Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Эрдэм мэдлэг, ёс зүйтэй хүн төрийн албанд ажиллах ёстой
Image
Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Image
Өрхийн эмнэлгүүд Ням гарагт ажилладаг боллоо
Image
Онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтынхан нэмэлтээр шөнийн эргүүл хийж эхэлжээ
Image
МАН: 2020 оны сонгуулийг томсгосон 26 тойргоор явуулна
Image
Амралтын өдрүүд зам тээврийн ослын улмаас гурван хүн амиа алджээ
Image
Хордсон гэх дуудлагын тоо буурсан
Image
Тахийн нутгийнхан гар урлалаа Францад экспортлож байна
Image
Амины орон сууцуудаар явж хулгай хийдэг этгээдүүдийг илрүүлжээ
Image
Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж гаргажээ
Image
Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт холбогдох 4 сая долларын хэргийг хэрэгсэхгүй болгосон уу?
Image
Хятадын Элчин сайд Шин Хайминий бүрэн эрхийн хугацаа дуусаж буйтай холбогдуулан Хотын дарга хүлээн авч уулзав
Image
Бенгалын гал, салют хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
Image
"Нийслэлийнхээ иргэдийг аюулгүй ундны усаар хангахыг хичээдэг"
Image
“LUSAKA” - ТЭМДЭГЛЭЛ
Image
Модернист яруу найрагч Б.Галсансүх “Аттила” хүннү рок хамтлаг байгуулна
Image
Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна
Image
Монголын соёлын өвийг ЮНЕСКО-д хадны зургаар сурталчлав
Image
Онцгой байдлын алба хаагчдыг орон сууц, мөнгөөр дэмжинэ
Image
УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана
Image
Бүс нутгийн орнуудыг хямд, найдвартай эрчим хүчээр хангах боломжтойг онцоллоо
Image
Солонготын давааны замын эргэлттэй хэсэгт осол гарчээ
Image
НӨАТ: 10 сая төгрөгийн 4 азтан тодорчээ
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Image
“The Hu” хамтлагийнхан эх орондоо ирлээ
Image
Францаас 57 сая еврогийн зээл 30 жилийн хугацаатай авах төсөл өргөн барьжээ
Image
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэрэмжит ШУТИС-ийн “Олон улсын эрдэм шинжилгээний хурлын их танхим” нээлтээ хийлээ Онцлох
Image
Олон улсын “Өвлийн үзэсгэлэн-2019” арга хэмжээнд Монгол Улс оролцож байна
Image
"Эрдэнэт" бүтээн байгуулалтын 41 жилийн ойгоо тэмдэглэж байна
Image
Оюу толгойн үйлдвэрийн босоо амыг ашиглалтад оруулав
Image
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах ур чадварт суралцав
Image
Эрдэнэтийн удирдлагууд арав хоногт 100 гаруй тендер зарлажээ
Image
Шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон, Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн ял завшлаа
Image
С.Эрдэнэ: Хамгаалж байхгүй бол ардчилал өөрөө их эмзэг
Image
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт таслан сэргийлэх арга хэмжээ авахаас татгалзжээ
Image
Дэлхийн банкны 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр гэр хорооллын 5,000 айлын халаалтыг цахилгаанаар шийднэ
Image
Бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг өрнүүлэв
Image
“Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төсөвт өртгийг 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлэх төсөл өргөн барилаа
Image
Дээд шүүх албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн аминд хүрсэн этгээдүүдийн ялыг хэвээр үлдээв
Image
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын мөрийтэй тоглоомчид Баянхонгор аймгийн уяачдын холбоог түйвээх гээд дийлсэнгүй!!!
Image
Хорооноос баталсан зарим журамд нэмэлт, өөрчлөлт оруулахаар санал авч байна
Image
Гол мөрөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа
Image
“Түүхээ сөхвөл” ном болон мэндэллээ
Image
Н.Алтанцэцэг: АН УИХ-ын сонгуульд ялбал хамтын тэтгэврийн санг сэргээнэ
Image
Монголын бөх Моллаей Саеид ялагдлаа
Image
Ерөнхий сайдын командаар ӨӨРИЙНХӨӨ ЭСРЭГ хөдлөгч
Image
Монголын Оюутны спортын холбоо 30 жилийн ойгоо тэмдэглэв
Image
Төлбөрийг хуулийн хүрээнд эргэж шийдвэрлэхээ илэрхийллээ
Image
Мөсөнд авиралтын спорт олимпод орвол бид медаль авах боломжтой
Image
Монгол эмээ тэтгэвэрт гараад юу хийдэг вэ
Image
Мөсөн хотхон байгуулж байна
Image
“Монгол газар” компаний захирлын мисс бүсгүйн тохойнд зөөлхөн гэгч нь хүрээд нүд унагаж байгаа харцыг харуулсан энэ зураг цахимд алдаршиж байна.
Image
Шөнийн тариф тэглээд утаа хэдэн хувиар буурах вэ?
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр цалин олгохоор шийдвэрлэлээ
Image
Яллах дүгнэлтийг уншиж дуусгажээ
Image
Богд хааны ордон музейд тууль хайлна
Image
Хүний эр бэлэг эрхтэн ясгүй болсон шалтгааныг эрдэмтэд тайлбарлажээ
Image
Та урьд насандаа хэн байсан бэ? /сонирхолтой СОНЖОО/
Image
250 мянган иргэн буруу бүртгүүлжээ
Image
2016 сүүлчийн арилжааны дүн
Image
Дональд Трамп давхар эрүүтэй зургийг нь нийтлэхгүй байхыг хүсжээ
Image
Ардчилал.мн сайт 2016 оны Оны онцлох есөн үйл явдалыг нэрлэлээ
Image
Хөөрхий охин хуруугаа тайруулжээ
Image
ГАРГҮЙ ЭМГЭН /ӨГҮҮЛЛЭГ/
Image
“Шилмэл буйдан”-г сонголтоосоо хасъя
Image
Энх-Эрдэнэ шинэ уран бүтээл White Christmas
Image
Маргаашнаас хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаална
Image
“ХӨДӨӨНИЙ ОХИН” ДЭЛХИЙН МИССИЙН ТИТМИЙГ ЗҮҮХЭД ОЙРХОН БАЙНА
Image
Машин дотор секс хийх 7 шилдэг байрлал
Image
ШӨНӨЖИН 2 ХҮҮХЭНТЭЙ ҮЗЭЭД ҮҮР ЦАЙХ ҮЕД…
Image
Ерөнхий Консул Э.Галбадрал Орбис “нисдэг” нүдний эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Image
Маалинганы үр гэж юу вэ? Ямар ид шидтэй вэ?
Image
Хүүхдийг хөлдөөгөөд эд эрхтэнг нь зарах гэж яваад баригдав.
Image
Цагаан хад боомт руу нөхрөө эргэж очсон эмэгтэй өрөвдөж шүлэг бичжээ
Image
Бүсгүйчүүдэд: Шинэ жилийн гоёлын үс засалтын шинэлэг санаанууд
Image
Хөдөлмөрийн баатар, Ардын аман зохиолч, СГЗ Б.Лхагвасүрэн гуайн хагалгааны зардлыг Монгол Улсын ерөнхийлөгч даахаар болжээ.
Image
Эзэгтэй хүний хийж сурсан байх ёстой 20 хоол
Image
ИРАКИЙН МИСС СЭЛФИНЭЭС БОЛЖ ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ЭХ ОРНООСОО ДҮРВЭЖЭЭ
Image
Кофенд дурлагсад илүү урт насладаг бас өвчлөх нь бага гэдгийг батлажээ.
Image
ЭХНЭРТЭЙГЭЭ ХҮНДЛЭЛГҮЙ ХАРЬЦАСНААР АЗ ХИЙМОРЬ НЬ НҮҮР БУРУУЛДАГ
Image
ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ 2.3 ХУВИАР ӨСЧЭЭ
Image
МАШИН МӨРГӨЛДӨЖ НЭГ ХҮН НАС БАРЖ, ЗУРГААН ХҮН ГЭМТЖЭЭ
Image
НИЙГМИЙН ХАМГААЛАЛ НЬ ЯДУУЧУУДАД УЧРАХ ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БАГАСНА
Image
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА МЭС ЗАСЛЫН ШИНЭ ЭМЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЛЭЭ
Image
Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг буулган, шинээр барих ААН-үүдийг урьж байна
Image
ЧУУЛГАН: УИХ-ЫН ДАРГЫГ ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
Image
НЭГ БҮС НЭГ ЗАМ САНААЧЛАГЫН ХҮРЭЭНД ОЛДСОН БОЛОМЖОО АЛДСААР БАЙХ УУ?
Image
Нүцгэлсэн эмэгтэйчүүд дахин жагсаал хийнэ
Image
МАХ, НОГООНЫ ҮНЭ БУУРЧЭЭ
Image
Залуу сэтгүүлчдэд зориулсан сургалт боллоо
Image
ТӨРИЙН ОРДНЫ СҮРИЙГ ДАРСАН ЗОЧИД БУУДАЛ
Image
ЦАГААН ЗЭЭРД ХИЛ ДАМНАН НҮҮХ БОЛЖЭЭ
Image
АРХИВЫН АЛБАНД ЛАВЛАГААНЫ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛНЭ
Image
Цаг агаарын мэдээ
Image
СҮХБААТАР АЙМАГТ ХАЙРЦАГ, САВ БАГЛАА БООДЛЫН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАГДЛАА
Image
Нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Image
ОХУ-ТАЙ ХАМТАРСАН ТАНДАЛТ СУДАЛГАА ХИЙВ
Image
Р.Пүрэвдагва, П. Бүрэнтөгс арслангуудыг эвлэрэхэд хүргэсэн уран бүтээл юу байв
Image
Дэлхийд -Гондураст Зөрчил Гаргсан Тахиаг Шоронд Хийжээ
Image
Л.Гансүхийг суллахаар болов уу?
Image
ТРАНСЖЕНДЕР Б.СОЛОНГО ЖИРЭМСЭН БОЛОХ ГЭЖ... АРАЙ Ч ДЭЭ ИНГЭХ БАЙСАН ЮМ УУ
Image
Хүн амын сан 15 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ
Image
БӨХӨН ГӨРӨӨСНИЙ ТОО ТОЛГОЙ 40 ХУВИАР БУУРЧЭЭ
Image
ХСИС-ИЙН 450 СОНСОГЧ ХҮЧ НЭМЭГДҮҮЛЭН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Image
Д.СУМЪЯАБАЗАР: ТАВАНТОЛГОЙН 30 ХУВЬД IPO ГАРГАХАД 1-6 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОСГОХ БОЛОМЖТОЙ
Image
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Х.Чилаажавыг санал болголоо
Image
Хятадад тагнуул хийсэн гэх Канадын иргэнийг суллажээ
Image
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хүнд нөхцөлд дундаж давхаргаа хамгаалж, соёл урлагаа дэмжих ёстой
Image
ЗАВХАНЫ ЗАРИМ ГОЛЫН УС НЭН ЦЭНГЭГ АНГИЛАЛД БАГТЖЭЭ
Image
МАЛАА Ч ЭКСПОРТОЛЪЁ, НӨӨЦӨӨ Ч ҮНЭГҮЙ БЭЛДЬЕ
Image
Image

БҮРЭН ЭРХ НЬ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЭРХ ҮҮ, ҮҮРЭГ ҮҮ?

Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл хүргүүлэх нь:

УИХ-ын гишүүн нь Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1дэх заалтад зааснаар ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах ёстой. Иймээс үйл ажиллагаандаа хувийн ашиг сонирхол биш нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж байгаа эсэхээ ардчилсан ёс, шударга ёсны зарчмын дагуу нээлттэй мэдэгдэж байх явдал юм.

Нөгөө талаас Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын гишүүний хувьд түүний бүхий л үйл ажиллагаа Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх заалт заасан төрийн үндсэн үүргийг хэрэгжүүлэхэд чиглэх ёстой бөгөөд уг үүргийг хэрэгжүүлэхэд мөн “үүрэг” хүлээх ёстой юм.

Гэтэл Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.26-д зааснаар “УИХ-ын гишүүн нь хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон журмын дагуу үнэн зөв гаргах” бүрэн эрхтэй байхаар заажээ.

Бүрэн эрх гэдэг нь тухайн албан тушаалыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай, тодорхой албан тушаалтанд хамаарах, зөвхөн тухайн албан тушаалд байгаа этгээд л эдлэх  боломжтой хуулиар оногдуулж байгаа онцгой эрх юм. Өөрөөр хэлбэл эрх гэдэг бол заавал биелүүлэх шинжгүй, биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх боломжгүй үүргийн шинж агуулдаггүй, сонгох боломж юм. Харин үүрэг бол заавал биелүүлэх, хэрэгжүүлэх шинжтэйн дээр хэрвээ биелүүлээгүй бол зайлшгүй хариуцлага хүлээх агуулгатай.

Монгол улсын их хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.26-д заасан “Хөрөнгө орлогын мэдүүлгээ тогтоосон журмын дагуу үнэн зөв гаргах бүрэн эрх” гэдгийг УИХ-ын гишүүний  заавал хэрэгжүүлэх үүрэг гэж ойлгох, тайлбарлан  хэрэглэх боломжгүй байна.

Мөн Монгол улсын их хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.24-д “гишүүн нь чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх бүрэн эрхтэй” гэж заажээ. Гишүүн чуулганы хуралдаан дээр үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх бүрэн эрх учраас хэрэгжүүлээгүйнх нь төлөө Гишүүнд хариуцлага хүлээлгэх боломжгүй юм.

Иймд Монгол улсын их хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.24-д “гишүүн нь чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх бүрэн эрхтэй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл 13 дахь заалт  “Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. …Хэнд боловч …. нэр төрийг нь доромжилж болохгүй… үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”,  Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх заалт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчиж байна.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.11-д “төрийн жинхэнэ албан хаагч (төрийн захиргааны болон төрийн тусгай ) нь холбогдох хуульд заасан журмын дагуу ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг зохих байгууллагад мэдүүлэх үүрэгтэй” байхад Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.26-д зааснаар “ Улсын их хурлын гишүүн нь Хөрөнгө орлогын мэдүүлгээ тогтоосон журмын дагуу үнэн зөв гаргах бүрэн эрх”–тэй байхаар ялгаатай хуульчилжээ.

Хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргах нь УИХ-ын гишүүний хувьд “эрх”, харин төрийн жинхэнэ албан хаагч нарын хувьд “үүрэг” байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2д заасан “.. тэгш байдал, … нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. ” гэсэн тэгш байдлын зарчмыг мөн зөрчиж байна. Чухамдаа Хөрөнгө орлогын мэдүүлгийг тогтоосон журмын дагуу гаргах нь  аль ч төрийн албан хаагчийн хувьд нийтлэг үүрэг байж Үндсэн хуульд нийцнэ.

Иймээс :

  1. Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.26. “ гишүүн нь хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон журмын дагуу үнэн зөв гаргах. бүрэн эрхтэй ” гэсэн заалт нь Үндсэн хуулийн  19 дүгээр зүйлийн 1 дэх заалт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1. дэх заалт Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.”,  Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх заалт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” , Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2д заасан “.. тэгш байдал, … нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. ” гэсэн заалтуудын агуулгыг;
  2. Монгол улсын их хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.24-д “гишүүн нь чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх бүрэн эрхтэй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл 13 дахь заалт  “Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. …Хэнд боловч …. нэр төрийг нь доромжилж болохгүй… үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”, Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх заалт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтуудын агуулгыг тус тус зөрчиж байна гэж  үзэн Монгол улсын Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаж байна.

Санаачлага гаргасан: Иргэн Б.Баярмаа

Иргэн Б. Цэцэнбилэг

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6