Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Хэлмэгдсэн иргэдийн ар гэр, үр хүүхдүүдийн төлөөлөлд хүндэтгэл үзүүлэв
Image
Э.Ариунтунгалаг: Хотын өнгө төрхийг хорооноос нь харж шинждэг
Image
Хэлмэгдсэн иргэдийн ар гэр, үр хүүхдүүдийн төлөөлөлд хүндэтгэл үзүүлэв
Image
Г.Түвдэндорж: Ирэх онд Чингэлтэй дүүрэгт 136.2 тэрбум төгрөгийн 25 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ
Image
Монголын Халал Хөгжлийн Холбоо (МХХА), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран “HALAL MONGOLIA 2023” БИЗНЕСИЙН АНХДУГААР ФОРУМ-ыг зохион байгууллаа.
Image
Хөвчийн олон улсын 9 дэх удаагийн цөлийн форум эхлэх дашрамд
Image
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ГЭХ БУЛХАЙ
Image
ҮХ-ИЙН ӨӨРЧЛӨЛТ & Г.ЗАНДАНШАТАР
Image
БОАЖЯ: 3050 гэр хорооллын 00-ыг шинэчлэн барьж байна
Image
Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа
Image
ХӨРӨНГИЙН АРИЛЖАА — 2023-25 ОНЫ ХЭТИЙН ТӨЛӨВ ЯМАР БАЙНА ВЭ?
Image
ХӨРӨНГИЙН АРИЛЖАА — 2023-25 ОНЫ ХЭТИЙН ТӨЛӨВ ЯМАР БАЙНА ВЭ
Image
Тогтолцоог дэмжих хэдий ч тоо хэд байх вэ?
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРГЭН ТОЙРОНД...
Image
Хүний тухай хуульчлал буюу Үндсэн хуулийн жендэр
Image
Т.ДОРЖХАНД: УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХГҮЙ БОЛ АВИЛГА,“ХУЛГАЙ” АРИЛАХГҮЙ
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: ТООНООСОО ӨМНӨ ТОГТОЛЦОО, ЗАРЧМАА ЯРЬЯ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН САНААРХАЛ ХИЙГЭЭД БАЯНХОНГОРЫН ТООЧИГЛОЛ
Image
Газрын дарга нарт чинь "Ш" ажиллагаанууд үйлчлэхгүй байна Ерөнхий сайд аа!
Image
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ САЙН ДУРЫН ХОЁРДУГААР ИЛТГЭЛТИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ
Image
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
Image
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
Image
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
Image
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
Image
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Image
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
Image
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
Image
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
Image
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
Image
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
Image
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
Image
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
Image
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Image
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
Image
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Image
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
Image
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
Image
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
Image
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
Image
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
Image
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Image
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Image
Алтны үнэ өсжээ
Image
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Image
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Image
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
Image
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
Image
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
Image
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Image
Эзэнгүй муур, нохойг тоолно
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
АРХАНГАЙ АЙМГИЙНХАН АСАШЁОРЮҮ Д.ДАГВАДОРЖООР НУТГАА УХУУЛАХГҮЙ
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Өнөөдөр зургаан хөвгүүн одтой, шарагчин туулай өдөр.
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Бид хэрхэн ажилладаг вэ? - Банкны салбарын хамт олон
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
Ю.Болдбаатар: Монголчууд Юан улсын үед шаазан урлагийн хөгжилд шинэ технологийг бий болгосон
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
Бурхан багшийн их дүйчин өдөр “Сэтгэл ариусахуй”-н зам мөр юм
Image
Эрэгтэй, эмэгтэй хүүхдийг магтахад ялгаа байдаг
Image
КИМ ЖӨН УНТАЙ ДАХИН УУЛЗАЖ МАГАДГҮЙ ГЭЖ Д.ТРАМП ХЭЛЖЭЭ
Image
"Гутал", "Эрчим Баян-Өлгий", "Монноос"-ын ханш хамгийн их өсөв
Image
“Twitter” буруу ташаа мэдээлэлтэй тэмцэхийн тулд мэдээллийн агентлагуудтай хамтран ажиллана
Image
Дуучин Рианна залуусыг ижил хүйстэн болгодог байжээ
Image
Улаанбаатарт 31-33 хэм дулаан байна
Image
ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах нээлттэй сонсгол зохион байгуулна
Image
60 ба түүнээс дээш насны ахмадуудад дархлаажуулах багц олгов
Image
​А.Баярчимэг: Унгарын Засгийн газрын тэтгэлэг шалгуур бага учраас танд боломж байна
Image
ЯПОН: ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ЗОХИЦУУЛАХАД ОХУ, АНУ-ЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ
Image
Улсын хэмжээнд ДОХ-ХДХВ илрүүлэх сайн дурын 43 төв ажилладаг
Image
ӨМНӨД ХӨРШИЙН ЭМЧ НАР ЗҮРХНИЙ ӨВЧТЭЙ 47 МОНГОЛ ХҮҮХДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАГАЛГАА ХИЙНЭ
Image
“ГОЁЛ 2019” НААДМЫН ТОП МОДЕЛИОР ЗАГВАР ӨМСӨГЧ Н.САРНАЙ ТОДОРЛОО
Image
ЮНЕСКО, ДОПИНГИЙН ЭСРЭГ АЖИЛЛАХ МЭРГЭЖИЛТЭН БОЛОН ЭМЧ БЭЛТГЭХЭД ТУСЛАНА
Image
Амралтын газруудын ажиллах шаардлагыг танилцууллаа
Image
Трамп трансжендерүүдийг цэргийн алба хаахийг хориглолоо
Image
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын засварыг энэ сард эхлүүлнэ
Image
Мөсөөр арьсаа сайхан болгох 10 арга
Image
"Увсын Давст сумаас ОХУ-ын Тува руу хоёр иргэн мориор хил нэвтрээд буцаж ирэхдээ баривчлагдсан"
Image
Н.Түвшинбаяр аварга дэлхийд тэргүүлжээ...
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
Тэтгэврийг 5 жилийн цалингийн дунджаар тогтоох хуулийн төслийг дэмжив
Image
ОХУ-ЫН ТЭРГҮҮН БРИКС-ИЙН ГИШҮҮН ОРНУУДААС ДЭМЖЛЭГ ХҮСЛЭЭ
Image
ӨНӨӨДӨР: "ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН-2019” БОЛНО
Image
Маш хямдхан бүр үнэгүй нисэх боломж байдаг гэдгийг та мэдэх үү? Хямд тийзээр аялах аргууд!
Image
Наадмын түрүү бөхөд шагнал гардуулах ёслол боллоо
Image
Улаанбаатарт 11 хэм дулаан байна
Image
Зураг төслийн хөрөнгө оруулалтын хамтарсан төв байгуулахыг санал болгожээ
Image
Агаарын тээврийнхэн нислэгийн тоог нэмбэл жуулчдын эргэлтийг сайжруулъя гэв
Image
ЗТХЯ-ны газрын дарга БНХАУ-ын компаниас АВЛИГА авч байгаад, үйлдэл дээрээ баригджээ
Image
ДОРНЫН ЗУРХАЙ
Image
Image

Прогноз-II: 2020 оны сонгуульд хэн хэн нэр дэвших вэ?

Ердөө дөрвөн сарын дараа УИХ-ын сонгууль болно.  Сонгуулийн хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 24-н буюу санал авах өдрөөс 60 хоногийн өмнө нам, эсвэл УИХ-ын сонгуульд оролцох эсэхээ Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэнэ. Харин нэр дэвшигчдийн хувьд санал авах өдрөөс 45 хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх юм.  Түүнээс өмнө намууд их, бага хурлаа хуралдуулж, нам дотор нэр дэвшигчдээ тодруулах зохицуулалттай. Мэдээж улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан нэр дэвшигчдийн хувьд өөрчлөлт орох, зарим тойрогт шинэ нэр дэвшигч орж ирэх нь сонгууль бүрийн, нэр дэвшигчийг тодруулахын өмнө үзэгдэл. Ялангуяа том тойрогт намууд нэг нэгнээ “агнах”, нам дотроо ч “агнах” ажиллагаа үргэлжлэх төлөвтэй байна. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр яллагдагчаар татагдаж, гишүүнээс нь түдгэлзүүлээд байна. Тэгэхээр түүний энэ асуудал сонгуулиас өмнө шийдэгдэхгүй л болов уу. Тэрбээр өөрөө ч энэ талаар “Намайг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн оролдлого, би улс төрөөс түр чөлөө авч байна” гэж дурдсан юм. Энэ мэтчилэнгээр аль намаас хэн хэн нэр дэвших, хэн хэн горилох вэ гэсэн таамаг ирэх дөрөвдүгээр сар хүртэл улс төрийн хүрээнд өрнөх халуун сэдвүүдийн нэг болж байна.

УУХАЙ ХӨДӨЛГӨӨН, БИЕ ДААГЧДЫГ ХЭН ӨНГӨЛӨХ ВЭ?

Сонгууль бүрийн өмнө нам эвсэл нэгдэх, хөдөлгөөн байгуулах нь байх үзэгдэл. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн өмнө Уухай хөдөлгөөн болон бие даагчдын нэрс ч дуулдаж эхэлжээ. Ялангуяа Ерөнхийлөгчийн зөвлөхүүдээс МАН-ын гишүүн Э.Мөнх-Очир, Г.Уянга нар бие даахаар зэхэж байгаа гэх яриа бий. Түүнээс гадна УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу Баянзүрх дүүрэгт хүч үзэх сурагтай.

Мөн Уухай хэмээн шинэ, шинэлэг залуусын нэгдэл бий болоод багагүй хугацаа өнгөрсөн. Тэдний хувьд нийгэмд, салбартаа танигдсан залуу боловсон хүчнүүд юм. Хэдийгээр нийгмээ өөрчлөх, төр, нийгэмд бугшсан зүй бус явдлын эсрэг тууштай зогсч, эерэг үйлсийг дэмжих, залуучуудыг саналаа өгөхөд уриалах, шинэ үеийн бодлого тодорхойлогчдыг дэмжих, улс орноо зөв зүгт залах үйлс гар бие оролцох нам үл харгалзсан иргэдийн нэгдэл гэж байгаа боловч тэдэн дунд 2020 онд нэр дэвших хэд  хэдэн хүмүүс бий. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр, хууль Б.Гүнбилэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар бий. Түүнээс гадна нэгдэлд АН-ын ҮБХ-ны гишүүд, ХҮН-ын удирдлагууд гээд олон хүн бий.

Ингээд 2020 оны сонгуульд хэн хэн хаана нэр дэвшихээр байна вэ гэдэг таамгийг хүргэе. Улс төрийн үйл явцаас шалтгаалан зарим тойрогт горилогчид жагсаалтаас гарч, зарим нь шинээр орж ирж байгааг энд тодотгоё. 

Архангай аймаг. МАН-аас одоогийн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг нар нэр дэвшихээр яригдаж буй. Харин Ардчилсан намаас Н.Батбаяр, Д.Ганхуяг нар нэр дэвшиж магадгүй гэсэн таамаг байна.

Баян-Өлгий. МАН-аас ХХААХҮЯ-ны дэд сайд А.Сауле эмэгтэйчүүдийн квотод нэр дэвшихээр яригдаж байна. Харин Г.Солтан гишүүний хувьд энэ удаагийн сонгуулийг өнжихөөр болсон гэсэн мэдээлэл байгаа бол Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан ч нам нь дэмжвэл дахин дэвшинэ гэдгээ илэрхийлж байгаа сурагтай. Харин Ардчилсан намаас А.Бакей, Х.Ержан гэсэн нэр яригдаж байна.

Баянхонгор. МАН-аас одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, М.Билэгт нар нэр дэвших болов уу. Харин Ардчилсан намаас Консул асан Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд, УИХ-ын гишүүн асан Д.Ганбат, АН-ын ҮБХ-ны гишүүн “Номгон санчир” ХХК-ийн захирал А.Адъяасүрэн нар горилж яваа.

Булган. МАН-аас Ж.Бат-Эрдэнэ, хууль Б.Гүнбилэг нарын нэрс яригдаж байна. Хуульч Б.Гүнбилэгийн хувьд хэрэв нам нь дэмжлэг үзүүлэхгүй бол бие даах болов уу гэсэн таамаг байгаа бөгөөд тэрбээр Уухай хөдөлгөөний тэргүүн эгнээнд яваа юм.  Мөн Элчин сайдаар горилж яваа Ц.Цэнгэл нарыг Ерөнхийлөгч зөвшилцсөнөөсөө ухарсан учраас тэрбээр тус тойрогт хүч үзнэ гэх болов уу. Мөн "Сод монгол" групийн эзэн Н.Анандбазарын ч нэр яригдаж буй.  Харин Ардчилсан намаас Н.Түвшинбаяр аваргыг нэр дэвшиж магадгүй гэсэн таамаг өрнөж байгаа юм.  Мөн тус аймагт Ерөнхийлөгчийн зөвлөх,  МАН-ын гишүүн Э.Мөнх-Очир бие даан нэр дэвшихээр яригдаж буй.

Говь-Алтай. МАН-аас тус намын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд намаасаа таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг авахгүй хэмээн шийтгүүлээд байгаа юм.  Харин Ардчилсан намаас О.Амгаланбаатар, А.Дэлгэржаргал, Л.Болормаа гэсэн хүмүүсийн нэр албан бусаар яригдаж байгаа гэнэ.

Дорноговь. МАН-аас УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, саяхан ажлаа өгсөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал О.Одбаяр нэр дэвших бололтой. Мөн тус аймгийн намын дарга, Засаг дарга  Т.Энхтүвшин санаатай байгаа.  Харин Ардчилсан намаас одоогоор яригдаж байгаа нэрс тодроогүй байна.

Дархан-Уул аймаг. МАН-аас УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Д.Хаянхярваа нар нэр дэвшинэ гэж буй. Тэднээс гадна Монголын төмөр замын дарга байсан Б.Цэнгэл мөн МАН-аас нэр дэвшихээр тус аймгийг тойглож яваа. Мөн тус аймагт МАН-аас УИХ-ын даргын зөвлөх Ж.Сүхбаатар дэвших боломжтой. Харин Ардчилсан намаас Н.Мөнхдаш, Л.Наранбаатар нар горилж яваа сурагтай. УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын гишүүн М.Сономпилийн хувьд ял эдэлж байгаа юм.

Дорнод аймаг. МАН-аас ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн нэр дэвшихээр ажлаа өгсөн. Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нэр дэвших болов уу. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тус тойрогт нэр дэвших байсан ч сая УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж, МАН-аас хөөх шийдвэр гарсан учраас 2020 оны сонгууль нэр дэвших асуудал нь эргэлзээтэй болж байгаа юм.  Мөн тус тойрогт Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд асан Б.Энхбаяр МАН-аас эсвэл нам дэмжихгүй бол Уухай хөдөлгөөнийг төлөөлж, бие даан нэр дэвших болов уу. Харин Ардчилсан намаас  П.Алтангэрэл өрсөлдөхөөр яригдаж байна. АПУ-ийн П.Батчимэгийг энэ удаад Дорнод, Хан-Уул дүүргийн аль нэгэнд нь дэвшиж магадгүй гэсэн яриа ч нам дотор нь гараад буй.

Дундговь аймаг, Говьсүмбэр.  МАН-аас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир зорихоор бэлтгэж байгаа гэх боловч түүнд нам нь таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан, түүнийгээ цуцлаагүй байгаа.  Мөн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг энэ тойрогт өрсөлдөхөөр яригдаж байна. Харин Ардчилсан намаас мөнхийн “өрсөлдөгчгүй” Б.Наранхүү гишүүн өрсөлдөнө. Түүнээс гадна Б.Наранцацаралт агсны хүү Н.Соёмбо гэх залуу өрсөлдөж магадгүй гэсэн бор шувуу бий.

Завхан аймаг. МАН-аас Ц.Цэрэнпунцаг, Ш.Батсамбуу, О.Содбилэг нар нэр дэвшихээр яригдаж байгаа гэнэ. Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг санаатай байгаа гэх бор шувуу нисч буй.  Ардчилсан намаас УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Я.Санжмятав, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан нарын нэрс яригдаж байгаа юм.

Орхон аймаг. МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Бат-Эрдэнэ нар Орхон аймгийг тойглож яваа. Хамгийн сүүлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ч мөн Орхон аймгийг зорихоор зэхэж байгаа гэх мэдээлэл бий. Харин Ардчилсан намаас хэн нэр дэвших нь бүрхэг байгаа бол МАХН-аас О.Баасанхүү өрсөлдөнө. Мөн түүнтэй хамт Н.Энхбаяр, С.Ганбаатар нар ч тус аймагт нэр дэвшинэ гэх дам яриа ч гараад амжсан юм.

Өвөрхангай. МАН-аас бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан нарын нэрс яригдаж буй. УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хувьд 2020 оны сонгуульд оролцохгүй, сонгууль удирдлагын багт ажиллахаар яригдаж байгаа бөгөөд нам ялбал Засгийн газарт ажилах сонирхолтой байгаа гэнэ.  Харин Ардчилсан намаас Асашёорү Д.Дагвадорж , Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд  нарын нэрс яригдаж байна.

Өмнөговь. МАН-ын намаас УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, МСНЭ-ийн дарга Х.Мандахбаяр нарын нэг нь өрсөлдөхөөр бэлтгэж буй. Мөн Л.Энхболдын хувьд “ЖДҮ” гэх асуудалтай байгаа ч Л.Энхболд нэр дэвшихээр бэлтгэгдэж буй.  Мөн аймгийн Засаг дарга Н.Наранбаатар,  Ардчилсан намаас тус аймагт нэр дэвших “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд асан Ц.Баярсайхан нарын нэр дэвших болов уу гэсэн таамаг байгаа ч түүний хувьд энэ удаад сонгуульд оролцохгүй гэх яриа намынхан дунд нь бий.

Сүхбаатар аймаг. МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх өрсөлдөхөөр яригдаж байгаа бол Ч.Улааны хувьд энэ удаад өнжих болов уу, өнжихийн тулд сайд болсон гэсэн бор шувуу нам дотор нь бий. Харин Ерөнхий сайдтай хэн ч өрсөлдсөн “ялах” магадлал өндөр бий гэж ярилцаж байгаа гэнэ. Ардчилсан намаас экс Засаг дарга Ж.Батсуурь дахин хүч үзэх болов уу. Мөн М.Зоригт гишүүн ч өрсөлдөх магадлал өндөр юм.

Сэлэнгэ. МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Н.Оюундарь, ЗТХЯ-ны дэд сайн асан Б.Цогтгэрэл нар горилж байгаа. МУИС-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал байж байгаад Ерөнхий сайдын зөвлөх болсон Ч.Ундрамын нэр ч яригдаж байна. Одоогийн Засаг дарга Ш.Оргил нэр дэвших сонирхол өндөр байсан ч намынх нь залуу гишүүдийн “зохион байгуулснаар” хуулийн байгууллагаар шалгуулж буй. Харин Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нэр дэвших нь тодорхой байгаа.

Төв. МАН-аас М.Энхболд, Н.Энхболд, А.Сүхбат, Су.Батболд нарын гишүүд өрсөлдөх магадлалтай. Гэвч зарим нэр дэвшигчийг нэр дэвшүүлэхгүй байх талаар ярилцсан гэх яриа улс төрийн хүрээнд яригдаж буй. Харин Ардчилсан намаас Төв аймагт Төв аймгийн АН-ын дарга асан, Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв,  Ардчилсан намын генсек Ц.Туваан, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн нэр яригдаж байгаа сурагтай.

Увс. МАН-аас Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Н.Цэрэнбат нар бэлтгэлээ базааж байгаа бол Ардчилсан намаас “ТЭСО” корпорацийн захирал О.Цогтгэрэл, 2016 онд нэр дэвшээд өвдөг шороодож байсан Хотын мээрийн ах С.Отгонбаяр ч дахиж магадгүй гэнэ.

Ховд. МАН-аас УИХ-ын гишүүн Л.Батнасан, С.Бямбацогт, Ц.Цогзолмаа нар бэлтгэлээ базааж буй. Харин Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Мөн Ардчилсан намаас залуучуудын төлөөлөл болгож, Монгол Улсаас АНУ-ын Сан франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадралыг дэвшүүлхээр зэхэж, "битүү морь" сойж байна. Түүнчлэн Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн  тэргүүн Ш.Адьшаа тойргоо усалж яваа гэнэ. Гэвч тэрбээр хуулийн байгууллагын асуудлаараа нэр дэвших эрхгүй байж мэдэхээр байна.

Хөвсгөл. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар нарын нэр яригдаж байна.  Харин Ардчилсан намаас Ц.Оюунгэрэлийн нэр дуулдаж байна.

Хэнтий. МАН-аас ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, одоогийн Засаг дарга С.Ганбямба. Ардчилсан намаас экс Засаг дарга Ж.Оюунбаатар, Б.Гарамгайбаатар, М.Хүдэрбаатар нарын нэрс дуулдаж буй.

Баянзүрх дүүрэг. МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Б.Саранчимэг, БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, НОСК-ын дарга, оны өмнө Б.Сүхбаатар, ХӨСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин нарын нэрс яригдаж байна.  Гэхдээ Ж.Энхбаяр, Д.Оюунхорол нарыг Баянзүрх дүүргээс нэр дэвшүүлэхгүй гэх яриа нам дотор нь бий.  Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Пүрэвдаваа тэргүүтэй залуучууд өрсөлдөх гэнэ. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан ШИНЭ намаасаа өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. Мөн тус дүүрэгт УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу бие даан нэр дэвших бололтой.

Баянгол дүүрэг. МАН-аас УИХ-ын гишүүн А.Ундраа, Ж.Ганбаатар тэргүүтнүүд дахин өрсөлдөнө. Мөн Сангийн дэд сайд Х.Булгантуяад нам нь дэмжлэг үзүүлбэл тус дүүрэгт нэр дэвших сонирхолтой байгаа ч нам дэмжлэг үзүүлэхгүй бол Уухай хөдөлгөөнөөс бие даан нэр дэвшихээр яригдаж байгаа гэсэн мэдээлэл байна.  Мөн УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хувьд ЖДҮ-ийн асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа учраас тэрбээр энэ удаагийн сонгуулийг өнжинө. Ардчилсан намаас тус намын дарга С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа тэргүүтнүүд бэлтгэлдээ ороод буй. Мөн Д.Оросоо АН-аас нэр дэвшигчдийн дунд бий.

Хан-Уул дүүрэг. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ц.Нямдорж, Д.Сарангэрэл нар өрсөлдөхөөр яригдаж буй. Харин Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Байгальмаа, экс Засаг дарга Ж.Ганхуяг нар яригдаж байгаа юм. Харин УИХ-ын гишүүн Л.Болд ШИНЭ намаасаа нэр дэвшинэ.

Чингэлтэй дүүрэг. МАН-аас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, М.Оюунчимэг,  Хассуурийн гэх тодотголтой Х.Ганхуяг нар яригдаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Д.Ганболд нарыг нэр дэвшүүлэхгүй гэх амбиц зарим хүмүүст байгаа гэх. АН-аас хэн нэр дэвших нь тодорхойгүй байгаа. Мөн Ерөнхийлөгчийн зөвлөх асан Г.Уянга тус дүүрэгт бие даан нэр дэвших сурагтай.

Сүхбаатар дүүрэг. МАН-аас УИХ-ын гишүүн С.Батболд, Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил нар нэр дэвшихээр яригдаж буй. Харин Ардчилсан намаас Боловсролын сайд Г.Гантөмөр, АН-ын  Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд нарын нэрс яригдаж байгаа юм.

Сонгинохайрхан дүүрэг. МАН-аас УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Ц.Гарамжав, Х.Нямбаатар, Н.Учрал, Д.Тэрбишдагва, нарын нэрс яригдаж байна. Харин Б.Ундармаа гишүүний хувьд 2020 оны сонгуулийг өнжих бололтой. Мөн НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун МАН-аас хөөгдсөн байгаа учраас  нэр дэвших болов уу. Ардчилсан намаас тус дүүрэгт УИХ-ын гишүүн асан Д.Батцогт, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа нэр дэвшихээр яригдаж байна.

Багахангай, Налайх, Багануур. Тус гурван алслагдсан дүүргийг нэгтгэж, нэг юм уу хоёр мандаттай болгохоор зэхэж байгаа бөгөөд МАН-аас одоогийн Хотын дарга С.Амарсайхан өрсөлдөхөөр яригдаж байна. АН-аас харин тодорхойгүй байна.

Ш.ЧИМЭГ

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6