
- Нийтлэсэн tumur-ochir
- 257008 Үзсэн/ 5
Түүний энэ нээлттэй чанарынх нь ачаар өнгөрсөн хаврын цас, зуднаар хэр олон хүн амьдралд сэтгэл хангалуун яваа тоон мэдээллийг эрж хайж үзэв. Өнгөрсөн хавар цас, зудны бэрхшээл зөвхөн малчдыг дайраагүй. Хотоос орон нутаг руу явах зам бүхэлдээ цасанд дарагдаж, иргэдийн зорчих эрхийг Зам, тээврийн яам болон холбогдох албан байгууллагууд хааж, анхаарал болгоомжтой байхыг сануулсан. Гэсэн ч тэд “үгэнд ороогүй” иргэдээ зөнд нь орхиогүй. Замыг нь тосож, угтаж аврах алба ажиллуулсан. Үүнийг нь дэмжиж Автомашин сонирхогчдын клубын залуус том оврын суудлын тэргээр бүрэн туслалцаа үзүүлсэн. Тэдгээрийн нэрийг дурьдвал "Mongolian Landcruiser Club", "Landcruiser 70 series ongolia", “Mongolian Pajero club”, “Монголын бартаат замын авто спортын холбоо”, “Mongolian Pajero club”, "Mongolian Hummer Club" ,"Mongolian Landcruiser Club" ТББ, "Patrol Club", "Patrol Y60", "Jeep Wrangler Club", "LX 470 Club", "Mercedes Benz Club", “Mongoliin Toyota Hilux”, “4runner”, “Tacoma group”, "Landcruiser 70 series Mongolia", “High Lux” клубын нэрсийг бичих хэрэгтэй болно.
Гол нь өнгөрсөн жилүүдэд цас, зуд боллоо гэхэд Засгийн газрын гишүүд Ерөнхий сайдын тохь тухтай өрөөнд хуралдаж, Улсын нөөцийн сангаас өвс, тэжээл малчдад тараах төдий шийдвэр гаргахаар эрх үүргээ хязгаарладаг байлаа.Харин Зам,тээврийн сайд М.Зоригт бодит байдлыг цахим хуудсанд мэдээллэж, олныг уриалснаар Төрийн ордонд байрлах даргын өрөөнөөс бус харин зам дээр аврах ажиллагаа өрнөдөг болсон юм. Үүнд залуус тус дэм үзүүлж дэм болж ажилласнаар зөвхөн нэг удаагийн байгалийн гамшигт үзэгдэл болох цасан шуурганаар 150 гаруй машиныг цаснаас татан гаргаж, 638 иргэнээ аюул осолгүй аварч чадсан. Энэ бол М.Зоригтод хаяглагдах талархал.
Мэдээж үүний ард Зам, тээврийн яамыг нээлттэй болгосон, автозамын ажлуудыг хурдасгасан, салбарын хувийн хэвшлийнхнээ тултал дэмжиж байгаа, орон нутгийн нислэгүүдийг сэргээсэн, агаарын хаалганы тоо нэмэгдсэн, монгол далайчин гадаад их далайд ажиллах болсон, олон улсын транзит тээврийн гэрээ хэлцэл хийгдсэн, Эдийн засгийн коридор төсөл хөтөлбөрийг эцэслэн шийдвэрлэсэн гээд олон үр дүнг бичиж болно. Гэвч иргэнээ гэсэн төрийг хүсэмжлэх ард олны хувьд энэ бүх төрийн шийдвэрээс илүү иргэнлиг төрийн хичээл зүтгэлийг үлгэрлэлээ. Хэдийгээр “Төрийн үйл хэргийг хэт нээлттэй болголоо” гэж шүүмжлэх хүн олон байдаг ч түүний нээлттэй байдал нь эргээд зөвхөн нэг удаад 683 хүний амийг аварсан байна. Энэ бол юугаар ч зүйрлэхийн аргагүй ололт.
Тиймээс ч тэрбээр дээрх аврах ажиллагаанд сайн дураараа оролцсон залууст хандан “Биднийг автомашин, мотор, хурд, адал явдал нэгтгэж чаддаг. Хүмүүс өнөөдрийн энэ үйлсийг баатарлаг үйлс гэж харж байгаа. Гавьяа байгуулсан эдгээр залуусын бүх машиныг татвараас чөлөөлж өг гэж өнөө өглөө сошиалд бичсэн байсан. Та нар тийм зүйл бодоогүй, бодох ч үгүй. Учир нь, та нар бол хариу нэхээгүй тусын эзэд. Та нар өнөөгийн залууст зөв үлгэр дууриал болон хүмүүнлэгийн үйлст өөрийн хүчин чадлаар оролцож байгаа. Би та нараар бахархаж байна. Бид цаашид олон ажилд хамтрах болно. Манай яам та нарын үйл ажиллагааг дэмжиж ажиллана. Та бүхний өмнө манай үүд хаалга хэзээд нээлттэй шүү. Монголчууд олон мянгаараа энэхүү сайн үйлсийн аянд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон хэлсэн байдаг.
Тэгвэл залуусыг, олон нийтийг ийм сайн үйлсэд уриалж чадсанд нь М.Зоригт сайдад талархах ёстой. Хүний төлөө шийдвэр саарал ордонд бус цахим ертөнцөөр илүү хүчтэй, үр дүнтэй, хурдтай ажил болж чаддагийг үлгэрлэснийх нь төлөө. Монгол төрийг жинхэнэ утгаар нь ардчилсан, нээлттэй, иргэнлэг болгож чадлаа, Мөнхчулууны ЗОРИГТ.
СЭТГЭГДЭЛ