ЗӨСҮТ-өөс Улаанбаатар хотын хэмжээнд эзэнгүй муур, нохойн тооллогыг энэ сарын 25-30-нд хийж байна.
Эзэнгүй муур, нохойн тоо гаргасны үндсэн дээр дараагийн арга хэмжээг авах юм. Хамгийн сүүлд 2018 онд тооллого хийхэд нийслэлд 300-350 мянган эзэнгүй нохой, муур байжээ.
Түүнчлэн, УБЗАА-наас хаврын их цэвэрлэгээ аяны хүрээнд өнгөрсөн долоо хоногт 5579 автобус, гэрэлтүүлгийн 3000 орчим шонг угааж цэвэрлэн, сурталчилгааны наалтыг арилгажээ. Мөн 1300 орчим СӨХ-ны 280 орчим нь тоглоомын талбайг цэвэрлэн, засвар үйлчилгээ хийсэн аж.
СЭТГЭГДЭЛ