Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Эрдэм мэдлэг, ёс зүйтэй хүн төрийн албанд ажиллах ёстой
Image
Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Image
Өрхийн эмнэлгүүд Ням гарагт ажилладаг боллоо
Image
Онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтынхан нэмэлтээр шөнийн эргүүл хийж эхэлжээ
Image
МАН: 2020 оны сонгуулийг томсгосон 26 тойргоор явуулна
Image
Амралтын өдрүүд зам тээврийн ослын улмаас гурван хүн амиа алджээ
Image
Хордсон гэх дуудлагын тоо буурсан
Image
Тахийн нутгийнхан гар урлалаа Францад экспортлож байна
Image
Амины орон сууцуудаар явж хулгай хийдэг этгээдүүдийг илрүүлжээ
Image
Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж гаргажээ
Image
Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт холбогдох 4 сая долларын хэргийг хэрэгсэхгүй болгосон уу?
Image
Хятадын Элчин сайд Шин Хайминий бүрэн эрхийн хугацаа дуусаж буйтай холбогдуулан Хотын дарга хүлээн авч уулзав
Image
Бенгалын гал, салют хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
Image
"Нийслэлийнхээ иргэдийг аюулгүй ундны усаар хангахыг хичээдэг"
Image
“LUSAKA” - ТЭМДЭГЛЭЛ
Image
Модернист яруу найрагч Б.Галсансүх “Аттила” хүннү рок хамтлаг байгуулна
Image
Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна
Image
Монголын соёлын өвийг ЮНЕСКО-д хадны зургаар сурталчлав
Image
Онцгой байдлын алба хаагчдыг орон сууц, мөнгөөр дэмжинэ
Image
УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана
Image
Бүс нутгийн орнуудыг хямд, найдвартай эрчим хүчээр хангах боломжтойг онцоллоо
Image
Солонготын давааны замын эргэлттэй хэсэгт осол гарчээ
Image
НӨАТ: 10 сая төгрөгийн 4 азтан тодорчээ
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Image
“The Hu” хамтлагийнхан эх орондоо ирлээ
Image
Францаас 57 сая еврогийн зээл 30 жилийн хугацаатай авах төсөл өргөн барьжээ
Image
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэрэмжит ШУТИС-ийн “Олон улсын эрдэм шинжилгээний хурлын их танхим” нээлтээ хийлээ Онцлох
Image
Олон улсын “Өвлийн үзэсгэлэн-2019” арга хэмжээнд Монгол Улс оролцож байна
Image
"Эрдэнэт" бүтээн байгуулалтын 41 жилийн ойгоо тэмдэглэж байна
Image
Оюу толгойн үйлдвэрийн босоо амыг ашиглалтад оруулав
Image
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах ур чадварт суралцав
Image
Эрдэнэтийн удирдлагууд арав хоногт 100 гаруй тендер зарлажээ
Image
Шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон, Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн ял завшлаа
Image
С.Эрдэнэ: Хамгаалж байхгүй бол ардчилал өөрөө их эмзэг
Image
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт таслан сэргийлэх арга хэмжээ авахаас татгалзжээ
Image
Дэлхийн банкны 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр гэр хорооллын 5,000 айлын халаалтыг цахилгаанаар шийднэ
Image
Бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг өрнүүлэв
Image
“Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төсөвт өртгийг 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлэх төсөл өргөн барилаа
Image
Дээд шүүх албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн аминд хүрсэн этгээдүүдийн ялыг хэвээр үлдээв
Image
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын мөрийтэй тоглоомчид Баянхонгор аймгийн уяачдын холбоог түйвээх гээд дийлсэнгүй!!!
Image
Хорооноос баталсан зарим журамд нэмэлт, өөрчлөлт оруулахаар санал авч байна
Image
Гол мөрөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа
Image
“Түүхээ сөхвөл” ном болон мэндэллээ
Image
Н.Алтанцэцэг: АН УИХ-ын сонгуульд ялбал хамтын тэтгэврийн санг сэргээнэ
Image
Монголын бөх Моллаей Саеид ялагдлаа
Image
Ерөнхий сайдын командаар ӨӨРИЙНХӨӨ ЭСРЭГ хөдлөгч
Image
Монголын Оюутны спортын холбоо 30 жилийн ойгоо тэмдэглэв
Image
Төлбөрийг хуулийн хүрээнд эргэж шийдвэрлэхээ илэрхийллээ
Image
Мөсөнд авиралтын спорт олимпод орвол бид медаль авах боломжтой
Image
Монгол эмээ тэтгэвэрт гараад юу хийдэг вэ
Image
Мөсөн хотхон байгуулж байна
Image
“Монгол газар” компаний захирлын мисс бүсгүйн тохойнд зөөлхөн гэгч нь хүрээд нүд унагаж байгаа харцыг харуулсан энэ зураг цахимд алдаршиж байна.
Image
Шөнийн тариф тэглээд утаа хэдэн хувиар буурах вэ?
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр цалин олгохоор шийдвэрлэлээ
Image
Яллах дүгнэлтийг уншиж дуусгажээ
Image
Богд хааны ордон музейд тууль хайлна
Image
Хүний эр бэлэг эрхтэн ясгүй болсон шалтгааныг эрдэмтэд тайлбарлажээ
Image
Та урьд насандаа хэн байсан бэ? /сонирхолтой СОНЖОО/
Image
250 мянган иргэн буруу бүртгүүлжээ
Image
2016 сүүлчийн арилжааны дүн
Image
Дональд Трамп давхар эрүүтэй зургийг нь нийтлэхгүй байхыг хүсжээ
Image
Ардчилал.мн сайт 2016 оны Оны онцлох есөн үйл явдалыг нэрлэлээ
Image
Хөөрхий охин хуруугаа тайруулжээ
Image
ГАРГҮЙ ЭМГЭН /ӨГҮҮЛЛЭГ/
Image
“Шилмэл буйдан”-г сонголтоосоо хасъя
Image
Энх-Эрдэнэ шинэ уран бүтээл White Christmas
Image
Маргаашнаас хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаална
Image
“ХӨДӨӨНИЙ ОХИН” ДЭЛХИЙН МИССИЙН ТИТМИЙГ ЗҮҮХЭД ОЙРХОН БАЙНА
Image
Машин дотор секс хийх 7 шилдэг байрлал
Image
ШӨНӨЖИН 2 ХҮҮХЭНТЭЙ ҮЗЭЭД ҮҮР ЦАЙХ ҮЕД…
Image
Ерөнхий Консул Э.Галбадрал Орбис “нисдэг” нүдний эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Image
Маалинганы үр гэж юу вэ? Ямар ид шидтэй вэ?
Image
Хүүхдийг хөлдөөгөөд эд эрхтэнг нь зарах гэж яваад баригдав.
Image
Цагаан хад боомт руу нөхрөө эргэж очсон эмэгтэй өрөвдөж шүлэг бичжээ
Image
Бүсгүйчүүдэд: Шинэ жилийн гоёлын үс засалтын шинэлэг санаанууд
Image
Хөдөлмөрийн баатар, Ардын аман зохиолч, СГЗ Б.Лхагвасүрэн гуайн хагалгааны зардлыг Монгол Улсын ерөнхийлөгч даахаар болжээ.
Image
Эзэгтэй хүний хийж сурсан байх ёстой 20 хоол
Image
ИРАКИЙН МИСС СЭЛФИНЭЭС БОЛЖ ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ЭХ ОРНООСОО ДҮРВЭЖЭЭ
Image
Кофенд дурлагсад илүү урт насладаг бас өвчлөх нь бага гэдгийг батлажээ.
Image
ЭХНЭРТЭЙГЭЭ ХҮНДЛЭЛГҮЙ ХАРЬЦАСНААР АЗ ХИЙМОРЬ НЬ НҮҮР БУРУУЛДАГ
Image
Эр хүн төрхийг энэ насандаа үздэг байжээ арай ч дэээ
Image
УИХ-ЫН ГИШҮҮНИЙ НӨХӨН СОНГУУЛИЙГ ТОВЛОН ЗАРЛАЖ, САНАЛ АВАХ ӨДРИЙГ ТОГТООНО
Image
Бидний бие мах бодь гайхалтай "ид шид"-тэй гэдгийг та мэдэх үү
Image
Малын бүртгэл, ээмэгжүүлэлтийг сайжруулна
Image
Я.Содбаатар: Нэг хүний буруу бодол, зөрүү үйлдлийн төлөөсийг монголчууд бүгдээрээ төлж байна
Image
ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН, СУДЛААЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ОЛГОВ
Image
М.Ганбаатар: Газраа чөлөөлсөн 1500 өрх орон гэргүй байна
Image
КЁКҮШЮЗАН Д.БАТБАЯРЫН ЭХНЭРТЭЭ ЗОРИУЛСАН ХАЙРЫН ШҮЛГИЙН УРАЛДААНЫГ Л.ГАНЗУЛ ТЭРГҮҮЛЛЭЭ
Image
ӨЛӨНГИЙН ӨНГӨР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ АРГА ХЭМЖЭЭ НОГДУУЛЛАА
Image
Зөвшөөрөлгүйгээр олон улсын дуудлага хийсэн хүнийг цаазаар авдаг цорын ганц орон
Image
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ОПЕРАТОРЫН ГОРИМД ШИЛЖИНЭ
Image
С.Баяр: Надад ямар ч оффшор данс байхгүй
Image
2018 ОНД ОСОЛ ГЭМТЛИЙН 142 665 ӨВЧЛӨЛ БҮРТГЭГДЭЖ, ГЭМТЛИЙН УЛМААС 2920 ХҮН НАС БАРЖЭЭ
Image
Зарим нутгаар бороо орж, Улаанбаатарт 24-26 хэм дулаан
Image
"Морин хуур"-ын эзэн хэн бэ?
Image
Х.Баттулга "Луйвар"-аа нуухаар улайрч байна
Image
ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ 1998
Image
ДӨРВӨН НАМ ДЭЭД ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТЛАХ ТУНХАГ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Image
П.МЯГМАРСҮРЭН: ЭНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН ХАРИУЦЛАГАТАЙ, ӨГӨӨМӨР БАЙХ ЁСТОЙ МЭРГЭЖЛЭЭРЭЭ БАХАРХДАГ
Image
ОХУ-ЫН АГААР, САНСРЫН ХҮЧНИЙ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛЭХ ТОГЛОЛТ
Image
Цахилгаан хэрэгслээ унтрааж заншвал 80 тэрбум ам.доллар хэмнэнэ
Image
2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛД ЕСӨН ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВНА
Image
“ТАЛЫН САЛХИ-2018” МОТО НААДМЫН ЦУВААГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ТЭРГҮҮЛНЭ
Image
ЧИКАГО МУЖ УЛСАД ЗЭВСЭГТ ЭТГЭЭДҮҮД ОЛОН ХҮНИЙГ ШАРХДУУЛЖЭЭ
Image
Өнөөдрийн элдэв хачин хөгжилтэй пост, жиргээнүүд
Image
Ардчилсан хувьсгалыг дэмжсэн гээд сургуулиасаа хөөгдөж, диплом ч үгүй төгссөн хүмүүс олон бий
Image
А,Б, В, гээд заадаг секс “багш” байдаг болоосой
Image
"ШИЛДЭГ 16 БӨХИЙН ХАЛЗ БАРИЛДААН”-Д ХҮЧ ҮЗЭХ БӨХЧҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Image
Бан Ги Мүнийг авлигын хэрэгт буруутгаж байна
Image
ТЭТГЭЛЭГТ МЭДЭЭЛЛИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ АВАХ ХЭРЭГЦЭЭТ 15 ЭХ СУРВАЛЖ
Image
Image

Траншейндаа тасарч унтаад АНУ-н Сан-франциско хотод сэрсэн эрийн яриа

Улаанбаатарын нэгэн траншейнд амьдарч хог түүж явсан Пүрэвбат гурван шил “Гомбоо” уугаад л монголчуудын хүслэн болсон АНУ-д очсон гэхэд хэн ч үнэмшсэнгүй. Түүнийг Америкийн Сан-Франциско хотын негрийн хорооллын цагдаа нараас хүлээж авсан Монголын элчин сайдын туслах хүртэл хэр дагандаа баригдсан пидэн хар царайтай, толгой нь хавагнасан мань эрийн Уртцагааны гудамжны арын траншейнд амьдарч байсан гэхэд итгээгүй гэнэ. Уг нь Пүрэвбат соц үед ЗХУ-ын Уралын их сургууль төгсч ирээд Эрчим хүчний яаманд ахлах инженерээрр ажиллаж байсан боловч архи савнаасаа бусдыг дийлдэг хойно арван жилийн өмнө “гороочин” болсон түүхтэй. Траншейнд байхдаа гадаадын сонгодог номуудыг орос хэл дээр уншдаг байсан гэхээр бас ч гэж юм үзэж нүд тайлсан нэгэн байжээ. Мань эр 2014 оны 10-р сарын нэгний өдөр “Ахмадын баяр”-аар үеэл дүүгийнхээ ажил дээр очжээ. Үеэл дүү нь Пүрэвбатыг жилд нэг л удаа ажил дээр ирж мөнгө зээлж болно гэж үүрэгдсэн юмсанж.

Тэнэмэл эр тэр өдөр шил лааз, ундааны сав түүсэнгүй. Цагаан шуудайгаа эвхэж уранхай куртикнийхээ халаасанд хийчихээд үсээ арван хуруугаараа самнасан болоод л Төмөрзамын удирдах газар очжээ. Дүүгийнхээ цонхны дор очоод шүгэлдвэл тэр харсан бололтой хөшиг ярагдан хэн нэгний толгой цухалзав. Удалгүй дөч орчим насны хүүхэн гарч ирээд Пүрэвбатад 50 мянган төгрөг өгчихөөд бушуухан гүйгээд орчихов. Тавин мянган төгрөгтэй болсон тэнэмэл эр Хархорин зах гарч комиссын өмд, цамц, хүрэм худалдан авчээ. Үлдсэн 15 мянган төгрөгнийхөө 5 мянгыг оймсон дотроо хийгээд Бөмбөгөр зах дээр ирэв. Хоёр шил “Гомбоо” авч нөхдөө дайлсан Пүрэвбат нэлээд халамцаж, ахин нэг шил архи худалдан аваад гэр траншей руугаа гуйван оров. Гэхдээ урьд урьдынхаасаа жаахан хэтрүүлээд савчихсан бололтой сүүлдээ траншейнээ ч олохооргүй болтлоо согтжээ.

Мань эрийн яриагаар бол тэр осолдохгүй л нэг онгорхой траншей руу явж ороод мухарт нь унаад өгсөн юмсанж. Хүйтэнд бээрсэн түүнийг тас харанхуй ч гэлээ таатай дулаахан орчин бүүвэйлээд авсан аж. Тэгээд нэлээн унтаж байгаад сэрвэл их л гял цал болсон цэвэрхэн траншейнд хэвтэж байх юм гэнэ. Шүдэнз зурж доторхийг нь ажиглавал айлын зуны амбаар бололтой. Дотроо нойлийн өрөө, ор, ширээ, шүүгээн дээр баахан латин үсэгтэй номнууд харагдав. Пүрэвбат хүйтэн уснаас гэдсээ цэрийтэл уучихад амандаа “Согтуу толгой чинь байтлаа орон байрны хулгай хийдэг болох нь үү дээ. Бушуухан явахгүй бол эзэд нь ороод ирвэл балрах нь тэр” гэж бодоод гарах гэтэл дээрээс нь таглачихсан байх юм гэнэ. Бас болоогүй урд өмнө ер үзээгүй доороосоо дээшээ авирч гардаг шаттай байсан нь архичин эрийг ихэд шооконд оруулав.

Гэрээсээ хөөгдөн гудамжинд гарсан Пүрэвбат орцонд 2 жил, нийслэлийн бүх траншейг хэсч 8 жил амьдрахдаа ийм шаттай тансаг “танк” олж үзээгүй байж. Тагийг нь сөхөн арайхийж дээшээ гарч ирсэн хойноо мань эр нийслэлийн хаана нь ирээд унтчихсанаа ойлгосонгүй. Шил толь болсон баахан өндөр байшин. Зорчих хэсгийн найман эгнээгээр барууны машин тэрэг сүлжилдэн, давхар гүүрэн дээгүүр бас л машин урсах ажээ. Тэнэмэл эр эхлээд өөрийгөө зүүдэлж байгаа эсэхийг шалгаж нүүр лүүгээ цохиж үзвэл өвдөж байна. Хэдэн сарын өмнө сонины тасархай олж уншихад “Бага тойрогт Бээжингийн гудамж барьж байгаа. Давхар гүүр барина” гэснийг санаад уулга алдахад хүрчээ.

Тэрбээр “Муусайн хужаанууд нүд ирмэхийн зуур л байшин битгий хэл давхар гүүр бариад. хаячихжээ” гэсээр гарч ирсэн байна. Дөчин мянгат, “Бөмбөгөр”-өөс хол явж үзээгүй Пүрэвбат Улаанбаатар минь ингэж их хөгжчихсөн юм байх даа хэмээн гайхаж явсан гэдэг. Гэхдээ мань эр удалгүй эргэн тойрных нь хүмүүс цөм гадаадын жуулчид болохыг анзаараад жуулчдад зориулсан тусгай гудамж Улаанбаатарт байдаг юм уу гэж эргэлзэхэд хүргэжээ. Архиндаа хордоод шартчихсан дээр нь гэдэс нь өлсөөд сүйд болсон Пүрэвбат оймсоо тайлж үзвэл нуусан 5 мянган төгрөг нь алга. Аргаа барж гудамжаар хуванцар сав байна уу гэж ийш тийшээ харсан боловч юу ч харагдсангүй. Хажуугаараа зөрөх гадаад хүмүүсээс “Бөмбөгөр ороход ямар автобусанд суух вэ?” гэхэд цугаараа “N0, NO” гээд оросоор ойлгосонгүй. Ядахад нэг ч монгол тааралдсангүй хэмээн бачимдав. Урьд өмнө ер харж байгаагүй хүйтэн хөндий хүмүүс бас хар арьстнууд. Өндөр өндөр байшинтай хотын гудамжаар баахан тойроод сульдаж ядарсан Пүрэвбат нэг байшингийн буланд унаад өгчээ. Тэндээ унтаж жаал тамир орж аваад нэг дэлгүүр лүү орвол монголд огт зардаггүй бараанууд. Эзэн нь цаашаа орсон бололтой. Хаалганы хажууд байсан хөргөгчийг онгойлгон дотроос нь 1 шил ундаа, 1 сав ус хулгайлаад бушуухан гарчээ. Ундаагаа ууж тамир орсон Пүрэвбат эргээд дэлгүүрт орвол дахиад хүн байсангүй.

Тэгэхээр нь мань эр тухтайхан үзэхээр шийдэн цаасан уутанд гадаадын тансаг архи, пиво, хиам, талх, боов, тамхи зэргийг хийж байтал цаад өрөөнөөс жар орчим насны цагаан арьстай эр гарч ирээд “Экс кюүз ми,” гэхээр нь бушуухан гараад зугтаав. Өөрийгөө Монголд биш гадаад улсад гэнэт ирснийг Пүрэвбат төдөлгүй мэдээд айх гайхах хослов. Монгол хүн нэг ч тааралдахгүй байсныг тэрээр хожуу ч гэсэн ойлгов. Торго зардаг нэгэн хятадын дэлгүүрт ороод өөрийгөө “Монгу” хэмээн хэлээд тэнд хог цаасыг нь цэвэрлэж аяга будаа, ганц мантуу олж иддэг болов. Пүрэвбат тэнд долоо хоногийн дараа өөртэй нь адилхан гудамжны амьдралтай нэг хөгшин Жой гэх негрийг их барааддаг байжээ.

Хэл үгээ ойлголцохгүй ч гэсэн цаадах нь монгол эрийг өдөрт хоёр удаа үнэгүй хоол өгч, хувцас өгдөг нэг шашны бололтой газар луу дагуулж аваачсан гэж байгаа. Тэр газарт очиж хоол иддэг болсныхоо дараа нэг оростой танилцаж таван үг солиод өөрийгөө АНУ-ын Сан-Франциско хотод ирчихсэн байна гэдгээ мэдэж бараг ухаан алдах дөхсөн аж. Эхэндээ үнэмшээгүй ч яваандаа үнэхээр тийм явдал болсныг ойлгоод нөгөө үнэгүй хоол өгдөг сүмийн пастор хүүхний хөлөөс зууран “Би монгол хүн байна. Монголиа амба-сада” гээд л уйлж бархираад сүйд болсон байгаа юм.

Нөгөөдүүл нь Пүрэвбатын ярьсныг хальт ойлгоод Монголын дипломат албаныханд мэдэгджээ. Харин манайхан мань эрийг Уртцагааны траншей руу ороод Сан-Франциско хотод ирчихлээ гэж ярихыг нь сонсоод үнэмшээгүй гэдэг. Америкт хараар ажиллах гэж ирээд архинд орж сүүлдээ ухаан санаа нь хямарчихсан нөхөр байна гэж дүгнэсэн юм шиг байгаа юм. Ингээд Пүрэвбатыг нөгөө сүмээс хандив гаргаж Улаанбаатарт авчирсан аж. Тэнэмэл эр тухайн үед ямар траншей руу орсноо мэдээгүй учраас эргэж олох гэж хайсан ч үгүй. Тэрбээр саяхан хүртэл хүн үнэмшмээргүй энэ явдлаа ярин “Бөмбөгөр” хавиар архиа уусаар явж байна.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6