
Говь-Алтай : Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд коронавирусний халдвар илрүүлэх 48 шинжилгээ хийснээс хүүхэд 3, насанд хүрэгч 5 нийт 8 тохиолдол бүртгэгдэж тохиолдлын тоо буурчээ.
Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын улмаас 16 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас, хүнд 3, хүндэвтэр 9, хөнгөн оноштой 4 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тус аймагт коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш 5196 хүүхэд, 13444 насанд хүрэгч нийт 18640 хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, эдгэрсэн тухай ЭМГ-аас мэдээллээ.
Одоогоор аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39562, хоёрдугаар тунд 37474, гуравдугаар тунд 16430, дөрөвдүгээр тунд 1426 иргэн хамрагдаад байгаа юм.
СЭТГЭГДЭЛ