
Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 36 ХК-ийн 657,959 ширхэг хувьцааг 269,614,537.17 төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Үүнээс 21 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Эрдэнэс сольюшинс" (AMT+15.00%), "Өндөрхаан" (ONH+14.98%) болон "Алтайн зам" ХК (AZH+13.99%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв. Харин "Тэнгэрлиг медиа групп" (TNGR-5.46%), "Үндэсний хувьчлалын сан" (XOC-3.01%) болон "Дархан нэхий" ХК (NEH-2.80%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 112,211 ширхэг нэгж эрхийг 71.2 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.37 хувиар өсөж 39725.1 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,268,248,958,070.65 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 дарж үзнэ үү.
СЭТГЭГДЭЛ