Тренд мебель ххк-ийн “Шилмэл буйдан” гэж хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгоноор реклам нь явж байдаг нэгэн газар бий. Тус үйлдвэрийн захирал нь их сургуулийн багш байсан С.Чулуунбаатар хэмээх нэгэн гэдгийг ч хүмүүс сонссоор андахаа байсан. Байгуулагдаад 15 жил болж байгаа, гавьяа шагналын шимийг хүртдэг сүрхий үйлдвэр. Гэвч начир дээрээ хэрэглэгч, худалдан авагчийнхаа нервийг нь барж, мөнгийг нь аваад таг болдогоороо “шилмэл” газар бололтой. Энэ тухай олон хэрэглэгч гомдлоо цахим ертөнцөд илэрхийлсэн байх юм. Ажилтнууд нь гомдолоо илэрхийлж залгасан хэрэглэгчидээ загнаж “Юун сүртэй юм” хэмээн омогдож утсаа салгах бол юу ч биш аж.
Тэд цахим хуудас дээр нь бухимдлаа илэрхийлсэн хэрэглэгчдийнхээ гомдлыг нэн даруй устгаж даажигнадаг байна. Тиймээс тавилга авахаар зэхэж байгаа, хямдрал гэгч хулхидалтанд нь авталгүйгээр энэ “Шилмэл буйдан”-г сонголтынхоо цэснээс хасахыг тэдэнд гомдсон хэрэглэгчид нь цахимаар дамжуулан уриалсан байна.
СЭТГЭГДЭЛ