
Сэлэнгэ: ОХУ 3-р сарын 30-наас эхлэн Москвагийн цагаар 00.00 цагаас эхлэн Орос-Монголын газрын хилээр Монгол Улсын иргэд ОХУ-д, ОХУ-ын иргэд Монгол Улсад нэвтрэхэд тавьсан хязгаарлалтыг цуцлахаар шийдвэрлэжээ.
Ингэснээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Олон улсын автозамын ШНБ-оор нэвтрэх зорчигчдын хөдөлгөөн хэвийн болох аж.. Хязгаарлалтын үед ОХУ-ын Хиагт, Монгол Улсын Алтанбулаг боомтоор зөвхөн ачаа тээвэр нэвтрүүлж байсан. Харин энэ сарын 30-ны өдрөөс эхлэн иргэд чөлөөтэй нэвтрэх боломжтой болж байгаа ажээ. Түүнчлэн ОХУ-ын иргэд ч Монгол болон Казахстан руу чөлөөтэй нэвтрэх боломж нээгдэж байгаа талаар ОХУ-ын Элчин сайдын яамнаас албан ёсоор мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ