Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Монголын Халал Хөгжлийн Холбоо (МХХА), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран “HALAL MONGOLIA 2023” БИЗНЕСИЙН АНХДУГААР ФОРУМ-ыг зохион байгууллаа.
Image
Хөвчийн олон улсын 9 дэх удаагийн цөлийн форум эхлэх дашрамд
Image
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ГЭХ БУЛХАЙ
Image
ҮХ-ИЙН ӨӨРЧЛӨЛТ & Г.ЗАНДАНШАТАР
Image
БОАЖЯ: 3050 гэр хорооллын 00-ыг шинэчлэн барьж байна
Image
Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа
Image
ХӨРӨНГИЙН АРИЛЖАА — 2023-25 ОНЫ ХЭТИЙН ТӨЛӨВ ЯМАР БАЙНА ВЭ?
Image
ХӨРӨНГИЙН АРИЛЖАА — 2023-25 ОНЫ ХЭТИЙН ТӨЛӨВ ЯМАР БАЙНА ВЭ
Image
Тогтолцоог дэмжих хэдий ч тоо хэд байх вэ?
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРГЭН ТОЙРОНД...
Image
Хүний тухай хуульчлал буюу Үндсэн хуулийн жендэр
Image
Т.ДОРЖХАНД: УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХГҮЙ БОЛ АВИЛГА,“ХУЛГАЙ” АРИЛАХГҮЙ
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: ТООНООСОО ӨМНӨ ТОГТОЛЦОО, ЗАРЧМАА ЯРЬЯ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН САНААРХАЛ ХИЙГЭЭД БАЯНХОНГОРЫН ТООЧИГЛОЛ
Image
Газрын дарга нарт чинь "Ш" ажиллагаанууд үйлчлэхгүй байна Ерөнхий сайд аа!
Image
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ САЙН ДУРЫН ХОЁРДУГААР ИЛТГЭЛТИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ
Image
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
Image
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
Image
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
Image
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
Image
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Image
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
Image
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
Image
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
Image
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
Image
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
Image
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
Image
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
Image
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Image
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
Image
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Image
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
Image
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
Image
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
Image
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
Image
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
Image
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Image
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Image
Алтны үнэ өсжээ
Image
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Image
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Image
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
Image
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
Image
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
Image
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Image
Эзэнгүй муур, нохойг тоолно
Image
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Image
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Image
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
Image
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Эротик өгүүллэг +18
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
МӨНХЦЭЦЭГ ГЭХ МОНГОЛ ОХИН ТАЙЧИЖ БУЙ БИЧЛЭГЭЭ ИНТЕРНЭТЭЭР ТАРААЛАА.
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
+18 ХҮРГЭН АХ МИНЬ ШӨНӨ ИРЖ ЖАРГААЧИХААД ЯВДАГ +18
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
Утаанаас хамгаалах зургаан давхар шүүлтүүртэй маскийг МОНГОЛЧУУД ХЭРХЭН ХИЙДЭГ ВЭ
Image
Монгол TV хоёрдугаар сувгаа “Volume plus” нэртэйгээр нээнэ
Image
UBIKE ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
Image
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэн Т.Даргерын гэрт зочиллоо
Image
Улаанбаатарт 18-20 градус дулаан, бороо орно
Image
Согтуу автобусны жолоочид иргэдийн амь насыг даатгаж байна
Image
ӨВӨРХАНГАЙ: Б.Бат-Эрдэнэ: Гэр бүлээрээ аялж, амарч яваа хүмүүс музей үзэх сонирхолтой болсон
Image
Шинэ жилийн ёслолын буудлагыг зөвхөн зөвшөөрөлтэй компани гүйцэтгэнэ
Image
ДУНДГОВЬ: “Төрийн албаны бүтээмж” зөвлөгөөн болж байна
Image
ИРЭХ САРЫН НЭГНЭЭС ВИЗИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМААР ОЛГОНО
Image
ХЯТАД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВ БАЙГУУЛАХААР БОЛЛОО
Image
НИГЕРИЙН ШИГШЭЭ ИСЛАНДЫН ШИГШЭЭГ 2:0-ЭЭР ХОЖИЖ ХЭСЭГТЭЭ ХОЁРТ ЖАГСЛАА
Image
Сар шинийн баярын өдрүүдэд 16 хүүхэд төржээ
Image
Монголын эмэгтэй боксчид Ази тивийн АШТ-ээс 3 хүрэл медаль хүртэв
Image
Н.Төгсцогтын өрсөлдөгч тулаанаас татгалзжээ
Image
Казахстаны цагдаагийн байгууллага Монгол Улсын иргэнийг саатуулжээ
Image
28 настай залуу мотоциклоос унаж амиа алджээ
Image
БНХАУ-ын жижиглэнгийн худалдаа өсжээ
Image
Дэнжийн 1000-д газраа чөлөөлсөн 234 айлыг 11-р сард шинэ байранд оруулна
Image
Хог хаягдлыг ангилан ялгах үйлдвэр байгуулна
Image
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРЧ ХҮЧ САЙЖИРНА
Image
Монгол хүн Казахстаны жүдогийн шигшээ багийг дасгалжуулна
Image
Эмчилгээний цаг авсан ч ирэхгүй тохиолдол их байна
Image
Тайваньд найман настай охины биеэс 2.6 метр урт шимэгч хорхой гарчээ
Image
Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь
Image
Файзерын хоёр дахь тунгийн дархлаажуулалтт эхэллээ
Image
Их Британи “COVID-19”-ийн дотуур ууж хэрэглэдэг эмэнд зөвшөөрөл олголоо
Image
С.КУМАР: БИ ЭНЭТХЭГЭЭ САНАДАГГҮЙ, ХОЁР ДАХЬ ЭХ ОРОН, ГЭР БҮЛ МИНЬ ЭНД БИЙ
Image
Нийслэлд аюулт үзэгдэл, ослын тоо 16,1 хувиар буурчээ
Image
П.СЭРГЭЛЭН: БИД ЖИЛД 10-15 САЯ ХОНЬ НЯДЛААД ЗАРАХАД ЗӨВХӨН ЭРЭЭН ХОТЫН ХЭРЭГЦЭЭГ Л ХАНГАНА
Image
Image

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: ТООНООСОО ӨМНӨ ТОГТОЛЦОО, ЗАРЧМАА ЯРЬЯ

Мөн ч их хуцсан даа... гэдэг шиг л юм болж байна даа. Гээд яая гэх вэ, дуугүй суугаад бүтэж үхсэнээс дуугарч байгаад үхсэн нь дээр биз. УИХ-ын даргын гаргасан захирамжийн дагуу өнөөдрөөс УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, өнгөрөгч долоо хоногт Байнгын хороо, нэгдсэн чуулганаар эхний хэлэлцүүлгийг нь хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл болон сонгуулийн тогтолцооны асуудлыг сонгогчдодоо танилцуулахаар болов. Учир нь энэ удаагийн нэмэлт өөрчлөлт нь цаг хугацааны хувьд ихээхэн шахагдаж байгаа. Ирэх намар сонгууль болж магадгүй гэдэг хүлээлт эхний шалтгаан. Хоёр дахь нь, угаасаа хуульд оруулж буй өөрчлөлт нь УИХ-ын гишүүдийн тоо болон сонгуулийн тогтолцоог хөндсөн ганцхан заалт байгаа. Дээр нь хуулийн төслийг оруулж ирэхийн өмнө эрх баригч намаас улс төрийн бусад намуудтай зөвшилцөхөөр багагүй хугацаа зарцуулсан, олонх нь гараа өргөчихөөд байгаа учраас цаг хугацаа уяад байх шалтгаан ч үгүй болсон. Тоо биш ээ, тогтолцоо Гэвч өнгөрөгч долоо хоногт байнгын хороо, чуулган дээр явсан хэлэлцүүлгүүдийг хараад байхад хууль тогтоогч нар маань ихэнхдээ гишүүний тоон дээр (152 гэдэг тоо их үү, бага уу) маргаад, гол зарчмаа ардаа хаяад байгаа нь анзаарагдав. Гишүүдийн тоог 152 болгохоор оруулж ирсэн эрх баригч нам, түүний гишүүдийн хувьд хүртэл 152 гэдэг тоо маргаантай байна. Маргаж байгаа гишүүд нь ихэвчлэн “152 гишүүнтэй болчихоор хулгай хийхээ больчих юм уу? Илүү олон хулгайчтай болчих юм биш үү?” гэдэг асуудлыг босгож байна. Иргэдийн зүгээс тавьж байгаа асуултыг л эргүүлээд намынхаа дарга нарт тавьж байна л даа. Энэ нь ажлын хэсгийнхэн, хууль санаачлагч нь анхнаасаа асуудлаа танилцуулахдаа толгойноос нь биш, бөгснөөс нь эхэлж ярьсантай холбоотой байх. Хоёрдугаарт, энэ далимыг ашиглаад иргэдэд таалагдах ганц нэг ч үг ч болтугай хэлээд авъя гэсэн хувийн тооцоо ч зарим нэгд нь байх шиг. Түүнээс биш сонгууль болох гэж байхад намын бодлого, шийдвэрийг давж дуугарах гишүүн МАН дотор угаасаа байхгүй. Тэгээд ч шийдвэр гардгаараа гарах учраас нийтээрээ толгой дохиод суух нь намын имижэд муу гэдэг утгаар худлаа ч гэсэн шүүмжлэл хэлээд, хальт мөлт “ардчилал” үнэртүүлээд өнгөрөх нь дээр гэдэг утгаар, “бодлогоор” эсэргүүцэж байгаа нөхөд ч бий байх. Уг нь бол гишүүдийн тоог нэмэгдүүлье гэдэг нь “нэг хулгайчийг хоёр болгоё” гэдэг зарчим биш юм л даа. Парламент өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж, хууль тогтоох үйл ажиллагаа нь үр дүнтэй сайн явж байна уу, үгүй юу л гэдэгтэй холбоотой юм. Хангалтгүй байна аа гэж үзвэл түүнд нь ямар шалтгаан байна вэ? гэдэг асуудал. Хуулийн төслийн ажлын хэсгийн нэг гишүүн (математикч гэсэн байх) гишүүдийн асуултад хариулахдаа “Ардчилал сайн хөгжсөн гэж үнэлэгддэг Скандинавын орнуудад парламентын гишүүдийн хамгийн зохистой тоо 162 байна. "Ажиллагаатай ардчилалтай" буюу ардчилал хөгжиж байгаа орнуудын парламентын гишүүдийн дундаж тоо 134 байна. Манайх бол “алдаатай ардчилалтай” гэдэг категорид нь багтаж байгаа” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл парламентын гишүүдийн тоо цөөрөх тусам ардчиллын чанар муудаж байна аа л гэсэн үг. Яагаад? Яагаад гэвэл, нэгдүгээрт парламент буюу хууль тогтоох байгууллага үйл ажиллагаагаа явуулахад нь хангалттай хүний нөөц байхгүй байна аа гэсэн үг. Түүнээс биш тэдний хэд нь "хулгайч" байх вэ гэдэг яриа биш. Жишээ нь, хууль тогтоох үйл ажиллагааны үндсэн нэгж болсон УИХ-ын байнгын хороодын тоог аваад үзвэл манайх 11 байнгын хороотой. Өмнө нь УИХ долоон байнгын хороотой байсныг МАН-ын үед дөрвөн байнгын хороо нэмж байгуулсан. Боловсрол, шинжлэх ухааны, Инновацийн, Үйлдвэржилтийн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог шинээр нэмэгдүүлсэн. Одоо байгаа 76 гишүүнд хуваагаад үзвэл нэг Байнгын хороонд долоо хүрэхгүй гишүүн оногдож байна. Хуульд зааснаар нэг Байнгын хороо 20-иос доошгүй гишүүнтэй байх ёстой учраас нэг гишүүн гурван байнгын хороонд зэрэг орж ажилладаг. Үүнээс болоод хууль тогтоох үйл ажиллагаа мэргэжлийн буюу мэргэшсэн бус, гишүүд нь шийдвэр гаргаж байгаа асуудлууд дээрээ төвлөрч ажилладаггүй, тийм боломж ч байхгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ярьж байна лээ. БНСУ-ын парламент 20 байнгын хороотой, байнгын хороо нь 20 гишүүнтэй, нэг гишүүн нэг л байнгын хороонд орж ажилладаг учраас илүү мэргэшсэн парламенттай байна гэж. Тооны хувьд жаахан дэгсдүүлсэн боловч зарчмын хувьд бол зөв. (БНСУ-ын парламент буюу Үндэсний ассамблей 299 гишүүнтэй, 16 байнгын хороотой гэж википедиад бичсэн байна) Яагаад парламентыг “мэргэшүүлэх” тухай яриад байна вэ гэхээр парламент сонгуулиар гарч ирдэг ард түмний төлөөлөл. Тэнд хэн байх, байхгүйг хуулиар шийддэггүй, ард түмний сонголтоор бий болдог зүйл. Манай парламентад малчин ч байлаа, бөх ч байлаа, яруу найрагч ч байлаа. Бүр ямар ч "АЖ"-г дагуулахгүй жүжигчид, хуурамч эх орончид, популистууд байлаа. Эрүүгийн гэмт хэрэгт холбогдоод ял шийтгэлээ аваад явсан нөхөд ч байлаа. Тийм болохоор ард түмэнд таалагдаад, сонгогдоод гараад ирсэн нөхдийг “мэргэшүүлж” ажиллах нь парламентын өөрийнх нь чадавхи буюу бүтэц, зохион байгуулалтын асуудал юм. Тиймээс манай парламент хэтэрхий “давжаа” байна гэж яриад байгаа юм. Одоо байгаа 76 гишүүн нь тухайн байнгын хороонд харьяалагдаж байгаа асуудал, салбар тус бүрээр мэргэшиж ажиллах, бодлого гаргах, хууль тогтоох түвшинд ажиллах чадамжгүй, тийм боломжгүй байна аа л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүний нөөцийн хувьд боломжгүй зүйл. Энэ талаас нь харвал бүхэлдээ ”тооны” биш, “тогтолцооны” асуудал юм. Парламент хэдэн хүнтэй, ямар хэмжээний бүтэц, бүрэлдэхүүнтэй байж үүргээ гүйцэтгэж, үйл ажиллагаагаа хэвийн чадамжтай явуулах вэ гэдэг асуудал. Хоёрдугаарт, нөгөө “хулгайчийг дааблдах” тухай асуудал. Уг нь бол гишүүдийн тоог 2-3 дахин тоог нэмэгдүүлсэнээр шийдвэр гаргалтад оролцож байгаа хүний тоо нэмэгдэнэ. Хувь хүний хүчин зүйл буюу саналын жил буурна. Нөгөө “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэгт дөхөж очиж байгаа юм. Энэ бол тухайн улсын хүн амын тооноос хамаардаг зүйл биш. Хүн амын тооноос үл хамаараад “Хууль тогтоох засаглал буюу парламент нь төдий хэмжээний гишүүнтэй байж үйл ажиллагаа явуулах чадамжтай юм байна аа” гээд дэлхий нийтээр тогтчихсон зүйл. Энэ талаас нь харвал маргаад байх зүйл гарахгүй. Жишээлэхэд, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 21 гишүүнтэй, 16 яамтай. 21 сайдын 15 нь УИХ-ын гишүүн. УИХ-ын таван гишүүний нэг нь давхар дээлтэй. Нэг сайд таван үлдсэн дөрвөн гишүүнтэйгээ “ажиллахад” Засгийн газрын шийдвэрийг УИХ-ын шийдвэр болгож чадаж байна. Тэгэхээр нөгөө Засгийн газар нь УИХ дээрээ гарч суучихаад, УИХ нь Засгийн газрынхаа хуулийн хэлтэс шиг ажиллаад эхэлж байна. Хэрвээ парламент 200 гишүүнтэй байсан бол Засгийн газрын 20 гишүүн парламентынхаа дээр гарч сууж чадах уу? Үүнтэй л ижил юм. Ийм учраас шийдвэр гаргалтанд нөөлөөлж байгаа нэг хүний дарах саналын жинг бууруулья гээд байгаа чинь. Түүнээс биш 76 хулгайчийг дааблдаад гаргаад ирье гэдэгтээ биш. Хүсвэл 200-300 болгосон ч яадаг юм. УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг давж болдоггүй хана хэрмийг нь нураагаад, бүгдийг нь нүцгэлээд жирийн иргэний хэмжээнд аваад ирсэн ч л болно шүү дээ. Хууль тогтоодог гэдгээсээ өөр ямар ч илүү эрх мэдэлгүй, хангамж, хамгаалалтгүй л болгочихъё. Тоо гэдэг чинь... Тоо гэхээр манайхан эргээд нөгөө тогтолцоогоо яриад эхэлдэг. Уг нь бол сонгуулийн холимог тогтолцоо гэдэг чинь өөрөө "тоо" юм шүү дээ. Хэдийг нь намын жагсаалтаар, хэдийг нь мажоритари тойргоос сонгох вэ л гэдэг тоо. Засгийн газрын оруулж ирсэн төслөөр бол 152 гишүүний 76-г нь намын жагсаалтаар, 76-г нь мажоритари тойргуудаас сонгоё гэж байна. Үүн дээрээ гол “алаан” явж байна. Нам болгон дотроо нэг нэг юм “тоочиглочихсон” байгаа. Хэдэн тойрогт нэр дэвшүүлэх вэ, хэдийг нь жагсаалтад оруулах вэ гээд. Тэрийгээ хүн амын тоондоо хувааж яриад байна. Нэг болохоор сонгогчийн тоо яриад, нэг болохоор хүн амын тоо яриад. (Угтаа бол нэг л юм л даа. Тойргийн сонгогчийн тоо хүн амынхаа тооноос хамаарч гарна) Мажоритари тогтолцоо бол сонгогчийн саналыг хамгийн их гээгдүүлдэг тогтолцоо юмаа гэдэг дээр аль ч нам нь маргахгүй байна. 2020 оны сонгуулиар нийт сонгогчийн 42 хувийн саналыг авсан МАН парламентын суудлын 82 хувийг авсан нь шударга юм уу? гэж АН нь ч ярьж байна, МАН нь ч ярьж байна. Тэгээд пропорционалийн элементийг оруулж ирье, сонгуулиа холимог системээр явуулья гэж байна. Тэр нь ч зөв. Гэхдээ нэг нэр дэвшигчид оногдож байгаа сонгогчийн тоо нэмэгдсэн учраас гишүүдийн тоог нэмэгдүүлье гэж яриад байгаа нь бүр анхнаасаа худал хуурмаг зүйл болж байна. 27 мянган сонгогчийг (45 мянган хүн) нэг гишүүн төлөөлж байна, энэ нь сонгогчийн төлөөллийг хангаж чадахгүй байна, 1992 оны Үндсэн хуулийг батлахад үүнээс хоёр дахин бага байсан гэнэ ээ... Хаана тийм байгаа юм бэ? Нийт сонгочдынхоо тоонд хуваавал тийм л байх. Гэхдээ энэ чинь хөдөө, хотдоо шал өөр байгаа. Хоёр сая сонгогчийн /2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 2,1 сая байсан/ тал нь нийслэлд байгаа. Гэтэл нийслэлээс сонгогдсон гишүүд нь хорь, үлдсэн 56 нь орон нутгаас сонгогдсон. Сонгогчийн тоонд нь хуваагаад үзвэл Улаанбаатарт 50 мянган сонгогчийг нэг гишүүн төлөөлж байна. Орон нутагт тэр нь 17.000 байна. Сонгинохайрхан дүүрэг гэхэд гурван тойрогтой. Сүүлд нөхөн сонгууль явуулсан 28-р тойрог гэхэд дангаараа 111 мянган сонгогчтой. Хэрэв хүн амын тоо, сонгогчийн төлөөлөл ярих гэж байгаа бол үүнийгээ л ойртуулах тухай ярих ёстой шүү дээ. Тэгэхээр гишүүдийн тоог нэмэгдүүлэхийн тулд гаргаж байгаа баримт, дэвшүүлж байгаа зарчим нь эхнээсээ буруу, худлаа байна аа гэсэн үг. Хэрвээ үүнийг залруулья гэвэл гишүүдийн тоог нэмэгдүүлэхтэйгээ хамт тойргуудаа томсгох, мандатын тоог нь хүн амд нь тэнцүүлж хуваарилах хэрэгтэй. Хөдөөгийн тойргуудыг хамгийн багадаа нэг аймаг, болж өгвөл 100 мянган хүнтэй байгуулж мандатын тоог нь бууруулах ёстой. Хотын тойргуудын мандатын тоог нэмэгдүүлэх ёстой. Ингэж байж жинхэнээсээ хүн ам, сонгогчийн төлөөлөл, төлөөллийн тэгш эрх болно. Энэ чинь харин зарчим юм шүү. Тэгэхгүйгээр одоо байгаа тойргуудаа тэр чигээр нь үлдээчихээд “сонгогчийн төлөөллийг сайжруулчихлаа” гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Сонгуулийн тухай хуулиараа хийчихнэ ээ гээд арагш нь хаяж бүр ч болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэйгөө зэрэгцүүлж ярих ёстой. Хууль нь тусдаа боловч зарчим нь нэг байх ёстой. Түүнээс биш гишүүдийн тоо 150 байна уу, 200 байна уу, тэндээсээс 50 хувийг нь мажоритариар сонгоно уу, 60 хувийг нь сонгоно уу, ёстой наядугаар асуудал. Нийтлэлч Ц.Булганзаяа

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6