Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Хэлмэгдсэн иргэдийн ар гэр, үр хүүхдүүдийн төлөөлөлд хүндэтгэл үзүүлэв
Image
Э.Ариунтунгалаг: Хотын өнгө төрхийг хорооноос нь харж шинждэг
Image
Хэлмэгдсэн иргэдийн ар гэр, үр хүүхдүүдийн төлөөлөлд хүндэтгэл үзүүлэв
Image
Г.Түвдэндорж: Ирэх онд Чингэлтэй дүүрэгт 136.2 тэрбум төгрөгийн 25 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ
Image
Монголын Халал Хөгжлийн Холбоо (МХХА), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран “HALAL MONGOLIA 2023” БИЗНЕСИЙН АНХДУГААР ФОРУМ-ыг зохион байгууллаа.
Image
Хөвчийн олон улсын 9 дэх удаагийн цөлийн форум эхлэх дашрамд
Image
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ГЭХ БУЛХАЙ
Image
ҮХ-ИЙН ӨӨРЧЛӨЛТ & Г.ЗАНДАНШАТАР
Image
БОАЖЯ: 3050 гэр хорооллын 00-ыг шинэчлэн барьж байна
Image
Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа
Image
ХӨРӨНГИЙН АРИЛЖАА — 2023-25 ОНЫ ХЭТИЙН ТӨЛӨВ ЯМАР БАЙНА ВЭ?
Image
ХӨРӨНГИЙН АРИЛЖАА — 2023-25 ОНЫ ХЭТИЙН ТӨЛӨВ ЯМАР БАЙНА ВЭ
Image
Тогтолцоог дэмжих хэдий ч тоо хэд байх вэ?
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРГЭН ТОЙРОНД...
Image
Хүний тухай хуульчлал буюу Үндсэн хуулийн жендэр
Image
Т.ДОРЖХАНД: УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХГҮЙ БОЛ АВИЛГА,“ХУЛГАЙ” АРИЛАХГҮЙ
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: ТООНООСОО ӨМНӨ ТОГТОЛЦОО, ЗАРЧМАА ЯРЬЯ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН САНААРХАЛ ХИЙГЭЭД БАЯНХОНГОРЫН ТООЧИГЛОЛ
Image
Газрын дарга нарт чинь "Ш" ажиллагаанууд үйлчлэхгүй байна Ерөнхий сайд аа!
Image
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ САЙН ДУРЫН ХОЁРДУГААР ИЛТГЭЛТИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ
Image
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
Image
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
Image
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
Image
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
Image
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Image
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
Image
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
Image
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
Image
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
Image
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
Image
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
Image
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
Image
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Image
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
Image
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Image
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
Image
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
Image
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
Image
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
Image
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
Image
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Image
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Image
Алтны үнэ өсжээ
Image
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Image
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Image
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
Image
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
Image
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
Image
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Image
Эзэнгүй муур, нохойг тоолно
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
АРХАНГАЙ АЙМГИЙНХАН АСАШЁОРЮҮ Д.ДАГВАДОРЖООР НУТГАА УХУУЛАХГҮЙ
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Өнөөдөр зургаан хөвгүүн одтой, шарагчин туулай өдөр.
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Бид хэрхэн ажилладаг вэ? - Банкны салбарын хамт олон
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
Ю.Болдбаатар: Монголчууд Юан улсын үед шаазан урлагийн хөгжилд шинэ технологийг бий болгосон
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
Бурхан багшийн их дүйчин өдөр “Сэтгэл ариусахуй”-н зам мөр юм
Image
Эрэгтэй, эмэгтэй хүүхдийг магтахад ялгаа байдаг
Image
Олон улсын болон улсын чанартай авто замуудад байнгын хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
Image
Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн IQ чансааг 3-4 оноогоор дээшлүүлдэг
Image
Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан
Image
Есдүгээр сарын 1-нээс өмнө анхаарах 12 зүйл
Image
Сирийн засгийн газар химийн дахин нэг халдлага үйлдэхээр төлөвлөж байна
Image
”Насны хишиг”-ийг Цагаан сараас өмнө олгоно
Image
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ЕАБХАБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ЮНИДО-ГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ
Image
Хакүхо М.Даваажаргал бэртлийн улмаас Аки башёг өнжиж магадгүй
Image
Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хасав
Image
Г.Занданшатар: Улаанбаатарын төвлөрлийг сааруулахын тулд Өвөрхангайг шинэ суурьшлын бүс болгоно
Image
Д.Дагвадорж аварга иргэнийхээ эрхийн дагуу үгээ хэлэв
Image
“ЛИВЕРПУЛЬ” – “БАРСЕЛОНА”: ХЭН ЮУ ХЭЛЭВ?
Image
Ж.Хишигжаргал: Бага зардлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байвал дэлхийн зах зээлд “тоглож” болох юм
Image
Селена Гомез 100 сая дагагчтай болов
Image
НҮБ: Украинаас зургаан сая гаруй хүн дүрвэжээ
Image
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН сэтгэлгээ, хандлагад РЕФОРМ хийж чадлаа
Image
БНХАУ-ын Экспорт-Импорт банк гурван тэрбум юанийн бонд гаргажээ
Image
АРВАНХОЁРДУГААР САРЫН 04-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
Улаанбаатарт 15-17 хэм хүйтэн байна
Image
ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 20 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ
Image
НЭГДҮГЭЭР САРЫН 17-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
ИНТЕРНЕТЭД ХОЛБОГДДОГҮЙ ГАР УТАСНЫ БОРЛУУЛАЛТ НЭМЭГДЖЭЭ
Image
Сармис ашиглан судас цэвэрлэх Төвд жор. Ой санамж сайжирч толгойн өвчин арилна
Image
УМАРД СОЛОНГОС ЭНХИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ АСУУДЛААР ИДЭВХТЭЙ АЖИЛЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА
Image
УИХ: ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Image
Хаитигийн ерөнхийлөгч гэртээ халдлагад өртөж, амиа алджээ
Image
Төв, зүүн аймгуудын нутгаар хур тунадас орж, бусад нутгаар ялимгүй дулаан
Image
Өдөртөө 11-13 хэм хүйтэн байна
Image
Хариуцсан ажилдаа эзэн байх зарчмыг баримталж ажиллана
Image
Дампуурсан бизнесмэн банк дээрэмджээ /бичлэг/
Image
Image

Үйлдвэрлэгчид мах, гурилын үнийг хямдруулах боломжтой гэдгээ илэрхийлжээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Монгол Улс коронавирусний нөхцөл байдал, ОХУ, Украины хурцадмал нөхцөл байдлын улмаас дэлхий дахинд түлш шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж, үнийн өсөлт огцом нэмэгдэж байна. Тухайлбал, он гарсаар газрын тосны үнэ дунджаар 50 хүртэл хувь, улаанбуудайн үнэ 40 хувь өсөж, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас зарим хүнсний нэр төрлийн бүтээгдэхүүнд хомсдол үүсэж, цаашлаад дэлхий даяар 8-13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул бодитоор нүүрлэсэн байна. Тиймээс Засгийн газраас хямралыг даван туулах үүднээс дээрх хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр энэ сарын 5-нд өргөн барьсан юм. Засгийн газрын өргөн мэдүүлэх уг хуулийн төслийн хүрээнд доорх 8 асуудлыг зохицуулна. Үүнд: -УИХ-аас нөхцөл байдалтай уялдуулан хууль, тогтоолыг дараалал харгалзахгүйгээр яаралтай хэлэлцэх, -Монголбанк мах, гурилын нөөц бүрдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын эргэлтийн хөрөнгө болон урьдчилгаа төлбөр төлөхөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг өөрсдийн харилцдаг банкуудаар нь дамжуулан, банкны эх үүсвэрийг дайчлах, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн боломжийг бий болгох, бусад санхүүгийн хэрэгсэл ашиглан гадаад валютын ханшийн эрсдлийг бууруулах, -Монголбанкнаас гадаад валютын улсын нөөцийг нэмэх зорилгоор банкаар дамжуулан алт олборлогч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгож, Лондонгийн металийн биржийн үнэ дээр 5 хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоод зах зээлээс алт худалдан авна. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ хэрэгжүүлж амжаагүй зөрчил гаргасан хуулийн этгээд, иргэдэд энэ хууль хэрэгжих хугацаанд хариуцлага ногдуулахгүй. Өөрөөр хэлбэл, Төвбанканд одоо ч алтаа тушааж болно. -Засгийн газраас мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний хангамжид нийлүүлэлтийн хомсдол үүсгэхгүй байх арга хэмжээ авах цогц төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх бөгөөд газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварын 5 хүртэлх хувьд зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт олгох, -Засгийн газраас мах, гурилын нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг жилийн батлагдсан нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэхгүйгээр төсөв хооронд, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд хөрөнгийн болон урсгал зардалд төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэнэ. Ингэхдээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарын хүрээнд энэхүү хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаас, баталгаа гаргах арга хэмжээ авна, -Газрын тосны бүтээгдэхүүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн хомсдол үүсгэхгүй байх ажлыг зохион байгуулах бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан хариуцлагын гэрээ байгуулан мөрдүүлнэ, -Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Хүнсний тухай хуулийн 6.7 дах хэсэгт заасны дагуу энэ хуульд заасан зохицуулалтад хамрагдсан хүнсний хангамж, нийлүүлэлтэд хомсдол үүсэхээс сэргийлж, экспортлох хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тухай бүрд тогтоож мөрдүүлнэ. Мөн энэ хуульд заасан зохицуулалтад хамрагдсан оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан хариуцлагын гэрээ байгуулан мөрдүүлнэ, -Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэт металь, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглоно, Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа уг төсөлд төсвөөс зарлага гаргах заалт олон байгаа ч эргээд орлого олох заалт оруулаагүй, экспортыг дэмжих заалт алга байна хэмээн шүүмжлэв. Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш нүүрлээгүй эдийн засгийн хүндрэл олон улсад бий болж байна. Европын холбоонд 1 литр шатахуун 9000 төгрөг, Германд нэг талх 8000 төгрөгт хүрч, ОХУ олон улсын хоригт орсон” хэмээв. Мөн тэрбээр гурил, шатахууны нөөц бүрдүүлэх, энэ салбарт ажилладаг аж ахуйн нэгжүүдийн татварыг хөнгөлөх, чөлөөлөх бодлогыг хуулийн төсөлд тусгасан эсэхийг тодрууллаа. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багын ахлагч, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, “Цар тахлын тухай хуулиар эм, эмнэлгийн хэрэгсэл болон шатахуун зэрэг гол бараа бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлж байсан. Энэ бодлого одоо үргэлжлээд явж байгаа. Мөн хаврын тариалалтын үеэр 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг олгох асуудлыг “10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд олгож байгаа. Харин энэ хуулийн төсөлд ургацыг нь намар худалдан авах санхүүгийн эх үүсвэрийг гурилын үйлдвэр, мах нөөцлөгч үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй нөхцлөөр зээлэх эх үүсвэрийг бүрдүүлэх юм” гэлээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй 11 санал тус бүрээр санал хураалаа. Тухайлбал, хуулийн төслийн нэрийн “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй” гэдгийг хасах саналыг олонх дэмжив. Мөн “хөнгөлөлттэй зээлийг банкаар дамжуулан олгох” хэмээн заасныг “банкны эх үүсвэрээр олгох” хэмээн өөрчлөхийг дэмжлээ. Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, “УИХ-ын гишүүн Г.Ганболд, Т.Энхтүвшин нарын хамт үндэсний үйлдвэрлэгч нартай уулзсан. Мах үйлдвэрлэгч нар нийслэлээс квотоо нэмэх болон бусад зохицуулалтыг хийсэн тохиолдолд хүнсний талоны болон бусад зарчмаар махны үнийг кг тутамд нь хамгийн ихдээ 1000 төгрөгөөр хямдруулах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Мөн гурил үйлдвэрлэгчдийн холбоо НӨАТ-аас чөлөөлбөл гурилын үнийг 10 хувиар хямдруулах боломжтой гэсэн. Тиймээс энэ бүх асуудлыг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр байнгын хороод анхаарч үзэх хэрэгтэй” хэмээв. Ийнхүү чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6