
Нийслэл хотын хэмжээнд 2016 оны эхний 10 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 696 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 83 хэргээр буюу 13,5 хувиар өсчээ. Энэ нь Нийслэлд үйлдэгдсэн нийт 15257 хэргийн 4,5 хувийг эзэлж байна.
Гэр бүлийн хүчирхийлэл. Энэ үг сүүлдээ байдаг л нэг тогтсон зүйл шиг сонсогддог болсон гэхэд хилсдэхгүй. Уг нь манай улс анх 2004 онд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг батласан байдаг. Гэсэн ч энэхүү хууль нь дангаараа хохирогчийг хамгаалж огт чадахгүй байсныг албаны хүмүүс онцолсон байдаг. Өнгөрсөн зургаан жилийн дотор л гэхэд 95 хүн буюу сард 2 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдаж.
Дээрх тоо баримтыг үргэлжлүүлбэл эхний 10 сарын байдлаар 645 иргэн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бөгөөд 90,5 хувь нь эмэгтэй, 4,3 хувь нь хүүхэд 5,2 хувь нь эрэгтэй хүн байгаа нь мөн өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлт аж.
Ийнхүү гэр бүлийн хүчирхийлэл өдрөөс өдөрт нэмэгдсээр байгааг нийслэлд хоногт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 20-25 сард 1300 дуудлага бүртгэгдэж байгаагаас мөн харж болох нь.
СЭТГЭГДЭЛ