
МУГТ Б.Сугарсүрэн: Бодибилдингийн спортод хөл тавьж, багш, дасгалжуулагчаар 22 жил ажилласан. Мөн Ерөнхийлөгчийн багш биш зургаа л хамт авахуулсан
Зарим хүмүүс амьдралынхаа тэн хагасыг зөвхөн нэг л зүйлийн төлөө зүтгэж, тэмцэж, нийгэмд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хичээсээр ирсэн байдаг. Бүр амьдралынхаа 22 жилийн зөвхөн Монгол Улсын бодибилдингийн спортын хөгжил төлөвшилд зориулсан нэгэн эрхэм бүсгүйг Ubn.mn сайтын "ТҮҮНИЙ ТУХАЙ" булангийн отгон зочноор урьж, цөөн хором хөөрөлджээ.
Энэ бүсгүй бол хоёрхон хоногийн өмнө, шинэ оны босгон дээр Ерөнхийлөгчөөс төрийн дээд одон медаль, тэр дундаа тамирчин хүн бүрийн алдар хүндийг гэрчлэх "Гавьяат тамирчин" цол хүртсэн Б.Сугарсүрэн юм.
Түүнийг Монголчууд "НҮДЭН ГОО" гэдгээр нь андашгүй танина. Үнэхээр л хүний сэтгэлийг татсан ялдамхан Нүдэнгоо бүсгүй ажээ, 22 жил нэг зүйлдээ тууштай хичээл зүтгэлтэй явж дэлхийн аврага, олон улсын, олон арван тэмцээнд амжилттай оролцож аврага цолоо дуудуулж эх орныхоо нэрийг мандуулна гэдэг нь яалт ч үгүй тамирчин хүний мөрөөдлөөр зогсохгүй, тэсвэр тэвчээр болоод монголын үзэсгэлэнт эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийн маань тэсвэр тэвчээр ямар гэдгийг дэлхийд таниулан харуулж чадаж байгаа билээ Нүдэнгоо гэх үзэгсэлэнт, тэвчээртэй, даруу нэгэн Монгол бүсгүйгээр, Монгол тамирчинаар Бодвилдинг фитнесийн тамирчид, Монголчууд бахархаж үлгэрлэж байгаа бизээ
Sugar Suren
СЭТГЭГДЭЛ