Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Коронавирусийн вакциныг хурдан хөгжүүлж байгаагийн цаад нууц юу вэ?
Image
Г.Нэргүй: Туул голд осолдсон 10 настай хүүхдийг 200 км газарт шумбалт хийн, хайж байна
Image
Хөдөө аж ахуйн яамны урд замын нэгдүгээр эгнээг хааж шугам засварын ажил хийж байна
Image
Энэ зууны сүүлээр дэлхийн ихэнх улс орны хүн амын тоо буурна
Image
Архангай аймгаас Завхан орох хөдөлгөөнийг нээжээ
Image
Оросууд НҮБ-ын тэргүүний өмнөөс Польшийн ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ
Image
Америкийн олон сая дагагчтай твиттер хуудсуудыг хакерууд эзэлж, биткоины луйврын мэдээ цацаж эхэлжээ
Image
Монгол Улс нэг хүнд оногдох хог хаягдлын хэмжээгээр АНУ-тай цуг дэлхийд тэргүүлж байна
Image
Увсад гурван гүүр усанд автан, төв зам сэтэрч 500 гаруй аялагч усанд боогджээ
Image
"Ээж ээ, өдөр бүр л онгоц ирээд байна. Та яагаад ирэхгүй байгаа юм бэ?"
Image
Нислэг зогссон тул 48 хоног дугуйгаар явсаар гэртээ харьжээ
Image
"Тарвага агнасан, хорхог боодог хийсэн зураг нийгмийн сүлжээнд оруулбал хариуцлага тооцох шаардлагатай"
Image
"Токио хотын эрсдлийн зэргийг дөрөвдүгээр шат руу ахиулжээ"
Image
Н.Цогбадрах: 2017, 2018, 2019 онд гарсан тарваган тахлын тохиолдлууд бүгд нас баралтаар дууссан
Image
Д.Нямхүү: Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байгаа бөгөөд нийт 209 хүн эдгэрлээ
Image
Зэрлэг амьтны төл олбол бүү ав!
Image
2022 оны хөл бөмбөгийн ДАШТ-ээр нэг өдөрт дөрвөн тоглолт болно
Image
Дүүгээ нохойноос хамгаалсан зургаан настай хүүг “бяцхан баатар” хэмээх болжээ
Image
Байрныхаа шалаа доош цөмөлж ашиглаж байсан хийн баллон дэлбэрч хоёр хүн түлэгджээ
Image
Хэнтий аймгийн хэсгийн цагдаа нар дөрвөн хүүхдийн амийг аварчээ
Image
Баян-Өлгий аймагт гүүр нурсан учир зорчих хөдөлгөөнийг түр зогсоожээ
Image
Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүний тоо 8 саяд хүрлээ
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослоор 25 ХҮН АМИА АЛДЖЭЭ
Image
Хакерууд Билл Гейтс, Жефф Безос, Илон Маск, Обама зэрэг алдартнуудын "Твиттер"-ийг хакерджээ
Image
"Монголд коронавирусийн эсрэг авч байгаа дэглэмийг хэт чанга гэх бодол төрж байсан"
Image
ЗӨВЛӨГӨӨ: Хүүхэд товчин зай залгихад үзүүлэх яаралтай тусламж
Image
Б.Гейтсийн “Twitter” хаягт, Над руу 1000 ам.доллар шилжүүлбэл би 2000 ам.доллар эргүүлэн өгнө” гэж нийтэлжээ
Image
Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэллээ
Image
Шадар сайд Я.Содбаатар эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг шалгав
Image
Гадаад оюутнуудыг АНУ-аас гаргах төлөвлөгөөг цуцалжээ
Image
Баяр, наадмын өдрүүдээр үер, усны аюулаас 146 иргэнийг аврав
Image
Цагаандавааны замыг нээлээ
Image
Цагаандаваад шатахуун ачсан машин осолджээ
Image
Улаанбаатарт 19-21 хэм дулаан, бороотой
Image
Цагаандавааны замыг нээлээ
Image
Цагаандаваад шатахуун ачсан машин осолджээ
Image
Улаанбаатарт 19-21 хэм дулаан, бороотой
Image
Сэвлэг үргээх буюу үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
Image
Я.Содбаатар: Бид ард, түмний амь нас, аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж байна
Image
Хийлдэг гудсан дээр хөвж явсан дөрвөн хүүхдийн амийг аварчээ
Image
Азербайжаны Зэвсэгт хүчний хошууч генерал, хурандаа нар амиа алджээ
Image
Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нар эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдалтай танилцаж байна
Image
Д.Нарангэрэл: COVID-19-ийн хувьсан өөрчлөгдөж, халдварлах чадвар нь 30% нэмэгдсэнийг тогтоожээ
Image
Трампын засаг захиргаа гадаад оюутнуудыг АНУ-аас хөөх төлөвлөгөөгөө цуцаллаа
Image
Армени-Aзербайжаны хилийн мөргөлдөөний үеэр 16 хүн алагдаад байна
Image
Korean Air компанийн ерөнхийлөгчийн ээжид Өмнөд Солонгосын шүүх ял оноожээ
Image
Их Британийн компаниуд Хуавэй компанийн 5G төхөөрөмжийг ашиглах эрхгүй боллоо
Image
Өнөөдөр ирэх тусгай үүргийн хоёр нислэгээр нийт 428 иргэнийг авчирна
Image
Д.Нямхүү: Афганистан улсаас ирсэн цэргийн алба хаагчдын 18-аас нь коронавирус илэрлээ
Image
Д.Нарангэргэл: Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа таван хүний биеийн байдал хүндэвтэр байна
Image
Мобикомоос татгалзъя
Image
ТАНЫ ГАР УТСЫГ ТАГНАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Image
Өргүй Монгол хөдөлгөөн "өр"-өө тэглэхийг шаардлаа
Image
Г.Эрхэмбаяр хамтлагийнхаа бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
Image
Ц.Энхбаяр: С.Баярыг эргүүлэн тат, надад одоо айх зүйл байхгүй
Image
Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунаас хасагдлаа
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Батсүмбэрт ажиллана
Image
Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Image
Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
Image
Хүн дайраад осолын газраас зугтажээ
Image
Б.Бат-Энэрэл хүү 7 сарын 7-ны өдөр 7 цагт төрсөн
Image
ТӨВӨД ХҮМҮҮСИЙН УРТ НАСЛАДАГ НУУЦЫГ ЭРДЭМТЭД ИЛРҮҮЛЖЭЭ!
Image
Жүжигчин И.Одончимэг өдгөө 50 нас хүрч байгаа хэдий ч гэрлэх санал хүлээн авч олныг ангайлгав.
Image
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Image
Энэ зуны ээлжит одоор Б.Баярмаа тодров уу?
Image
Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өглөө
Image
Голомт банкны зэс картын эзэмшигчид Эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
Өнөөдөр ихэнх нутгаар бороотой
Image
Зөвхөн нийтийн галт тэргэнд харах боломжтой зүйлс /27 фото/
Image
С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо
Image
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвлөхүүдээ томилоно
Image
Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
Image
Маск "Энэ миний наадам" хошин шог
Image
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй
Image
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ц.Содномдоржид хаш цагаан хөөргөө бэлэглэлээ
Image
Дуучин бүсгүй тайзан дээр тогонд цохиулан нас баржээ
Image
Түймэрт явсан залуусаараа аархая
Image
ТА ЯМАР РАШААН СУВИЛАЛД, ЯМАР ҮНЭЭР, ЯАЖ ЯВАХ ТУХАЙ ТАНИЛЦААРАЙ
Image
Чингэлэгт даруулсан хүүхдийн биеийн байдал хүнд байна
Image
45 настай эр дараах бэлдмэлийг уугаад үе мөчний өвчнөө ор тас мартжээ!
Image
Өчигдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн-н төсвийн тодотголыг жиргээчид эсэргүйцэв
Image
АЗИЙН САЙД НАРЫН ХУРЛЫН ҮЕЭР ЗАРИМ ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХААНА
Image
Б.Баатархүү: Яагаад ч миний эхнэрийг өөр хүн орлож чадахгүй
Image
СУРАГГҮЙ БОЛСОН ГУРВАН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА
Image
Б.Лхагвасүрэн: Аавыгаа хайрлаж яваарай
Image
СУРАГЧДЫН ДАШТ-ЭЭС ӨСВӨРИЙН ШАТАРЧИД ХОС АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
Image
“Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ
Image
УСЧИН АВРАГЧИД УР ЧАДВАРАА АХИУЛЖ БАЙНА
Image
АТГ-ЫНХАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
Image
Сэтгэл гутралын хүнд хэлбэр амиа егүүтгэлээс аврах учир нь
Image
"Oir-Rio-2016" гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ
Image
Д.Трамп: Шүүх засаглал эрх мэдлээ хэтрүүллээ
Image
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ГЫЛЫМХАН “NEAR”-ЫН ХІІ БҮГД ХУРАЛД ОРОЛЦЛОО
Image
"НОМ ТООСЛОХ" ЁСЛОЛ ҮЙЛДЭВ
Image
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
Image
З.Энхболд шүүхэд хандана гэв
Image
НӨАТ-ын азтнаар 11108 иргэн тодорчээ
Image
Зовлонг ялъя гэвэл бодлоо ажигла
Image
БҮСГҮЙ ТАНЫ ХӨЛНИЙ ХЭЛБЭРЭЭР СЕКСДЭЭ ЯМАР ВЭ ГЭДГИЙГ ХЭЛЖ ӨГЬЕ!
Image
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Image
ОРОСЫН ТОСГОНЫХОН МОНГОЛЫН ХӨДӨӨГИЙНХНӨӨС ДОР АМЬДАРЧ БАЙНА
Image
МАРГААШНААС ХҮЙТНИЙ ЭРЧ БАГА ЗЭРЭГ СУЛАРНА
Image
Билл Гэйтсийн тэнэглэл
Image
Гурван аймагт түймэр гарчээ
Image
“Богдын боов” буюу 300 мянга
Image
Ж.Батзандан АН-ын даргад өрсөлдөнө
Image
Парисын "Их дуулга" тэмцээн жудочид мордлоо
Image
МАКГРЕГОРТОЙ ТУЛАЛДААД НУРМАГОМЕДОВ 5-6 САЯ АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛЖЭЭ
Image
ШИНЭ НАМЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА
Image
Image

Өртөөний улаач лугаа өртөөлөн давхих илчит тэрэгний машинч

Өмнө нь /2020-04-21/ галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулахад онцгой үүрэгтэй өртөөний жижүүрийн ажлыг сонирхон  тэмдэглэж байсан юм.

Харин энэ удаа  их дуу чимээ хангинуулж өглөө, үдэш орой, шөнийн аль ч  цагт гэнэт зочлон  ирэх илчит тэрэгний машинчийн ажил ямар байдаг тухай бодлоо.

Галт тэрэгний машинчийн ажлыг сонирхохыг хүсч УБТЗ-ын Сайншанд татах хэсгийн дарга Д.Хорлоод санал тавьтал тэрээр дэмжиж хөдөлмөр аюулгүй ажиллагааг сайтар хангаж явуулахаар болсон юм.

“Хэзээ явах талаар шөнө залгаж мэдэгдэнэ, утсаа битгий унтраагаарай” гэсэн болохоор сэрүүлэг тавиад дугхийчихэв. Гэнэт утас дуугарлаа. Үүрийн 04.20 минут. “...Зүтгүүрийн депогоос ярьж байна. Замын-Үүд рүү явах товаарын галт тэрэг удахгүй хөдөлнө Та Вокзал дээр ирнэ үү” гэхэд нь хурдан хувцаслаад урьд орой хийсэн цуйвангаас хар цайтай хольж цохьчихоод үүргэвчээ шүүрээд гарлаа.

Вокзал дээр иртэл Сэлэнгээс Улаанбаатар-Чойр-Сайншанд-Замын-Үүдийн чиглэлд төмрийн хүдэр ачсан галт тэрэгний цувааг чирч яваа 2806 дугаар зүтгүүрийн галт тэрэгний машинч нар ээлж хүлээлцэж, вагон үзэгч галт тэрэгний бүрэн бүтэн байдлыг шалгаж байна.

Учир нь галт тэрэгний машинч  220  км орчим жолоодоод зүтгүүрээ дараагийн машинчид хүлээлгэн өгөх журамтай. Ээлж хүлээлцэх ажил дуусч УБТЗ-ын Сайншанд татах хэсгийн Ашиглалт эрхэлсэн орлогч дарга  О.Батдорж, машинч Ц.Цэрэнтогтох, туслах машинч В.Цагаанбилэг нарын  хамт Сайншандаас Замын-Үүдийн чиглэлийн аялалд гарлаа.

Ихэнх тохиолдолд зүтгүүрийн кабинд туслах машинч болон машинч гэсэн хоёр хүн аялдаг аж. Харин  зааварлагч машинч гурван сарын хугацаанд нэг удаа галт тэрэг аялахад хамт явж тухайн ажлын гүйцэтгэл, тогтоосон дүрэм журмыг сахиулж тодорхой  зөвлөмж, үүрэг даалгавар өгдөг гэнэ.

Харин энэ удаагийн аялалд машинчийн кабинд сэтгүүлч зорчих тул түүний аюулгүй байдлыг хангаж, тодорхой асуултад хариулж заавар зөвлөмж өгөх зорилгоор Ашиглалт эрхэлсэн орлогч дарга О.Батдорж хамт явсан юм.

Тэрээр галт тэрэг жолоодож явахад машинчаас элдэв асуулт асуухгүй, анхаарлыг нь сарниулахгүй байх талаар зөвлөв. Галт тэрэгний хантааз, малгай өмслөө.Тиймээс би өртөө зөрлөг дээр зогссон үед л сурвалжилгаа хийж машинчийн ажил үүргийг сонирхож явлаа.  

Күтийн систем нь  аюулгүй байдлыг хангаж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлдэг

Зүүн гар талаас машинч Ц.Цэрэнтогтох, туслах машинч В.Цагаанбилэг, Сайншанд татах хэсгийн Ашиглалт эрхэлсэн орлогч дарга  О.Батдорж. 

Галт тэрэг асах хөдөлгүүр ажиллах, хөдлөх зэрэг ажиллагаа нь онгоцны үйл явцтай төстэй юм. Их дуу чимээ хангинуулан хөдөлгүүр асах бөгөөд хэсэг хугацааны дараа аажмаар хөдлөв.    

Хөдлөхийн өмнө машинч, туслах машинч хоёр күтийн системийг мөрдөж заавал гараараа зааж дохио өгөн баталгаажууллаа. Энэ систем нь 2008 онд Монголд нэвтэрчээ.

Өөрөөр хэлбэл зам дээр ассан шар, улаан, ногоон  дохионы утга агуулгыг зэрэг мэдэрч баталгаажуулдаг нь күтийн системийн ач холбогдол гэнэ. Энэ нь галт тэрэгний аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилготой.

Цэрэнтогтох 55 вагон буюу 4600 орчим тонн жинтэй ачааг тээвэрлэсэн зүтгүүрийг асааж хөдлөв.  Бидний аялсан 2ТЭ25КМ-0461 маркийн илчит тэргийг 2019 оноос эхэлж ашиглаж байгаа шинэ зүтгүүр аж. Галт тэрэгний тогтоосон хурд 100 км.

Гэхдээ 100 км  явах нь ховор. Галт тэрэг 70-75 км цагийн хурдтай явж байлаа. Галт тэрэгний дээд хурдыг нарийвчлан тогтоодог бөгөөд үүнээс илүү хурдтай явах боломжгүй. Дэлгэц дээр галт тэрэгний хурд, түлшний шатал, дулаан зарцуулалт зэрэг бүх өгөгдлүүд харагдана.

Сайншандаас Замын-Үүд хүртэл нийт 11 зөрлөг бий. Машинч зам зуур богино холбооны станцаар Улаанбаатарын галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч болон зөрлөгийн жижүүр бүхэнтэй холбогдож мэдээлэл солилцоно. Өртөө зөрлөг дээр зогсох бүрт тэмдэглэл хөтөлнө.

Түшлэг, Долоодын хөндий, Улаан-Уул, Сумангийн гол, Авгын гол......... гээд Замын-Үүд хүртэлх төмөр зам  бидний өмнө зурайна.

Удалгүй Цэрэнтогтох 39 дүгээр зөрлөгийн жижүүртэй холбогдлоо. Тэрээр“...Аль замаар нэвтрэх тухай мэдээллийг баталгаажуулж 2806 дугаар галт тэрэг 39 дүгээр зөрлөгийн нэгдүгээр замаар шууд  явахаар ойлголоо...” гэв.

Мөн л күтийн системийн дагуу тэд долоовор, дунд хуруугаа зэрэг гозойлгож харагдав. Хоёр ногоон гэрэл асч байвал саадгүй нэвтрэх, хоёр шар гэрлэн дохио асч байвал галт тэрэг хажуугийн замаар зогсох, нэг шар гэрлэн дохио анивчиж байвал анхааруулах зорилготой дохиог машинч болон туслах машинч нар ягштал баримтална.

Анивчсан улаан гэрлийг унтрааж амжаагүй бол галт тэрэг автоматаар зогсоно

Цэрэнтогтох жолоодлогын үедээ тодорхой давтамжтай ассан анхааруулга улаан дохиог байнга унтрааж харагдана. “Энэ ямар учиртай дохио вэ” гэж асуухад тэрээр ийн хариулсан юм.  

Асч, анивчиж байгаа улаан гэрэл бол галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой, машинчийн сонор сэрэмжийг шалгаж байгаа хамгийн чухал дохио юм. Өөрөөр хэлбэл  улаан гэрэл  долоон секундын турш дуугарна. Хэрэв энэ хугацаанд галт тэрэгний машинч улаан гэрлийг амжиж унтрааж чадаагүй тохиолдолд машинчийг унтсан, эсвэл жолоодох чадваргүй болсон гэж үзээд галт тэрэг автоматаар тоормозлоод зогсоно.

Улаан гэрэл багцаагаар 1.30 минутын давтамжтай асна. Зүтгүүрийн машинч, сонор сэрэмжтэй байж анхаарлаа өөр зүйлд хандуулж болохгүй” гэв. Багцаагаар минут гучин секундын давтамжтай асах анхааруулга бүхий улаан гэрлэн дохиог долоон секундын дотор амжиж унтрааж чадахгүй бол галт тэрэг автоматаар шууд зогсоно гээд бодохоор ямар их хариуцлагатай чухал ажил вэ гэдгийг шууд мэдрэв.

Үүнд л машинчийн анхаарал, овсгоо самбаа оршиж буй нь тэр. Өгсүүр газар хурдаа хэтэрхий багасгачихвал гал тэрэг удаан явах бөгөөд түлш их зарцуулах магадлалтай. Галт тэрэг  хаана, ямар зөрлөг дээр хэдэн цагт очих, цааш хэдэн цагт хөдлөх тухай нарийн товлосон графиктай. Энэ бүхэнд машинчийг ажлын хариуцлага байнга дагаж байдаг гэв.

Машинчийн кабинд удирдлагын систем буюу хар хайрцаг бий. Дотор нь галт тэрэг хэзээ хөдөлсөн, ямар хурдтай явж байгаа, хаана зогссон, ямар хөдөлгөөн хийсэн, ямар машинч жолоодож явсан зэрэг бүх мэдээлэл бичигдсэн байдаг.

Галт тэрэгний хөдөлгөөнийг галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч буюу деспитчерийн удирдлагын дагуу өртөөний жижүүр хангаж аль зөрлөг дээр ямар замаар орж зогсох болон  хэдэн минутын  дараа  хөдлөх зэргийг зохицуулдаг.Замын-Үүдэд очоод зам зуур хэрхэн яаж явж ирсэн талаар диспитчерийн хамт дэлгэрэнгүй  протокол үйлдэж хүлээлгэн өгдөг байна.

Ц.Цэрэнтогтох:Өдий төдий тэрбумаар тоологдох ачааг  хоёулхнаа хүргэдэг ажилдаа дуртай

Цэрэнтогтох  бол Дорнын говийн унаган хүү. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.  Төмөр замын сууринд өсч торнсон тэрбээр Төмөр замын дээд сургууль төгсөж Сайншандын татах хэсэгт 2004 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа аж.2010 оноос эхэлж илчит тэрэгний машинчаар 10 дахь жилдээ ажиллаж байна.

Тэр байгууллагынхаа 2014, 2016 оны цувааны аварга болсон бөгөөд галт тэрэгний машинчийн хоёрдугаар зэргийн үнэмлэхтэй. Аагим халуунд ч, хахир хүйтэнд ч алсын харгуйг ширтээд  аялалд явах нь машинчийн жаргал.

Тавь гаруй вагон бүхий 4000 гаруй тонн жинтэй ачааг туслах машинчтайгаа хамт зорьсон газраа хүргэж өгчихөөд амрах байрандаа ирээд л санаа амардаг. Зам зуур  байгалийн сонин сайхан хийгээд шуурга, бороо, цас алинд ч зогсох эрхгүй урагшилж байдаг галт тэрэгний машинчийн ажил тэнгэрлэг.

Хоёрхон хүн л  тэрбум тэрбумаар үнэлэх их ачаа, эд хөрөнгийг  зорьсон газарт нь хүргэж өгдөг хэмээн тэрээр өөрийн мэргэжлээрээ бахархсан юм. Аргаль, үнэг, хярс, чоно хүртэл дагаад л хурдлахыг харж явах  нь монгол орноороо, уудам тал нутгаараа бахархах сэтгэл аандаа төрдөг гэв.

 Галт тэрэгний машинч I, II, III, IV  зэргийн шалгуур давах учиртай. Дадлага туршлагатай,  он удаан жил ажилласан,  үзүүлэлт, өндөр машинч нар нэгдүгээр зэргийн  үнэмлэхтэй болж суудлын галт тэрэг жолоодох эрхтэй. Харин шинэ машинч нар дөрөвдүгээр зэргээс эхэлдэг гэнэ.

Тухайлбал, гурван жил ажиллаж байж гуравдугаар зэргийн машинч, таваас дээш ажиллаж байж хоёрдугаар зэргийн машинч болно. Илчит тэргийг төгс мэдэж, судалж бүх шалгуурыг давсан хүн л нэгдүгээр зэргийн машинч болж суудлын галт тэрэгний машинчаар ажиллана. Ирээдүйд нэгдүгээр зэргийн машинч болох зорилго өвөртөлж яваа тухай тэрээр өгүүлсэн юм.

Дутууг нөхсөн туслах машинч

Галт тэрэгний дуу зогсоо зайгүй нүргэлнэ. Говь талын энгээр адуу мал тааралдахаас гадна хаа нэгтэй зээрийн сүрэг хурдалж өнгөрөх. Байсхийгээд л  арын дизелийн өрөө рүү гүйгээд орчихдог туслах машинчийн ажил сонирхол татлаа.

Валягийн Цагаанбилэг уг нь биеийн тамирын багш мэргэжилтэй ч төмөр замд ажиллах сонирхолдоо хөтлөгдөн  2017-2018 онд Дорноговь аймгийн Төмөр замын МСҮТ-д илчит тэрэгний туслах машинч мэргэжлээр төгсжээ. 2018 оноос УБТЗ-ын Сайншанд татах хэсгийн Ашиглалтын цехийн есдүгээр цуваанд туслах машинчаар ажиллаж байгаа аж.  

Тэрээр ажлынхаа талаар ийн ярьсан юм. Миний ажил бол машинчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, илчит тэрэгний цэвэрлэгээ үйлчилгээг  хийдэг, аяллын хугацаанд илчит тэрэгний эд ангид хяналт тавина, дизель эд ангийн бүрэн бүтэн байдлыг замыг турш хянадаг. 235 км-ын аяллыг илчит тэрэг үргэлжлүүлэхэд бэлэн үү үгүй юу гэдгийг шалгаж машинчад дэм болж ажиллана.

Өөрөөр хэлбэл машинчийн дутууг нь гүйцээж явдаг. Эхлээд туслах машинчаар хоёроос гурван жил ажиллаад  цаашдаа өөрийн хичээл зүтгэлийн үрээр машинч болж зэргээ ахиулж амжилт гарган ажиллах сонирхолтой. Галт тэрэгний аялал бол тогтоосон норм, дүрэм журамтай, ямар ч илүү үйлдэл хийж болохгүй. Дизелийн өрөөнд орж эд ангийг шалгаж, тос, масло, ус ямар түвшин байгааг хянана.

Ажлын байран  дээр гарах танхимд номын дуу үзэх хоёрын дунд ялгаа бий. Ажлын байранд гараад ирэхлээр бүх зүйл өөрийн толгой дээр ирдэг тул маш их хариуцлагатай, анхаарал, сонор сэрэмжттэй байх ёстой. Шинээр машинч болж байгаа хүмүүс зааварлагч машинчтай хамт явж дадлагаждаг гэв.

Төгсгөл

Их говийн ухаа толгод дундуур мурилзан сүлжин давхих галт тэргийг цонхоор дурандахуйд газрын гүнээс атиралдан гарч ирэх могой мэт харагдана. Заримдаа хүүхдийн тоглоом шиг. 

Тэртээд торолзох буйдхан зөрлөгөөс  эхлэн тэнгэрийн хязгаарыг дуустал давхих тийм л эрч хүч, урам зориг, хүсэл мөрөөдөл  галт тэрэгний машинчид буйг анзаарч явлаа.

Ийн давхисаар бид 235 км замыг туулж Замын-Үүдэд ирлээ. Дараагийн машинч тэдний ачааг Замын-Үүдийн боомтоор Эрээнд хүргэнэ. Өртөө улаач шиг ажилтай машинч нар өдий төдий тэрбумаар тоологдох ачаа барааг улсын нэг захаас  нөгөө захад уухайлан хүргэж байгаа нь энэ.

Машинчид ажлаа хүлээлцсэний дараа тэд амрах байрандаа ирж эмчийн үзлэгээр орж тухаллаа. Тэдний амрах байр тохь тухтай хоол унд сайтай аж.

Зорчигчид үл таних, зогссон ч өөрөө үл үзэгдэх галт тэрэгний машинчийн ажил ийм буюу.  

Эх сурвалж:''montsame.mn''

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6