Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрын тайзнаа “Ус” хүүхдийн багт драмын жүжиг нээлтээ хийлээ. Тус жүжиг нь хүүхэд багачуудад усны үнэ цэнийн талаар мэдлэг олгох, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах талаар мэдээлэл өгөх зорилготой юм.
Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Соёлын бүтээлч сар” аяны зорилгод нийцүүлэн бэлтгэснээрээ онцлог юм.
Дэлхийн усны нийт хэрэглээний 70 хувийг хөдөө аж ахуйн салбарт, 20 хувийг үйлдвэрлэлд ашигладаг тул 8 тэрбум хүн цэвэр усны хомсдолд ороход тун ойрхон ирсэн байгааг сануулах гэж “Ус” жүжгийг аймгийн Хүүхэд залуучуудын театр нь БШУГ- тай хамтран бүтээсэн юм.
СЭТГЭГДЭЛ