
"Google" компанид ажиллаж байсан "Pinduoduo" компанийн гүйцэтгэх захирал Колин Хуан Хятадын хоёр дахь баян хүн боллоо.
"Forbes" сэтгүүлийн мэдээлснээр Колин Хуаны хөрөнгө 45.4 тэрбум ам.доллар болсноор 43.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Жэк Маг давсан байна. Одоо түүний өмнө зөвхөн 52.9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Ма Хуатен бичигдэж буй.
Хуан нь "Microsoft" компаниас гарсныхаа дараа "Google"-д гурван жил инженерээр ажиллаж байсан бөгөөд “Тэр гурван жил миний хувьд маш их үнэ цэнтэй” хэмээсэн юм.
Тэрээр "Pinduoduo" гэх цахим худалдааны платформыг 2015 онд үүсгэн байгуулсан ба цар тахлын улмаас платформ дахь захиалга 50 сая ам.доллараас 65 сая болж өссөн байна.
Тус цахим платформын хэрэглэгчид бараа бүтээгдэхүүн худалдаж авахаас гадна тоглоом тоглож, үнэгүй бэлэг хожих боломжтой байдаг аж.
Эх сурвалж: BBC
СЭТГЭГДЭЛ