФАТФ-ын саарал жагсаалт орох сорилтууд байгааг дурдаж, авч хэрэгжүүлэх бодлогын зөвлөмжийг хүргүүлэхээр боллоо.

 

  1. Эдийн засгийн бодлогын Дээд хэмжээний чуулганыг “Санхүүгийн салбарын хөгжил: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдвийн дор амжилттай зохион байгууллаа

 Монголбанкнаас 2018 онд Эдийн засгийн бодлогын анхдугаар чуулганыг зохион байгуулж байсан бөгөөд энэ жил “Эдийн засгийн бодлогын чуулган 2019”-г Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн эрдэм шинжилгээний хуралтай хамтатган “Санхүүгийн салбарын хөгжил: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” ерөнхий сэдвийн хүрээнд 4-р сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн чуулганаар “Банкны хөгжил-95 жил”, “Санхүүгийн салбарын дархлааг бэхжүүлэх нь”, “Финтек: Санхүүгийн зах зээлийн ирээдүй” гэсэн 3 сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв. 

Чуулганд УИХ, Монголбанк, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Үндэсний хөгжлийн газар, Хөгжлийн банк, арилжааны банкууд болон Олон Улсын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 100 гаруй төлөөлөл оролцлоо.

 

  1. ОУВС-гийн ажлын хэсэг Дүрмийн IV заалтын 2019 оны зөвлөлдөх яриа хэлэлцээг хийж дуусгалаа

ОУВС-гийн ажлын хэсэг 2019 оны 6-р сарын 19-өөс 28-нд Монгол Улсад ажиллаж, ОУВС-гийн Дүрмийн IV заалтын дагуу хэрэгждэг 2019 оны зөвлөлдөх яриа хэлэлцээг хийлээ. Улс орнууд ОУВС-гийн гишүүн болсноор тус сангийн дүрмийг зөвшөөрч, дүрмийн IV дэх заалтын дагуу тогтсон хугацаанд эдийн засаг, санхүүгийн секторын тогтвортой байдлаа үнэлүүлэх, зөвлөлдөх хэлэлцээг хийдэг билээ. Энэ удаагийн яриа хэлэлцээг ажлын хэсэг УИХ-ын дарга, Монголбанкны Ерөнхийлөгч, Засгийн газрын бусад албан тушаалтан, хувийн хэвшил, санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзаж хийв.

Тус зөвлөлдөх хэлэлцээний төгсгөлд ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Жэф Готтлийб 2016 онтой харьцуулбал Монгол Улсын эдийн засагт мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт гарсныг дурьдаад гадаад секторын хувьд Монголбанк нөхцөл байдлыг ашиглан гадаад валютын цэвэр нөөцийг нэмэгдүүлж чадсаныг онцоллоо. Цаашид эдийн засгийн хамгаалалтыг бий болгож, шокоос сэргийлэх нөхцөлийг бүрдүүлж, бүтцийн өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх замаар өнөөг хүртэл хүрсэн үр дүнг өргөжүүлэх нь тэргүүлэх зорилт байх ёстойг ажлын хэсэг тэмдэглэлээ.

 

  1. Монгол Улсад банк санхүүгийн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэв

Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг угтаж “Банкны хөгжил-95 жил” аяныг 1 дүгээр сараас 6 дугаар сар хүртэл зохион байгууллаа. Тус аян нь банкны салбарын түүхийг таниулах, төв банк болон арилжааны банк, харилцагч хоорондын итгэлцэл, банкны үйл ажиллагааны талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд зорьсон билээ. Ойг угтсан үйл ажиллагааны хүрээнд Монголбанк болон банк үүссэн түүхэн баримтуудыг эмхтгэн хойч үедээ үлдээх зорилгоор “Монгол Улсын эрдэнэсийн сан”, “Монголбанкны түүхийн альманах”, “Монголын эзэнт улсын зоос, мөнгөн тэмдэгт”, “Монгол Улсын төлбөрийн хэрэгсэл”, “Монгол Улсын гүйлгээний болон дурсгалын зоос” гурван цуврал түүхийн бүтээл, “Монгол банк 95: Түүх ба баримт”, “Монгол төрийн эдийн засгийн бодлого: сорилт, сургамж, асуудал 1911-2018” номыг тус тус хэвлүүлж, Хөгжилд түүчээлсэн 95 жил баримтат нэвтрүүлэг, Монгол Улсын банкны салбарын хөгжлийн он цагийн товчоон хроник зэрэг бүтээлийг уншигч, үзэгчдэд толилуулав.

Аяны хүрээнд мөн Банкны хөгжил-95 жил үзэсгэлэнг нээж, Монголчуудын эртнээс эдүгээг хүртэлх хэрэглэж ирсэн төлбөрийн хэрэгслүүд, дурсгалын зоос, үнэт цааснууд, банкинд хэрэглэж ирсэн машин техник зэргийг үзүүлсэн нь иргэдийн талархлыг хүлээж, үзэсгэлэн гаргасан 20 хоногт 2900 хүн үзэж сонирхжээ. Банкны салбарын нийт 16 мянган ажилтан “Сайн үйлсийн аян” өрнүүлж, Уран зургийн галерейд хагас зуун жилийн хугацаанд хадгалагдаж буй Монголын дүрслэх урлагийн үнэт өв болсон бүтээлүүдийг сэргээн засварлахад хандив өргөснөөр алдарт зураач Л.Гаваа гуайн “Алтайн уулс” уран зураг дахин үзэгчдийн өмнө дэлгэгдэх боломжийг бүрдүүлэв. 

Цаашлаад Монголбанкны ажилтнуудын сайн санааны хандивын хөрөнгөөр Монгол Улсын консерваторын сургалтад зориулж АНУ-ын “Kimball” брэндийн төгөлдөр хуур болон Герман, Солонгос улсын хамтарсан “Samick” брэндийн төгөлдөр хуурыг бэлэглэллээ. Тэрчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд банкны салбарын нийт ажилтан мод тарив. Спортын арга хэмжээг өргөн хүрээнд хийж, марафон гүйлт, сагсан бөмбөг, шатрын тэмцээнийг банкны салбарын хэмжээнд амжилттай зохион байгуулав. Харилцагчдад банкны үйл ажиллагааг танин мэдүүлэх, тэдний санхүү эдийн засгийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор сургалтуудыг амжилттай зохион байгууллаа. Ногоон эдийн засгийн төлөө, эко банк байх үйлсэд нэгдэж Тогтвортой санхүүжилт хөтөлбөрт хамрагдаад байна. Түүхт 95 жилийн ойн баярын арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулж, Сүхбаатарын талбайд Банкны өдөрлөгийг харилцагчдын хамт тэмдэглэлээ. Нийт банкир, Төв банкны үе үеийн удирдлагууд, ахмад ажилтнуудаа хүндэтгэн урьсан ойн баярын хурлыг Соёлын төв өргөөнд зохион байгуулж, Монгол Улсын Консерваторын оюутан сурагчид урлагийн тоглолт толилууллаа.

  1. “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа аяны” хүрээнд 209 сая ам.долларын үнэт металл худалдан авлаа

“Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг хагас жилийн хугацаатай хэрэгжүүлж эхэллээ. Аяны хүрээнд алт олборлогч аж ахуйн нэгж, бичил уурхайчидтай уулзалт сургалт хийх, тэдэнд тулгарч буй бэрхшээл хүндрэлийг судлах, арилжааны банкуудад алтны худалдан авалтыг нэмэгдүүлэхэд харилцагчдадаа мэдээлэл өгөх гарын авлагаар хангах зэрэг олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх байдлаар Монголбанк аж ахуйн нэгж, иргэдээс нийт 6.8 тонн үнэт металл худалдан авч, гадаад валютын улсын нөөцийг 209 сая ам.доллараар нэмэгдүүллээ. Орон нутагт алт худалдан авах үйл ажиллагааг ойртуулснаар 2019 онд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэст 126 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбарт 221 кг үнэт металлыг тус тус худалдан аваад байгаа юм.

 

  1. “Хариуцлагатай харилцагч – Хариуцлагатай банк” аяныг эхлүүллээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хариуцлагатай харилцагч – Хариуцлагатай банк” аяныг Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын банкны холбоо болон бусад холбогдох байгууллагууд хамтран 2019 оныг дуустал хэрэгжүүлж эхэллээ. Аяны нээлт 6-р сарын 12-ны өдөр болсон бөгөөд цаашид харилцагчдад чиглэсэн дараах арга хэмжээнүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлнэ. Үүнд:

Банкны санхүүгийн чадавхыг илэрхийлдэг үзүүлэлтүүдийг иргэдэд ойлгомжтой мэдээлж, тайлбарлах,

-Санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг зохистой сонгоход дэмжлэг үзүүлэх, мэдээлэл сургалт зохион байгуулах,

-Хадгаламжийн даатгалын тогтолцооны талаар бүрэн мэдээлэл өгөх,

-Банкны үйл ажиллагааны талаарх цогц ойлголтыг олгох гэх мэт.

-Санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахад  санхүүгийн хэрэглэгчийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн салбарын шударга өрсөлдөөнийг бэхжүүлэх нь чухал үүрэгтэй. Үүний тулд “Хариуцлагатай харилцагч – Хариуцлагатай банк” аяныг хэрэгжүүлснээр иргэд, олон нийтэд банкны үйл ажиллагааны талаар цогц мэдээлэл олгох юм.

 

  1. Мөнгөн дэвсгэртийн хамгаалалтын элементүүдийг сайжруулж, нөөц дахин бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлж байна

Үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэж байгаагаас хамгаалах, сэргийлэх үүднээс Монголбанк нь мөнгөн дэвсгэртийн хамгаалалтын элементүүдийг сүүлийн үеийн шинэ дэвшилтэт технологи бүхий элементээр солих, сайжруулах, зарим нэг зураг, дүрсийг залруулахад анхааран ажиллаж байна.  Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай байсан 5000 төгрөгийн дэвсгэрт дээр сүүлийн үеийн дэвшилтэт технологиор бүтээгдсэн 3 хэмжээст хөдөлгөөнтэй, Спарк бэхэн элемент оруулж, 2019 оны 1 дүгээр улиралд гүйлгээнд гаргаад байна.

 Мөн энэ онд нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай байгаа 1-т, 50-т, 20000-тын дэвсгэртийн хамгаалалтын элементийг сайжруулахаар ажиллаж, дараах шинэлэг өөрчлөлтүүдийг хийхээр тогтлоо. Үүнд:

1 төгрөгийн дэвсгэртийн хувьд усан хээ, соронзон чанартай утас нэмж оруулж өгснөөс гадна “Соёмбо”-ны галын дөл цэцэг шиг хэлбэртэй байсныг засав.

50 төгрөгийн дэвсгэртийн хувьд 3 хэмжээст хөдөлгөөнтэй, спарк бэхэн элементийг нэмж, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгайлсан элементийг цоо шинээр оруулж өглөө. Түүнчлэн дэвсгэртийн ар талд үзэгдэх таллаж гарсан адууг хасаж, “Соёмбо”-ны галын дөлийг засаж сайжруулав.

20000 төгрөгийн дэвсгэртийн хувьд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий хамгаалалтын элементүүдтэй болгосон. Үүнд:

Дэвсгэртийн нүүрэн талд:

-4 морьтон баатрын дүрсийг загвар сайтай 3 хэмжээст хөдөлгөөнтэй, дээш, доош налуу хөдөлгөхөд өнгө нь солонгорон харагдах спарк элементтэй болгов.

-8мм-ийн өргөнтэй бичил хөдөлгөөнт туузан элементийг шинэчлэв.

-Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгайлсан элемент нэмэв.

-Дэвсгэртийн ар талд:

-Солонгорч харагдах судал бүхий элементүүдийг шинээр оруулав.

Дээрх сайжруулсан мөнгөн тэмдэгтүүдийг хэвлүүлэх ажлыг шат дараалан гүйцэтгэж байна.

  1. Банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн байдалд магадлан аудит хийхээр болов

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд  Монгол Улс банкны салбартаа активын чанарын иж бүрэн үнэлгээг хийсэн. Манай улс уг үнэлгээг Ази тивд Европын төв банкны стандартаар хийсэн анхны улс болов.  Үнэлгээний үр дүнд өөрийн хөрөнгийг 2018 оны 12-р сард багтаан нэмэгдүүлсэн байх шаардлагыг 1-ээс бусад банкууд биелүүллээ.

Монголбанкнаас Төв банк (Монголбанк)-ны тухай, Банкны тухай хуулийн дагуу “Капитал банк” ХХК-д зохих арга хэмжээг авсан хэдий ч биелэлт хангагдахгүй, улмаар хадгаламж эзэмшигч, харилцагч болон мөнгөн төлбөрийн шаардах эрх бүхий этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгч чадахгүй, банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээг саатуулж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томилов.

Монголбанк богино хугацаанд банкны эрх хүлээн авах үйл ажиллагааг хэрэгжүүлж, Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран олон нийтэд мэдээлэл түгээлээ. Капитал банк нь банкны системийн 1.1 хувийг бүрдүүлдэг байсан бөгөөд системийн нөлөө бүхий банк биш тул эдийн засаг дахь санхүүгийн зуучлалд сөрөг нөлөө үзүүлээгүй. Монголбанк үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг ханган ажиллаж байна.

 

Өдгөө ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг тодруулах, магадлан аудит хийхээр тогтоод байна. Банкууд өөрийн хөрөнгөө зохистой эх үүсвэрээр нэмэгдүүлсэн байх нь зүй ёсны асуудал бөгөөд магадлан аудитыг Монгол Улсын хууль тогтоомж, харилцагчийн мэдээллийг нууцлах олон улсын стандартын дагуу хийхээр ажиллаж, сонгон шалгаруулалтыг явуулсан болно.

 

  1. Мөнгөний бодлого, Банкны хяналт шалгалт эдийн засаг, банкны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэв

Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор 2018 оны 2-р улирлаас Мөнгөний бодлогын болон Банкны хяналт шалгалтын эрх бүхий шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгчийн давуу эрхтэй саналаар гаргадаг байсныг өөрчлөн, хамтын удирдлагын зарчимд шилжүүлсэн. Энэ хугацаанд Монголбанкны Мөнгөний бодлого болон Хяналт шалгалтын хорооноос гарч байгаа шийдвэрүүд нь бүхэлдээ Монгол Улсад инфляцийн дарамтгүй эдийн засгийн өсөлтийг бүрдүүлэх, банкны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэлээ. 

Тухайлбал Макро зохистой бодлого хэрэгжүүлэх хүрээнд хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг тэтгэврийн зээлд 70%, тэтгэврээс бусад хэрэглээний зээлд 60%-д тогтоон мөрдүүлэх, хугацааг 30 сараас хэтрэхгүй байлгах, ААН-ийн валютын зээлийн эрсдэлийн жинг 150% болгон нэмэгдүүлэх шийдвэрүүд гарснаар бизнесийн зээл нэмэгдэж, зээлийн долларжилт буурч эхэллээ. Мөн Төв банк болон банкны тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт орсноор банкны хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах журмууд шинэчлэгдэж, эрсдэлд суурилсан тогтолцоонд шилжих эхлэл тавигдав.

 

  1. Монгол Улс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаагаа эрчимжүүллээ

FATF-ын Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан бүлэг /APG/-ийн жилийн уулзалт 2018 оны 7-р сард болж, энэ үеэр Монгол Улс холбогдох хууль тогтоомжоо шинэчилсэн болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнг харгалзан үзэж Монгол Улсын Өргөтгөсөн /эрчимжүүлсэн/ хяналтад байх хугацааг 2019 оны 10 дугаар сар хүртэл дахин сунгасан. Өнөөгийн байдлаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулж, дагалдах хуулиудад өөрчлөлт оруулсан, банк санхүүгийн холбогдох журмуудыг шинээр болон шинэчлэн баталсан, Террорист этгээдийн жагсаалтад оруулах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, хянах журмыг баталсан, Үндэсний зөвлөл болох Хамтын ажиллагааны зөвлөл байгуулагдаж тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг ахиц гараад байна. Эдгээр болон бусад олон ажил хийсний үр дүнд 14 зөвлөмжийн үнэлгээг урьдчилсан байдлаар ахиулаад байгаа.

 

  1. Гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодлогын томоохон алхмуудыг хийлээ

Олон улсын төв банкны жишигт хүрэх, дэлхий нийтээр хэрэгжүүлж буй бодлогын шинэ сорилт, түүнийг судлах, төлбөрийн системийн шинэ техник технологийг нэвтрүүлэхэд анхаарч гадаад хамтын ажиллагааныхаа цар хүрээг тэлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх ажлыг үргэлжлүүлэв. Энэ хүрээнд Монгол Улс, ОХУ-ын банкуудын хамтарсан дугуй ширээний уулзалтыг зохион байгуулж, Хятад, Монголын дипломат харилцаа тогтсоны 70 жилийн ойг тохиолдуулан Хятадын Ардын банктай дээд хэмжээний дугуй ширээний уулзалт зохион байгуулахаар ажиллаж байна.

 

Мөн 2019 он гарсаар Олон улсын байгууллагуудын Монгол Улсыг хариуцсан зарим гүйцэтгэх захирал, суурин төлөөлөгч өөрчлөгдсөн бөгөөд үүний дагуу хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалтуудыг хийлээ. Тухайлбал, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Дэлхийн Банкны Хятад, Монгол, Солонгос улсуудыг хариуцсан шинэ захирал Мартин Рейзерийг 4-р сард хүлээж авч уулзсан бол хамгийн сүүлд 6-р сард ОУВС-гийн захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөн ажиллаж буй гүйцэтгэх захирал Найжел Рэйг, Азийн хөгжлийн банкны захирлуудын зөвлөлийн гишүүд буюу 55 улс хариуцсан 8 Гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзлаа.

 

  1. Монгол Улс ОУВС-гаас боловсруулан гаргасан статистикийн “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт”-д шилжлээ

 Улс орнуудын статистик мэдээллээ боловсруулан түгээж буй байдал болон статистикийн онцлог чанараас хамааран ОУВС нь улс орнуудыг статистик тархаалтын өөр өөр ангилалд хамааруулдаг. Монгол Улс 2000 оноос эхлэн ОУВС-гийн “Мэдээлэл тархаах ерөнхий систем”-ийн дагуу статистик мэдээллээ гаргаж, 2017 онд “сайжруулсан-мэдээлэл тархаалтын ерөнхий систем” /e-GDDS/-д, 2019 оны 4 дүгээр сард “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт”-д шилжсэн. “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт” нь статистик мэдээллээ стандартчилагдсан тодорхойлолт, давтамж, хэлбэрийн дагуу олон нийтэд зайлшгүй зарлах шаардлагыг тавьдаг статистик мэдээлэл тархаах дэлхийн жишиг стандарт юм. Уг стандартад шилжсэнээр статистикийн чанар сайжирч, тухайн улсын статистик мэдээлэлд итгэх итгэл нэмэгдэх, ил тод байдал сайжрах, олон улс дахь улсын нэр хүндэд эерэгээр нөлөөлөх, бусад улсуудтай харьцуулсан судалгаа шинжилгээ хийх боломжийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний ажилд эерэг нөлөө үзүүлэх зэрэг давуу талыг бий болгодог.

 

Мөн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл”, Монголбанк мөнгө, санхүүгийн болон гадаад секторын статистик мэдээллийг “Мэдээлэл тархаалтын тусгай стандарт” –ын дагуу олон нийтэд түгээх бэлтгэл ажлыг хангах зорилт тавьж ажилласан бөгөөд Монгол Улсын гадаад өр, гадаад валютын албан нөөцийн статистик мэдээллийг холбогдох стандартын дагуу 2019 оны 1 дүгээр улирлаас зарлаж эхлэв.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6