Залууст зориулсан энэ оны хамгийн анхны, хамгийн том дижитал үйл ажиллагаа болох "Z networking conference-2021" болох гэж байна. Энэ талаар зохион байгуулагч “ЦойлогсоZ” төслөөс өнөөдөр мэдээллээ. "Хуваалц, суралц, бүтээ!" уриан дор болох энэ үйл ажиллагаа нь ирээдүйд хөдөлмөрийн зах зээл дээр гарах залуусыг чадавхжуулах, энтрепренер сэтгэлгээг төлөвшүүлж, залуусын хамтын ажиллагааг дэмжих зорилготой аж.
Энэ сарын 13-нд МҮХАҮТ-д болох тус үйл ажиллагааны үеэр шинэ үеийн залууст шаардлагатай ур чадвар, хандлага, арга барилыг тодорхойлж, ирээдүйн чиг хандлагын тухай салбартаа амжилттай яваа эрхмүүд болон шинэ үеийн залуусын төлөөлөл үзэл бодлоо хуваалцах юм.
Залуусын оюунд хөрөнгө оруулах бэлгүүдийг задлах "Z networking conference-2021" нь цар тахлаас үүдэн цахим болон танхимаар зэрэг явагдах бөгөөд цахимаар 100 мянга гаруй залуус оролцох талаар мэдээллээ. Залуусын хамгийн анхны дижитал эвентийн хүрээнд шинэ үеийн сэтгэл зүй, үе хоорондын ялгаа зэрэг судалгаанд үндэслэсэн сонирхолтой илтгэлийг хэлэлцүүлэхээс гадна оролцогчдын хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд дохионы хэлмэрч ажиллах аж.
Түүнчлэн үйл ажиллагааны дараа арга хэмжээний дүрс бичлэгийг орон нутгийн телевизүүдээр дамжуулан олон нийт болон аймгуудын залууст хүргэхээр төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ