
НҮБ-ын Соёл боловсрол, шинжлэх ухааны байгууллагаас “Боловсрол хүмүүжлийн аюулгүй байдал 2016” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад улстөр, шашны зорилгоор халдах явдал сүүлийн үед эрс нэмэгдсэн нь хурал зохион байгуулахад хүргэсэн байна. Хуралд тавигдсан илтгэлүүдийг нэгтгэн дээрх хэрэгтэй хэрхэн тэмцэх талаар хамтарсан баримт бичиг гаргасан байна.
2013-2015 оны хооронд багш, сурагчид руу халдах явдал 32 оронд гарчээ. Афганистан, Пакистан зэрэг эмэгтэйчүүдэд таагүй ханддаг улсад энэ хүйснийхэн гэмт хэргийн золиос болох нь их байгаа аж.
Улс орнуудын мэргэжлийн байгууллага үүнд онцгой анхаарал хандуулахгүй бол бага насны хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болох явдал цаашид улам өсөх гэнэ. Дэлхий нийтийн санааг зовоож буй “хүүхэд цэрэг”-ийн асуудлыг хэрхэн шийдэх талаарх санааг уг баримт бичигт мөн тусгасан байна. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 250 мянга орчим “хүүхэд-цэрэг” байгаа гэсэн тоо байдаг ажээ.
СЭТГЭГДЭЛ