Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Хятад руу хил нээж, 198 иргэнийг шилжүүлнэ
Image
Ц.Элбэгдорж: Би Монгол Улс, эрх чөлөө, ардчиллын эсрэг зүйл хийж байгаагүй
Image
"Urtuu-3" үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна
Image
ТОЙМ: Ван И-гийн айлчлалын аяны богц
Image
“ДОХИОНЫ ХЭЛ БҮГДЭД ЗОРИУЛАГДСАН” арга хэмжээ боллоо
Image
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
Image
Орон нутгийн сонгуулийн чимээ
Image
Зөвлөлтийн үеийн "Жигули" машинуудыг танилцуулав
Image
Ж.Эрдэнэбатад оноосон ялыг хэвээр үлдээлээ
Image
Хонгконгийг Ирланд руу нүүлгэх төлөвлөгөө
Image
БНСУ-аас 266 иргэн эх орондоо ирлээ
Image
Трамп бүтэлгүй ажилчдынхаа "ачаар" Оросын доог тохуу болов
Image
Төрийн албаны шалгалтын бүртгэл үргэлжилж байна
Image
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
Image
Соёл, урлагийн салбар дахь “шинэ” дарга, шинэ өнгө
Image
Ах нь АН-д, дүү нь МАН-ын батлах өвөртөллөө
Image
Цай Вэньруй: Өвөр Монголын асуудлыг зориудаар өдөөн хатгаж байна
Image
Оюутолгойн шинэ ТУЗ-ийн ШИНЭ СОРИЛТ
Image
Өнөөдөр Улаанбаатарт бороо, нойтон цас орно
Image
Ойрын өдрүүдэд бага зэрэг дулаарах ч дахин цочир хүйтэрнэ
Image
Даатгалын мөнгө авахын тулд гараа хөрөөдөөд, хорих ял сонсчээ
Image
“НОМЫН БАЯР 2020” арга хэмжээг улс, орон даяар зохион байгуулна
Image
Ж.Эрдэнэбат маргааш давж заалдана
Image
Оюуны өмчийн шилдэг бүтээл шалгаруулах журмын хэлэлцүүлгийг хийлээ
Image
"Анна Каренина" жүжиг аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ
Image
Тусгай үүргийн онгоц өнөөдөр Франкфурт рүү ниснэ
Image
Улаанбаатарт бага зэргийн бороо орно
Image
Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламент төлөвшин хөгжиж байна
Image
Стивен Сигал Байгаль нуурыг хамгаална
Image
Иран: Сонгомол бөхийн аварга тамирчнаа цаазалжээ
Image
СТА Г.Жанцансамбуу: Амин Үргэлжлэл-1 хэсэг
Image
Тойм: 3 бөхөөс допинг илэрч, хэлмэгдэгсдээ дурсав
Image
Парист Юнеско-гийн ассамблейн болж байна
Image
"Ном бид Хоёр" номын уралдааны "Удирдамж" гарчээ
Image
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилгаар "Шинэ хөдөө" төсөл хэрэгжиж байна
Image
Хууль зүйн сайд Х.Нямбаатар ТЕГ-ын хуучин даргын баримтыг хэзээ дэлгэх
Image
Н.Доржмаа: Нуугдаж ирээд амьдралаа асуудаг эмэгтэйчүүдийг өрөвдөх юм
Image
СУДАЛГАА: Дотоод орчны агаарын чанарыг хянах нь коронавирусийн тархалтыг бууруулна гэж үзжээ
Image
Цаг агаар: Нойтон цас орж, хүйтэрнэ
Image
Хөгжмийн зохиолч, СТА Г.Жанцансамбуу: Амин үргэлжлэл
Image
Портлэнд царай таних технологийг хориглосон анхны хот болно
Image
Мексик улсад энэ он гарсаар дөрөв дэх сэтгүүлч зэрлэгээр алагджээ
Image
Яндан хөөлөгч бэлтгэх сургалт явагдаж байна
Image
Японд амны хаалтгүй зорчигчийн улмаас онгоц анх удаа ослын буулт хийлээ
Image
Л.Болдбаатар: Нэгэн насны хайр
Image
У.Хүрэлсүхийн "window shopping"
Image
"800 хятад"-ын хэргийг энэ сарын 23-ны өдөр шүүнэ
Image
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ыг таван хувь болгох тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Image
Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих түр хороо байгуулах төсөл өргөн барилаа
Image
Элчин сайд И.К.Азизов: COVID-19-ийн вакцины туршилт амжилттай болбол Монголд нийлүүлэхэд бэлэн
Image
Бусдаас нууц ганцаараа үзэх 10 кино
Image
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилжээ
Image
Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу жолооч нарт хариуцлага тооцож эхэллээ
Image
Э.Бат-Үүл: С.Зоригийн үхэлд намайг сэжиглэж байна
Image
Онлайнаар кино ҮНЭГҮЙ, ШУУД үзэх боломжтой 10 гадаад сайт
Image
Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэм А.Шоовдорын хувь заяаг давтаж мэдэх нь
Image
Ямар ордны бүсгүйчүүд, сайн эхнэр болдог вэ?
Image
О.В.Белозёров Монголд ирлээ
Image
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
Image
Д.Төрбат: Мэдээллийн санд орсон мэдээллийг засах боломжгүй
Image
Аймшигт могойг барьжээ
Image
Бэр эгчээ гэж мөрөөдлийн бүсгүй байх юмдаа…
Image
Долоон бурханд хүслээ буруу шивнэж болдоггүй
Image
Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд
Image
ГУРПП СЕКСЭЭР ӨВЧИЛСӨН ГЭРЭЛМАА
Image
Эмчилгээ хийлгэхэд таниас гарсан зардлыг эргүүлэн авах боломжтой
Image
Чимээгүйхэн хуримласан драмын театрын үзэсгэлэн гоо
Image
Эротик өгүүллэг : Эгчийнхээ нөхөрт охин биеэ өгсөн бүсгүй +18
Image
40-50 насанд явагдах физиологийн өөрчлөлт
Image
Хүүгийн амийг хөнөөх захиалга өгсөн С гэгч хэн бэ?
Image
Сэтгүүлч Х.Уламбаяр эмэгтэй гишүүдэд зөвлөгөө өгч, галбиртаа анхаарахыг сануулав
Image
Монголчуудын шинэ “идэш”
Image
Н.Энхбаяр бизнес эрхлэгчийн яриаг бичлэгт буулгасан нь АТГ-ын нэгжлэгээр илэрчээ
Image
Өсвөр насны монгол охидын фэйсбүүк дэх хэт задгайрал
Image
Монголын халуухан охид
Image
Туяа хүүхэн юун дур тавихтай манатай +18
Image
ӨВӨР МОНГОЛ ЭМЧ “МАСК” –Н ЖҮЖИГЧИДЭД ИЙНХҮҮ ХЭЛЖ ХЭЛГҮЙ БОЛГОЖЭЭ
Image
Манай сайд, дарга нарын эхнэрүүд 14 ам.долларын цүнх барьдаг Xо хатагтайгаас суралцах зүйл их байна
Image
Нууж үзэх эротик зурагнууд +18
Image
"Санги ах аа" гэж уйлдаг охин энэ мөн үү
Image
ДОХИО: Нутгийн зүүг хагаст хүйтний эрч эрс чангарна
Image
Онцлох сошиал пост : Алгын чинээ биед хуруун чинээ хайр байхад бусад нь болно доо
Image
Э.Бат-Үүл: АН-ыг муу харагдуулах гэж гүтгэн УЛСАА золихыг өмнө нь би үзээгүй
Image
“Харри Поттер” брендийн нүдний тений цуглуулга
Image
Г.ЗАНДАНШАТАР: ЦАХИМ ЗАСАГЛАЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ИДЭВХ ЧУХАЛ
Image
Эцэг эхчүүд төлсөн мөнгөндөө таарсан боловсролыг нэхэх хэрэгтэй
Image
Дохионы хэлийг дэлгэрүүлнэ
Image
Д.АМАРБАЯСГАЛАНГ АЛБАН ТУШААЛ НАЙМААЛЦСАН ГЭХ ГОМДОЛ ИРЖЭЭ
Image
БӨГЖИЙГ АЛЬ ХУРУУНДАА ЗҮҮСНЭЭС ШАЛТГААЛЖ АМЬДРАЛ АХУЙД НӨЛӨӨЛДӨГ
Image
ЖҮЖИГЧИН ТУЯА ГЭР БҮЛТЭЙ ЗАЛУУТАЙ ОРООЦОЛДСОН ГЭВ ҮҮ?
Image
“ЭРЧИМ” БАГ, ХОЙД СОЛОНГОСЫН "ХЭПҮЛ" БАГТ НУТГИЙНХАА ТАЛБАЙД 4:0-ЭЭР ХОЖИГДЛОО
Image
АРД ТҮМНИЙ ХАЙРТАЙ ХҮҮ С.ЖАВХЛАН, Б.НАРАНХҮҮГ УИХ-ААС ТАТАН БУУЛГАЯ
Image
Хүүхдийг хар цай, хонины ясны шөлөнд оруулахын ач тус
Image
НОХОЙ ЖИЛИЙН ЧАНСААГ УЛСЫН ХАРЦАГА О.ХАНГАЙ ТЭРГҮҮЛЛЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБА 1.09 ГА ГАЗРЫГ ДУУДЛАГААР ХУДАЛДАВ
Image
УИХ-ЫН 22 ГИШҮҮН БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАЖ ШАЛГУУЛНА ГЭВ
Image
Казахстан улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулна
Image
Шинэ коронавирусний халдвартай 892 хүн эдгэрчээ
Image
БНЭУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙД Г.ГАНБОЛД МОНГОЛ ЭМЭГТЭЙГ ЗОДОЖ ТАНХАЙРСАН ГЭВ /БИЧЛЭГ/
Image
Монголбанкны захирлуудыг томиллоо
Image
Нохой жилийн сар шинийн үндэсний бөхийн барилдааны тэргүүн бөх Б.Бат-Өлзий танаа
Image
Бүжигчин Бямбаа охиноо аавтай болгохоор шийдэв үү
Image
ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ УЛИРАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ДОРНОД АЙМАГТ ИРЛЭЭ
Image
Баруун аймгуудаас бусад нутгаар өдөртөө дулаавтар байна
Image
Д.Сумъяаг гурав, Д.Отгондалайг хоёр өрөө байраар шагнав
Image
Б.ЖАРГАЛСАЙХАНЫ ОХИН МАНДХАЙ: БИ ХЭЗЭЭ Ч СИНТЕТИК МАТЕРИАЛТАЙ ХУВЦАС ӨМСӨХГҮЙ
Image
Завхан аймгийн зарим сумдад зам хаагджээ
Image
“ГОВИЙН ЗЭРЭГЛЭЭ”-ГИЙН АРСЛАНГ ЭРГЭН ДУРСАНА
Image
Оросууд Монголын Ким Кардашианаар Б.Баярмааг онцолж азид шуугиан тарив
Image
Image

Тахиа жилд тохиох төрсөн ЖИЛ, ордуудын зурхай

Хулгана жилтэй хонины ордныхон. 2017 онд боловсролдоо анхаарахад тохиромжтой. Зөн мэдрэмж өндөр байна. Эрсдэл хийх чадвар, тэвчээртэй зан чанарын хариуд амжилт ирнэ. Хувийн амьдралд анхаарал болгоомжтой бай.

 

ХОНЬ

 

 

Үхэр жилтэй хонины ордныхон. Тахиа жил танд ивээлээ өгч ажил хэргээ амжуулахад туслана. Хэт хөнгөн хийсвэр байх хэрэггүй. Ялангуяа зарлага гаргахдаа тооцоотой бай. Танд санхүүгийн тал дээр амжилт ирэх ч хэмнэлт хийхэд илүүдэхгүй. Хувийн харилцаан дээр ч тэвчээртэй байх хэрэгтэй болно.

 

Бар жилтэй хонины ордныхон. Энэ жил таны гол зан чанар хувийн дэг журам байх болно. Эрсдэл хийх дуртай энэ ордныхон тахиа жилд хуурч мэхлэгдэхээс болгоомжил. Санхүүгийн байдал тогтвортой байх хэдий ч та адал явдал эрэлхийлнэ. Хувийн харилцаа сайна байна. Ганц бие хүмүүс хань ижлээ олох тохиромжтой үе оны эхээр тохионо.

 

Туулай жилтэй хонины ордныхон. Ашигтай хэлэлцээрүүд олон тохионо. Та худалдааны ажил эрхэлдэг бол амжилтанд хүрнэ. Хувийн амьдралын тухайд гэнэтийн бэлэг багагүй тохионо. Ганц бие хүмүүс уулзалт, болзоогоор дүүрэн байна.

 

Луу жилтэй хонины ордныхон. Тахиа жилд та ялагч байна. Ялалтанд хүрэх гэсэн таны хүсэл эрмэлзлэлийг тахиа жил ивээнэ. Оны эхний хагаст харилцаан дээр асуудал гарч мэднэ. Харин зун гэхэд нөхцөл байдал өөрчлөгдөж, таныг үнэлэх хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Санхүүгийн байдал тогтвортой байна.

 

Могой жилтэй хонины ордныхон бусдыг татах чадвар өндөр байснаар ашигтай саналууд хүлээн авна. Гагцхүү зөвийг сонгох хэрэгтэй. Гэхдээ өөртөө хэт бардаж болохгүй, бүхнийг төлөвлөгөөний дагуу хий. Энэ жил оюун ухаан тань ихээхэн хэрэг болно. Энэ жил мөрийтэй тоглоомоос хол бай. Танд аз таарсан ч үргэлж од гийнэ гэж байдаггүйг санаарай.

 

Морь жилтэй хонины ордныхон. Энэ жил улс төрийн салбарт орох боломж гарч магадгүй. Хүмүүсийг удирдах чадвар ажил дээр ч хэрэг болно. Удирдах албаны хүмүүс таньтай зарим шийдвэр гаргахдаа зөвлөлдөх байх. Хувийн амьдрал ер бусын байна. Уулзалт болзоо, хайраа илэрхийлэх гээд л.

 

Хонь жилтэй хонины ордныхон. Энэ жил худалдааны арилжааны салбарт өөрийгөө сориод үзэхэд гэмгүй. Мөнгө санхүүгийн тал дээр муугүй байх ч бусдын санаагаар биш өөрийнхөө дотоор сэтгэлийг сонс. Бүтэн жилийн турш мөнгө санхүүгийн гачаалд орохгүй. Гэхдээ олсон болгоноо үрээд байвал юу үлдэх вэ дээ.

 

Бич жилтэй хонины ордныхон. Маш хэцүү салбарт ч амжилт олох магадлалтай. Нөлөө бүхий хүмүүстэй хамтран ажиллана. Зарим хүмүүс нэр алдарт ч хүрч мэднэ. Хайр дурлалын тал дээр аз тохионо. Гэхдээ өөрийг тань гэсэн хүн бүртэй адал явдал эрэлхийлж гүйлгүй, сэтгэл зүрхээ л дага.

 

Тахиа жилтэй хонины ордныхон. Энэ жил аль ч салбарынхан амжилтай байх магадлалтай. Авьяас чадвартаа итгэж чадвал үүнийхээ хэрээр мөнгө олох боломжтой. Хувийн харилцаан дээр алтан дунджийг олохыг хичээгээрэй.

 

Нохой жилтэй хонины ордныхон. Энэ жил хүмүүс таныг хүндэтгэж, ур чадварыг тань хүлээн зөвшөөрөх болно. Тиймээс ажлаа үнэлүүлэх цаг нь иржээ. Мөн тэвчээртэй байвал сайн үр дүнд хүрнэ. Санхүүгийн хувьд хараат бус байдалд хүрч магадгүй.

 

Гахай жилтэй хонины ордныхон. Энэ жил уран бүтээлтэй холбоотой үйл ажиллагаанд амжилттай байна. Энэ ордныхон уран бүтээлчийн замыг хэдийнэ сонгосон бол хүлээн зөвшөөрөгдөх, нэр хүндэд хүрэх зам нээгдэнэ. Дуртай ажлаа чин сэтгэлээсээ хийж чадвал санхүүгийн хүндрэлээс айхгүй байж болно.

 

 

ҮХЭР

Хулгана жилтэй Үхрийн ордныхон: Тахиа жил Үхрийн ордны хулгана жилтнүүдийг гар хумхин залхуурч суухыг зөвшөөрөхгүй. Тахиа жилд дийлэнхийн хувьд сонирхолтой ажлын боломжууд гарах ба 2017 оныг завгүй зүтгэж өнгөрүүлснээр удирдлага тань таны хичээл зүтгэлийг өндөр үнэлэх магадлалтай. Нэгэн хэвийн ажлаас аль болох зайлсхийгээрэй. Улаан залаат тахиа жил танаас оргилсон хурц ажиллагаа, амжилтыг хүлээж байна.

 

Үхэр жилтэй Үхрийн ордныхон: Энэ жил танд уран бүтээлийн ажил хийхэд тун тааламжтай байх ба амжилтандаа ташууралгүй ярих биш хийхийг чухалчилж ухаалаг ажиллаарай. Уран зохиол, хөгжим, кино урлаг аль ч салбарыг сонгосон. Тахиа жилд та амжилт олох болно. Улс төрийн хүрээнд амжилт олох боломж өндөр байгаа бөгөөд найз нөхөд ойр дотныхны дэмжлэг маш сайн байх болно.

 

Бар жилтэй үхрийн орд: Тахиа жилийн хамгийн эхний өдрөөс танд ямар нэгэн шинэ гайхалтай зүйл бүтээх хүсэл төрж эхэлнэ. Хүслээ буруу зүйлд ашиглаагүй тохиолдолд та дурын салбарт амжилт олно. Зарим бар жилтэй үхрийхэнд алтан загас барьсан мэт онцгой боломж гарч ирэх бөгөөд зөвхөн чухал хэрэгцээгээ сайн бодоорой. Дипломат яриа хэлэлцээрийн ажлуудад өөрийн хичээл зүтгэл, ур чадварын хүчээр амжилт олох ба нэр хүндтэй чухал хүмүүс таныг хүлээн авч уулзахад бэлэн байх болно.

 

Туулай жилтэй үхрийн орд: 2017 онд та робот туулай мэт байх болно. Ядарч сульдах эрхгүй байх ба Тахиа жил танд маш олон хэцүү сорилт тулгана, тийм болохоор бүгдэд бэлэн байх хэрэгтэй ба улаан мөнгөгүй үе ч тулгарна. Хувийн харилцааны хувьд тааламжтай өөрчлөлт гарах бөгөөд гол нь бэрхшээлд бууж өгөхгүй зөв сонголт хийхийг хичээгээрэй, тахиа жил танд дэмжлэгээ өгөх болно.

 

Луу жилтэй үхрийн орд: Тахиа жилд та бүхнийг байлдан дагуулж амжилт ололтоор дүүрэн гялалзах ба ялалтын титэм таных байх болно. Ялангуяа бизнесийн хувьд амжилттай хамтрагчидтай болох ашиг орлого өндөр олох боломж хүлээж байна. Ажлын ачааллаас болж гэр бүл төрөл саднаа бүү мартаарай. Тэдэндээ анхаарал халамж тавьж баяр ёслолыг хамтдаа өнгөрүүлэхийг зөвлөе.

 

Могой жилтэй үхрийн ордныхон: Тахиа жилд таны оюун ухааны түвшин өндөр байх болно. Өрсөлдөгчид тань хүртэл таны шударга байдлыг хүлээн зөвшөөрч зөвлөгөөг тань дуртайяа сонсох болно. Тахиа жилд та нилээн хэдэн ирээдүйтэй чухал санал хүлээж авах ба уйгагүй байж үр дүнд хүрэх нь зөвхөн танаас шалтгаална. Ядарч сульдсан үедээ өөртөө анхаарч сувилалд явж иллэг хийлгэхийг зөвлөж байна.

 

Морь жилтэй үхрийн орд: Тахиа жилд олон боломжууд дунд самгардаж төөрөлдөхгүй байхыг хичээгээрэй. Жилийн эхнээс та олон санал хүлээж авах ба эрсдэлгүй сонголт хийхийг хичээж алхам бүрээ бодолтой хийгээрэй. 2017 онд гэр бүлийн харилцааны хувьд бүх төрөл төрөгсөдтэйгөө тааламжтай харилцаатай байна. Санхүүгийн хувьд бие даасан чөлөөтэй байх болно.

 

Хонь жилтэй үхрийн орд: Энэ жил таны амьдрал эрс тэс боловч утга учиртай байх болно. Гэвч өөртөө амрах зав гаргаж сураарай. Энэ жил таатай амьдрах боломж гарах ба мөнгө санхүүгийн хувьд ч урд өмнөхөөсөө хангалуун байх юм. Шинэ үйл ажиллагаа эхлэхийн өмнө өөрт чухал бөгөөд сонирхолтой эсэхийг цаг гаргаж нягталж байгаарай. Хувийн бизнесээ эхлүүлж болох бөгөөд хүсэл сонирхолын дагуу гоо сайхны салон гэх мэт нээж өөрийн нэрээр нэрлэсэн ч болох юм.

 

Мич жилтэй үхрийн орд: Тахиа жилд та асуудал, бэрхшээлийг гайхалтай хурдтай шийдвэрлэх чадвартай байна. Идэвхтэй, хурдтай байдал нь тахиа жилд амжилт дагуулна. 2017 онд та карьерийн хувьд амжилт олох ба таны ур чадвар өндөр үнэлэгдэнэ. Таны сэтгэл татам байдал хамт олны болон бусад хүмүүсийн итгэлийг татах болно.

 

Тахиа жилтэй үхрийн орд: 2017 онд танд санаа зовох зүйл гарахгүй. Таны ажил, амьдралд хүчтэй өрсөлдөгч ч гарч ирэхгүй. Тахиа жил ээлтэй байх учраас шинэ ажил хэрэг туршиж үзээрэй. Санхүүгийн хувьд одтой байх боловч их хөрөнгө зарахаас түдгэлзээрэй, хэтрүүлэх хэрэггүй. Гал улаан тахиа жилд таны хувийн амьдрал туйлын таатай байх болно.

 

Нохой жилтэй үхрийн орд: Энэ жил та олон хүний хүндлэлийг хүлээнэ, хамт олон тань таны үгийг дагах ба итгэлийг нь бүү алдаарай. Ямар нэг шударга бус байдал хүмүүсийг таны эсрэг хандахад хүргэж магадгүй гэвч шударга үнэний төлөө тууштай тэмцээрэй. Тахиа жилд та нэр хүндтэй, нөлөөтэй хүн байх ба энэ таны ажил хэргийн хүрээнд эерэгээр нөлөөлж амжилтанд хүргэж орлогыг тань нэмэгдүүлнэ.

 

Гахай жилтэй үхрийн орд: Энэ жил уйтгарлаж суух зав олдохгүй хөгжилтэй харилцаанд байх болно. Зөв хүмүүсээр хүрээлүүлж буй эсэхээ нягтлан анхаарч байгаарай, тахиа жил таныг сөрөг хүмүүсээс хамгаалах боловч болгоомж хэзээд илүүдэхгүй. Санхүүгийн тал дээр амжилттай байж чухал гэрээ, ирээдүйтэй ажлуудаас ашиг олно. Тахиа жилд та дэлхийн баячуудыг тэргүүлэхгүй ч өөрийнхөө хэмжээнд хангалттай амжилт ашиг олох болно.

 

 

 

ИХЭР

Хулгана жилтэй ихрийн ордныхон. Энэ жил ихрийн ордныхонд олон гэнэтийн бэлэг бэлджээ. Санхүүгийн нөхцөл байдал таатай байх тул мөнгөө хэт хэмнэж, гар татах шаардлагагүй болно. Ажил хэрэгтээ анхаарахын зэрэгцээ гэр бүлдээ зарцуулах цаг заваа төлөвлө.

 

Үхэр жилтэй ихрийн ордныхон. Тэвчээртэй, хүлээцтэй байдал энэ жил танд маш тус болно. Та яарч тэвдэхгүй байвал амжилт аандаа ирж, хайртай хүнтэйгээ ч учирна. 2017 онд үхэр жилтэй ихрийн ордныхны хувьд аяллаар дүүрэн байна.

 

Бар жилтэй ихрийн ордныхон. Ажил хэргийн түншүүдтэйгээ харилцахдаа эелдэг бай. Гэхдээ байнга инээмсэглэж, магтаалын үг хэлээд байх хэрэггүй. Ганц удаа л амжилттай хэлэлцээр хийсэнд нь талархаж, магтвал тэд жилийн турш амжилттай ажиллах болно.

 

Туулай жилтэй ихрийн ордныхон. Та энэ онд ихрийн ордныхон дундаа хамгийн аз жаргалтай нь байна. Хамгийн хэцүү салбарт ч амжилттай байж, ямар ч асуудал тулгарсан тайван тэвчээртэй байдлаа хадгалж чаддаг таниар түншүүд тань бахархах болно.

 

Луу жилтэй ихрийн ордныхон. Тахиа жилд олон салбарт ажил хэргээ амжуулж чадна. Үүний тулд заавал өөрийн зөв гэж зүтгэх шаардлагагүй. Энэ жил таны хүн татах чадвар өндөр байна. Хүүхдүүдтэйгээ харилцахдаа аль болох зөөлөн байж, эв зүйгээ ололцох хэрэгтэй.

 

Могой жилтэй ихрийн ордныхон. Энэ жил та сайн ажиллах хэрэгтэй болно. Гэхдээ хэт ядарна гэж айх хэрэггүй. Хичээж зүтгэсний шагнал ирнэ. Хувийн амьдралд ч таатай байна. Шинэ романтик учралуудаар дүүрэн.

 

Морь жилтэй ихрийн ордныхон. Хүмүүсийг удирдах тэдэнд нөлөөлөх чадвар энэ жил өндөр байна. Таны захиргаанд ажилладаг хүмүүс үг бүрчлэн дагаж, ажил бүхэн өөдрөг байх болно. Харин ийнхүү бусдыг захирах, удирдах чадвараа гэртээ орсон хойноо ашиглаад хэрэггүй. Ажил, ар гэр хоёр өөр шүү дээ.

 

Хонь жилтэй ихрийн ордныхон. Шинэ мэргэжил эзэмших цаг нь болжээ. Ийм сонголт хийхэд тахиа жил ээлтэй байна. Санхүүгийн салбарт ашиг орлого ихтэй. Ашигтай гэрээ хэлэлцээр хийж, бирж дээрээс ч ашиг олж мэднэ. Мэдээж 2017 онд эрсдэл учирна. Энэ бүрт бууж өгч, ухарч болохгүй.

 

Бич жилтэй ихрийн ордныхон. Таны боловсрол энэ жил ажил хэрэгт чухал үүрэг гүйцэтгэнэ. Ямар ч дарга ийм чадалтай мэргэжилтнүүдээ үнэлнэ. Гол нь ичиж зоволгүй, өөртөө итгэлтэй бай. Ингэсэн тохиолдолд ажил хэргийн ертөнц хөл доор чинь байж, зарим ажил хэргийн түншүүд нууцхан атаархана.

 

Тахиа жилтэй ихрийн ордныхон. Ажил хэргээ чин сэтгэлээсээ хийж чаддаг хүмүүсийн хувьд энэ жил ашиг орлого олон байна. Гол нь залхуурч, хойш суух хэрэггүй. Хэдий мөнгө оллоо ч гэсэн мөрийтэй тоглоом зэрэг эрсдэлтэй зугаа цэнгээнээс хол байгаарай. Ганц бие хүмүүс хайртай хүнтэйгээ учирна.

 

Нохой жилтэй ихрийн ордныхон. Энэ жил та хөрөнгөө өсгөх боломж гарна. Хамгийн гол нь үнэнч шударгаар баялгаа өсгөөрэй. Аливаа гэрээ хэлэлцээр ашигтай, амжилттай байна. Хувийн харилцаан дээр ухаан зарж, зөн билэгтээ итгэх хэрэгтэй. Энэ жил зөн билэгтээ итгэснээр зөв шийдвэр гаргах боломжтой.

 

Гахай жилтэй ихрийн ордныхон. Энэ жил танд шинэ албан тушаалд томилогдох боломж гарч магадгүй. Гэхдээ даргын суудалд суухаас өмнө урьд өмнөх ажлаас хэд дахин ажиллаж, хариуцлага хүлээх хэрэгтэй болно гэдгийг санаарай. Та амралт зугаа цэнгээнээ мартахад бэлэн байгаа бол амжилт, мөнгө, нэр хүнд таны гарт байна. Ажлын араас хэт яваад ар гэрээ орхигдуулж мэдэх тул цаг заваа зохицуулах хэрэгтэй.

 

 

МЭЛХИЙ

Хулгана жилтэй мэлхийн ордныхон. Энэ жил мөнгө олох хэдий ч мөнгө зарцуулахдаа анхааралтай бай. Шаардлагагүй зүйл худалдан авахаас зайлсхий. Ингэснээр оны сүүл гэхэд ихээхэн мөнгө хэмнэсэн байх болно. Дуу шуугианд дуртай ч энэ жил чимээ шуугиангүй, тайван газрыг өөрийн эрхгүй хайна.

 

Үхэр жилтэй мэлхийн ордныхон. Тахиа жилд та авьяас билгээрээ таарсан хүн бүрээ бишрүүлж чадна. Аль салбарт авьяас билгээ нээх вэ гэдгээ сайтар бодож сонголтоо хийгээрэй. Уран бүтээлийн талбарт өөрийгөө сорьж үзэхэд гэмгүй, гайхалтай шинэ санаануудаа амьдрал дээр хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй.

 

Бар жилтэй мэлхийн ордныхон. Энэ жил олон зүйлд хүрэх чадвартай байх ч зөрүүд зангаа татах хэрэгтй. 2017 онд эрсдэл тохионо. Энэ үед таны байдлыг сайн мэддэг найзууд тань аюултай замаас таныг татаж гаргана.

 

Туулай жилтэй мэлхийн ордныхон. Танд тахиа жил олон сонирхолтой таатай зүйлийг бэлджээ. Амжилт, нийгэмд нэр хүндтэй болох, гэнэтийн бэлэг, сугалаанд аз таарах гээд л. Гэхдээ танихгүй хүмүүстэй харилцахдаа болгоомжтой байж, бүгдэд нь итгээд байх хэрэггүй. Зарим танилууд таны ар нуруу руу “хутга зоож мэднэ”. Итгэ, гэхдээ шалга.

 

Луу жилтэй мэлхийн ордныхон. Энэ жил маш идэвхитэй байснаар уулыг ч эргүүлж, усыг ч гатлах хүчтэй байна. Гэхдээ энэ их эрч хүчээ найз нөхөддөө гайхуулж бардах хэрэггүй, найзуудаа гомдоож мэднэ. Эсрэг хүйсийхэнтэйгээ харилцахад амжилттай байна. Олон уулзалт, болзоо таныг хүлээж байна. Гадаад төрхөндөө ч анхаар.

 

Могой жилтэй мэлхийн ордныхон. Таны сэтгэл татам байдал ажил хэрэг болон хувийн амьдралд хэрэг болно. Зөвхөн таньтай ажил хэрэг явуулах хэрэгтэй гэдгийг түншүүддээ харуул. Мөнгө санхүүгийн нөхцөл байдал сайн байна. Могой жилтэй мэлхийн ордныхны зарим нь хувийн бизнесээ нээх талаар ч бодно. Эргэлзэх хэрэггүй.

 

Морь жилтэй мэлхийн ордныхон. 2017 онд нэр хүндийн оргил руу зоригтой алхалж болно. Тахиа жил таны өмнөх бүх саадуудыг зайлуулна. Өрсөлдөгчид хүртэл таниас зайгаа барихыг хичээнэ. Тахиа жилд хайр дурлалын тал дээр ч амжилттай. Гэхдээ ажил хэргээ умартаж болохгүй.

 

Хонь жилтэй мэлхийн ордныхон. Хонь жилтэй мэлхийн ордныхонд Тахиа жил ивээлээ өгнө. Зарим мэлхийнхэнд авьяас билгээрээ гайхуулах боломж гарч ирнэ. Уран бүтээл, бизнесийн талбарт ч амжилт дагалдана. Гэхдээ хэзээ нэгэн цагт хэрэг болох нөлөө бүхий танилуудтайгаа холбоо харилцаатай байгаарай.

 

Бич жилтэй мэлхийн ордныхон. Олон хүн таньтай хамтрахыг, танилцахыг хичээнэ. Тэднийг өөрөөсөө түлхэх хэрэггүй. Энэ жил холбоо харилцаа танд ихээхэн тус болно. Санаандгүй хүнээс ч дэмжлэг ирж магадгүй. Хуучны холбоо харилцаагаа сэргээхэд зүгээр. Эртний найз, нэг ангийнхан, нэг нутгийнхантайгаа харилцаагаа сэргээхэд гэмгүй.

 

Тахиа жилтэй мэлхийн ордныхон. Дипломат асуудлуудаар олон зүйлийг амжуулна. Гэрээ хэлэлцээр явуулах чадвар тань түншүүдэд таалагдаж, та ашигтай санал олныг хүлээж авна. Тахиа жил ивээлээ өгч олон тал дээр таныг дэмжинэ. Бизнесийн салбарт хүчээ сориод үзэхэд гэмгүй, мөнгө санхүүгийн тал дээр санаа зовох зүйлгүй, мөнгөө улам бүр өсгөх тал дээр сайтар төлөвлөгөө гарган ажиллах хэрэгтэй.

 

Нохой жилтэй мэлхийн ордныхон. Энэ жил таны цаг үе иржээ. Үүнд эргэлзэх хэрэггүй. Тааламжтай, гайхалтай уулзалтууд таны амьдралыг сайн тал руу нь өөрчилнө. Амар амгалан байдлаа хадгалахыг хичээ. Мөнгө санхүүгийн тал дээр санаа зовних зүйл гарахгүй.

 

Гахай жилтэй мэлхийн ордныхон. Ялалтанд хүрэх гэсэн таны тэмүүллийг хэрэгтэй хүмүүс нь олж харан, танд зөвлөгөө болон материаллаг байдлаар тусална. Авьяас билэг болон мэргэжлийн ур чадвар өндөр байх хэдий ч өнөө цагт бүгд л гадна байдлаар дүгнэдэг болсон тул хувцаслалт, дүр төрхөндөө анхаарах хэрэгтэй.

 

 

АРСЛАН

Хулгана жилтэй арслангийн ордныхон. Энэ жил мөнгө санхүү болон ажил хэргийн талбарт тааламжтай байна. Хэлэлцээрийн саналууд ихээр ирнэ. Хувийн амьдралд бүх зүйл таатай, уйдах зав гарахгүй.

 

Үхэр жилтэй арслангийн ордныхон. Энэ жил залхуурч суух хэрэг гарахгүй. Амьсгаа ч авах сөхөөгүй их ажиллана. Гэхдээ байгууллагаас тань гадаад руу томилолтоор явуулахаар болвол татгалзах хэрэггүй. Санхүүгийн байдал хүрэлцэхүйц байна.

 

Бар жилтэй арслангийн ордныхон. Энэ жил таны хувьд амжилтанд хүрэх магадлал өндөр. Мөнгө санхүү, хайр дурлалын тал дээр ч амжилттай байна. Тахиа жил таны бүх хүслийг биелүүлнэ, гагцхүү та ажилсаг, шургуу байх хэрэгтэй.

 

Туулай жилтэй арслангийн ордныхон. Шинэ онд нөлөө бүхий хүмүүстэй танилцаж магадгүй. Зугаа цэнгээн ч олон тохионо, гэхдээ ажил хэргээ мартаж болохгүй. Бүх зүйл гольдрилоороо явах хэдий ч хяналт тавихад илүүдэхгүй.

 

Луу жилтэй арслангийн ордныхон. Таны итгэмтгий зан энэ жил амжилтанд хүрэхэд туслана. Таныг ажил хэргийн түншүүд хуурч мэхлэнэ гэхээс бүү ай, ашигтай хэлэлцээр, гэрээ таныг угтаж байна. Гэнэн итгэмтгий зан хувийн амьдралд ч хэрэг болно. Хүүхдэрхүү итгэмтгий таныг хайртай хүн чинь илүү хайрлаж, танд хэрэгтэй байгаа бүхнийг хийнэ. Гэхдээ хэт их эрхэлж, зоргоороо авирлах хэрэггүй.

 

Могой жилтэй арслангийн ордныхон. Он гармагц л мөнгө санхүүгийн байдал сайжрах хэдий ч бүх зүйл гар хумхиад сууж байхад сайхан болчихно гэж байхгүйг санаарай. Тиймээс маш их ажиллах хэрэгтэй болно, мөн олсноо хуримтлуулах хэрэгтэй. Бизнесийн талбарт авьяас билгээ нээж магад.

 

Морь жилтэй арслангийн ордныхон. Маш их ажиллах шаардлагатай болно. Бизнесийн салбарт ажиллаж байгаа хүмүүст сонирхолтой, ашигтай хэлэлцээрүүд угтаж байна. Хэт их итгэмтгий байх хэрэггүй. Сайн найзуудтайгаа зөвлөлд, түншүүд таныг хуурах боломж бүү олго. Хувийн амьдрал дээр ч сонгож авсан хүнээ шалгаад үзэхэд гэмгүй, гэхдээ сорилт явуулсан гэдгийг хэн ч мэдэх ёсгүй.

 

Хонь жилтэй арслангийн ордныхон. Хэдийгээр гал тахиа жил таныг таагүй зүйлсээс хамгаалах хэдий ч 2017 онд дайснуудтай нүүр тулан зогсох хэрэг гарах нь. Тулаанд ороход бэлэн бай, ялалт таны талд. Бизнес болон уран бүтээлийн талбарт ч таньтай эн зэрэгцэх хүн үгүй. Харин хувийн амьдралд танд өрсөлдөгч гарч ирэхгүй.

 

Бич жилтэй арслангийн ордныхон. Бүтээлч чадвар өндөр байна. Сэтгэн бодох чадвараа ашиглаж чадвал аливаа нөхцлөөс гарах гарцаа олно. Зөв чиглэлээ олж чадвал энэ жил мөнгө санхүүгийн хувьд толгой өвдөх зүйлгүй байна.

 

Тахиа жилтэй арслангийн ордныхон. Танд амжилтанд хүрэх бүх зүйл байна, тиймээс гар хумхин суух хэрэггүй. Од эрхэс танд тухай бүрт нь зөв шийдэл хэлж өгөх болно. Таны үнэнч шударга занг хүмүүс үнэлж, тантай гэрээ хэлцэл байгуулахыг эрмэлзэнэ. Хувийн амьдралд романтик байж, хайртай хүнээ өөртөө татахыг хичээ. Ингэж чадвал энэ жил гэрлэхэд тохиромжтой үе.

 

Нохой жилтэй арслангийн ордныхон. Олон ажил зэрэг амжуулах хэрэг гарна. Мөнгө санхүүгийн байдал муугүй байна. Хувийн амьдралд ч санаа зовох зүйлгүй, ганц бие хүмүүс өөрт тань яг хэрэгтэй тэр л хүнийг олж авч чадна.

 

Гахай жилтэй арслангийн ордныхон. Таны дайчин чанар амжилт авчирна. Та шударга бус зүйлтэй тэмцэж, таагүй нөхцөлд орсон хүмүүсийг хамгаалан тэмцэхэд бэлэн бай. Гэхдээ зарим хүн таны итгэмтгий занг ашиглаж болзошгүй тул анхааралтай бай. Энэ онд сугалаанд аз таарах магадлалтай. Эрсдэлтэй алхмууд хийсэн ч аз тохиож мэдэх хэдий ч найдвартай ар тал илүүдэхгүй.

 

 

ОХИН

Хулгана жилтэй охины ордныхон. Зоргоороо аашилмаар үе олон гарна. Гэхдээ тунг нь хэтрүүлж хэрэггүй. Эс тэгвэл таныг найдвартай, тулхтай түнш гэж харах хүн олдохгүй. Гэр бүлийн харилцаан дээр эелдэг зөөлөн бай, харин ажил хэрэг дээр хатуурхах үе гарна. Энэ нь ч таныг хэн бэ гэдгийг харуулж өгнө.

 

Үхэр жилтэй охины ордныхон. Өөрийн бизнесийг нээхэд муугүй жил. Таны хөдөлмөрч, мэриймтгий зан зорилгодоо хүрэхэд тусална. Үнэхээр өөрийн гэсэн жил хэргээ эхлүүлмээр байгаа бол саатаж түвдэлгүй ажилдаа ор. Төрийн албаныхнаас тусламж хүсэх шаардлагатай болно. Зарим албан тушаалтнууд таны санааг үнэлж, зөвлөгөө болон ашигтай зээлээр тусалж мэднэ. Шинэ орон сууц худалдаж авах мөрөөдөл тань биелж мэднэ.

 

Бар жилтэй охины ордныхон. Муу, муухай аашаа нууж, бусадтай сайхан харилцаа тогтоож сур. Буулт, алтан дунджийг олох чадвар нь ажил хэрэгт тус болно. Тахиа жилд дипломат авьяас билэг нэн чухал. Шинэ албан тушаалд томилогдож мэднэ.

 

Туулай жилтэй охины ордныхон. Та хөдөлмөрч, мөн зарчимч хүн. Гэлээ гээд ажил хэргийн түншүүдээ ганц хоёр минут хоцорсных нь төлөө шүүмжлэх хэрэггүй. Гэр бүлийнхэндээ ч тайван, тэвчээртэй хандахыг хичээгээрэй. Хатуу дүрэм журам тогтоогоод үүнийг нь биелүүлэхгүйн төлөө хэрүүл шуугиан тарих хэнд ч ашиггүй. Санхүүгийн хувьд тогтвортой, таатай жил болно.

 

Луу жилтэй охины ордныхон. Зурхай уншиж дууссан бол одоо хаалгаа нээ. Амжилт танай хаалгыг тогшоод багагүй удлаа. Эхлээд өнгөрсөн жилийн ажил хэргээ цэгцлээд дараа нь бизнес төлөвлөгөөгөө гарга. Олон санаа байгаа ч тэдгээрээс чухамхүү ирээдүйтэйг нь сонгож авахад багагүй хүч шаардагдана. Хамаатан садныхаа дундаас хамтран ажиллах хүмүүсээ сонгож болно.

 

Могой жилтэй охины ордныхон. Энэ жил таны хувьд муу санаатнууд, өрсөлдөгчид бараг л гарч ирэхгүй. Ажил хэрэг амжилттай байна. Гадаад төрхөндөө анхаарах хэрэгтэй. Гэр бүлийнхэн тань ар талыг найдвартай авч явна.

 

Морь жилтэй охины ордныхон. Бүтэн жилийн туршид ажил ихтэй байна. Орлогын гол эх үүсвэр нь уран бүтээлийн салбар байх болно. Ажил хэргээ амжуулж байгаа үед найзууд тань таны ажлыг сурталчлаад өгнө. 2017 он дөнгөж гармагц санхүүгийн байдал сайжирна.

 

Хонь жилтэй охины ордныхон. Өндөр албан тушаалд томилогдох магадлалтай. Хувийн амьдрал өнгөлөг сонирхолтой байна. Энэ ордныхныг романтик болзоо, толгой эргэм дурлал хүлээж байна. Гол нь ухаанаа алдаж болохгүй, та амьдралаа шийдэх сонголт хийх ёстой шүү дээ.

 

Бич жилтэй охины ордныхон. Энэ онд оюун ухаанаа хөгжүүл, их уншиж, оюуны ажил хий. Боловсрол өрсөлдөгчдөө ялах гол хүчин зүйл болно. Нөлөө бүхий хүмүүстэй танилцахад гэмгүй.

 

Тахиа жилтэй охины ордныхон. Гадна төрхөндөө анхаарч, оюун ухаан болон мэргэжлийн чадвараараа бусдад цохилт өгөхөд бэлтгэ. Өөртөө итгэлтэй, дайчин, хошин шогийн мэдрэмжээ гээхгүй байснаар олон ажлыг амжуулах болно. Мөнгө санхүүгийн тал дээр санаа зовох зүйлгүй.

 

Нохой жилтэй охины ордныхон. Нохой жилтэн шиг хөдөлмөрч хүн ховор. Тиймээс хөдөлмөрлөсний ачаар амжилт таныг хүлээж байна. Шинэ ажил, албан тушаалд шилжиж магадгүй. Хувийн амьдрал ч таатай байна. Эсрэг хүйсийнхэнтэй харилцах харилцаа сайн байхын дээр ганц бие хүмүүс гэрлэх ёслолоо товлож магадгүй.

 

Гахай жилтэй охины ордныхон. Тахиа жил таныг гомдоохгүй, ая тухтай байлгахын тулд бүхнийг хийхийг чармайна. Ажил хэргийн талбарт бүх зүйл сайхан байна. Ажилдаа гайхалтай сайн байснаар тантай өрсөлдөхүйц хүн гарч ирж чадахгүй. Алдар хүндэд толгой эргэж, найз нөхөд, хайртай гэр бүлийнхнээ мартаж болохгүй. Тэд таныг ялагч болоход олон зүйлийг хийсэн.

 

 

ЖИНЛҮҮР

Хулгана жилтэй жинлүүрийн ордныхон. Тахиа жилд та санхүүгийн салбарт амжилттай байна. Ямар ч нөхцөлд сэргэлэн цовоо байж чадвал тахиа жил таныг ивээлдээ багтаана. Таны хурц ухаан гэр бүлийн амьдралд ч тус болно.

 

Үхэр жилтэй жинлүүрийн ордныхон. Атгаг санаа өвөрлөгчид, найз нэртэй хорлогчдоос тахиа жил таныг хамгаална. 2017 оны өдөр бүр өөр байж, танд уйдах зав гарахгүй. Утсаа унтраагаад холхон газар амрахаас явсан ч сонирхолтой зүйл үргэлж тохиолдоно.

 

Бар жилтэй жинлүүрийн ордныхон. Санаа зовних, түгших, бухимдах зүйл гарахгүй. Албан тушаал ахиж, цалин нэмэгдэх магадлалтай. Хувийн амьдралд мөн л таатай байна. Таны хань хүсэл бүрийг чинь биелүүлэхэд бэлэн.

 

Туулай жилтэй жинлүүрийн ордныхон. Энэ жил нэг их хичээл зүтгэл гаргаж, сунаж унатлаа ажиллахгүй байсан ч ажил хэрэг хэвийн сайхан үргэлжилнэ. Байгалд ажиллахад нэн тохиромжтой.

 

Луу жилтэй жинлүүрийн ордныхон. Дайснууд холуур байж, харин та тайван амсхийх боломж гарна. Амьдралд хайртай, өөдрөг зан тань бизнесийн салбарт ч хэрэг болж, ажил хэрэг өөдрөг бүтэмжтэй байна.

 

Могой жилтэй жинлүүрийн ордныхон. Могой уг нь хэвлээр явагч, мөлхөгч амьтан. Гэхдээ энэ жил та нисэх шаардлагатай болох нь. Албан томилолт, тэр дундаа хилийн чанад руу томилолтоор явах гээд нисэх онгоцоор ихээхэн үйлчлүүлэх нь. Та газар үзээд зогсохгүй, ашигтай холбоо харилцаа тогтоож чадна.

 

Морь жилтэй жинлүүрийн ордныхон. Хамаатан садан, нөлөө бүхий танилууд танайд зочилж мэднэ. Ажил дээр ч асуудал тун бага. Удирдлагууд таны үгийг анхааралтай сонсоно. Хуримтлал үүсгэж эхлэх хэрэгтэй. Хэрэглээнээс илүү гарган хуримтлал үүсгэх хангалттай мөнгө олж чадна.

 

Хонь жилтэй жинлүүрийн ордныхон. Од мичдэд хүслээ шивнэ. Мөрөөдөл тань заавал биелэх болно. Жижиг асуудалд анхаарал, хүчээ тарамдалгүй дорвитойхон ажил мөрөөдөж, төлөвлө. Шинэ орон сууцтай болох магадлалтай.

 

Бич жилтэй жинлүүрийн ордныхон. “Хүнд хэцүү” гэсэн үгийг мартах цаг нь болжээ. Бүх зүйл алсуураа сайхан бүтнэ. Харин гэр бүлдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Хүүхдүүдтэйгээ хамт дэлгүүр орж, хэрэгтэй зүйлсийг нь худалдан авч, аль болох хамтдаа аял.

 

Тахиа жилтэй жинлүүрийн ордныхон. Тахиа жилд найрсаг ханд, тэр хариуг нь заавал барина. Түншүүдээсээ ашигтай санал олон хүлээж авна. Гэхдээ нэг л асуудал байна. Ирээдүйтэй ажил хэрэг бүхнийг амжуулахад бие чинь арай л дийлэхгүй. Тиймээс найзуудынхаа дундаас хамтрагчаа хайж, ажил хэргээ өргөжүүл. 2017 онд хувийн амьдрал тааламжтай байна. Мөнгө санхүүгийн тал дээр ч асуудалгүй.

 

Нохой жилтэй жинлүүрийн ордныхон. Үнэнч байна гэдэг муугүй хэрэг. Гэхдээ тахиа жилд зөвхөн ажил албандаа төдийгүй өөртөө ч ашигтай байдлыг хайхыг хичээ. Танд ашигтай томилолт санал болгох ч юм бил үү? Энэ үед надаас илүү хэн энэ томилолтыг авах юмсан гэж ярьж байлаа гэж асуух шаардлага байгаа гэж үү? Гэр бүлийн тал дээр ч тааламжтай байх тул ажил хэрэгтээ анхаарал хандуулах цаг хангалттай гарна.

 

Гахай жилтэй жинлүүрийн ордныхон. Таны хөгжилтэй зан олон хүндрэлийг даван туулахад тань тусална. Ер нь ямар ч үед инээмсэглэж, хөгжилдөж чадаж байгаа хүнтэй хэн хэрэлдээд зогсоод байх вэ дээ. Мөнгө санхүүгийн хувьд тахиа жил ивээлээ өгнө.

 

ХИЛЭНЦ

Хулгана жилтэй хилэнцийн ордныхон. Энэ жил орон сууцандаа засвар хий. Үүнд зарцуулах мөнгө болон цаг зав аль аль нь танд хангалттай гарна. Ажил дээр гарч байсан таагүй асуудлууд ард хоцорч, буулт хийх чадвартай таны ачаар нөхцөл байдал таатай болно. 2017 онд хувийн амьдрал эрчимтэй байх хэдий ч ухаантай байж, дурлачихлаа гэхэд яаран хайраа илчлэх хэрэггүй.

 

Үхэр жилтэй хилэнцийн ордныхон. Энэ жил та тэнцвэртэй тайван байна. Хажууд чинь бөмбөг дэлбэрч байсан ч маш тэвчээртэй байж, бүхнийг тайвнаар ажиглах болно. Ажил хэрэг амжилттай байна. Энэ онд бага зэрэг амсхийхэд гэмгүй. Мөнгө санхүүгийн хувьд таатай байна. Өөрийн гэсэн бизнесийг эхлүүлэхэд тахиа жил ивээлээ өгнө.

 

Бар жилтэй хилэнцийн ордныхон. бүхий л асуудлууд ард хоцорсон. Тахиа жил таныг олон таатай үйл явдлуудаар баярлуулах болно. Улс төрийн салбарт муугүй үр дүнд хүрч мэдэх нь.

 

Туулай жилтэй хилэнцийн ордныхон. Энэ жил үнэтэй хувцсад гар таталгүй, дүр төрхөө өөрчлөх үе. Хувийн амьдралд ч таатай зүйл олон гарна.

 

Луу жилтэй хилэнцийн ордныхон. Таны зөн билэг нэмэгдэнэ. Тиймээс аливаа шийдвэр гаргахдаа зөн билэгтээ итгэ. 2017 оны эхнээс л мөнгө санхүүгийн байдал сайжирна. Одоо эрхэлж байгаа ажлаасаа уйдсан бол ажлаа солиход тохиромжтой үе.

 

Могой жилтэй хилэнцийн ордныхон. Баримттай зүйлд л илүүтэй итгэ. Мөнгө зээлэхдээ баримтжуулж, чухал яриа хэлэлцээрийг утсан дээр бичиж авлаа гээд хэнийг ч гомдоочихгүй. Бүтэлгүйтэл, таагүй зүйл гарах хэдий ч энэ нь тийм ч айхтар үр нөлөөтэй, олон давтамжтай байхгүй. Хайр дурлалын тал дээр бүх зүйл гайхалтай байна. Дотоод сэтгэлээ чагнаж, хайртай хүнээ зөв сонгох боломж тохионо.

 

Морь жилтэй хилэнцийн ордныхон. Энэ жил таны хувьд бүх зүйл сайхан байна. Хэсэг хугацаанд амарч, амсхийх боломжтой. Удирдлагын зүгээс өгөөмөр хандаж, урамшуулж, нэмэлт амралт тооцож өгч ч болох юм, боломжийг бүү алд.

 

Хонь жилтэй хилэнцийн ордныхон. Бүтээлч санаагаараа олны анхаарлыг татна, үүнийг дагаад атаархагчид, муу санаатнууд ч гарч ирнэ. Тэдэнд үргэлж саад тавь. Чухал хүмүүстэй танилцаж мэднэ, тэдний нөлөөг ашиглах цаг тун удахгүй.

 

Бич жилтэй хилэнцийн ордныхон. Аливаа асуудлаас тахиа жил таныг хамгаална. Бизнес эрхэлдэг хүмүүс ажил хэргийн хүрээгээ өргөжүүлнэ. Ингэснээр та алдахгүй, таны нэр хүнд улам бүр өсч, таны удирдлаган дор ажиллах гэсэн хүмүүс олширно.

 

Тахиа жилтэй хилэнцийн ордныхон. Ажил хэрэг амжилттай байх хэдий ч өрсөлдөгчид, муу санаатныг өөртөө дуудахгүйн тулд ололт амжилтаараа нэг их онгирч, бардамнах хэрэггүй. Хувийн амьдрал таатай байна. Гэр бүлээрээ аялахад тохиромжтой.

 

Нохой жилтэй хилэнцийн ордныхон. Энэ жил бусадтай таагүй харилцаа үүсгээд байхгүй нь, таныг зөвхөн эерэг сэтгэгдэлтэй хүмүүс л хүрээлнэ. Ажил дээр ч нөхцөл байдал сайжирна. Хамгийн сүүлд хэзээ амралтаа авснаа санаж байна уу? Өргөдлөө бичээд амралтаа ав. Энэ онд сайтар амрах нь чухал.

 

Гахай жилтэй хилэнцийн ордныхон. Бүхэл жилжингээ амьдралын сайхныг мэдэрнэ. Энэ онд шинэ байр худалдан авах тухай бодох цаг нь иржээ. Хотын захын тохилог байшин худалдаж авахад тохиромжтой.

 

Нум

Хулгана жилтэй нумын ордныхон. Тахиа жил гармагц амжилт таны хаалгыг тогшино. Гэхдээ та маш анхаарал болгоомжтой бай, ялангуяа ажил хэргийн түншүүдээ сонгохдоо онцгой анхааралтай байх хэрэгтэй. Анхаарал болгоомж хаана ч илүүдэхгүй. Хувийн амьдарлд ч тэр. Зөн билэгтээ итгэ.

 

Үхэр жилтэй нумын ордныхон. Тахиа жилийг угтахдаа хүслээ цаасан дээр бичихээ мартав аа. Хичнээн ч хүсэл бичиж болно, таны зүгээс уйгагүй хөдөлмөр, тэвчээр шаардагдана. Санхүүгийн хүндрэлийн талаар март.

 

Бар жилтэй нумын ордныхон. Энэ жил хүмүүстэй дайсагнаж, сөргөөцөлдөөд байх шаардлага гарахгүй нь. Тиймээс амарч зугаалж, ажлаас түр хугацаанд хөндийрч болно. Гэхдээ удаан ажилгүй суухаас та залхах учраас нэг их удалгүй л ажил руугаа гүйнэ. Тэнд ч таныг сайхнаар угтах болно.

 

Туулай жилтэй нумын ордныхон. Ямар ч нөхцөлд дасан зохицох чадвар тань энэ жил чухал зорилгодоо хүрэхэд туслана. Албан тушаал ахиж мэдэх нь. Нэр хүнд, өндөр албан тушаалаас болж толгой эргэж магадгүй. Зусар үгсэнд бүү итгэ, цаг хугацаа бүхнийг харуулна.

 

Луу жилтэй нумын ордныхон. Таны үнэтэй, хосгүй шинэ санааг удирдлага тань сонсож, таныг мэргэжлийн өндөр ур чадвартай, хэнээр ч солишгүй мэргэжилтэн гэдгийг ойлгоно. Цалин сайтай шинэ албан тушаалд томилогдож магадгүй. Хувийн амьдрал таатай өөрчлөлтүүдээр дүүрэн байна, бүл нэмж магадгүй.

 

Могой жилтэй нумын ордныхон. Ашигтай санал ирнэ. Нөлөө бүхий хүмүүстэй танилцаж чадвал тэд танд туслана. Мөнгө санхүүгийн тал дээр санаа зовох зүйлгүй.

 

Морь жилтэй нумын ордныхон. Морь жилтнүүд энэ онд бүхий л салбарт ялагч байна. Гэхдээ хувийн амьдралаа орхигдуулж болохгүй. Таны ажлын амжилт болон ажил ихтэй байгааг гэрийнхэн чинь ойлгох хэдий ч тэдэнд таны анхаарал халамж дутагдана. Тиймээс амралт чөлөөт цагаа гэрийнхэнтэйгээ хамт өнгөрүүлээрэй.

 

Хонь жилтэй нумын ордныхон. Байнгын таатай гэнэтийн бэлгүүд гарч ирнэ. Санхүүгийн нөхцөл байдал муугүй байх хэдий ч хэт их үррэлгэн байх хэрэггүй. Хайр дурлалын тал дээр нууц шүтэн бишрэгч гарч ирж мэднэ.

 

Бич жилтэй нумын ордныхон. Та хамт олныхоо дунд нэр хүндтэй байна. Хамтран ажиллагсад болон ажил хэргийн түншүүдийнхээ ч хайр хүндэтгэлийг татна. Хошин шогийн мэдрэмж өндөр байх хэдий ч нөлөө бүхий, чухал хүмүүстэй уулзахдаа хошигнож маазраад хэрэггүй л болов уу. Хайр дурлалын тал дээр амжилттай байж, нэгнээ харцнаасаа л ойлгодог хүнтэйгээ учирна.

 

Тахиа жилтэй нумын ордныхон. Гэнэтийн таатай бэлэгт бэлэн бай. Ашигтай хэлэлцээрүүд олж чадснаар мөнгөн дээр санаа зовних хэрэггүй болно.

 

Нохой жилтэй нумын ордныхон. Энэ жил таны үүрэг хариуцлагаа мэдрэх мэдрэмж бизнест амжилт олоход туслана. Энэ жил уурлаж бухимдаад байх шаардлага тэр бүр гарахгүй, таныг эерэг, сайхан сэтгэлтэй хүмүүс хүрээлэх тул амьдралын сайхныг мэдрэх боломж олдох нь.

 

Гахай жилтэй нумын ордныхон. Тахиа жил танд хүслээ биелүүлэх боломж олгоно. Үүнийг алдахгүй ашиглахыг хичээгээрэй. Гайхамшиг гэмээр зүйл олон тохиолдоно.

 

МАТАР

Хулгана жилтэй матрын ордныхон. Олон зүйл сонирхоно, гэхдээ танд цаг хангалтгүй байх тул зарим сонирхлоосоо татгалзахаас аргагүй болно. Хангалттай ажиллаж, мөнгө олж байгаа тул дэлхийн санхүүгийн хямралыг мартана. Харин хамт ажиллагсад тань цалин хүрэхгүй байгаа талаар гомдоллох нь танд хачирхалтай санагдах болно.

 

Үхэр жилтэй матрын ордныхон. 2017 онд ялалт таны гарт. Тиймээс амжилтын үзүүрээс атга. Аз жаргал таны мөнхийн дагуул байхын дээр энэ жил та төгс эцэг эх байх болно. Ийм хүний хүүхдүүд үнэхээр азтай, гэхдээ толгой дээрээ гаргаж болохгүй.

 

Бар жилтэй матрын ордныхон. Та энэ жил ихэд эрэлт хэрэгцээтэй байж таныг үнэлэгсэд олширно. Хайр дурлалын тал дээр ч танд дурласан хүмүүс өдөр шөнөгүй утас хангинуулах вий.

 

Туулай жилтэй матрын ордныхон. Тахиа жилд таны уриа бол “тэвчээр бас дахин тэвчээр” гэсэн үг байх болно. Ирээдүйтэй олон ажлыг та замын дундаас хаясан, гэхдээ энэ жил та тэгж чадахгүй. Энэ жил аяллаар дүүрэн байна, жилийн турш олон удаа томилолтоор явж магадгүй. Хайр дурлалын тал дээр хүндрэл учирч болзошгүй ч таныг яг байгаагаар чинь хүлээж авах чадвартай ч гаднаа хатуурхдаг, мөн зөвхөн өнгөнд хууртсан хоосон үгтний алийг нь сонгохоо та өөрөө сайтар мэднэ.

 

Луу жилтэй матрын ордныхон. Энэ жил танай гэр орон бахархах зүйл болно. Гэхдээ гэр орон тавтай тухтай байх уу, эсвэл хоноглох газар төдийхөн байх уу гэдэг нь танаас л шалтгаална шүү дээ. Загвар хөөж, бусдын үгэнд орох хэрэггүй. Хүүхэд байх үеэсээ л дасал болсон цэцгэн хээтэй ханын цаасаар ч ханаа тордож болно шүү дээ. Энэ зөвлөгөө ажил хэрэгт тань ч хамаатай. Бүгдийг төлөвлөгөөний дагуу хий, хүн бүрийн зөвлөгөөг сонсож, шинийг турших гээд хэрэггүй.

 

Могой жилтэй матрын ордныхон. Та тахиа жилд цуглуулгын хоббитой болж мэдэх юм. Зөвхөн ил захидал тэмдэг төдий биш эртний эдлэл ч цуглуулж болно. Цуглуулгаасаа аль нэгийг үнэ хүргэн худалдах боломж ч гарч мэднэ. Гэхдээ эртний эдлэл, хэт их мөнгө бодон улайрч ажил албаа орхигдуулж болохгүй. Учир нь энэ жил таны алдааг отоод суух өрсөлдөгчид олон байна.

 

Морь жилтэй матрын ордныхон. Энэ жил хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг гэдэг үгийг санаж, гадаад төрхөндөө анхаар. Ажил хэргийн түншүүд тань хэнтэй холбогдож байгаагаа гаднаас тань хараад л мэдэж аваг. Таны зохион байгуулах авьяас өндөр байх тул олон нийтийн ажилд амжилт олно. Энэ онд төлөвлөгөөгөө хав дарах хэрэггүй, мөрөөдлөө биелүүлэх боломж олон тохионо, гол нь хичээж, боломжоо алдахгүй байх нь чухал.

 

Хонь жилтэй матрын ордныхон. Өрсөлдөгчдөдөө бууж өгөх хэрэггүй, амжилт таны талд байна. Суут ухаанаараа бүгдийг олж ав. Таны танилууд авьяас билгийг тань үнэлж, ирээдүйтэй гэдгийг олж мэднэ. 2017 онд та нэгэнтээ танд хайраа илчилж байсан хүмүүсээс дэмжлэг авна. Үүнээс айх хэрэггүй, энэ удаад танд хайраа илчлэхгүй, харин нөхөрсөг харилцаа хэзээд илүүдэхгүй шүү дээ.

 

Бич жилтэй матрын ордныхон. Хүмүүстэй учраа ололцож чаддаг чадвар тань олон зүйлийг амжуулахад тус болно. Та гудамжны цэвэрлэгчээс эхлээд даргынхаа ч хайр хүндэтгэлийг татаж чадах хүн шүү дээ. Хэрэгтэй хүмүүс үргэлж л хэрэг болдог. Тиймээс хэн ямар албан тушаалтай байхаас үл хамааран найрсаг харилцаагаа хадгал. Хувийн амьдралд олон таатай зүйл тохиолдоно.

 

Тахиа жилтэй матрын ордныхон. Тахиа жил танд ивээлээ өгнө. Мэргэжлээ солихоор шийдсэн бол бүх зүйл таны гарт байна, одоогийнхоос ч илүү өндөр амжилтад хүрч мэднэ. Ямар ч удирдлага таныг ажилд авахдаа баяртай байх болно. Мөнгө санхүүгийн хувьд санаа зовох зүйлгүй.

 

Нохой жилтэй матрын ордныхон. Таны хөдөлмөрлөх чадварт хязгаар гэж үгүй. Гэхдээ хэт их ажиллаж өөрийгөө ядрааж хэрэггүй. Гэр бүлийн хувьд олон таатай өөрчлөлтүүд гарахын дээр бүл нэмж ч мэдэх нь.

 

Гахай жилтэй матрын ордныхон. Зөвхөн уйгагүй хөдөлмөрлөж байж л амжилтад хүрдэг гэсэн төсөөлөл тань энэ жил эргэлзээтэй болох нь. Та амьдралын сайхныг мэдэрч, мөнгө гэнэт дуусчихна гэж айх хэрэггүйгээр энэ жил амсхийж болох нь. Дээдсийн хүрээлэлд ч уригдаж мэднэ. Гэхдээ гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөж, ийм урилга цэнгүүн үнэхээр хэрэгтэй юу гэдгээ шийдэх нь зүйтэй. Магадгүй үнэтэй тансаг зоогийн газраас илүүтэйгээр гэр бүлээрээ, даруухан оройн зоог барих нь илүү

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6