Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Осолд холбогдсон жолооч өмнө нь 15 удаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байжээ
Image
Билли Айлиш болон Такаши Мураками нар хамтарсан цуглуулга гаргана
Image
Загварын ертөнцөд дэлгэрсэн "Чөтгөрийн нүд" хэмээх бэлгэ тэмдэг ямар утга учиртай вэ?
Image
Eminem утасны дугаараа Twitter хуудсаараа зарлалаа
Image
Apple компани зургаан давхар зочид буудал барина
Image
Баялгийн сан, тэтгэврийн реформ хоёрыг уядлдуулна
Image
Н.Учрал: Намайг дэмжиж, санал бодлоо чөлөөтэй солилцсон залуучууддаа баярлалаа
Image
ШУУД: Сонгинохайрханчуудаа ХҮЧЭЭ НЭГТГЭЕ уулзалт эхэллээ
Image
Гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа таны заавал анхаарах ёстой зүйлс
Image
Хамгийн эрүүл өглөөний хоол бэлтгэх 3 жор
Image
Хүсэл, мөрөөдлөө бодит болгох төсөөллийн хүчний тухай. Өөрийнхөө зорилгыг биелүүлэхэд үүнийг хэрхэн ашиглах вэ?
Image
Бид гараа зөв угааж сурсан. Одоо нүүрэндээ хүрдэг зуршлаа хэрхэн дарах вэ?
Image
24/7 гэртээ байх нь бидний арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Image
Маскне буюу шинэ төрлийн батга: Маскнаас болж үүссэн арьсны асуудалтай хэрхэн тэмцэх вэv
Image
Та энэ алдартнуудыг найзууд гэвэл итгэх үү?
Image
"Шинэ хобби" - Тэтгэвэртээ гарсан эр нарны гайхалтай зургуудыг буулгажээ
Image
Өртөөний улаач лугаа өртөөлөн давхих илчит тэрэгний машинч
Image
Бразил коронавирусний халдвараар нас барсан тохиолдлын тоогоор гуравдугаарт жагсаж эхэллээ
Image
Хятадын компаниудад АНУ руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэхийг зөвшөөрнө
Image
ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 458 мянга давжээ
Image
Их аварга Харумафүжи Д.Бямбадорж “Хантайшир” дэвжээг тэргүүлнэ
Image
Дөрвөн 7 хоногт хэрхэн гоолиг бэлхүүстэй болох вэ?
Image
Таныг 30 жилийн дараа тэрбумтан болгох хувьцаанууд
Image
Жүржийг яагаад улаан торонд хийдэг вэ?
Image
Филиппиний Ерөнхийлөгч хар тамхины наймаачдыг өршөөлгүй хядна гэв
Image
Цeмeнт ачиж явсан ачааны машин олон автомашин, пост мөргөсөн ноцтой осол гарлаа
Image
Хоолны жор: Хятад маягийн будаатай хуурга
Image
Жорж Флойдтой салах ёс гүйцэтгэх ёслолд Трамп оролцохгүй
Image
Хамгийн бага зардалтай косплэйчин
Image
Алдартай уран зургуудад дүрслэгдсэн газрууд хаана байдаг вэ?
Image
"Сайхан цаг ирэхэд гэр бүлийг минь эмчилсэн хүмүүсийг гэртээ урин талархлаа илэрхийлнэ"
Image
Нэр дэвшигч эмэгтэйчүүдийн тоо өмнөх сонгуультай харьцуулахад 1 хувиар буурчээ
Image
Монголын шигшээ баг Японы багийг аравдугаар сард нутагтаа хүлээн авна
Image
Спортын ертөнцөд: "Justice for George Floyd"
Image
Хэрэглэхгүй хувцсаа зорилтот бүлгийн иргэдэд өгөөрэй
Image
Бразилд нэг өдөрт 30 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 1008 хүн нас барлаа
Image
Венесуэл коронавирустэй тэмцэх гэрээ байгууллаа
Image
“Энэхүү нислэг нь Австрали, Монголын харилцаанд түүхэн үйл явдал боллоо”
Image
22 настай нэг оюутан эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ
Image
Д.Нямхүү: Хоёр оюутны давтан шинжилгээгээр шинэ коронавирусийн халдвар нэмж илэрлээ
Image
Д.Амарбаясгалан:Тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд ард түмэнтэйгээ хүчээ нэгтгэнэ
Image
Номын баяр маргааш үргэлжилнэ
Image
Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийж байна
Image
Нийслэл хотоо ойжуулах ажил эрчимтэй хэрэгжиж байна
Image
Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн
Image
Сибирийн газрын тосны цооногт гарсан галыг их буугаар буудаж унтраана
Image
Бурхан багшийн их дүйчин өдөр 100 мод тарилаа
Image
Ховор ан амьтан агнасан 5 гэмт хэргийн эзэн холбогдогчийг прокурорын байгууллагад шилжүүлжээ
Image
Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан
Image
Сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
Зөвхөн 55-аас дээш насныхан ажилладаг сонирхолтой компани
Image
SOS: Хөдөлмөрлөх хүсэл эрмэлзлэлтэй залуучууд яагаад ажилд орж чадахгүй байна вэ?
Image
“Мафи болон алан хядагчид” хувьцаат нийгэмлэг
Image
268 мянган тонн нүүрсний ЭРЭЛД
Image
Улаан манжингийн шүүсээр ходоод, бөөрөө цэвэрлэх арга
Image
Хулгайлах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна
Image
УИХ-ЫН ГИШҮҮД ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССТ АЖИЛЛАВ
Image
“БҮТЭЭЛЧ” УРАЛДААН ЗАРЛАЖЭЭ
Image
Санал авах байрыг 2803 алба хаагч хамгаалж байна
Image
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
Image
Блокчэйн технологи, түүний боломж ирээдүй, үнэ цэнийг ойлгохыг хүсвэл...
Image
Д.МЯНГАНЦЭВЭЭН: ”МЯНГАД АДУУ “ ИЛҮҮ ХАВИРГА, НУГАЛАМТАЙ БАЙДАГ
Image
Хайр сэтгэлд өндөр хамаатай гэж үү?
Image
"УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ" ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛНО
Image
Хойд Солонгос баллистик пуужин харвалаа
Image
Дуучин Ану: Хувийн эмнэлгүүд намайг төрүүлж чадахгүй гээд авахаас төвөгшөөсөн
Image
Чуулганаар үлдсэн долоон сайдыг томилно
Image
ХОНЬ, ТУУЛАЙ ЖИЛТЭН АЛИВАА ҮЙЛИЙГ ХИЙХЭД САЙН
Image
“Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн болно
Image
КУРЕС БӨХ: TИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДҮНГЭЭ ГАРГАЛАА
Image
Леонардо Ди Каприо агуу уран зураач Да винчигийн дүр бүтээнэ
Image
Эхийн хөх зангирсан үед авах арга хэмжээ
Image
Баярцогттонгууд ба "Эх орончид"
Image
Насанд хүрээгүй хүүхдүүд гэр бүл болох нь цөөрч байна
Image
БОЛОВСРОЛ МЭРГЭЖИЛ ХОЁРЫН ОГТЛОЛЦОЛ
Image
АЛМАСЫН ХАЙГУУЛЫГ ИХ ЭРДЭМТЭН Б.РИНЧЕН ДЭМЖИЖ БАЙЖЭЭ
Image
У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаярын “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийсэн баримт ил боллоо
Image
Далай лам Түвдийн шашны тэргүүнээр эмэгтэй хүнийг сонгож болох юм гэв
Image
С.Эрдэнэ: Ардчилал бол Монгол улсын иргэн бүрийн үнэт зүйлтэй холбогдож, амьдрах үндэс, арга, орчин нь болсон
Image
ЗАМЫН-ҮҮДИЙН СУРГАМЖ БА “НҮД”-ГҮЙ ТӨРИЙН ЭМГЭНЭЛ
Image
Image

Үнэнээ хэлцгээе, “Би ч бас өлсөж байна”

Яагаад гэвэл:

-Манай сургуулийн дансыг  НД-аас хаачихсан.  Тэнд тэнд манай 2 багшийн жирэмсэн, амаржсаны мөнгө таг гацчихаад хоёр багшдаа  мөнгийг нь авч өгч чадахгүй л байна. Одоо удахгүй бас нэг багш, он гараад дахиад нэг багш  жирэмсэний амралтаа  авна.

-Багш нарынхаа  цалинг   сар өнжөөж арай гэж өгч байна. Манай бүсгүйчүүдийн, үүний дотор манай эхнэр бас орно.  Хуруу гартаа  зүүдэг  юмс нь  ломбард гээч айлын  хаалгаар үе үе заларцгаах болсонд маш их сэтгэл зовинож байгаа. Гэтэл ломбардуудын хүү сараар биш 7 хоногоор  тооцогддог  болсоны зэрэгцээ хүү нь 7-10 хувь болж.  Ер нь харж байхад хот хөдөөгүй ажил хийж хэдэн цаасны цалин авдаг хүмүүс нилэнхүйдээ л ломбардны  үүдэнд оочерлож харагдах болов. Тэд задарсандаа ингээгүй нь лав.  Шудрагаар ажил хийдэг бүх хүмүүс өлсөхийн эрхэнд мөнгө хүүлэгчдийн өмнө очиж  хамаг   байдагаа  алдаж байна. Яана даа.

-Манай сургуульд бас түрээсийн өр байгаа, хэвлэх үйлдвэрт юмаа хэвлүүлсэний мөнгөө өгч чадахгүй  нэхэл дагуул болоод явж л байна.

-Манай сургууль тогоочийн мэргэжил олгодог.  Тогоочийн хичээлийн дадлага хийхийн тулд гурил будаа мах ногоо гээд юу эс хэрэг болохов. Хүүхдүүд мөнгөгүй гэхээр нь гурил, будаа, хүнсний ногоо, ургамлын тос сэлтийг нь сургуулиас нь авч өгөөд хүүхдүүддээ “та нар өдөрт 1500 төгрөг нийлүүлээд махаа өөрсдөө ав. Хийсэн хоолоо өөрсдөө ид” гэхэд 1500 төгрөг авч ирдэг хүүхдийн тоо өдрөөс өдөрт багасаад л байна.

-Ажил хийх тусам л өр, авалга нэмэгдээд урам алга. Уг нь ажил хийвэл ам тосдоно гэдэг биз дээ.  Өглөө гэрээсээ 8-8.30-д гараад замаараа хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд шөнийн бор хоногтоо л гэртээ харих юм. Авгай хүүхэдтэйгээ ч цөөн үг ярьж байна.  Аминдаа чадлын хирээрээ л хөдөлмөрлөж байна. Амьдрал дээшлэх юм огт алга.

-Монголд бие дааж нам эвсэл дагалгүй, дарга даамалын бөгс долоолгүй амьдралаа өөр нь татах, ажил бизнесээ хөл дээр нь босгох арга баймаар л юм. Хүнд л байна.

-Уул нь авлагуудаа  авчихвал өр шир, цалин цавуу, бусад  асуудлуудынхаа дансыг дугуйлаад  нэг хэсэгтээ чих амар гэлдэрмээр байдаг. Даан ч орж ирж байгаа сохор зоос ч алга.

-Үнэнээ хэлсэн чинь дотор уужрах шиг болох чинь.  Ёооох.

Өнгөрсөн 7 хоногийн “онцлох үнэн”-г   тоочиж өөрийгөө бас нэг тайтгаруульяа даа.

-Эхлээд “ЭМО” залуу үнэнээ хэлж салхийг хагалав. Эр хүн зоригтой бол чоно ..  гэдэг  болов

-Дараа нь “ОРК”-уудын  Ерөнхийлөгч  тодров. Дашрамд  дурьдахад  Энэхүү  ерөнхийлөгчийг таньж мэддэг хүн байвал   “Би танай  холбоонд ормоор байна. Бас  үйл ажиллагаагаа явуулахад нь туслах гэсэн юм. Зарим хүмүсийн нотолж байгаагаас үзвэл  Орон нутгийн сонгуулийн дүнгээр  Улаанбаатараас  л гэхэд маш олон гишүүн элсүүлэх боломж байна” хэмээн дамжуулж өгөөч...

-Сүмд явдаг итгэгчид хамт олноороо, бөөнөөрөө, сүмээрээ  аавынх өмнө үнэнээ хэлж хүч нэмж хүрээгээ тэллээ...

-Экс гишүүн Уянгаас эхлүүлсэн чалленж хүчээ авч  Орон нутгийн сонгуулиар Улаанбаатарчуудын маань  60 хувь нь энэ 2 намаас сонгох олигтой юм алга хэмээн хэлж  байгаагаа  дуулгалаа. Зарим нь нэгэнт сонгох хүнгүй юм чинь мөнгө өгвөл яахав бодолцоё гэж байх шиг байна.

-Эцэст нь АТГ гэдэг буянтай газар зарим нэг дарга нарын маань нүцгэн үнэнг хуу дэлгэв:

-ДДДД аварга, УИХ-ын гишүүн  жижиг  Сүхбат маань өөрийн гэсэн  орон гэргүй эхнэрүүдийнхээ халаасний өрөө дамжиж явдаг нь тодорхой болж таарав. Төрөөс  түүнд нэг өрөө байр ч болов авч өгөөсэй.

-Хурдаар овоглогдсон Монголын хамгийн том машины  импортлогч , сангийн сайд Б.Чойжилсүрэн,  Монголын хамгийн том авто ломбардны эзэн Ж.Энхбаяр, Монголын олигархуудын эгнээнд тогтмол дээгүүр байр эзэлдэг Д.Тэрбишдагва нар маань өөрийн гэсэн унах унаагүй гэнэ. Нөгөө хийморь лүндаа, төмөр хүлэг энэ тэр нь муу л байгаа бололтой зайлуул.  Сайн сан тавиулаасай билээ.

-Харвард төгссөн цорын ганц хуульч  Ц.Мөнх-Оргил маань Эм Си Эс гэдэг компанид  18 тэрбум, “овоо дуугараад байдаг”  хэмээн олон түмэндээ үнэлэгдсэн гишүүн Ж.Батзандан маань 1,5 тэрбумын өрөөрөө бусдыгаа манлайлж байгаа юм байна.  Манай танилын охин 4 настай цэцэрлэгт явдаг. Нэг өдөр нүүрээ самардуулчихаад ирсэн гэнэ.  Учирыг нь магадалхад ангийнх нь хүүхэд эрвээхэйтэй баллуурын өрөө өгөхгүй байсанаас асуудал үүссэн гэнэ. Миний хүү ЕБС-ын дунд ангид сурдаг. Хааяа яриаг нь сонсоход сургуулийн гуанз болон ангийн хүүхдүүдийн хооронд “прошкиний” өрийн асуудал хэд  хэдэн удаа ноцтой хэл ам дагуулаад авах шиг болсон.  Өр л бол их багын ялаа үгүй өр байдаг даа.   Мань мэт нь бол өртэй хүн утасдахад орох байхаа олж яддаг юм. Эрхэм гишүүн болохоор тоохоо байчихдаг ч байж магад. Гэхдээ л гишүүд маань араасаа маш том “уяатай” болж дээ. Монгол төрийн бодлого мэргэн гарахад ч хэцүү л санагдаж байна.

-Өнгөрсөн онд зөвхөн Улаанбаатар хотод гэхэд тоо бүртгэлд тэмдэглэгдсэн тэмбүүгийн тохиолдол  7678-л хүрч өмнөх оноос 15%-иар нэмэгдсэнийг ҮСГ-аас дуулгав.

-Өлсөж байгаагаа нуулгүй хэлсэн ганц оюутан охиныг тал талаас нь бөөрөлхөж байсны оронд бүгдээрээ үнэнээ хэлцгээе. Алий болгон  хуурамч дүр эсгэж зовлон дээрээ зовлон хураацгаах вэ. Монголчууд аа. Элэг нэгтнүүд ээ . Та бүхнийг  challenge-д дуудаж байна.

§  /Аа тийм  Би уг нь Эрдэнэвангийн хошууны  албат болсондоо маш сэтгэл дундуур, хэзээ ч түүний төлөө саналаа өгөхгүй гэж бодож явсан юм. Гэтэл сая С.Одонтуяаг эмэгтэй хүн, бас  сайн дарга болж магад гэж горьдоод АН-д саналаа өгсөн/

§  Би үнэнээсээ өлсөж байна. Зөв төрийн бодлогоор, төрийн сайн түшээдээр, ард түмнээ хайрладаг, дэмждэг халуун сэтгэлээр, сайхан сэтгэлээр, хөрөнгө мөнгөөр, урмын үгээр, үзэл санаагаа илэрхийлэх боломжоор,... олон зүйлээр өлсөж байна.....

Үнэнээ хэлэх болсон шалтгаан  маань:

Хэдхэн хоногийн өмнө МСҮТ-ийн  багш нар, захирал удирдлагууд, хүүхдүүд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж  МАН-ын байрны өмнө жагсаал хийсэн.  Цуглааны талаар хүмүүс эерэг, сөрөг  янз бүрийн  хандлагаар   үзэл бодлоо илэрхийлсэн нь  харагдана.   Энэ нь ч зүй ёсны асуудал биз.

Энэ үйл явцыг хамгийн эерэгээр хүлээн авч тодорхой шийдвэр гаргасан  хүний нэг бол Монгол улсын төрийн тэргүүн байлаа.  Тэр Монгол улсын Ерөнхийлөгчийн хувиар УИХ, Засгийн газар, холбогдох албаны хүмүүст МСҮТ-д суралцаж байгаа хүүхдүүдийн тэтгэлэгийг үргэлжлүүлэн олгох, үүнд шаардагдах 30.0 тэрбум төгрөгийг  2017 оны төсөвт суулгахыг холбогдох газруудад үүрэг болгожээ.

Биднийг  ойлгож, бас тоож дэмжсэн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүний зөвлөхүүд,  Ерөнхийлөгчийн Тамгын газарт  МСҮТ-үүдэд суралцаж байгаа 42,0 мянган хүүхдүүд, оюутан залуучууд, 5,0 мянга гаруй багш ажилтнуудын нэрийн өмнөөс баярлаж талархаснаа  үүгээр дуулгая.

Үүнээс гадна сэтгэл эмзэглүүлсэн,  сошиалд  цөөнгүй хүний анхааралд өртөөд  тэдний хэл амаа  билүүдэх шалтаг болсон  нэг зүйл нь  Уг цуглаан дээр “Өлсөж байна” гэсэн лоозун барьсан оюутан охины зураг.  Энэ зурагтай холбогдуулж үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийн төлөөлөл болгож  олны  таних  хоёр  хүний  байр суурийг  онцолж тодлоод тайлбар хийх  нь зүйтэй гэж үзлээ.

Ахмад сэтгүүлч:  С.Товуудорж /нутгийн ах/  “Уг оюутан охиныг 3-4 р ангийнх  гэж оншлоод  АН-аас мөнгө авсан хөлсний жагсагч,  энд өлсөн өлсөн их дээд сургуульд сурсан болж байхаар тэр хөдөөрүүгээ явж мал маллахыг зөвлөж. С.Товуудорж гуай уг нь энэ зэргийн юмыг  гадарлах  л  учиртай хашир толгой. Оюутнууд Их дээд сургуулийнх биш гэдгийг, бас намайг АН-ын гишүүн биш тэр тусмаа хөлсний жагсаалд зогсох хүн биш гэдгийг. Харин ах хүү намаасаа даалгавар авчихаад  нохойтож байгаа юм биш биз.

Сэтгүүлч: Х.Уламбаяр  /25-р телевиз, амидаа/ бол:  “Үүнийг монголоор *МУУ ЁР* гэж хэлдийм даа. Хэрвээ энэ охин үнэхээр ном эрдэм сурахдаа өлбөрч үхчих гээд байгаа бол АЖИЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ шт... Сурч яахын???” хэмээн тэмдэглэжээ.

Тийм ээ. Тийм: Ажил хийх хэрэгтэй.  Би хүүхдүүдээрээ олон удаа ажил хийлгэх гэж оролдож үзсэн. Ихэнх тохиолдолд  манай аж ахуйн нэгжүүд, эздийн  хүйтэн сэтгэлтэй мөргөлдөж байсан юм шүү.

-Одоогоос 2 жилийн өмнө МЗХ-ноос оюутан залуучуудыг намрын ажилд явуулна гэхээр нь сургуулийнхаа 100  шахам оюутныг нэг аж ахуйд  төмс хураалгахаар явуулав.  Өдрийн 20.0 мянган төгрөний цалин өгнө гэж байсан санагдана.   14 хоног ажиллаж ажлаа дуусгачихаад цалингаа авах гэтэл хот орж бай. Ногоогоо зарчихаад араас чинь мөнгийг нь өгнө хэмээн буцаасан байсан. Тэгээд жил гаруй шүүх цагдаагаар явсан боловч нөгөө аж ахуйн хүмүүсээ ч олж уулзаж чадаагүй бөгөөд сүүлдээ залхаад хаясан даа. Эцэг эхчүүдийн хэл амыг дарах гэж, хүүхдүүдийнхээ хөдөлмөрийн хөлсний хохирлыг барагдуулах гэж 20 орчим сая төгрөгөөр өөрөө  шатаад өнгөрсөн дөө.

-Хүүхдүүдээ ресторанууд, гуанз цайны газрууд, талх нарийн боовны үйлдвэрүүд, барилгын компаниудруу олон удаа явуулсан. Хүүхдүүдээр минь  төмс арилгуулах, хог шороогоо цэвэрлүүлэх, гэх мэт ойр зуурын юм хийлгээс хөдөлмөрийн хөлсийг нь бүрэн өгч байсан газар нэг ч байхгүй. Сүүлдээ хүүхдүүд маань их урамгүй болцгоосон.

- “А”  тогооч нар хүүхдүүдэд ёстой юм хэлж өгдөггүй хүмүүс  билээ.  Хэлэхээр  “үүгээр чинь би хоолоо олж иддэг” захын нэг оюутанд заагаад өгчихвөл би яаж амьдрах юм гэсэн тайлбар хийж байсан шүү.

-Ёстой нөгөө уйлсаар уйлсаар хүн, майлсаар майлсаар мал, унаж боссоор амьдралд хөл гараа олох байх даа.

Хүмүүс минь манай хүүхдүүдийг 70-аа нэхэж жагслаа гэж ад үзэх сэтгэлээ аль болохоор зөөллөхийг хичээгээрэй.  Ихэнх хүмүүсийн сэтгэгдэлийг харахад манай хүүхдүүдээс болоод манай улс хөгжихгүй байгаа мэтээр л муулсан харагдаж байна билээ.  Эхлээд өөрсдийнхөө толгой дээрх   бухлыг харчихаад, итгэж сонгосон НАМ-ууд, удирдаж байгаа удирдагчид, улс төрчидөө харчихаад дараа нь хүүхдүүдээсээ юм шаардая.  Тэгэх үү манайхаан...

“Хамаг Монгол” МСҮТ-ийн Захирал Д.Уламбаяр

2016 оны 10 дугаар сар 22

Эх сурвалж:www.medee.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6