
Ерөнхий сайдын суудлаасаа мулзармагч самбар, шохойтой нөхөрлөж, нэг хэсэг хүн рүү гүтгэлэг дайралт хийдэг “шизо”-той болсон “хонгил” хочит Н.Алтанхуяг арга барилаа өөрчилжээ.
Тодруулбал, тэрбээр удтал АН-ын одоогийн удирдлагууд хийгээд экс Ерөнхийлөгчийг гүтгэсэн боловч түүний гүтгэлэг, дайралт гавьтай газар авсангүй төгслөө. Бараг сүүлдээ мань хүн өөрөө тэр “хонгил”-доо гав ганцаар үлдчихлээ.
Байдал нэгэнт өөр дээр нь эргэснийг мэдсэн тэрбээр сурсан зангаараа байгаа өөрчлөн одоогийн Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх рүү чиглүүлэн, тэднээс юм салгахаар шүршиж эхэлжээ.
Гэтэл түүний энэхүү заваан ойр тойрныхноо төрд шахаж санаа нь амардаг“шантааж”-аас залхсан уу, эсвэл ятгалгад нь орж базуулсан уу, Засгийн газрын тэргүүн “хонгил”-ын хүнд өр төлөхөөр болжээ.
Учрыг нягталбал, “хонгил”-ын хүн Н.Алтанхуягийн туслах Боловсролын дэд сайд асан, хүн зоддог, өрөөндөө архидагч, тендер будлиулагч гэх элдэв хар тодотголтой Б.Ургамалцэцэг нь АНУ-ын Сан-Франциско хотод Ерөнхий консулаар томилогдохоор Засгийн газрын хуралдааны дараалалд орчихжээ. Тэр ч байтугай мөнөөх “хүнд гар” Б.Ургамалцэцэг нь Засгийн газрын хуралдаан дээр дуудагдсан ч, Ерөнхий консулаар явах чимээндээ бахдан “шоу”-дан алга болж, У.Хүрэлсүхийн уурыг барж байгаа сурагтай.
Ийнхүү “хонгил”-ын хүн Н.Алтанхуягын хоёр дахь шүршилт “шударга” дүрт Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тусчихжээ. Тиймээс л мань “топор” яаран сандран “хонгил”ын хүнд үйлчилж эхэлсэн хэрэг. Уг нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Төрийн албыг төрлийн алба болгохгүй", "Шударга бус зүйлтэй хатуу тэмцэнэ", “ Би хэнд ч худалдагдахгүй” гэдэгсэн.
Арай "шударга" хурандаа маань аргаа барсан “хонгил”ын хүнд базуулж, Б.Ургамалцэцэг мэтийн дипломат албанд тэнцэх нь битгий хэл шагайх ч эрхгүй этгээдүүдийг Монгол Улсыг төлөөлүүлэх юм биш биз.
SHARMEDEE.MN
СЭТГЭГДЭЛ