Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
''CU'' дэлгүүрт эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд "Хотдог" худалдаалж байжээ
Image
Нэгдүгээр сургуулийн 70 багш ажлаас гарах өргөдлөө өглөө
Image
Н.Цэлмүүн: “Цэнхэр” үст Цэрэн баба
Image
ХЭҮК-ИЙН ГИШҮҮН П.ОЮУНЧИМЭГ ЧИНЬ ХҮНИЙ ЭРХИЙГ “НОЦТОЙ” ЗӨРЧИГЧ ЮМ БИШ ҮҮ Ж.БЯМБАДОРЖ ДАРГАА?
Image
Хэт олон байгаа хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг цомхон, уялдаатай болгох хэрэгтэй гэлээ
Image
"Passion-2020"-д тавтай морил
Image
"Есөн Шижир" ББСБ-аас авилга авсан гэх АТҮТ-ийн ажилтнуудыг баривчлан шалгаж эхэлжээ
Image
Ц.Нямдорж: Оюутолгойн гэрээг байгуулахад С.Баярын Засгийн газар 2 тэрбум ам.долларын хахууль авсан…
Image
Үндсэн Хуулийн Цэц “өгзөг” базагчийн шигддэг газар биш
Image
Монголын самбочид 30 жилийн дараа багаараа II байрт шалгарлаа
Image
Монголын дуурийн дуучид Индонезид тоглов
Image
Төрийн албаны ерөнхий шалгалтад 1,588 иргэн тэнцжээ
Image
Ипотекийн зээлд 4905 иргэн хамрагджээ
Image
Н.Баярсайхан ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
Image
Албаны машинаар хүүгээ зугаацуулсан Т.Батсүхийг ажилд нь томилж, 7 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ
Image
Аж ахуйн нэгжүүд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ
Image
X.Болорчулуун: Дубайн гэрээнээс болж Оюу толгойгоос цэвэр ашиг хүртэх хугацаа 2048 он болж хойшлогдсон
Image
Баянхошуу орчимд агаар бохирдолтой байна
Image
Н.Алтанхуяг шагналаа авч эхэллээ
Image
П.Дэлгэржаргал: Анхдугаар Үндсэн хууль түүхэн ач холбогдолтой байсан
Image
Гавьяат хуульч Б.Сарантуяа, шүүгч Ц.Зориг нарыг чөлөөлжээ
Image
Ч.Өнөрбаяр: Шүүхэд тойргийн тогтолцоог нэвтрүүлснээр шүүхийн зардал багасч, олон ахиц дэвшил гарна
Image
С.ЭРДЭНЭ: ДОРДУУЛСАН ДОЛООН ӨӨРЧЛӨЛТ ТЭР ЧИГЭЭРЭЭ ҮЛДЛЭЭ
Image
“Хуягласан хувалзууд”
Image
З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
Image
МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэнэ
Image
Какүрюү М.Ананд Япон улсын иргэн болохоо зарлажээ
Image
УИХ-ын гишүүн Б.Батзоригтой түрийвч нэг Н.Цэрэнбат сайдын хэрэг нам дарагдав уу?
Image
“Дэлхийн хүүхдийн өдөр” өнөөдөр тохиож байна
Image
Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг ЮНЕСКО-д гардуулан өгөв
Image
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дэлхийн соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна
Image
Аливаа үйлийг хийхэд үхэр жилтнээ сайн
Image
Цаг агаарын урьдчил­сан мэдээ
Image
ҮАБЗ-өөр Дубайн гэрээний асуудлыг хэлэлцэж байна
Image
Х.Болорчулуун: Монголын төрд идээ буглаа болтлоо бугшсан хувалз
Image
"Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай" тогтоолын төслийг дэмжлээ
Image
“Бичигт” боомтыг АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх шийдвэр гаргажээ
Image
Б.БАТ-ЭРДЭНЭ: ДУБАЙН ГЭРЭЭГ “ЦУЦЛАХ ШААРДЛАГАТАЙ” ГЭСЭН ДҮГНЭЛТ АЛЬ ЭРТ ГАРЧИХСАН
Image
Ё. Баатарбилэг сайдаа хүүхдэд өгөх 650 сая төгрөг хаана байна
Image
Холерын шинжилгээний хариу сөрөг гарлаа
Image
Машин нь эвдрээд тусламж дуудаад иртэл машинд үлдсэн хүн нь сураггүй алга болжээ
Image
“Нэг өрх-нэг ажлын байр” хөдөлмөрийн өдөрлөг маргааш болно
Image
МАН тойргуудыг дахин зурна
Image
Монгол эмэгтэй онгоцонд хүний амь аварчээ
Image
ЭМЯ: 850 жирэмсэн эхээс тэмбүү илэрчээ
Image
МАН –ЫН ЭГЭЛ ЖИРИЙН ГИШҮҮД СОНГОСОН ХҮНЭЭ ӨМГӨӨЛЖ НАМЫН ДАРГА У. ХҮРЭЛСҮХЭД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ.
Image
"Чингис хаан" банкны С.Сандагдоржийг хахууль өгсөн хэрэгт буруутгажээ
Image
Швейцарын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Image
Сонгинохайрхан дүүргийн 55 дугаар цэцэрлэг шинэ байртай боллоо
Image
Улсын хэмжээнд 397 мянган тонн үр тариа хураажээ
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
“ХОНГИЛ”-ЫН ХҮН Н.АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ БАЗАЖ, “ЗОДООНЧ” ТУСЛАХАА “САН-ФРАНЦИСКО”-РУУ ИЛГЭЭНЭ
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
АРАВДУГААР САРД БОЛОХ БАРИЛДААНУУД
Image
Маргааш орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллана
Image
АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 104 ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
Image
ГОЛОМТ БАНКНЫ ХАМТ ОЛОН ӨЛГИЙЧҮҮДДЭЭ СЭТГЭЛИЙН ДЭМ ӨГӨХ АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА
Image
ЭХ ХАТАН ДОНДОГДУЛАМЫН "ЭХ БАРИГЧ" ИЙН ӨГҮҮЛВЭЙ...
Image
Хэрэглэгчдийн эрхийг зөрчиж, хөгжлөөс ухарсан ХЭРҮҮЛ
Image
ТЭЗҮ-гүй төмөр зам төсөл баяртай!
Image
БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ОЛБОРЛОЛТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН ТАЛААР ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН УУЛЗАЛТ БОЛОВ
Image
Хятадууд хөвгүүдийн шээсэнд өндөг чанаж иддэг. Учир нь...
Image
“МИК” 64 МЯНГА ГАРУЙ ЗЭЭЛДЭГЧИЙН ЗЭЭЛИЙГ ХУДАЛДАН АВЧ 3.2 ТЭРБУМЫН БОНД ГАРГААД БАЙНА
Image
АРГЕНТИН УЛС ОУВС-ГААС САНХҮҮГИЙН ТУСЛАМЖ ХҮССЭН БАЙНА
Image
Б.Лхагвасүрэн: Монголын төр, түмэндээ баярласнаа илэрхийлэхийн ялдамд сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүлье
Image
Дэлхийн хамгийн романтик зургууд
Image
СЭЖМИЙН АРЧИЛГАА, ТҮҮНИЙГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?
Image
Л.Мөнхбаясгалан: Нээрээ л нэг сэтгүүлчдийн багаас доор ийм УИХ байснаас тарсан нь дээр шүү
Image
Усанд осолдсон гэх хүнийг хайж байна
Image
ДӨРВӨН БӨХ ДАНШИГИЙН НАЧИН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАЛАА
Image
Олон Улсын Скаутууд Монголд цугларна
Image
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА
Image
АЗИЙН ХУДАЛДААГ ДЭМЖИХ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД МОНГОЛД ЧУУЛЖ БАЙНА
Image
АН: ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР ЖДҮХС-ААС ЗЭЭЛ АВСАН ГИШҮҮДИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ
Image
Хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулганаас Монгол Улсын цаашдын хөгжил, үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилго бүхий зөвлөмж гаргалаа
Image
ЖИЛИЙН ӨМНӨ БАРЬСАН ХУДАГ ӨВӨЛДӨӨ ХӨЛДӨЖ ИРГЭД НЭГ КМ ГАЗРААС УСАА ЗӨӨЖ БАЙНА
Image
“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа
Image
Хотын дарга цэрэг татлагын явцтай танилцлаа
Image
АЗИЙН НААДМААС ХЯТАДЫН БАГ ТАМИРЧИД 226 МЕДАЛЬ ХҮРТСЭН АМЖИЛТААР ТЭРГҮҮЛЖ ЯВНА
Image
АЗТАЙ НЬ АМЬДАРДАГ ОРОН ЮМ УУ, ЭНЭ МОНГОЛ УЛС ЧИНЬ
Image
ХАШАА БАЙШИНГАА ДААТГУУЛАХ ЗӨВЛӨМЖ
Image
НИТХ-ын шинэхэн дарга С.Амарсайхантай танилц
Image
БАЯРЫН ӨДРҮҮДЭД 30 ГАРУЙ ХҮНД ХАГАЛГАА ХИЙЖ, АМЬ НАСЫГ НЬ АВАРЧЭЭ
Image
Image

“Дорнын соёл” ба НҮБ-ын зөвлөмжүүд

Саяхан даа, УИХ-ын чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн А.Сүхбат “Өрнийн хуулийг хуулчихаж. Бид чинь дорнын соёлтой ард түмэн” гэсэн нь олон нийтийн сүлжээнд баахан шүүмжлэл дагуулсан.
 
Гэр бүлийн хүчирхийлэл дээд цэгтээ тулж, хүүхэд эмэгтэйчүүд хэдэн арваараа хохирогч болсоор байгаа манай улсад хууль нь гацчихаад байхад хууль тогтоогч гишүүн нь ингэж яриад “хазаарлаж” суув. Түүнийхээр авгай, хүүхдэдээ гар хүрэх нь эр хүнд байх ёстой эрх. Нэг үгээр, дорнын соёлтой ард түмний энгийн амьдралын хэв маяг гэж үзжээ.
 
Үнэндээ Монгол Улс ардчилсан, эрх чөлөөт, хүний эрхийг дээдлэгч орны статуст шилжээд олон жилийг ардаа үдэж байна. Ерөөсөө өнөөдөр хүний эрхийн асуудалгүйгээр ардчилал, улс төрийн тогтолцоо, хөгжлийн тухай ярилтгүй болсон. Хүний эрхийн төлөө дэлхий нийтээрээ тэмцэж байгаагийн тод жишээ нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл хэмээх дагнасан байгууллага байгуулагдсан явдал юм. Энэ байгууллага дөрвөн жил тутам дэлхийн улс орнуудад хүний эрхийг хангах талаар зөвлөмж хүргүүлж, эргэж хянадаг үндсэн үйл ажиллагаатай. Монгол Улс энэ байгууллагын гишүүн орноор элссэнээс хойш хоёр дахь зөвлөмжөө гардаад байгаа билээ.
 
Монгол Улс Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орон болсноос хойш эхний удаа 126 зүйл заалт бүхий зөвлөмжийг дэлхийн улс орнуудаас авсан байдаг. Хэрэгжилт нь тун хангалтгүй гэж Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж онцолж байна. Тэрээр “Монгол Улс хоёр дахь зөвлөмжөө аваад байгаа. Анхны зөвлөмжийн биелэлт маш хангалтгүй. Манайх хүний эрхийн зөвлөлийн гишүүн болсноор хүний эрхийн асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргах эрхтэй болсон. Өөрөө хүний эрхийг дээдлэгч улс болж байж бусад улсад хүний эрхийн талаар зөвлөмж өгөх болж таарна. Өөрсдөө муу байж бусдад зөвлөнө гэдэг худлаа. Хүний эрхийн асуудалд үл тоосон байдалтай хандаж Хүний эрхийн зөвлөлөөс болоод хүний эрхийн дагнасан хороодоос өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй, пээдийгээд байвал нэг өдөр няслуулна. Тэр няслалт улс төрийн болон эдийн засгийн хориг арга хэмжээ” гэж байна.
 
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн улсуудаас манай улсад өгдөг зөвлөмжүүдийн гол чиглэл нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал байдаг. Учир нь манай улсад гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал хамгийн ихээр хөндөгддөг улс орон.
 
Цагдаагийн ерөнхий газрын статистик мэдээлэлд өнгөрсөн оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 1331 гэмт хэрэг гарсан нь өмнөх оноос 102 хэргээр нэмэгдэж 8.3 хувиар өсчээ. Жилээр бус сараар өсч буй энэ гэмт хэргийн хохирогчид болсон хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудалд төр анхаарлаа хандуулж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийг үр дүнтэй ажил хэрэг болгох шаардлага нэн тэргүүнд тулгарч байна.
 
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн ярьснаар өмнөх 126 зөвлөмжийг тоо, хувиар илэрхийлэх аргагүй хангалтгүй биелүүлсэн гэсэн нь ерөөсөө манай улс хүнийхээ эрхийн төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй гэж ойлгогдож байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль олон сарын турш гацаанд байсаар олон олон хүүхэд, эмэгтэйчүүдийн амь нас, эрүүл мэндийг золин байж олон нийтийн дарамт шахалтаар оны өмнө баталсан. Одоо ч хэрэгжиж эхлээгүй. Ирэх хоёрдугаар сараас хэрэгжихээр хүлээлтийн байдалд байна.
 
Тэгвэл НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөмжөөр дэлхийн 64 улс 164 зөвлөмжийг манай улсад өгснөөс 152 зөвлөмжийг хэрэгжүүлэх үүргийг хүлээгээд байна. Үүнээс эмэгтэйчүүдийн эрхтэй холбоотой нь 64 зөвлөмж байгаа юм. Олон улсаас хүний эрхийг хамгаалах асуудлаа сайжруул гэж ирүүлж байгаа зөвлөмжүүдийн бараг гуравны нэг нь эмэгтэйчүүдийн эрхэд чиглэсэн нь манай улс эмэгтэйчүүдийн асуудлыг хэрхэн авч үздэгийг харуулж байгаа хэрэг.
 
Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос мэдээлснээр сүүлийн долоон жилд 107 эмэгтэй бусдын гарт, гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алджээ. Эрүүл мэнд, эрх чөлөөгөөр хохирч буй нь үүнээс ч олон гэж байна. Эмэгтэйчүүдийн хорих ангид гэхэд хүн амины хэргээр ял эдэлж буй эмэгтэйчүүдийн 70 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний амь хохироосон байдаг аж. Нэг ёсондоо доромжлол хүчирхийлэл дор байсаар байгаад хариу үйлдэл үзүүлснийхээ, хүчирхийлэл таслан зогсоосныхоо төлөө тэд гэмт хэрэгтэн болж байна.
 
Эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллийн золиос болоход нөлөөлж буй олон шалтгаан бий. Ядуурал, ажилгүйдэл, архидалт гээд л. Гэхдээ үндсэн цаад шалтгаан нь ерөөсөө л төр засаг нь эмэгтэйчүүдийг эрчүүдийн адил авч үздэггүй, эмэгтэйчүүдийн оролцоог үл ойшоодогт л байгаа юм. Үүнийг хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд ч батлан хэлж байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, НҮБ-ын зөвлөмжийг биелүүлэх гол ажил нь тэдний оролцоог хангах явдал болж байна.  Энэ тухай Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаа “Хүн нийгмийн амьтан учраас нийгэмд оролцоотой байх ёстой. Дэлхий нийтээр залуу охидыг эдийн засагт идэвхтэй оролцуулахад яаж дэмжих вэ гээд төр хувийн хэвшил нь түншилж ажиллаж байна. Монголд л эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо гэж огтоосоо ярихгүй байгаа.
 
ДНБ-ий ихэнх хэсгийг бүрдүүлдэг уул уурхай, санхүүгийн салбарт ажиллагсдын 10 хүрэхгүй хувь нь эмэгтэйчүүд байна. Тэд маш өндөр цалинтай. Эсрэгээрээ ДНБ-д бага хувь нэмэр оруулдаг нийгмийн үйлчилгээний эрүүл мэнд, боловсролын салбарт 80-90 хувийг эмэгтэйчүүд ажиллаж байх жишээтэй. Тиймээс Гэр бүлийн багц хуулийг яаралтай хэрэгжүүлж, эмэгтэйчүүдийн оролцоог хангахад төр засаг түлхүү анхаарах хэрэгтэй. Ингэснээр НҮБ-ын зөвлөмжийг хэрэгжүүлж чадна” гэж ярилаа.
 
Монгол Улс хэдийгээр нүүдэлчин ёс заншилтай ард түмэн ч даяарчлагдах зүйлдээ даяарчлагдаж, дэлхий нийтийн жишгийг дагаж хөгжих нь дамжиггүй. Бид нүүдэлчин, дорнын соёлтой ард түмэн хэмээн хажуудахаа балбаж, харц боол мэт хандах нь 21 дүгээр зууны хөгжил биш. Олон улс анхаарлаа хандуулж, зөвлөмж тусламж үзүүлж байгааг алгаа тосон хүлээн авч хүн ардынхаа эрхийг хангахад л анхаарвал бусад хөгжил аяндаа л босоод ирнэ дээ.
 
Б.Энхзаяа
Эх сурвалж: "Зууны мэдээ"сонин

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6