
Дизайнер Д.Отгонжаргалын уламжлал болсон "O Couture-2017 High fashion show"-гаа "Corporate" зочид буудалд хийлээ. Гуравдахь жилээ зохион байгуулагдаж буй "O Couture-2017 High fashion show"-гаар тансаг загварын гоёлын даашинзуудаа толилуулсан юм.
Энэ үеэр Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн дизайнер Д.Отгонжаргалд СТА цол тэмдэгийг гардууллаа. Тэрбээр загварын салбарын анхны МУСТА цол тэмдэг хүртсэн дизайнер болж байгаа аж.
Өөрийн авьяас билэг, ур хийц шингээсэн загваруудаа зөвхөн цөөн тоогоор гаргах дуртай дизайнер бүсгүйн нөхөр нь загвар өмсөгч Э.Энхболд гэдгийг уншигчид маань мэдэх биз ээ.
Бид хоёрын дунд хайраас өөр юу ч байхгүй гэж Дизайнер Д.Отгонжаргал нэгэн ярилцлагандаа өгүүлсэн байна.
Залуу гэр бүлдээ аз жаргал хүсье ээ.
СЭТГЭГДЭЛ