Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Ц.Цолмон: Уучлаарай, Монгол Улс дампуурлын ирмэгт ирчихээд байна
Image
"Алтан өргөө 2020"-ын бүтээлүүд эхнээсээ тодров
Image
Д.Лхамжав нарын зургаан хүнийг УИХ-ын Тамгын газрын дээд шагналаар шагнав
Image
15 суманд төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдлээ
Image
Их Британид олон хүнийг баривчилжээ
Image
Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн авто замын суурийн ухмал, завсрын тулгуур байгуулах ажил 100% хийгджээ
Image
Ухаалаг нэрийн хуудас - Цаасаа хэмнэж, хэрэглээгээ ухаалаг болгоё
Image
Хувийн санхүүгээ удирдах зургаан арга
Image
Дэлхийн хамгийн залуу улстөрчдийг танилцуулах нь + Тэднээс юу сурч болох вэ?
Image
Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргажээ
Image
Яг одоо Франц бүсгүйчүүдийн бүрдүүлж бүй 7 төрх
Image
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна
Image
Колумбийн дизайнерууд авс болдог эмнэлгийн орыг хатуу цаасаар бүтээжээ
Image
УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ
Image
ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАНЫГ НЭН ДАРУЙ ОГЦРУУЛЪЯ, ЕРӨНХИЙ САЙД АА
Image
Ши Жиньпин цэргийн бэлтгэлээ сайжруулахыг хүсэв
Image
Дундговь аймагт анхны дугуйн зам ашиглалтад орно
Image
Таныг хормын дотор тодорхойлох "Дөрвөн хаалга"-ны сонжоо
Image
"Саарал жагсаалтаас гарвал Европын холбооны жагсаалтад орохгүй байхад давуу байдал үүснэ"
Image
Дундговь аймагт анхны дугуйн зам ашиглалтад орно
Image
Зэсийн үнэ өсөж, алтны ханш буцаж сэргэв
Image
Интернетээр "хулхидуулсан" хүмүүсийн хөгжилтэй зургууд
Image
“COVID-19” халдвар хүндрэх эрсдэлийг нэрлэжээ
Image
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Image
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Image
Хятад-Монгол-Оросын эдийн засгийн зурвасын хэтийн төлөвийг хэлэлцэв
Image
Венесуэл хоол хүнс, эм тариа алтаар худалдан авахаар тохиролцжээ
Image
Ө.Энхтүвшин: Казахстан улс руу зургадугаар сарын эхний хагаст нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байна
Image
Ц.Баатархүү: АН-аас нэр дэвшүүлсэн 76 хүнийг СЕХ бүртгэсэн болохыг албан ёсоор мэдэгдье
Image
Дэлхийн стартап экосистемийн 2020 оны тайланд Улаанбаатар хотыг онцолжээ
Image
Зургаан байршилд хурд хэмжиж байна
Image
COVID-19 халдвар хүндрэхэд таргалалт ихээр нөлөөлж байна гэж АНУ-ын судлаачид үзжээ
Image
Хүүхэд юу хүсдэг вэ?
Image
Жижиглэнгийн худалдаачид цементийг үйлдвэрээс авч зарахдаа үнийг нь хөөрөгдөж байна"
Image
Амиа алдсан хүүхдүүдийн хоёр нь ах дүүс байжээ
Image
Сонгинохайрхан дүүрэгт ДӨРВӨН МАШИН мөргөлдсөн ноцтой осол гарлаа
Image
"Улс төрийн чансаа тогтоох шалгаруулалт, санал асуулга явуулсан хувь хүнийг 20 сая, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгоно"
Image
Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн 13 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 161 боллоо
Image
Тэсэрч дэлбэрэх 230 гаруй галт хэрэгслийг аюулгүй болголоо
Image
Туйлын бүсэд амьдардаг Эскимочууд
Image
Тахалтай орнууд хөл хориогоо сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь зөв бэ
Image
Уок: нийт 570 оюутан эх орондоо ирлээ
Image
НАСА, SpaceX-ийн хамтарсан түүхэн нислэг цаг агаарын улмаас хойшлогдлоо
Image
Байгаль хамгаалах сангаас тусгай тоноглолын хоёр автомашин гардуулан өглөө
Image
Боловсролын байгууллагуудад хяналт, шалгалт явууллаа
Image
Цар тахлын үед зай барих бүтээлч шийдлүүд
Image
Хуульч Ж.Эрхэмбаатар хандивын аянаа эхлүүлэв
Image
Хонг Конгийн өөртөө засах статус үгүй болсныг Трампын засаг захиргаа зарлав
Image
Ө.Энхтүвшин: Казахстан руу 6 дугаар сарын эхний хагаст тусгай нислэг үйлдэж иргэдээ авах төлөвлөгөөтэй байна
Image
ОХУ-аас өчигдөр ирсэн 230 оюутан, иргэдийг Улаанбаатар хүртэл галт тэргээр тээвэрлэх ажил явагдаж байна
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
Тэргүүн хатагтайн эрэлд
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
Image
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө мэддэг
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хятадууд Саран дээр амьдрахаар бэлтгэж байна
Image
Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ
Image
БАЯНХОНГОРТ ОХУ-ЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА
Image
ДУУЧИН АРИАНА “ГРЭММ”-ЭЭС АНХНЫ ШАГНАЛАА АВЛАА
Image
Д.Чойжамц: Ирэх жилийн нягуурыг үзвэл ахмад үеийнхэн биедээ болгоомжтой байх хэрэгтэй
Image
Нүднээс нь 14 ширхэг шимэгч хорхой гаргажээ
Image
Монголбанкнаас зарласан ханш
Image
ГЕГ-ын дарга Б.Асралт аавыгаа дарга болголоо
Image
МНТМ шоуны ялагч Б.Цэрэндолгорын хувийн зурагнуудаас
Image
ХЯТАДААС ИРСЭН ОЮУТНУУД МОНГОЛ АХУЙТАЙ ТАНИЛЦАЖ БАЙНА
Image
ЖАРАН НАСТАЙ ЭМЭГТЭЙ НӨХӨР, ДҮҮ ХОЁРОО ХӨНӨӨЖЭЭ
Image
НӨАТ-ЫН УРАМШУУЛЛЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ИРЭХ НЯМ ГАРАГТ БОЛНО
Image
МАН-ын лидерүүдийг хагаралдуулсан ХААЛТТАЙ ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ
Image
Дугаарын хязгаарлалтын тойргийг хумив
Image
Нүүрсний зах зээлд шинэ худалдан авагчтай болжээ
Image
Чихний өвдөлтийг намдаах хялбар аргууд
Image
Ханиад томуунаас хүүхдээ хэрхэн сэргийлэх вэ?
Image
ХОЛЛИВУДЫН ХАМГИЙН АЛДАРТАЙ ХАРАМЧУУД
Image
Л.Мөнхбаясгалангийн аккаунтуудыг хэн хакердав?
Image
ФЭЙСБҮҮКТ ХАДГАЛАГДСАН ӨӨРИЙНХӨӨ БҮХ МЭДЭЭЛЛИЙГ ЭНДЭЭС ХАРААРАЙ
Image
Энэтхэгийн компаниуд 30 ам. доллароос хямд утас үйлдвэрлэнэ
Image
Эрдэм номтой ээжийн хүү, хөтлөгч Б.Идэр-Од
Image
Дүү нартаа илгээх үгс
Image
Эрсдэл, аз хоёр “ихэрлэж” байна
Image
Иргэдээс мөнгө авч байсан эмнэлгүүдэд хариуцлага тооцно
Image
Ч.Чулуунбат: Шатахууны нөөц багассан нь хомсдол үүсэх хэмжээний ноцтой зүйл биш
Image
775 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ ӨРТӨГ БҮХИЙ АЛТ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
БНХАУ Зүүн, Өмнөд тэнгисийн ёроолдоо хяналтын систем байрлуулахаар болжээ
Image
Мэс засалгүйгээр зовхио татацгаая! Одоо нүүрний будгаар нуухаа больё, аяганд сүү хийгээд дээрээс нь…
Image
ЕРӨНХИЙЛӨГЧИД ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ТАСАЛСАН ГИШҮҮДИЙН НЭРСИЙГ ХҮРГҮҮЛЛЭЭ
Image
ӨМНӨД СОЛОНГОСЫН ЭКСПОРТЫН ХЭМЖЭЭ ИХЭЭХЭН ӨСЧЭЭ
Image
Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу ХСҮТ-ийн орц, гарцыг нэмэгдүүлж байна
Image
ГАЗ ДЭЛБЭРСНИЙ УЛМААС НЭГ ХҮҮХЭД, ГУРВАН ХҮН ТҮЛЭГДЖЭЭ
Image
Image

Адлагдсан дотоодын аялагчдаа тойглохоос өөр гарцгүй

Аялал, зугаалгын улирал ирлээ. Гэр бүл, найз нөхөдтэйгөө Монгол орноороо аялцгаадаг олон хүн бий. Цар тахлын улмаас хөл хорио хорио тогтоож, дэлхийн улс орнууд хилээ хааж, агаарын тээврээ зогсоосноор гадаадаас жуулчид энэ жилдээ ирж чадахгүй нь тодорхой болсон. Тиймээс эдийн засгийн "тэг" зогсолтод орсон аж ахуйн нэгжүүд дотоодын жуулчдыг татахад анхаарах болсон байна.

 Жуулчны бааз, тур, оператор компаниуд дотоодын аялагчдад зориулсан илүү хямд үйлчилгээтэй, сонирхолд нь нийцэх шинэлэг хөтөлбөрүүдийг боловсруулж шинэ менежментээр ажиллах болжээ.

Тухайлбал, гадаадын болон дотоодын аялал жуулчлалын цогц үйлчилгээ үзүүлдэг “Централ Ази Травел” ХХК нь өмнө нь гадагшаа аялал зохион байгуулдаг байсан бол өдгөө ашиг олохоос илүүтэй ажлын байраа авч үлдэхийн тулд дотоодын жуулчид руу чиглэсэн шинэ хөтөлбөрүүдийг боловсруулж, зургадугаар сараас иргэдэд танилцуулахаар бэлтгэж эхэлжээ. Мөн бусад компани, жуулчны баазууд ч бас тодорхой хөтөлбөр боловсруулж, нийгмийн сүлжээнд сурталчилж буй. Гэвч, тэдэнд тулгамдамж буй хамгийн том асуудал нь дотоодын аялагчид жуулчны бааз, тур, оператор компаниудад буудлахаас илүү майхан сав бариад хээр гадаа хонох дуртай. Энэ нь жуулчны бааз, тур оператор компаниудыг илүү үнэтэй гэж үздэг, нөгөө талаас аль болох хямд зардлаар аялахыг  хүсдэгтэй нь холбоотой. Иймд жуулчны бааз, тур, оператор компаниуд энэ жилээс дотоодын аялагчдаа татахын тулд гэр бүлээрээ аялахад гаргадаг зардалтай дүйцэхүйц болон түүнээс бага зардлаар илүү ая тухтай амрах боломжийг бүрдүүлэхэд анхаарч эхэлжээ. Энэ нь байгаль орчинд ч бас сөрөг нөлөө багатай гэдгийг албаны хүмүүс онцолж байна.

Цар тахал аялал жуулчлалын салбарт 100 хувь сөргөөр нөлөөлж энэ салбараас манай улсад орж ирдэг 600 гаруй сая ам.долларын орлого тасарсан. Гэхдээ аялал жуучлалын салбарын орлого зөвхөн гадны жуулчдаас бүрддэг гэвэл өрөөсгөл ойлголт аж. Түрээсийн дугуй унаад, хээр гадаа мешонктой хоноод явдаг гадны "тэнэмэл" жуулчид байдаг бол аялалын компаниудаар үйлчлүүлж, тав тухыг эрхэмлэдэг дотоодын аялагчид ч бий. Дотоодын жуулчдын тоо 2018 онд давхардсан тоогоор хоёр сая гаруйд хүрч байсан. Жилээс жилд аялагчдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул хөл хорионд дэлхий нийтээрээ орсон энэ үедулсын аялал жуулчлалын салбар арай сэхээнд орчихоогүй байна.

Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг 500 гаруй компани, тур оператор бий. Уг салбарт 54 мянга гаруй хүн ажилладаг аж.

ДОТООДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖИХӨД ЭДИЙН ЗАСАГ ӨСЧ, ИРГЭДИЙН АМЬЖИРГАА ДЭЭШИЛДЭГ

Дотоодын аялагчдаа хүлээн авахын тулд аялал жуулчлалын компани, тур операторууд юу хийх шаардлагатай, мөн иргэд тэдэнд хэрхэн дэмжлэг үзүүлэх хэрэгтэйг  БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалантай ярилцлаа.

-Цар тахлын үед аялал жуулчлалын салбар эдийн засгийн хүнд цохилтод өртсөн. Тиймээс танай салбарынхан хямралаас гарах ямар шинэ менежмент хийж байна.  Дэлхийн хөл хорио цаашид хэр удаан үргэлжлэхийг өнөөдөр хэн ч таамаглаж чадахгүй байна шүү дээ?

-Цар тахлын улмаас гадаадын жуулчдын урсгал бүрэн зогссон. Хөл хорио тогтоосон үед аялал жуулчлалын салбар цаашид яаж ажиллах, халдвар тархалт буурсны дараа шинэ нөхцөл байдалд хэрхэн дасан зохицож ёстой вэ гэсэн асуудлууд гарч ирж байна. Аялал жуулчлалын салбар 2019 оны төгсгөлд нийт 570 орчим мянган гаднын жуулчин хүлээн авч, дотоодын эдийн засагт 607 орчим сая ам.доллар буюу  1.6 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж байсан. Энэ салбарт 1300 орчим компни үйл ажиллагаа явуулж байна. Жуулчны бааз, тур, оператор компаниуд зэрэг шууд байдлаар 40-50 мянган ажлын байр бий болдог. Үүнээс гадна улирлын чанартай 118 мянган ажлын байр идэвхждэг салбар.

Өнөөдөр аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа нам зогссон.  2020 оны сүүлээр дэлхийн хөл хориог тавигдлаа гэхэд аялал жуулчлалын салбарын тоон үзүүлэлт хориод жилийн өмнөх рүү "очих" нөхцөл байдал үүссэн. Гэтэл одоогоос 20 жилийн өмнөхтэй харьцуулшгүй ажлын байр, аж ахуй нэгжийн тоо өссөн.  Иймд аль болох эрсдэл багатай хүндрэл бэрхшээлийг даван туулахад анхаарч ажиллаж байгаа.

Хамгийн гол асуудал нь ажлын байрыг авч үлдэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд биш аж ахуй нэгжүүд эдийн засгийн хүндрэлийг эрсдэлт багатай даван туулъя гэсэн нөхцөл байдалтай тулгарч байна.

-Аялал жуулчлалын салбар ихэвчлэн гадаадаас ирэх жуулчдад анхаарлаа төвлөрүүлж дотоодын аялагчдаа тоодоггүй байсан нь худлаа биш. Тэгэхээр дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлэхэд юун дээр илүү анхаарч байна вэ ?

– Дотоодын аялал жуулчлал гэдэг бол уламжлалт ахуй соёлтой холбоотой. Дотоодын аялагчид аяллын компаниар үйлчлүүлэхээс илүү найз нөхөд, ах дүү нараараа нийлээд аялцгаадаг. Ер нь монголчуудын аялах давтамж жилээс жилд нэмэгдэж байна. Өмнө нь, жилд нэг удаа буюу зуны амралтаараа аялдаг байсан бол одоо жилд 3-4 удаа гэр бүл, найз нөхдөөрөө олон тийшээ аялахыг зорьдог болж.

-Хэр олон хүн дотоодоор аяладаг юм бол. Тийм тоон судалгаа байна уу?

-Дотоодын жуулчдын урсгал 2019 онд давхардсан тоогоор 1 сая орчимд хүрсэн. Мөн 2.4 сая иргэн давхардсан тоогоор гадагшаа аялсан байна. Коронавирусээс болоод монголчуудын гадагшаа аялах хөдөлгөөн хязгаарлагдсан. Энэ боломжийг ашиглаад дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аж ахуй нэгжүүдээ дэмжиж болж харагдаж байгаа. Цар тахлаас өмнө амралтын газар, жуулчны баазууд гадны жуулчдад үйлчилж ашиг олж байсан бол манай улс төдийгүй дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага өөрчлөгдөж байна. Аялал жуулчлалын салбарт үүссэн  шинэ нөхцөлд аж ахуй нэгжүүд дасан зохицох шаардлага гарсан.

Зөвхөн гаднын жуулчид авна гэж хүлээж суух боломж алга. Бизнесээ авч үлдэхийн тулд дотоодын жуулчдадаа тохирсон үйлчилгээг бий болгож, эрсдлийг даван туулах ёстой. Зарим аж ахуй нэгж зөвхөн гадны жуулчдад үйлчилдэг, дотоодын жуулчдад үйлчлэхгүй гэдэг байсан. Одоо бол ийм боломж байхгүй.

Гэтэл дотоодын аялагчид гадаадын жуулчдаас илүү зарцуулалт ихтэй. Гэр бүл, найз нөхдөөрөө олон чиглэл рүү аялдаг, төлөвлөөгүй маш их зардал гаргадаг бол гадаадын жуулчид багц аялалын төлбөрт орсон үйлчилгээгээ л авдаг, илүү зардал гаргадаггүй.

Тиймээс дотоодын жуулчид том зах зээл, том боломж байгааг аж ахуй нэгжүүд харж эхлээд, тэдэнд зориулсан бүтээгдэхүүнүүдийг зарлах болсон байна.

Тиймээс Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас иргэдийг мэдээллээр хангах, дотоодын жуулчид болон аж ахуй нэгжүүдийг холбох, дэмжлэг үзүүлэхэд аж ахуй нэгжүүдэд ашигтайгаар дотоодын аялал жуулчлал зохион байгуулалтад орох боломжтой гэж үзэж байна. Цар тахлын дараа ч дотоодын жуулчид зохион байгуулалттай аялдаг хандлага руу энэ жилээс орж байна.

-Та түрүүнд хэллээ. Дотоодын аялагчид голдуу майхан, савтай аялдаг гэж. Тэгвэл тэднийг жуулчны бааз, амралтын газруудад мөнгөө үрэх боломжийг та нар өөрсдөө гаргах ёстой юм биш үү. Ер нь  дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ямар саад бэрхшээл тулгардаг вэ?

-Дотоодын аялагчид хөдөө орон нутагт амьдардаг хамаатан, найз нөхөд дээрээ очиж амардаг, хувийн машинаараа аялдаг. Иргэдийн дунд  жуулчны бааз, амралтын газрууд үнэтэй гэсэн ойлголттой байдаг. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас аялал жуулчлалын салбарт их онцлог жил болж байгаа тул жуулчны баазууд иргэддээ тохируулан хямд үнийг санал болгож байна. Нөгөөтэйгүүр иргэн аюулгүй байдлаа хангаж аялах шаардлага тулгарч байна. Учир нь, коронавирус тархахдаа аливаа гадаргуу дээр тархахдаа 2-3 хоног амьдрах чадвартай. Халдварт өвчний эрсдэлээс өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалахад стандартын шаардлага хангасан аж ахуй нэгжүүдээр үйлчлүүлэхэд илүү давуу тал болж байгаа юм.

Дотоодын аялагчид бие даан аялахаас илүүтэй аж ахуй нэгжид түшиглэн аялахад эдийн засгийн болоод ажлын байрыг хадгалж үлдэх чухал ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр аялал жуулчлалыг дагаад тухайн орон нутагт орлого оруулах эдийн засгийн чухал ач холбогдолтой тул энэ жилээс дотоодын аялал жуулчлалыг зохион байгуулалтад оруулахаар ажиллаж байна.

Энэ хүрээнд зочид буудал, амралтын газрууд аюулгүй ажиллагааны горимыг баримтлах журам боловсруулж үүрэг чиглэлийг орон нутагт хүргүүлж байна. Хоёрдугаарт, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зохион байгуулалттай аяллыг идэвхжүүлэхийн тулд иргэдэд мэдээ мэдээллийг нэг цэгээс өгөх шаардлага үүсч байна. Жишээ нь, аялагчид бие даан хувиараа аяллаа гэхэд тухайн бүс нутагт жуулчны баазын захиалга нь дүүрсэн байдаг, мөн аялалын маршрут тодорхой бус байх зэрэг олон хүндрэл бэрхшээл гардаг. Тиймээс урьдчилан захиалга өгөх, хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг олгох зэрэг үйлчилгээ нэвтрүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас аж ахуй нэгжүүдтэй хамтран дотоодын аялагчдад зориулсан аппликэйшн боловсруулж байна. Энэхүү аппликэйшныг иргэд тавдугаар сарын сүүлчээр ашиглаж боломжтой. Аппликэйшнт хөдөө орон нутгаар аялах боломжтой газрууд, чиглэл, амралт жуулчны баазад урьдчилан захиалга өгөх боломж бүрдэж байна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, иргэд нэгдсэн мэдээллийг нэг дороос авч тодорхой аяллын маршруттайгаар аялах боломж бүрдэж байгаа. Тэгэхээр дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд стандартын шаардлагыг нэмэгдүүлэх ёстой. Жуулчид багатай ийм цаг үед бид өөрсдийгөө хөгжүүлж, үйлчилгээний  чанараа сайжруулахад анхаарах ёстой.

-Жуулчны бааз, тур компани, амралтын газруудад төрөөс ямар дэмжлэг үзүүлж байна. Учир нь, засаг болгон аялал жуулчлалыг алт болгоно гэж амалдаг шүү дээ?

-Аялал жуулчлал бол олон улсын нэршлээр үйлдвэрлэлийн салбар. Гэтэл Монгол Улсад аялал жуулчлалын салбарыг үйлчилгээ гэж үздэг тул өнөөдрийг хүртэл жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог хөнгөлөлттэй зээлд хамрагддаггүй байлаа. Гаднаас жуулчин оруулж ирж буй  тур, оператор компаниудад экспорт хийж байна гэж үзээд НӨАТ-аас чөлөөлдөг. Гадаадын жуулчдад үзүүлдэг үйлчилгээнд НӨАТ-аас чөлөөлдөг. Гэтэл жуулчны бааз, зочид буудлуудад ямар нэгэн дэмжлэг байгаагүй. Өнгөрсөн жилээс БОАЖ-ын сайдын багцаас анх удаа арилжааны банкуудтай хамтран ногоон зээлийг эхлүүлсэн. Арилжааны банкууд 18 хувийн хүүтэй ногоон зээл олгодог байсныг БОАЖ-ын сайдын багцаас 10 хувийн хүүг татсан. Ингэснээр аж ахуй нэгжүүд жилийн найман хувийн хүүтэй зээл авах боломж нь бүрдсэн. Цаашид төрөөс олгож буй зээл болон олон улсын хөнгөлөлтэй зээлүүдэд аялал жуулчлалын салбар орох нөхцөл бүрдэж байгаа.

-Дотоодын аялагчдын нэг сөрөг тал нь байгаль орчинд багагүй хор, хохирол учруулдаг. Явсан, буудалласан газраа хог орхиод явчихдаг, байгаль орчныг бохирдуулдаг дотоодын аялагчид олон шүү дээ?

-Энэ бол дотоодын аялалын хамгийн том сөрөг тал нь. Энэ жил дотоодын жуулчдын урсгал идэвхжих хандлагатай байгаа тул энэ жил 20 орчим стандартын шаардлага хангасан отоглох цэгүүдийг байгуулахаар ажиллаж байна. Эдгээр отоглох цэгүүд нь машин болон майхны зогсоолтой, ил гал түлдэг цэгтэй, ариун цэврийн газартай байх юм. Иргэд дуртай газраа хорхог боодог хийж гал түймэр тавих нь түгээмэл. Дээр нь иргэдийн урсгал гол нууруудыг чиглэдэг тул дагаад хог хаягдал бохирдлын асуудал хөндөгддөг. Тиймээс иргэдийн аялдаг гол чиглэлүүдэд отоглох цэгүүдийг байгуулахаар ажиллаж байна.

-"Айлаас гуйхаар авдраа уудал" гэж үг бий. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлбэл, манай аялалын салбарт мөнгө олох маш том боломж байна гэж таны ярианаас ойлгогдлоо?

-Уул уурхай бусад салбараас ялгаатай нь аялал жуулчлалын салбарын онцлог нь бидний бий болгож буй эдийн засгийн урсгал нь иргэдэд жигд тардаг. Нэг жуулчин аялахад 20 гаруй ажлын байр идэвхждэг. Аялал жуулчлалын салбарын орлого улсын төсөв биш иргэдийн халаасанд ордог болохоор дотоодын эдийн засгийн жигд өсөлтийг бий болгодог. Монгол банкны хийсэн судалгаагаар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийгээд хамгийн хурдан нөхдөг салбар нь аялал жуулчлалын салбар, хоёрдугаарт худалдаа үйлчилгээ бусад салбаруудын гарцыг 25-аас дээш буюу хамгийн их хувиар нэмдэг салбар нь аялал жуулчлалын салбар гэж үзсэн. Магадгүй энэ жил 500 мянган дотоодын иргэн аялалаа гэж тооцъё.

Нэг иргэн өдөрт 80 мянган төгрөг зарцуулна, дунджаар тав хоног аялалаа гэж тооцвол, 200 орчим тэрбумын урсгал орон нутагт бий болно. Нэг аймаг 20 орчим тэрбумын орлого олох боломж байна. Иймд жуулчдын урсгалыг татах чиглэлд аймгуудын удирдлагууд ч бас анхаарч, ажиллах шарадлагатай.

Хүн бүр заавал Хөвсгөл явах биш, шинэ бүс нутгууд руу аялах боломжтой. Гэхдээ аль ч улсын аялал жуулчлалын салбар бол дотоодын жуулчдаас илүү гаднаас валютын орлого татах ёстой. Энэ жилийн хувьд дотоодын жуулчдыг татах зорилгоор ашиг олохоос илүүтэй  аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, ажлын байрыг авч үлдэх арга хэмжээг л авч байна гэлээ.

Б.ЦЭЦЭГ

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6