
PEARSON англи хэлний цогц хөтөлбөрийг эхний ээлжинд хэрэгжүүлэх сургуулийн жагсаалтад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р сургууль болон Эрдэнэмадал сумын ахлах сургууль багтжээ. Өөрөөр хэлбэл энэ хөтөлбөрт хоёр сургуулийн 5-9-р ангийн 41 бүлгийн 7 багш, 1254 сурагч хамрагдана.
Энэхүү “PEARSON” англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг Монгол Улс туршилтаар хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрт улсын хэмжээнд ерөнхий боловсролын 38 сургуулийн V-IX ангийн 30,000 орчим сурагч хамрагдана.
“PEARSON” англи хэлний цогц сургалтын хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын англи хэлний боловсролыг олон улсын жишигт ойртуулах ажээ.
Олон улсын жишгээр багш нарыг орчин үеийн аргазүй, технологи ашиглан бүх чадварыг зэрэг хөгжүүлэхэд сурагчдыг чиглүүлэх. Цаашлаад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай болох өргөн боломжуудыг олгож, нээж өгч буйгаараа онцлогтой аж.
Английн томоохон боловсролын байгууллага “PEARSON” нь 150 гаруй жилийн түүхтэй. Төв нь Английн нийслэл Лондон хотод байрладаг ба дэлхийн 80 гаруй улсын 6500 сургуульд хөтөлбөр нь хэрэгждэг байна. Жил бүр 5 сая суралцагч энэ хөтөлбөрийг судлан төгсдөг байна. Орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан контент, үнэлгээ, аргачлал, багшийн хөгжил бүхий цогц хөтөлбөрийг боловсролын бүх түвшинд хэрэгжүүлдэг ажээ.
СЭТГЭГДЭЛ