Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
НИЙСЛЭЛД 73 ТОНН ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛЖ ИРЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
ЖУУЛЧНЫ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ИРГЭДИЙН ТОО ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 20 ХУВИАР ӨССӨН ГЭВ
Image
МЭСЧИН БООЛУУДЫГ ДҮРСЭЛСЭН ЗУРАГ ОЛДЖЭЭ
Image
Ч.ОТГОЧУЛУУ: ОЮУ ТОЛГОЙ БАЙГАА УЧРААС СААРАЛ ЖАГСААЛТ СҮРТЭЙ ЭРСДЭЛ УЧРУУЛАХГҮЙ
Image
“ХҮННҮ ЭЙР” ХХК-ИЙНХАН ТОХИРОЛЦЬЁ ГЭСЭН
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫН ХҮСЭЛТЭЭР ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАВ
Image
МАХН-ЫГ ҮНЭГҮЙ БАЙР ӨГНӨ ГЭДЭГТ 21 МЯНГАН ИРГЭН ИТГЭЭД БАЙНА
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
'ТАВАН ТОЛГОЙ'' ХК-ИЙН ХУДАЛДАН АВАЛТ, ДЭД БҮТЭЦ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ Ц.ХАНГАЙГ АТГ ШАЛГААД ЭХЭЛЖЭЭ
Image
Г.ГАНХУЯГ ИРГЭНИЙГ ДАРАМТАЛЖ АВТОМАШИН НЭХСЭН, Х.БЭЭЖИН 80 САЯ ТӨГРӨГ ШАНТААЛЖИЛЖ АВСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА
Image
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГАД НИСЭХ НЭГЖ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
Image
АШУҮИС-ИЙН ЗАХИРАЛ АСАН Б.БАТБААТАРЫН ЛУЙВАР АР АРААСАА ИЛЭРСЭЭР БАЙНА
Image
С.ЭРДЭНЭ: АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АКТИВЫГ НОТОЛЖ ЧАДААГҮЙ НЬ "СААРАЛ ЖАГСААЛТАД" ОРОХ НЭГ ҮНДЭСЛЭЛ БОЛСОН
Image
Төр шашинг хослон баригч
Image
ЗАМ ГАРЦ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
ОЛОН УЛСЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ
Image
С.БЯМБАЦОГТ: БАТЗОРИГ САНАМСАРГҮЙ АЛДАА ГАРГАСАН, ТЭР АЛДААНД НЬ БҮГДЭЭРЭЭ ОРОЛЦСОН
Image
Х.БОЛОРЧУЛУУН: ЖДҮ АВСАН ХҮМҮҮС НИЙЛЖ БАЙГААД УУЧЛАЛТ ГУЙХ ЮМ УУ
Image
ХОРТ ХАВДАР ГАЗАР АВДАГ ХОЁР ГОЛ МЕХАНИЗМЫГ НОБЕЛИЙН ШАГНАЛТАН НЭРЛЭВ
Image
ӨЛСГӨЛӨНГҮЙ ДЭЛХИЙН ТӨЛӨӨ ӨНӨӨДӨР ЗОХИСТОЙ ХООЛЛОЁ
Image
УЛААНБААТАРТ 9-11 ГРАДУС ДУЛААН
Image
У.ХҮРЭЛСҮХ НАМЭХ-НЫ ДАРГАД Д.САРАНГЭРЭЛИЙГ ДЭМЖЖЭЭ
Image
“НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ДАГАЖ МӨРДӨХ 10 ЗӨВ ДАДАЛ АЯН” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
САНСАРТ ХӨӨРГӨХ БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ДУУСАХАД ХОЁР ХОНОГ ҮЛДЛЭЭ
Image
ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА БАЙГУУЛАХ ТУХАЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
Image
SOS: МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТАД ОРЖ, ЭДИЙН ЗАСАГТ УЛААН ГЭРЭЛ АСЛАА
Image
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨГӨӨ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АШИГЛУУЛНА
Image
С.АМАРСАЙХАН ДЭЛХИЙН БАНКНЫ ЗӨВЛӨХ БАГИЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Image
ӨНГӨРӨГЧ ШӨНӨ УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООР 54 ИРГЭН ЭМНЭЛЭГТ ХАНДЖЭЭ
Image
ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТЭЭ 10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХ ЗОРИЛТОО БИЕЛҮҮЛНЭ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА
Image
МОНГОЛ УЛСЫГ СААРАЛ ЖАГСААЛТАД ОРУУЛАХГҮЙН ТӨЛӨӨХ ХЭЛЭЛЦЭЭ ХҮНД НӨХЦӨЛД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА ГЭВ
Image
Д.ӨНӨРБАТ: ХҮХЭРЛЭГ ХИЙН АГУУЛАМЖ ӨМНӨХ ОНООС ӨНДӨР ГАРЧ БАЙНА
Image
ТӨРИЙН 38 ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ГУРВАН МИНУТАД АВНА
Image
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛЫГ СААТУУЛЖЭЭ
Image
УРВАГЧИЙГ УРВАГЧ ГЭНЭ. ХАРИН УРВАГЧТАЙ СҮЛБЭЛДСЭН ЕРӨНХИЙ САЙДЫГ ХЭН ГЭХ ВЭ?!
Image
ОЛОН УЛСЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ЖИАННИ ИНФАНТИНО МАНАЙ УЛСАД ИРЖЭЭ
Image
МАН-ЫНХНЫ “АВЛИГА” БУЮУ СОНГУУЛИЙН ЖИЛИЙН ТӨСӨВ
Image
“ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА БАЙГУУЛАХ”-ЫГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
Image
“THE HU” ХАМТЛАГИЙГ ''GRAMMY AWARDS-2020'' НААДМЫН ТАЙЗАН ДЭЭР ДУУЛУУЛАХ ДАВЛАГААНД НЭГДЭЭРЭЙ
Image
ГУРВАН НАСТАЙ ОХИНОО ДАГУУЛАН АРХИДЖЭЭ
Image
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА
Image
НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЭЭ
Image
ДЭЛХИЙН ЭНТЭЙ УУРХАЙН ДЭРГЭДЭХ ДЭНДҮҮ ТАРЧИГХАН ХАНБОГДЫН МАЛЧИД
Image
ДУУЧИН Б.АМАРХҮҮД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
Ч.ХҮРЭЛБААТАР: ДАРАА НЬ БИЧИГ ӨГСӨН ГИШҮҮД, ТЭГЭЭД КОНЦЕСС, ТЕНДЕР ОРЖ ИРНЭ
Image
ГХЯ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХҮҮХДҮҮДЭЭР ДҮҮРЧЭЭ
Image
ВИНОД АХУЖА: МОНГОЛЧУУДЫН ХУВЬД ШИМ ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДАЛ ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛООД БАЙНА
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
ҮҮНИЙГ ҮСЭНДЭЭ ТҮРХЭЭРЭЙ. САРЫН ДОТОР 15 СМ УРГАХ БОЛНО!
Image
Аз сорьсон том ажил үйлсийн эхлэлийг тавихад ээлтэй өдөр
Image
МОНГОЛ УЛС АБУ ДАБИД ЭЛЧИН САЙДЫН ЯАМАА НЭЭНЭ
Image
2018 оны Хувцас загварын трэнд ямар байх вэ?
Image
Мансууруулах бодис хэрэглэсэн жолоочийг 30 хоног баривчилна
Image
“Ромео, Жульетта” сонгодог жүжиг тоглоно
Image
ШИНЭ ЖИЛЭЭСЭЭ 10 ХОНОГИЙН ӨМНӨ ЭНЭХҮҮ АРГЫГ ХЭРЭГЛЭЭД 10 КГ ХАЯСАН ХУВИЙН ТУРШЛАГА МИНЬ
Image
Өндгийг гоо сайхандаа ашиглах найман арга
Image
ОН ГАРСААР УЛСЫН ХЭМЖЭЭНД 50 СУМАНД ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРЧЭЭ
Image
МУСТА Э.Анхбаярын "Prima" тоглолт эрүүл мэндийн шалтгааны улмаас хойшлогдлоо
Image
Э.СОДНОМПИЛЖЭЭ ДЭЛХИЙН ЦОМЫН АШТ-ЭЭС 3 ДАХЬ УДААГАА АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Image
Азилия Бэнкс Рианнаг байранд нь тавив
Image
ХУВАНЦАР САВНЫ ХОР ХӨНӨӨЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГАА ҮР ДҮНГЭЭ ӨГЧ БАЙНА
Image
С.БАЯР, Ч.САЙХАНБИЛЭГ НАРЫГ ХЭЛЭЛЦЭХ ШҮҮХ ХУРАЛ 15 ЦАГ ХҮРТЭЛ ХОЙШИЛЛОО
Image
Р.Гир: Хэн ч амьд буцахгүй
Image
Нүүр будалтын гайхамшиг
Image
УЛСЫН ХАРЦАГА О.ХАНГАЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО
Image
Төрийн дээд цол, одон, медалиар шагналаа
Image
Гишүүд шинэлгээндээ мордлоо
Image
Тоног төхөөрөмжөө үерийн усанд автуулсан ХСҮТ-ийн удирдлагуудад хариуцлага тооцно
Image
12 НАСАНДАА БИТКОИНЫ САЯТАН БОЛСОН ХҮҮ ӨВЧТЭЙ НАЙЗУУДДАА ТУСАЛЖ БАЙНА
Image
УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал томоохон уралдааны финалд шалгарч үлдлээ
Image
Долоо хоногийн гариг бүрт хэрхэн аз, амжилт дуудах вэ
Image
Б.ЧУЛУУНТАМИР: ГАДААД УЛСАД ҮЙЛДЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙГ ТУХАЙН УЛС МӨРДӨН ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭНЭ
Image
“ЭКО АЛТАН ЗААМАР”ХХК-ИЙН УУРХАЙД ХӨРС ЦӨМӨРЧ 10 ОРЧИМ МАШИН ДАРАГДАН, ЖОЛООЧ НАР АМИА АЛДЖЭЭ
Image
ШИНЭЭР ТОМИЛОГДОХ ЭЛЧИН САЙД НАР ХЭН БЭ
Image
У.Хүрэлсүх М.Энхболдыг “эрлийз мориор” тангарсан уу
Image
Бүжигчин Төөгөөгийн эхнэр "Punk & Rap" хамтлагийн Тэнүүнтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
Image
Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс өдөр болгон гадил идэж байна. Шалтгаан нь юу вэ гэвэл ердөө л энэ…
Image
Хураамжаа таван жил төлөөд тэтгэвэр авч эхлэх боломжтой боллоо
Image
Нурууны өвчнөөс хол байя гэвэл, дараах буруу зуршлаас татгалз!
Image
Image

Бие засах өрөөний буланд суудаг бяцхан охин

Жихүүдэс хүрмээр эл бяцхан түүхийг жирийн хүн ярьсан болохоор итгэх эсэх нь таны хэрэг билээ. Баатар Орхон аймгийн иргэн л дээ. Хааяа хот орж ирдэг ажилтай нэгэн юм. Түүнтэй тун саяхан тааралдаж дээрх сонирхолтой яриаг сонссон билээ. Тэрбээр ганц бие агаад миний л мэдэхийн хориод жил тийнхүү яваа нь нэг л зожигдуу санагдах бөлгөө. Үргэлж биш ч хааяа хот орж ирэхээрээ найз нөхөдтэйгээ уулзан ганц нэг "100” татдаг бөлгөө. Орхондоо нэг бяцхан хувийн аж ахуй эрхэлдэг гэх. Тэр нь түүнд яг тохирдог тул томруулж барилгүй тэр чигт нь аваад явдаг юм байна. Хүнээс нэг их дээш гардаггүй ч хэнээс ч, юугаар ч дутдаггүй нэгэн байдаг даа. Тэр яг тийм нэгэн бүлгээ. Эрдэм ном, шинжлэх ухаан гээд нэг их шальдаггүй ч дунд боловсролтой хүн юм. Шашин машин гэж ч бас нэг их ярихгүй. Харин нэг тохиолдлоор Христийн сүмийн цуглаанд очсоноо үе үе сонирхуулан ярьдаг билээ.
Сайндаа ч биш. Олон жилийн өмнө хотод байхдаа нэг өглөө их эрт Варьете чуулгын байраар орж л дээ. Ням гараг байсан юм байх. Уг нь теннисний тэмцээн болох сургаар очтол өдрийн 11.00 цагт эхэлнэ гэж жижүүр нь хэлжээ. Тэгээд хаачихаа ч мэдэхгүй зогсчээ. Тэр үед өглөөний 09.00 цаг болж байсан юм байх. Тэгтэл гэнэт түм түжигнээд эхэлжээ. Ямар нэг юм болох нь гэж бодоод асуусан чинь "Ертөнцийн эзэн”-ий цуглаан болно гэжээ. Ингээд зүгээр суухаар зүлгэж суухын үлгэрээр ороод явчихаж. Урилга, заллага гэхгүй санаа амар юм гэнэ. Тэгтэл нэг солонгос нөхөр гарч ирээд номлож гарчээ. Ертөнцийн юм бүхнийг бурхан бүтээсэн бололтой байж. Эхлээд Адам гэх эр хүнийг бүтээсэн талаар баахан ярьжээ.
 
 
Тэгээд дараа нь Адамд хань хэрэг болсон учраас хавиргыг нь тайрч аваад Ева гэдэг эмэгтэй хийж орхисон юм байх. Тэрийг нь сонсоод шал дургүй нь хүрээд явчихжээ. Тэгээд ч тэр талаар өөрөө ч бүрэн бүтэн ойлголттой байсан биш дээ. Арван жилд байхад "Хүн сармагчнаас үүссэн”, Энгельсийн "Хөдөлмөр хүнийг бий болгосон” төдий л мэдлэгтэй байсан юм чинь дээ. Хүний хавиргаар хүн хийгээд байхдаа яахав гээд гарах гэтэл зохион байгуулагч хүүхэн нь "Та түр хүлээгээч. Есүсийн цусны дусалтай дарс амсаад явахгүй дээ” гэхээр нь гайхаад хоцорчээ. Төд удалгүй тэнд үйлчилж байсан охид бөөн дарс гаргаж ирээд өрчихжээ. Тэгээд хундагалаад л тэнд байсан бүх хүмүүст бариулсан байна. Мань хүн 20-иод охид, бүсгүйчүүдийн дунд ганцаараа зогсч байжээ. "Аминь” гээд л тулгаад уух болоход өнөө жаахан охид, бүсгүйчүүд амсах төдий болоод л бариад зогсчихжээ. Мань эр өөрийнхийгөө дор нь илгээчихсэн болохоор нөгөөдүүлийн өгсөнийг бүгдийг нь туучихаж.
Тэгтэл гэнэт толгой нь эргээд маналзаад явчихгүй юу. Хорин томоохон шилэн хундаганы их зоо дарс барагцаагаар хоёр литр орчим болно биз. Тэгээд ч огцом уучихсан тул толгойд нь гараад ирэлгүй яав гэж. Тэгээд гараад явчихжээ. Яагаад энийг дурсаад байна вэ гэхээр тэр шашингүй хүн гэдгийг нь л нотлох санаатай юм аа. Тийм хүнд чинь хий үзэгдэл энэ тэрийн талаар ямар ойлголт байхав дээ. Тэр талаар хамгийн сонирхолтой хэсгийг одоо л өгүүлэх гэж байна даа. Овоо бизнес хийж хэдэн төгрөг олоод хоёр эмэгтэй дүүгээ гайгүйхэн өөд нь татчихаад өөрийгөө бодохоор Орхон аймгийн төвд ганц өрөө байр авахаар шийджээ. Мөнгө нь бэлэн тул нэг их зовсонгүй. Харин ч "Сэлэнгэ” зочид буудлын дэргэд нэгэн байрны нэгдүгээр давхрын нэг өрөө байрыг тун түвэггүйхэн өөрийн болгожээ.
Тэндхийн нэг өрөө байрыг бодвол нэлээд хямд байсан нь гайхаш төрүүлсэн ч авчихжээ. Ханыг нь нэвт цохиж өргөсгөөд ямар нэг "юм” нээчихсэн ч болохоор санагдаж л дээ. Тэгээд байрандаа ороод тохижоод авсан байна. Ням гарагийн оройхон нүүж орсон болохоор хамаг юмаа янзалсаар байгаад үдэш болгочихжээ. Ёстой юм санаагүй байна. Ингээд шинэ байраа аминдаа мялаахаар бас оройн хоол идэхээр хажуугийн ресторанд ороод цаг гаруй суужээ. Хоол идэж, 200 грамм орчим хатуу юм татаад 2-3 шил шар айраг шимчихээд бага зэрэг манарсан амьтан ороод иржээ. Ер нь ингэсхийгээд амардаг юм бил үү гэж бодоод зурагтаа асааж, бага дуун дээр нь тавьчихаад тамхиа татаад суужээ.
Багагүй юм балгачихсан болохоор дотор нь зүйлийн бодол төрж эхэлжээ. "Өдий насанд ганцаар дэмий юм. Ханьтай бол юу боллоо гэж ингэж суух вэ? Ер нь нэг "цайны хүн” боддог ч юм бил үү? Насыг ингэж бараад юу хийх билээ дээ. Одоо ч юундаа санаа зовох билээ” гэх шүү юм бодчихоод бие засахаар шийджээ. Санаанд ч оролгүй суултуур дээрээ суугаад тамхиа татангаа биеэ хөнгөлж гарчээ. Гэнэт тамхиныхаа үнсийг яах билээ хэмээн бодохуй дор чанх өмнөөсөө харсан булан руу хараад хөшиж орхижээ. Ердөө л тэндээ царцчихаж. Яг өмнөөс нь хараад тохойн чинээн охин инээвхийлэн сууж байжээ. Нэг мэдсэн чинь хар байдгаараа том өрөөндөө гүйгээд ороод ирсэн байжээ. Хамаг бие нь дагжиж чичрээд хачин гэнэ. "Би юу харав аа? Арай хий үзэгдэл баймааргүй юм. Ер нь хий үзэгдэл, буг, чөтгөр байдаггүй гээ биз дээ. Арай архины халуунд "юм” харсан биш байгаа” гэж бодоод хэсэг суужээ
Хүйтэн хөлс нь дааварлаад суугаад байж. Хоёр охин дүү, хүргэнүүддээ хэлдэг юм бил үү гэж бодсон ч юмны туханд хүрэлгүй элдвийг яриад яахав гэж санаад түрдээ таг дуугүй байхаар шийджээ. Ингээд зүрхээ жаал чангалж байгаад дахиад сэмхэн шагайжээ. Харин тэр удаа юу ч харагдсангүй гэнэ. Тэгнэ ээ, тэр гэж бодоод "Хий юм харж л дээ. Ёох, зүрх амаар гарчих шахлаа. Ямар аймаар юм бэ?” гээд тайвшрахын тулд гарч "100” татахаар явжээ. Мөн л нөгөө ресторандаа орж ганцаараа нэмж уусаар байгаад бараг тасардагийн даваан дээр арайхийж гэртээ орж иржээ. Нэг л мэдэхэд өглөө болчихсон байжээ. Нар мандчихсан тул юунаас ч айх билээ. Босч бие засаад нүүр гараа угаан, цай уугаад гадуур гарч ажлаа амжуулжээ. Тэгэхдээ л өнөө зүйл нь санаанаас нь гарахгүй байв. Нэг л аймшигтай санагдсан ч шөнө нь юу ч тохиогоогүй болохоор хий юм харжээ гэсхийгээд өнгөрчээ.
Тэр тухайгаа хүн хард ч хэлсэнгүй. Гэсэн ч аль болох эрт бие засч аваад амрахыг чухалчлах болжээ.  Шөнөдөө голдуу гэрэлтэй юм уу зурагтаа унтраалгүй унтдаг болсон юм байх. Ингэж байгаад нэг хэсэгтээ дасан мартагнажээ. Тэгсээр байтал бараг долоо хоносон байна. Мөн л бямба бил үү ням гарагт эртхэн ирж амрахаар шийдээд харьжээ. Оройн хоолоо хийж идчихээд зурагтаа үзэн сууж байснаа гэнэт "100” татмаар санагдаад гарсан байна. Гэрийнхээ хажуугийн бааранд ороод тал шил архи, хоёр лонх шар айраг уучихаад орж ирээд орон дээрээ хэвтээд авчээ. Нэг үеэ бодвол зориг орж байгаа гэж жигтэйхэн гэнэ. "Ямар юмных нь хий үзэгдэл байх билээ. Хэрэв байсан бол шөнө унтуулмааргүй юм. Шөнө яадаг ч үгүйг бодоход би лав хий юм харжээ. Хэрэв одоо байвал хэдэн үг сольё” гээд жорлондоо ороод энэ тэрүүгээр харсан авч ямар ч охин байсангүй. Тамхиа асааж зуучихаад, суултуур дээрээ суугаад авчээ. Нөгөө булангаас нүдээ салгасангүй. Тэнд юу ч байгаагүй аж.
Тэгтэл нүднийх нь буланд юм хөдлөх шиг болохоор нь тэр зүг рүү хараагаа шилжүүлбэл үс нь өрвийсөн, хоёр бүлтгэр нүдэндээ инээмсэглэл тээсэн, өөдөсхөн охин хоёр өвдгөө тэврээд сууж байжээ. Согтуу байсан даа ч тэр үү зоригоо чангалан "Чи юун охин бэ?” хэмээн асуух гээд хоолой нь цахиртжээ. Гэвч зоригоо чангалан дахиад асуутал өөдөөс нь гараа сарвайснаа юу ч хэлэлгүй тэр хавьдаа уусчихаж. Ингээд том өрөөндөө орж ирээд дүү нараа дууджээ. Эмэгтэй дүү нар нь нэлээд айчихсан орж иржээ. Тэгээд ахыгаа согтуу байхыг хараад "Та шал согтуу л байна ш дээ. Согтуу байна гэдэг солиорохыг хэлдэг гээ биз дээ?” гэцгээжээ. Гэвч том эмэгтэй дүү нь "Маргааш таньдаг ламаасаа асууя. Тэр хүртэл та манайд очоод унтчих” гэсэн байна. Ингээд дүүгийндээ очиж хоноод өглөө нь  дүүгийнхээ таньдаг ламынд очжээ. Ашгүй лам нь ч байж таарсан байна.
Охин дүү, хүргэн хоёр нь ахыгаа дагуулж ирсэн учрыг хэлсэн байна. Лам ахынх нь жил, мэнгийг асуугаад нэгэн судар гүйлгэж хараад ийнхүү айлдсан аж. "Гэмтэй айлын байр авчээ. Тэдний бага охин цусны өвчнөөр нас баржээ. Амьдрахын хүслэн ихтэй хүүхэд байсан болохоор сүүлдээ харагдсан хүн болгоноос аврал эрэн гараа сарвайн гуйдаг байжээ. Намайг авраач, ах аа гэдэг ч юм уу надад туслаач гэх зэргээр. Тэр хүүхдийн хамгийн хайртай тоглоом нь жорлонгийн өрөөнд орхигдсоныг гэрийнхэн нь мэдэхгүй хогтой хамт гаргаад хаячихсан бололтой. Тэрийгээ хайж сүнс нь ирдэг юм байна. Гэхдээ барагтай бол хүнд харагдаад байхааргүй юм. Та нэгэнт гэрийн эзэн болсон тул танаас тоглоомоо гуйжээ. Жижигхэн, сэгсгэр үстэй хүүхэлдэй байсан байна. Тийм хүүхэлдэй олж тавь. Тэгээд охины сүнсийг дуудаж, тоглоомыг нь үзүүлж сэтгэлийг нь амраагаад хаявал гэмгүй. Танд ямар нэг муу юм болохгүй. Зөвхөн тоглоом л нэхэж байна” гэжээ.
Ингээд ламаа дагуулаад дэлгүүр орж бяцхан хүүхэлдэй аваад Баатарынд очжээ. Охин дүү, хүргэн хоёр нь хоол, цай болж, лам охины сүнсийг дуудах ажилдаа оржээ. Нэгэн хавтгай дөрвөлжин цаасыг аягатай усан дотор хийгээд Баатарыг тийшээ харж байхыг сануулаад номоо уншаад байж. Нөгөө цаас нь нороод усны ёроолд орчихсон байжээ. Тэгтэл гэнэт аажуухан дээшилсээр усны мандалд хөвөөд гараад иржээ. Ламтан хуруугаараа амаа дараад чимээгүй байхыг сануулаад охинд зориулсан тоглоомон хүүхэлдэйг Баатарт бариулан жорлонд нь дагуулж оржээ. Гэгээн цагаан өдөр тул гэрлийг нь унтраалган, зулын гэрэл барин орсон байна. Гэтэл нөгөө охин өнөө суудаг буландаа мөн л инээвхийлээд сууж байж. Харин яагаад ч юм энэ удаа Баатарын айдас огт хүрээгүй аж. Лам тоглоомыг нь охинд үзүүлээд номоо амандаа уншаад л байж. Охин тоглоом руугаа хэсэг гөлөрч байгаад сэтгэл нь ханав бололтой инээвхийлснээ гараа даллах шиг болжээ. Тэгээд тэр даруйдаа тэрүүхэндээ уусан одсон ажгуу.
Лам Баатарыг өрөөнд нь дагуулж ороод дүү нарыг нь дуудан "Одоо айлтгүй ээ. Дахин хэзээ ч ирэхгүй. Тоглоомоо үзээд шинийг авч өгсөнд баярлаад бүрмөсөн явлаа. Одоо цаашид ямар нэг юм тохиохоос сэргийлдэг ном уншина” гээд хэдэн ном уншсан гэнэ. Чухам ямар ном уншсаныг нь асуугаагүй бөгөөд тэгээд ч яах билээ. Өөрийгөө Цэдэвсүрэн хэмээн танилцуулсан залуухан ламын хүч чадлыг харин биширснээр барахгүй түүнээс хойш хуурай ахан дүүс болжээ. Одоо ямар нэг юм хийхдээ түүнээс байнга асуудаг болжээ. Жишээ нь, унаагаа юүллээ гэхэд л ямар өнгөтэй, ямар тэрэг, хэзээ, хэнээс авах вэ гэх мэтээр асуугаад авахаар дараа нь ямар нэг зүйл тохиодоггүй агаад сэтгэл дагаад яг таараад байх шиг болдгийг Баатар ярьсан билээ. Гэрэл, сүүдрийн орчлонд санаанд багтамгүй, хүн итгэмээргүй зүйл зөндөө ажээ. Шинжлэх ухааны гэх мухар үнэмшилтэй хүмүүс итгэхгүй л болов уу. Юу ч байж болохыг үгүйсгэхгүйд хүрсэн олон ургальч нэгэнд бол бас ч гэж үгүйсгэх аргагүй нэгэн болой.
 
 
Эх сурвалж:www.ugluu.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6