
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар:
Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ,
Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц,
Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Засгийн газрын тогтоол,
Багануурын 400 MВт-ын дулааны цахилгаан станцын хэрэгжилтийн явц,
Монгол, Хятадын хилийн төмөр замын Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалтын талаар БНХАУ-ын талтай хийсэн яриа, хэлэлцээний явц зэрэг 14 асуудлыг хэлэлцэх болон танилцуулахаар төлөвлөжээ.
Хуралдааны дараа мэдээлэл хийнэ гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа цахим хуудсаараа дамжуулав.
СЭТГЭГДЭЛ