Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Ц.Цолмон: Уучлаарай, Монгол Улс дампуурлын ирмэгт ирчихээд байна
Image
"Алтан өргөө 2020"-ын бүтээлүүд эхнээсээ тодров
Image
Д.Лхамжав нарын зургаан хүнийг УИХ-ын Тамгын газрын дээд шагналаар шагнав
Image
15 суманд төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдлээ
Image
Их Британид олон хүнийг баривчилжээ
Image
Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн авто замын суурийн ухмал, завсрын тулгуур байгуулах ажил 100% хийгджээ
Image
Ухаалаг нэрийн хуудас - Цаасаа хэмнэж, хэрэглээгээ ухаалаг болгоё
Image
Хувийн санхүүгээ удирдах зургаан арга
Image
Дэлхийн хамгийн залуу улстөрчдийг танилцуулах нь + Тэднээс юу сурч болох вэ?
Image
Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргажээ
Image
Яг одоо Франц бүсгүйчүүдийн бүрдүүлж бүй 7 төрх
Image
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна
Image
Колумбийн дизайнерууд авс болдог эмнэлгийн орыг хатуу цаасаар бүтээжээ
Image
УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ
Image
ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАНЫГ НЭН ДАРУЙ ОГЦРУУЛЪЯ, ЕРӨНХИЙ САЙД АА
Image
Ши Жиньпин цэргийн бэлтгэлээ сайжруулахыг хүсэв
Image
Дундговь аймагт анхны дугуйн зам ашиглалтад орно
Image
Таныг хормын дотор тодорхойлох "Дөрвөн хаалга"-ны сонжоо
Image
"Саарал жагсаалтаас гарвал Европын холбооны жагсаалтад орохгүй байхад давуу байдал үүснэ"
Image
Дундговь аймагт анхны дугуйн зам ашиглалтад орно
Image
Зэсийн үнэ өсөж, алтны ханш буцаж сэргэв
Image
Интернетээр "хулхидуулсан" хүмүүсийн хөгжилтэй зургууд
Image
“COVID-19” халдвар хүндрэх эрсдэлийг нэрлэжээ
Image
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Image
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Image
Хятад-Монгол-Оросын эдийн засгийн зурвасын хэтийн төлөвийг хэлэлцэв
Image
Венесуэл хоол хүнс, эм тариа алтаар худалдан авахаар тохиролцжээ
Image
Ө.Энхтүвшин: Казахстан улс руу зургадугаар сарын эхний хагаст нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байна
Image
Ц.Баатархүү: АН-аас нэр дэвшүүлсэн 76 хүнийг СЕХ бүртгэсэн болохыг албан ёсоор мэдэгдье
Image
Дэлхийн стартап экосистемийн 2020 оны тайланд Улаанбаатар хотыг онцолжээ
Image
Зургаан байршилд хурд хэмжиж байна
Image
COVID-19 халдвар хүндрэхэд таргалалт ихээр нөлөөлж байна гэж АНУ-ын судлаачид үзжээ
Image
Хүүхэд юу хүсдэг вэ?
Image
Жижиглэнгийн худалдаачид цементийг үйлдвэрээс авч зарахдаа үнийг нь хөөрөгдөж байна"
Image
Амиа алдсан хүүхдүүдийн хоёр нь ах дүүс байжээ
Image
Сонгинохайрхан дүүрэгт ДӨРВӨН МАШИН мөргөлдсөн ноцтой осол гарлаа
Image
"Улс төрийн чансаа тогтоох шалгаруулалт, санал асуулга явуулсан хувь хүнийг 20 сая, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгоно"
Image
Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн 13 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 161 боллоо
Image
Тэсэрч дэлбэрэх 230 гаруй галт хэрэгслийг аюулгүй болголоо
Image
Туйлын бүсэд амьдардаг Эскимочууд
Image
Тахалтай орнууд хөл хориогоо сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь зөв бэ
Image
Уок: нийт 570 оюутан эх орондоо ирлээ
Image
НАСА, SpaceX-ийн хамтарсан түүхэн нислэг цаг агаарын улмаас хойшлогдлоо
Image
Байгаль хамгаалах сангаас тусгай тоноглолын хоёр автомашин гардуулан өглөө
Image
Боловсролын байгууллагуудад хяналт, шалгалт явууллаа
Image
Цар тахлын үед зай барих бүтээлч шийдлүүд
Image
Хуульч Ж.Эрхэмбаатар хандивын аянаа эхлүүлэв
Image
Хонг Конгийн өөртөө засах статус үгүй болсныг Трампын засаг захиргаа зарлав
Image
Ө.Энхтүвшин: Казахстан руу 6 дугаар сарын эхний хагаст тусгай нислэг үйлдэж иргэдээ авах төлөвлөгөөтэй байна
Image
ОХУ-аас өчигдөр ирсэн 230 оюутан, иргэдийг Улаанбаатар хүртэл галт тэргээр тээвэрлэх ажил явагдаж байна
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
Тэргүүн хатагтайн эрэлд
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
Image
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө мэддэг
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хятадууд Саран дээр амьдрахаар бэлтгэж байна
Image
БАЯНХОНГОРТ ОХУ-ЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА
Image
Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ
Image
Ким Чен Ун-ы Монгол ах
Image
Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх удирдлага шинээр томилогдлоо
Image
Эрчүүд эхнэрээ хаядгийн түгээмэл 7 шалтгаан
Image
“ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРИЙГ “ҮДИЙН ХООЛ” БОЛГОХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА
Image
Хонконгийг орхин явахыг консулын газрын ажилтнууддаа зөвшөөрчээ
Image
“МОНГОЛ ХҮНИЙ АРХИ” ГЭДЭГ АРХИ ГАРГАЖ, МОНГОЛ ХҮНИЙ ЗУРГИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АШИГЛАЖЭЭ
Image
УРГАМАЛ, ОЙН ДАГАЛТ БАЯЛАГ АШИГЛАХДАА ХУУЛЬ ЗӨРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
Нэрс жимсийг хэрхэн хэрэглэж, зөв хадгалах вэ?
Image
ЖҮЖИГЧИН С.ӨЛЗИЙХҮҮД ГАВЪЯАТ ЦОЛ ХҮРТЭЭНЭ
Image
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Image
Г.ГАНБАЯР: МАНАЙ ЯАМАН ДЭЭР ДОПИНГТОЙ ХОЛБООТОЙ БИЧИГ БАРИМТ НЬ ИРЭЭГҮЙ
Image
2016 оны баримтаа бүртгүүлэх хугацаа маргааш дуусна
Image
Аймшигт алуурчин эмэгтэйчүүд
Image
Хүүхдийн шинэ эмнэлэг барина
Image
Төрийн далбаа залах ёслол
Image
“ЖДҮ-ИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ, ТЕХНОЛОГИ-2019” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
Калифорниа мужийн Сан-Хосе хотын иргэдийг завиар аварч байна.
Image
ДЭЛХИЙН ШИНЭ РЕКОРД: 24 ЦАГТ 25 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР
Image
ЯМАШИТА МАМОРҮ: ТЭТГЭВЭР АВАГЧДЫН ТОО НЭМЭГДЭХ УЧРААС ДААТГАЛЫН ТОГТОЛЦООГОО ШИНЭЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
Image
ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА
Image
Үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ
Image
НИЙСЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ӨРГӨДӨЛ ГОМДЛЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Image
"Бүргэдийн баяр" ирэх сард болно
Image
Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 20 зүйл
Image
НООС НООЛУУР, АРЬС ШИРЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ 165 АЖ АХУЙ НЭГЖ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ БАЙНА
Image
О.ДӨЛГӨӨНИЙ ХАНДИВЫН МӨНГӨӨР СПОРТЫН ОРДОН БАРИНА ГЭХ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ГАРГАЖЭЭ
Image
КЕНИ УЛСТАЙ ХАРИЛЦААГАА БЭХЖҮҮЛЭХИЙГ ЭРМЭЛЗЭЖ БАЙНА
Image
ДЭЛХИЙ ДАХИН ХОЁР СОЛОНГОСЫГ МАГТАН САЙШААЖ БАЙНА
Image
ХӨХӨНЦӨР ВИРУСЫН ЭСРЭГ ВАКЦИНААР УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ
Image
Мансууруулах бодис хэрэглэсэн хүүхдүүд 100 мянгаар торгуулжээ
Image
Image

Мэргэшсэн мөрдөгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор дээд боловсролтой иргэдийг “Цагдаагийн ажил-эрх зүй” хөтөлбөрт хамруулна

ХЗДХЯ-ны харьяа Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулиас бакалавр болон түүнээс дээш боловсролтой иргэдэд зориулсан “Цагдаагийн ажил-эрх зүй” бакалаврын хоёр жилийн мэргэшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тус их сургуулийн элсэлт, сургалтын үйл ажиллагааны талаар ДХИС-ийн Цагдаагийн сургуулийнЭрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Дээд боловсролтой иргэдэд зориулсан “Цагдаагийн ажил-эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн талаар танилцуулахгүй юу?

-Монгол Улсын Засгийн газрын тус их сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор, их сургуулийн сургалтын агуулга, чанарт ахиц гаргах, сургалтын бодлого, тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх үүргийг Дотоод хэргийн их сургуульд хүлээлгэсэн. Мөн Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт “... Дээд боловсролын эрх зүйн орчинг боловсронгуй болгож, төрийн их, дээд сургуулийн бие даасан байдлыг нь хангах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээг баримжаалсан мэргэжилтэн бэлтгэх, стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ”гэж тусгасны дагуу Дотоод хэргийн их сургуулиас “Цагдаагийн ажил-эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн хүрээнд эрх зүйн бус бакалаврын боловсролтой иргэдэд зориулсан “Цагдаагийн ажил-эрхзүй” мэргэшүүлэх хоёр жилийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж энэ онд анхны төгсгөлтөө хийх гэж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны онолын суурь мэдлэгийг ашиглах чадвартай, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах цагдаагийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэх чадварлаг хүний нөөцийг бэлтгээд байна.

Тодруулбал, эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшсэн, үндэсний эх оронч, хууль дээдлэх, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг хангах үзэл төлөвшсөн, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн болон ёс зүй, харилцааны урчадварын шаардлагыг хангасан, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлж, технологи, арга зүйн өөрчлөлтөд зохицон өөрийгөө хөгжүүлэх чадвартай цагдаагийн алба хаагчийг бэлтгэх нь тус хөтөлбөрийн онцлог гэж болно.

-“Цагдаагийн ажил-эрх зүй” мэргэшүүлэх сургалтын талаар тодруулаач?

-“Цагдаагийнажил-эрх зүй” мэргэшүүлэх хөтөлбөр нь эдийн засаг, нябо-бүртгэл, инженерчлэл, байгалийн шинжлэх ухаан, математик, мэдээлэл харилцаа холбооны инженер гэх мэт бакалаврын боловсролтой иргэдэд гэмт хэрэгтэй тэмцэх, криминалистик, шинжлэн магадлахуйн болон мөрдөн шалгах ажиллагаа, хэргийн газрын үзлэгийг удирдан явуулах, мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, бэхжүүлэх, оношлогоо, шинжилгээ хийж дүгнэлт гаргаж, гэмт этгээдийг эрэн сурвалжлах, илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах, эрх зүйн зөрчилтэй тэмцэнэ. Мөн шинжлэн магадлахуйн ухааны мэдлэгтэй шинжилгээний тодорхой чиглэлээр магадлагаа, дүгнэлт гаргах чадвартай, сэтгэл зүй, ёс зүй, харилцааны ур чадвартай мэргэшсэн алба хаагчийг бэлтгэхэд чиглэгдэнэ.

Цаашилбал, практикт экологи, эдийн засгийн эсрэг болон цахим гэмт хэрэг, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг зарж борлуулах зэрэг илрүүлэхэд нарийн мэргэжил, мэргэшил шаардах гэмт хэргүүдтэй тэмцэхэд энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, мэргэшсэн мөрдөгч нар дутагдалтай байгаа. Иймд мэргэшсэн мөрдөгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор дээд боловсролтой иргэдийг “Цагдаагийн ажил-эрх зүй” хөтөлбөрт хамруулна. Энэ хөтөлбөрт суралцагчийг анхны мэргэжил, суралцах хугацааны амжилт чанараас шалтгаалан шинжээч-мөрдөгч, замын хөдөлгөөний гэмт хэрэг мөрдөгч, эдийн засгийн мөрдөгч, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэшүүлэн сургана.

-Дээд боловсролтой иргэд тус хөтөлбөрт хамрагдсанаар төгсөөд ажлын байранд шууд томилогдох уу?

-“Цагдаагийн ажил-эрх зүй” хөтөлбөрт хамрагдсан төгсөгчид цагдаагийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшсэн, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн болон ёс зүй, харилцааны ур чадварын шаардлагыг хангасан, цагдаагийн дэслэгч цолтойгоор офицер орон тоонд шууд томилогдон ажиллана.

-Иргэдийг “Цагдаагийн ажил-эрх зүй” хөтөлбөрт хамруулах шалгуур нь юу вэ?

-Тус хөтөлбөрт элсэгчдэд дараахь нийтлэг шаардлага тавигдана. Тухайлбал, өмнө нь төгссөн бакаклаврын дипломын голч дүн 2,4-өөс доошгүй байна.

Элсэхийг хүсэгч иргэд эдийн засаг, сэтгэл судлал, ня-бо бүртгэл, санхүү, банк, даатгал, байгалийн шинжлэх ухаан, математик, статистик, мэдээлэл, харилцаа холбооны технологи, инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээгч, ХАА мал эмнэл зүй, эрүүл мэнд, цэрэг, батлан хамгаалахын мэргэжил эзэмшсэн бакалавр болон түүнээс дээш боловсролтой байх нь тавигдаж буй гол шалгуурууд юм.

Түүнчлэн эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, шивээсгүй, сорвигүй, сэтгэцийн хувьд эрүүл, бие бялдрын болон нүүрний хэлбэр төрөх зөв хөгжилтэй байна.

Мөн эрэгтэй 25 хүртэл насны 170 см буюу түүнээс дээш өндөртэй, ял шийтгэгдэж байгаагүй,мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх, ДХИС-ийн элсэлтийн шалгалт, цэргийн хэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж тэнцсэн байх шалгуурыг хангасан байна.

-Бакалавр болон түүнээс дээш боловсролтой иргэд “Цагдаагийн ажил-эрх зүй” хоёр жилийн хөтөлбөрийн бүртгэлд хэрхэн хамрагдах вэ?

-Юуны өмнө ДХИС-ийн www.uia.gov.mn цахим хуудасны элсэлт-элсэлтийн цахим бүртгэл гэсэн хэсэгт нэвтэрч, бүртгэлд хамрагдана. Бүртгэлийн хугацаа 2020 оны тавдугаар сарын 1-ний 8.00 цагаас зургадугаар сарын 26-ны 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Өмнө нь бакалаврын дипломтой, цаашид цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой залуусыг энэ хөтөлбөрт элсэн суралцахыг урьж байна. Төгсөгчийг хоёр жилийн дараа ажлын байраар баталгаатай хангана, суралцсан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд болон ажилласан жилд оруулан тооцдог давуу талтай.

-Энэ хөтөлбөрөөс гадна ДХИС шинэ хичээлийн жилд хэдэн мэргэжлийн чиглэлээр элсэлт авах вэ?

-Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагууд болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний Онцгой байдлын байгууллагаас манай их сургуульд хүний нөөц, албан хаагчийг бэлтгэх захиалга ирүүлсний дагуу 2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын зэрэг олгох цагдаа, хил, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, эрх зүйн чиглэлийн нийт 12 хөтөлбөрт элсэлт авна.

-ДХИС оюутны хотхон хэлбэрээр хөгжиж, сургалтын орчноо сайжруулах чиглэлээр бүтээн байгуулалтын олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаа гэсэн?

-Их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх ажлын хүрээнд 2013 онд 850 сонсогчийн дотуур байр, 2016 онд Их сургуулийн 3000 сонсогчийн хичээлийн төв байр, 2018 онд Гүнжийн хоолой дахь сургалт, дадлагын төвийг өргөжүүлж 720 м2 талбай бүхий 2 давхар, ус, цахилгаан, дулааны хангамжийг бүрэн шийдсэн сургалтын байртай болсон. Энэ ондоо “Номын сан, спорт цогцолбор” барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Их сургуулийн статустайгаар үйл ажиллагаа явуулсан сүүлийн цөөхөн жилийн дотор төр, засгийн дэмжлэгтэйгээр хичээлийн болон сонсогчийн байрууд, номын сан, спорт цогцолбор, сургалт-дадлагын төв, багш, албан хаагчдын орон сууц зэрэг олон байгууламж бүхий сургалтын таатай орчинг бүрдүүлж байгаа нь тус сургууль “Оюутны хотхон” хэлбэрээр хөгжих нөхцөлийг хангасан. Өнөөдөр сонсогч, оюутнууд суралцах, амьдрах ая тухтай орчинд байрлаж, төрийн тусгай албаны эрдэм ухаанд шамдан суралцах боломжтой болсон нь ирээдүйд чиглэсэн томоохон хөрөнгө оруулалт юм.

-Сургалтын орчныг сайжруулснаар практик байгууллагууд та бүхнээс их зүйлийг хүлээж байгаа. Сургалтын үйл ажиллагаанд ойрын ирээдүйд ямар шинэлэг алхмууд хийгдэх вэ?

-Сургалтыг илүүтэй амьдралд ойртуулсан нөхцөлд явуулах, практик байгууллагын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж чадахуйц хүний нөөцийг бэлтгэх шаардлага бидний өмнө оршиж байна. Үүнтэй холбоотойгоор академик сургалтыг прагматик сургалттай оновчтой хослуулах, түүнчлэн чадамжид суурилсан, асуудалд суурилсан, үр дүн, үйл ажиллагаанд суурилсан, судалгаанд суурилсан болон клиник, зайн сургалтын технологиудыг нутагшуулах ажил биднийг хүлээж байна. Эдгээрийг бий болгохын тулд лаборатори, кабинет байгуулах замаар сургалтын орчинг шинээр бий болгох, багшлах бүрэлдэхүүнийг бүрдүүлэх, заах арга зүйд суралцуулах зэрэг олон ажил шат дараатай хийгдэнэ. Сургалтын шинэ технологи эзэмших үйл явц нь багшлах бүрэлдэхүүн, профессорын багуудаас ихээхэн зүйлийг шаардана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, багш, судлаачдад тавих шаардлага өндөрсөнө гэж ойлгож болно.

-Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажил хэр ахицтай байгаа вэ?

-Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тодорхой ахиц харагдаж байна. Өнгөрсөн цөөн жилүүдэд Их сургууль эрдэм судлалын ажлыг явуулах бие даасан бүтэц, бүрэлдэхүүнтэй болж, шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, судалгааны ажлын арга зүйг эзэмшсэн баг хамт олныг бүрдүүлж чадсан. Өнөөдөр эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тухайд том үр дүнг ярихад арай эрт байна. Багш, судлаачдын оюун санааны хүрээнд харин томоохон өөрчлөлт эхэлсэн гэж баттай хэлж болно.

Манай хамт олон шинэ мэдлэг бүтээх, түүнийгээ бүтээгдэхүүн болгох чиглэлээр, өөрөөр хэлбэл, инновацийн үйл явцад идэвхтэй оролцох болсныг би сэтгэлгээний томоохон өөрчлөлт гэж үздэг. Энэ чиглэлээр энэ судалгааны жилд хийхээр олон ажлыг төлөвлөсөн. Гарааны компанийн үйл ажиллагааг жигдрүүлж, үйлдвэрлэлийн дэд бүтцийг бүрдүүлэх тодорхой алхмуудыг хийнэ. Ингэснээр Их сургууль маань “эрдэм шинжилгээ-сургалт- үйлдвэрлэл” гэсэн хэв шинжид шилжих нөхцөл бүрдэнэ.

Тус Их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэн, бүрэлдэхүүн сургууль, судлаачдын явуулж буй зарим судалгааг би дурдъя. Нийгмийг түгшээж байгаа олон асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг олохоор манай судлаачид ажиллаж байна. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн мөлжлөг, гэр бүлийн хүчирхийлэл, хулгайлах гэмт хэрэг, орон нутагт үйлдэгдэж буй гэмт хэрэг, хүн худалдаалах зэрэг гэмт хэргийн гаралт, түүний динамик, шалтгаан, нөхцөлийг тодорхойлох судалгаанууд, хилийн аюулгүй байдал, тал, хээр, ой, объектын түймрийн эрсдэл, урьдчилан сэргийлэх ажил, үер, усны ослын эрсдэлийн судалгаа гэх мэт олон судалгааг нэрлэж болно.

Манай Их сургуулийн Эрдмийн зөвлөл саяхан хуралдаж их сургуулийн хөгжлийн хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Ирэх хичээлийн жилээс эхлээд докторын сургалтын өдрийн хэлбэрийг туршиж үзэх нь зүйтэй гэж үзлээ. Иймд докторын эчнээ сургалтын зэрэгцээ сургалтын өдрөөр явуулах хэлбэр бий болгох санал боловсруулаад байна. Докторын сургалтыг өдрийн хэлбэрээр явуулснаар сургалтад хамрагдаж буй албан хаагч үндсэн ажлаасаа түр чөлөөлөгдөж тус Их сургуульд гурван жилийн хугацаанд тасралтгүй суралцан, боловсролын докторын зэрэг хамгаалах боломжтой болох юм.

-Танай Их сургуулийн гадаад хамтын ажиллагаа хэр эрчимтэй хөгжиж байна. Гадаадын хэдэн их, дээд сургуультай хамтран ажилладаг вэ?

-ДХИС 10 гаруй орны 20 орчим их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай байнгын хамтын ажиллагаатай. Эдгээртэй бид багш солилцоо, оюутан солилцооны болон хамтарсан судалгааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Цаашид сургалтын хамтарсан хөтөлбөрийг хэд хэдэн их сургуультай хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Манай их сургуульд суралцах хүсэлтийг гадаадын иргэдийн зүгээс илэрхийлэх болсон нь биднийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.

Эх сурвалж: Д.Оюунтуяа

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6