
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Ард түмний сонголтыг хүндэтгэнэ гэдэг аль ч намд байх ёстой байх соёл, үүрэг хариуцлага юм. Орон нутгийн сонгуулиар олонх болсон улс төрийн хүчнүүд сөрөг намаас ялалт байгуулсан нэр дэвшигчдийг батламжлахгүй байдал илэрхий ажиглагдах болов. Ийм жишгийг аймаг, дүүргүүдэд газар авахуулахгүй байх ажлыг Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог эхлүүлж чадлаа. АН-аас сонгогдсон сум хороодын даргыг хамгийн түрүүнд батламжилсан байна. Орон нутгийн удирдлага бүрэн бүтэн болж цаг агаарын хүндрэл, бүтээн байгуулалтын ажилд ханцуй шамлан оржээ.Улс төрчид сонгуулиар өрсөлдөж болох ч бусад үед намаар талцах, хуваагдахыг зогсоохоор шийдэлд хүрчээ. Нэг аймаг, нэг хөгжил, нэг зорилт гэсэн уриа бусад аймаг, дүүргүүдэд жишиг явахаар үйл явдал болжээ.
Эх сур:ardchilal.mn
СЭТГЭГДЭЛ