
Манай улсын валютын нөөц өнгөрсөн сарын сүүлийн байдлаар 2.9 тэрбум ам.долларт хүрч өсжээ. Валютын албан ба албан бус ханшийн зөрүү 200 төгрөгт хүрч байсан бол өнөөдөр энэ зөрүү 23 төгрөг болж буурсан байна. Ингэснээр валютын ханш тогтворжих, мөн үнийн өсөлтийг хүлээлтийг бууруулах нөхцөл байдлыг бүрдүүлж байна гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ.
Тэрбээр, Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээний талаарх мэдээлсэн юм.
Дээрх арга хэмжээний хүрээнд төрийн өмчит компани, ААН-үүдэд нэг тэрбум ам.доллар хуримтлуулах үүрэг өгсөн. Үүний биелэлт 49 хувьтай байна. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компани 500 сая ам.долларыг төвлөрүүлэх үүрэгтэй. Үүнээс гадна мөнгийг аваад хэрэглэчихсэн өр төлбөр 600 сая ам.доллар байснаас 185 сая ам.доллараар бууруулж чадсан. Мөн Монголбанкинд 145 сая ам.доллар худалдсан. Үүнээс гадна борлуулалтаас олсон 50 сая ам.доллар компанийн дансанд байна хэмээн мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ