Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
ЭМЯ: Гадил жимс идсэн 23 хүн H7N9 вирусийн халдвараар өвчилж, нас барлаа гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ
Image
"42,031 айл өрхөд угаарын хий мэдрэгчийг суурилуулах ажил 82.4 хувьтай байна"
Image
“Хүчит Шонхор”-т үхрийн цул мах 12500 төгрөгт хүрснийг мэдсэн үү, Ч.Улаан сайд аа
Image
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Amsterdam & Partners LLP хуулийн фирм өмгөөлөхөөр болжээ
Image
Горхи-Тэрэлжийг талхалж буй “Resort World Terelj Hotel” цогцолбороос “хар тамхи” илэрчээ
Image
Худалдаа, олон нийтийн байгууллагуудад хяналт шалгалт хийж байна
Image
А.Энгүүн охинд амьдрал бэлэглэцгээе
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Бөргэ Брендийг хүлээн авч уулзлаа
Image
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өнөөдөр давж заалдана
Image
С.Чинзориг: Ирэх сарын 1-нээс тэтгэвэр нэмнэ
Image
ВИДЕО: Амгалангаас Таван шар хүртэл цахилгаан галт тэрэг явна
Image
Н.Цэрэнбат, Ж.Батбаясгалан нар 3,5 тэрбумын өртөгтэй угаар мэдрэгчийг хоёр сар АЛДАЖ авсан учир юу вэ
Image
Махны аж ахуйг хамтран хөгжүүлэхэд Казахстан улс хөрөнгө оруулах боломжтой гэв
Image
Монгол залуу Хятад эмэгтэйд тусалж буй бичлэг олны талархлыг хүлээж байна /бичлэг, ярилцлага/
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев нар уулзав
Image
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг яллагдагчаар татжээ
Image
Чуулганаар найман хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ
Image
Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн байна
Image
ӨНӨӨДӨР: Авлигын индексийг танилцуулна
Image
Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй
Image
ЦЕГ: Бусдаас авлига нэхсэн Б.Цогтбаяр хурандааг ажлаас нь чөлөөллөө
Image
Цахим халдлагад өртөхгүйн тулд ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ
Image
Хүнсний хог хаягдлыг дахин боловсруулахад дэмжлэг үзүүлэх гурван сая долларын буцалтгүй тусламжийн гэрээг баталлаа
Image
Хэнийг, хаана Элчин сайдаар томилохоор болов?
Image
Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмлээ
Image
Турк улс Монголоос их хэмжээний арьс, шир, эмийн ургамал худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлэв
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байна
Image
Тэтгэвэр, тэтгэмжийг 8.8 хувиар нэмэв
Image
ӨДРИЙН ОНЦЛОХ: Нээлттэй захидал
Image
Б.Батцэцэгийг Италид, Ц.Цэнгэлийг Болгарт суух элчин сайдад дэмжжээ
Image
С.Эрдэнэ: УИХ-ын дэд хороодыг хуулийн дагуу ажиллахыг албан ёсоор шаардаж байна
Image
Айж, сандарсан Н.Номтойбаяр аргаа барахдаа сэтгүүлчийг цагдаад шалгуулна гэв үү?
Image
Ж.Батхуяг: Полиграффын дүгнэлтээр УИХ-ын нэр бүхий гишүүн сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр гэж гарсан
Image
Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэгт холбогдолтой "13 секунд"-ийн бичлэг байгаа гэв
Image
Ц.Нямдорж Б.Нямтайширын гэр бүлд өрөө төлөв үү
Image
ТҮҮХЭН БАРИМТ: БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулсан бүх ард түмний САНАЛ АСУУЛГА
Image
Ч.Сайханбилэг түрүү булчирхайн хорт хавдраа эмчлүүлж байгаа юу?
Image
Н.Алтанхуягийн АШ намыг Дээд шүүх бүртгэхээс татгалзсан уу
Image
С.Эрдэнэ: АН-аас нэр дэвшинэ гэж өөрийгөө зарлах нь дүрмийн бус, байж болохгүй асуудал
Image
СТАТИСТИК: Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 2,789 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна
Image
Тагнуулын ерөнхий газраас мэдээлж байна
Image
Шударга байдлын үнэлгээгээр Гаалийн Ерөнхий Газар сүүл мушгилаа
Image
"The Hu" хамтлагийн аялан тоглолтын тасалбар дуусчээ
Image
“Элэг бүтэн Монгол”-ын луйвар буюу лабораториудын мөнгө угаалт-II
Image
Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн
Image
ӨНӨӨДӨР: Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг танилцуулна
Image
П.Ганхүү: Тэтгэврийн зээлийг тэглэх бондыг “Эрдэнэс Монгол” гаргана
Image
Бид бэлэнчлэх сэтгэлгээ, 5, 10 төгрөгөөр өнөөдрийн өлөө дарж яг ийм л амьдралын хэв маягаар хэр удаан явах юм бэ?....
Image
Э.Бат-Үүлийг "ХОЁР САЯ" төгрөгөөр торгох шийдвэрийг хэвээр үлдээв
Image
Нийслэлийнхэн цахилгаан соронзон галт тэрэг, агаарын такси, тусгай замын автобус, цахилгаан автобус, эко таксигаар зорчино
Image
14 компанийн 35,552 хувьцаа арилжжээ
Image
Нээлттэй хүн
Image
Төрөөд 2 хоносон нярайг хүчээр алхуулжээ
Image
Ц.Мянганбаярын нялх амраг нийслэлийн утаанаас зугтаав
Image
Отгонбилэгийн Содбилэг яагаад чимээгүй болов?
Image
Өнөөдрийн 18:00 цагаас эхлэн архи, согтууруулах ундаа зарахыг түр хориглолоо
Image
Д.Арвин: Намын шинэчлэл зөвхөн даргын асуудал биш
Image
90-ээд оныхон бид бол СҮҮЛЧИЙН ХҮМҮҮС
Image
Хувцсандаа даруулж үхсэн явдал Испанид гарчээ.
Image
П.Цагаан: “Бороо орж, Трампыг тэнгэр харж үзлээ” гэж хэлсэн
Image
Ц.Элбэгдорж: Эхийн хэвлий дэх ураг үгүй болох хэмжээнд хүрсэн энэ нөхцөл байдал бол гамшиг
Image
Деклан ингэж өөрчлөгджээ
Image
“Монгол барби” О.Оюунцэцэг унжсан хөх, язарсан гэдсээрээ бахархав
Image
Мексикт 15 настай хүү ангийнхан руугаа гал нээв
Image
УИХ-аар юу хэлэлцэх вэ?
Image
АН-ын даргын сунгааг “Буян” Жагаа юунд бужигнуулах гээд байна вэ?
Image
Шүүгдэгч шүүхийн танхимд амиа хорлохыг завджээ
Image
Үс засуулбал эрхтэн хурц болно
Image
Өнөөдөр хонь өдөр
Image
Улаан манжингийн шүүсээр ходоод, бөөрөө цэвэрлэх арга хадгалаад аваарай
Image
АНУ-ын Тагнуулын Төв Газрын 13 сая хуудас материалыг онлайн болголоо
Image
Жүжигчин Гэрэлцэцэг үе мултарсан залуутай найзалдаг
Image
Ч.Цэлмүүний далд авьяас юу вэ
Image
Монголбанкны Хяналтын зөвлөлд нэр дэвшигчдийг томилох асуудлыг хэлэлцэв
Image
Цагаан батга яагаад үүсдэг вэ?
Image
Эмма Стоун: Ялагч болохыг маш их хүссэн
Image
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт хулгай оржээ
Image
Х.Тэмүүжингийн татан буулгасан Дотоодын цэргийг С.Бямбацогт дахин байгуулна
Image
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утааны асуудлаар мэдээлэл өгнө
Image
Цасан шуурга шуурна
Image
Өнөөдрийн зурхай
Image
ОХУ-ЫН БХЯ-НЫ САЙД С.ШОЙГУ МОНГОЛД АЙЛЧИЛНА
Image
Ж.БАТ-ЭРДЭНЭ: ЦААНА НЬ НЭГ ХҮН ҮЛДЧИХЛЭЭ, УУЧЛААРАЙ СОДОО ХӨГШӨӨН
Image
ЭМЭЭЛТ ДАХЬ МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР УДАХГҮЙ АШИГЛАЛТАД ОРНО
Image
Байр түрээслэж бизнес хийгчдээс татвар аваач
Image
АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Image
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 400 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОГТООХЫГ ШААРДАНА
Image
ДОЛДУГААР САРЫН 24-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
Н.ТҮВШИНБАЯР ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН БОЛЛОО
Image
ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНЭ ӨӨРЧЛӨГДӨНӨ
Image
Монголын банкны системийг “залгих” Bank of China
Image
УЛААНБААТАРТ 18 ГРАДУС ДУЛААН БАЙНА
Image
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ГАРААНААС БАРИА ХҮРТЭЛ КАМЕРЖУУЛНА
Image
Хэлний бузар
Image
ИРЭХ БЯМБА ГАРАГТ БҮХ НИЙТЭЭРЭЭ МОД ТАРИНА
Image
Талийгаач бүсгүйн цогцсонд өөр сүнс шингэж амьдарсан хачин гажуу явдал
Image
ЗӨВХӨН СОНДГОЙ ТООГООР ТӨГССӨН МАШИН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО
Image
Ж.ГАНБААТАР ГИШҮҮНИЙ ХАДГАЛАМЖ ЕСӨН ТЭРБУМААР НЭМЭГДЖЭЭ
Image
КЛОНЫН АРГААР НЭГ НОХОЙГ 49 ХУВЬ БОЛГОЖЭЭ
Image
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ГЫЛЫМХАН ТАМИРЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Image
Дурласан үедээ ”яаж ч магадгүй” зурхайн 3 орд
Image
ТҮЙМРИЙН ГОЛОМТОД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Image
ЕРӨНХИЙ САЙД БАЯНХОНГОР АЙМАГТ ЗУРГААН АСУУДАЛ ШИЙДЛЭЭ
Image
Дамбын Хишигжаргал: Хулхи эх орончид би дургүй
Image
Нэгдүгээр эгнээний камерууд торгууль бичихгүй
Image
Элэгний вирус нь 14 хоног давсгүй хоол идэхээр алга болдог
Image
Венесуэл Испанийн Элчин сайдыг хөөжээ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
20000 АМ.ДОЛЛАРЫН АВЛИГА АВСАН ЦАГДАА НАРЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
Хүн “Хоёр амь” тай
Image
Image

НОГООН ЭРЧИМ ХҮЧИНД УЛААН ГЭРЭЛ АСААЛАА

Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний жинхэнэ диваажин болж байсан Монгол улсад дураараа дургиж, дэмжих тарифаар туйлж байсан хөрөнгө оруулагчдад энэ бодлого улаан гэрэл болчихоод байна.

Тиймээс тэд салбарын зарим албан тушаалтанд сүрдүүлэг, шахалт дарамт үзүүлэх болжээ. “Нар, салхины станц байгуулах зөвшөөрөл шинээр олгоогүй бас хугацааг нь сунгаагүй. Гэтэл намайг дарамталж эхлээд байгаа. Хэрэв энэ байдлаар дарамталсаар байвал би хуулийн байгууллагад хандана шүү” хэмээн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн телевизийн ярилцлагадаа хатуухан хэлээд амжсан байна.

Монголчууд 110 тэрбум төгрөгийг дэмжих тарифт төлжээ

Одоогоос арав гаруй жилийн өмнө баталсан Сэргээгдэх эрчим хүчний хууль үеэ өнгөрөөсөн. Хугацаа нь дууссан аливаа зүйл хуучирч, мууддагийн адилаар 2007 онд баталсан салбарын хууль эцэстээ гадаадын зарим бизнес эрхлэгчдийн Монголоос мөнгө саах амархан арга болж хувирсан. Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол улс сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй, монголчууд нар, салхиа зараад их орлого олно хэмээн биднийг багагүй хошхируулаад иргэдийн халааснаас мөнгө сааж эхэлсэн. Сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй Монгол улс ногоон эрчим хүчээ зарж мөнгө олох нь бүү хэл өөрсдөө халаасаа сэгсчүүлсээр ирлээ. Гадаадын голдуу хөрөнгө оруулагчдаас бүрдсэн энэ салбарын тоглогчид цэвэр эрчим хүч хэмээн бидний чихэн дээр цэцэг ургуулаад өндөр үнэтэй цахилгаанаа Монголын ард түмэнд шахах болов.

Өнгөрсөн онд гэхэд нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд нэг кВт.ц эрчим хүчээ 145 төгрөгөөр хэрэглэгчдэд борлуулсан. Гэтэл нарны станцууд 430, салхиных 240 төгрөгөөр нэгж цахилгаанаа зарсан байгаа юм.

Сэргээгдэх эрчим хүчний хуучин хуулиар ийм өндөр үнээр борлуулах гэрээ байгуулчихсан Монголын нар, салхийг зараад, үнийн зөрүүг иргэдийн сар бүр төлдөг цахилгааны төлбөр дээр автоматаар нэмчихсэн. Таны хэрэглэсэн нэг кВт.ц цахилгаан тутамд 11.88 төгрөг ногоон эрчим хүчний төлөөх таны “өглөг” болон хувийн хэвшлийн халаасыг чиглэдэг.

Бизнес эрхлэгчид ч Монголын нар, салхийг зараад, иргэдийг нь сэгсэрч болох амархан аргад амташсан тул шинэ станцуудыг ар араас нь ашиглалтад оруулсан. Одоогоор Монгол Улсад нар, салхины эх үүсвэр нийт найм байна. Гэтэл шинэ станцын тоо, цэвэр эрчим хүчний хэмжээ нэмэгдэхийн хэрээр үнийн зөрүүг нь үүрдэг иргэдийн төлбөр нэмэгдлээ. 

Нарны эрчим хүчний нэгж үнийн дээд хязгаарыг 0-12 цент, салхиныхыг 8.5 центээр тогтоосон

Найдвар дагуулсан ногоон эрчим хүчний үнийг хэрэглэснийхээ төлөө монголчууд 110 тэрбум төгрөгийг үнийн зөрүү болгож шинэ эх үүсвэрүүдэд төлсөн байгаа юм. Гэтэл энэ мөнгө гадаадын голдуу хөрөнгө оруулагчдын халаасанд орсон. Хоёр станцыг эс тооцвол сэргээгдэх эрчим хүчний зургаан эх үүсвэрийн 50-иас дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагчид эзэмшиж байгааг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан хэлсэн юм.

Цаашлаад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1000 гаруй компани өнгөрсөн жилүүдэд байгуулагдсан. Мөн сэргээгдэх эрчим хүчинд олгосон тусгай зөвшөөрлийн хэмжээ нь 1528.8 МВт-д хүрсэн нь манай улсын эрчим хүчний нийт хэрэглээнээс давна.

Ийм завхрал эрчим хүчний салбарт үүсчихээд байсан тул Монголын төр бодлогоо өөрчилж, УИХ Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулаад удаагүй байна. Шинэ хуулиар дэлхийн дунджаар хэд дахин өндөр сэргээгдэх эрчим хүчний үнийг хязгаарласан. Тодруулбал, нарны эрчим хүчний нэгжийн үнийн дээд хязгаарыг 0-12 цент, салхиныхыг 8.5 центээр тогтоосон. Мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн байршил, хэмжээ зэргийг төр тодорхойлж, сонгон шалгаруулалт зарлахаар болсон байна.

Цаашлаад нар, салхины эрчим хүн нь цахилгааны уян хатан эх үүсвэрт тооцогддоггүй. Нар жаргахаар унтаж, салхи зогсохоор намждаг энэ төрлийн эх үүсвэрээр хэрэглээндээ тохируулан эрчим хүч үйлдвэрлэхэд хязгаарлагдмал байдаг бөгөөд алсдаа тогтвортой байдалд ч тотгор болж болзошгүй аж. Өнгөрсөн жилүүдэд зах замбараа нь алдагдаж, Монголын эрчим хүчний салбарын найдвартай байдалд эрсдэл дагуулаад байсан зарим цоорхойг шинэ хуулиар цэгцэлжээ. Гэхдээ энэ бүхнийг ийн эргэн сөхсөний учир нь Монгол улсад цаашид ч сэргээгдэх эрчим хүчний салбарт илүү ухаалаг, иргэдийн татаас дэмжлэгээр бус цэвэр бизнесийн зарчмаар урагшлуулах нь чухал байна.

2018 оны байдлаар манай улсын эрчим хүчний 18 хувь буюу 240.4 МВт-ыг сэргээгдэх эх үүсвэрүүд бүрдүүлжээ. Энэ байдлаар 2020 он гэхэд Монгол Улс дэлхийн өмнө хүлээсэн нийт эрчим хүчнийхээ 20 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангах зорилтоо биелүүлэх боломжтой аж. Үүнээс үзэхэд ирэх жилүүдэд бид нар, салхины эрчим хүчний хамжааргатай бөгөөд тооцоотой бодлого хэрэгжүүлэх нь чухал байна.

Энэхүү нийтлэлээр цэвэр эрчим хүчийг үгүйсгэх гэсэнгүй. Гагцхүү тооцоо, судалгаагүй төрийн бодлого хаана хүргэдгийн бодит жишээ. Цаашлаад их мөнгө, том төсөл ярьсан хөрөнгө оруулагчид бүрт үүдээ дэлгэж, үүцээ задлаад байж болохгүй нь гэдгийг сэргээгдэх эрчим хүчний саарал он жил бидэнд харууллаа. Дэлхий даяар ногоон эрчим хүчний үйлдвэрлэл рүү хошуурч байгаа нь үнэн. Гэхдээ нүдээ аниад, дэлхийг даган хөөрцөглөх бус өөрийн хэр хэмжээндээ тохирсон төрийн бодлого хэрэгжүүлэхгүй бол эрчим хүчний салбараа ч сөхрөхөд хүргэж болзошгүй.

Г.Илч

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6