Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Apple компани 399 ам.долларын үнэтэй iPhone худалдаанд гаргалаа
Image
Д.БАТТӨР: МИАТ компани нэмэлт орлого олохын тулд олон улсын карго нислэг, гадны агаарын тээвэрлэгчийн онгоцнуудыг засварлаж байна
Image
Шинэ хөдөөгийн жентельмэн
Image
Фото: АНУ-ын жагсагчид CNN-ийг эвдлэн сүйтгэлээ
Image
Гурван сартай охинтойгоо хамт амиа хорлосон эмэгтэйн гэрээс ГЭРЭЭСЛЭЛ олджээ
Image
Хүүхдүүдтэйгээ хамт аялалд явах нь тэдний сурлагад эерэг нөлөө үзүүлдэг
Image
Мөрөөдлийн зүйл: Алдарт анимуудын архитектурыг харуулсан “Anime Architecture” ном
Image
Эдвард Хоппер - коронавирусын үеийг төгс илэрхийлэх зураач
Image
Gucci загварын долоо хоногуудад оролцохгүй
Image
Олимпыг COVID-19-ийг ялан дийлсэн баяр болгон хийх саналыг Япон гаргажээ
Image
Ерөнхийлөгч нэр дэвшиж буй зөвлөхүүдээ үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Image
Улсын дугаар нь 5, 0-өөр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн татвараа төлөх хугацаа дуусахад 2 өдөр үлдлээ
Image
“Увертюра” хамтлагийн тоглолтыг шууд дамжуулна
Image
Яармагийн замд хурд хэтрүүлсэн жолоочийг саатуулжээ
Image
Албан хаагчдыг байршил харгалзахгүй байранд оруулахаар төлөвлөжээ
Image
Тоглоом хүүхдийг харааны болон гарын хөдөлгөөний эвсэлтэй болгодог
Image
Хүний ур ухаан дуусашгүйг илтгэх орчин үеийн гайхалтай уран баримлууд
Image
Холливудын кино бүтээгчид хэрхэн өнгөөр "нааддаг" вэ?
Image
Ямар ч үнэтэй авсан "хямд" харагддаг 10 төрлийн хувцас
Image
Монгол Улсын гадаад өр I улирлын байдлаар 30.5 тэрбум ам.доллар байна
Image
Карантины үеэр хэрхэн гэртээ хүүхдийн баяр зохион байгуулах вэ?
Image
Та үүнийг мэдэх үү?: Эмэгтэй хүний бие
Image
Б.Болдсайхан: Нэг биш хэдэн зуун хүүхдэд мэс засал хийж, эрүүл болгомоор байна. Та бүхэн туслаач
Image
Хүүхдийн баяраар хүүхдүүддээ зориулан бэлтгэх 5 хялбар жор
Image
Хүүхдийн сэтгэл хөдлөлтэй холбоотой таны мэдэх ёстой зүйлс
Image
Хорио цээртэй үед бид ингэж сонгуулиа өгнө
Image
Дэлхий даяар нийт халдвартай хүний тоо ЗУРГААН САЯЫГ давлаа
Image
Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ ингэж баталгаажуулаарай
Image
Грек 29 орны жуулчдад хилээ нээнэ
Image
“Дүрслэх урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар зорьж байна”
Image
ВВС: Бидний мэдэх Хонконгийн төгсгөл ирлээ
Image
Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран, дараагийн ажиглалт руу шилжлээ
Image
Шатахууны үнэ буурсан ч мах, ногооны үнэ өсчээ
Image
44 дэх иргэнээ эмчиллээ
Image
ЭМЯ-наас ээлжит мэдээллийг өглөө
Image
Сургуулиуд хичээллэхгүй байгаа ч засвар үйлчилгээгээ хийжээ
Image
Мал төллөлт 71,8 хувьтай байна
Image
Сурагчид өөрсдийн оёсон амны хаалтыг хандивлав
Image
Д.Баттөр: Миат компани нэмэлт орлого олохын тулд олон улсын карго нислэг, гадны агаарын тээвэрлэгчийн онгоцнуудыг засварлаж байна
Image
Нийслэлийн төрийн байгууллагуудын ажил 08.00 цагаас эхэлнэ
Image
Ажилтан, алба хаагчдад цахим сургалт зохион байгууллаа
Image
Хөдөлмөрийн баатар Ё.Норовсүрэн: Нийгэм хөгжиж, сайхан болж байна
Image
Газар тариалангийн 1000 гаруй АНН, иргэнд 17.1 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ
Image
Согтуугаар жолоо барьсны улмаас хоёр хүүхэд хүндээр гэмтсэн ноцтой осол гарчээ
Image
Тамхины эсрэг хуулийн тэрслүү заалтууд
Image
Улаанбаатарын хүмүүс: Дундаж цалин авч цаг наргүй ажилласнаас хүүхдүүдээ өөрөө өсгөх нь чухал гэж боддог
Image
Энэтхэгт сармагчингууд Covid-19 шинжилгээний сорьцыг булаан зугтаажээ
Image
Энэ оны эхний улиралд эдийн засаг арван хувиар агшив
Image
Форбс сэтгүүл Кайли Женнерийг тэрбумтнуудын жагсаалтаас хасаж байгааг зарлажээ
Image
Аллага үйлдсэн цагдаад хүн амины хэрэг үүсгэж, Миннеаполис хотод хөл хорио тогтоожээ
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
Тэргүүн хатагтайн эрэлд
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
Image
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө мэддэг
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хятадууд Саран дээр амьдрахаар бэлтгэж байна
Image
БАЯНХОНГОРТ ОХУ-ЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА
Image
Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ
Image
Ц.Нямдорж: АН эрх барьж байх үедээ өрийг хүчингүй болгочих нь яасан юм
Image
Франц жуулчин монгол хөтчөө зоджээ
Image
ХӨДӨЛГҮҮРГҮЙ НИСЭХ ОНГОЦ ОСОЛДЖЭЭ
Image
45 иргэн харийн улсад амиа алджээ
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
Д.Дагвадоржийн харамч нарийн зангаас болж Чөлөөт бөхийн холбоо хагарсан уу
Image
Өвөө нь ач охиноо бузарлажээ +18
Image
Цагаан сараа гурван өөрөөр хийх сонголт олгосон зурхайч нартаа баярламой.
Image
Дуучин Б.Болд Э.Чулуунчимэг хоёр ийм болзолтой амьдарч байсан гэж үү …
Image
ХОЁР ГУРАВ ДАХЬ ШАТЛАЛЫН ЭМНЭЛЭГТ ХИЙДЭГ ОНОШИЛГООГ ОРОН НУТАГТ ХИЙЖЭЭ
Image
ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХАД ОЛОН НИЙТИЙН БОЛОВСРОЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
Image
Марк Ли Хантер: Би сэтгүүл зүйн гал тогоонд ажилладаг нэг редактор, сэтгүүлчтэй холбоотой асуудлыг илрүүлж байсан
Image
Өвөрхангайд бороо орж, маргааш нь цасан шуурга шуурсны улмаас бэлчээр мөстжээ
Image
Энэтхэг улсын шинэ ерөнхийлөгчөөр тус улсын хамгийн доод давхаргын төлөөлөгч сонгогдлоо.
Image
ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСГИЙН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” БОЛЛОО
Image
Хүүхдийн мөнгө авах эсэхээ онлайнаар шалгах боломжтой
Image
Ө.Энхтүвшин: Намд үүссэн энэ асуудал төрийн зовлон болж хувираад байна
Image
Зөвшөөрөлгүй мод тээвэрлэж явжээ
Image
Террорист этгээдтэй гэрлэсэн Герман охиныг баривчилжээ
Image
Геннисийн номд бичигдсэн секстэй холбоотой 21 рекорд амжилт
Image
БАЯН-ӨЛГИЙД "БҮРГЭДИЙН БАЯР" ЭХЭЛЛЭЭ
Image
​Г.Наранбаатар: Сайн аав болохыг хүсч байвал 3 зарчмыг баримтлах хэрэгтэй
Image
ДЭЛХИЙ НИЙТ ГАМШГИЙН ХОХИРЛЫГ АРИЛГАХАД ЖИЛ БҮР 340 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛЖ БАЙНА ГЭВ
Image
Х.Бат-Ялалт: "Ц.Нямдоржийг шалгуул"
Image
ЭРҮҮЛ МЭНДЭД АЮУЛ УЧРУУЛДАГ 7 ТӨРЛИЙН ЦАЙ
Image
НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН 08.00 ЦАГТ ЭХЭЛНЭ
Image
“Төмөр хатагтай” Б.Аангирмаагийн single яваа ганц шалтгаан
Image
Дэлхийд -Гондураст Зөрчил Гаргсан Тахиаг Шоронд Хийжээ
Image
Дуучин Сэрмаа: Би ерөөсөө өмнөх нөхөртэйгөө суугаагүй!
Image
ХУУЛИЙН ТӨСЛИЙГ МАРГААШИЙН ХУРАЛДААНААР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЭЛЭЛЦЭХ БОЛОВ
Image
Image

МАНАЙ УЛС 2020 ОНД ТООЦООЛООГҮЙ, ИХ ХЭМЖЭЭНИЙ ӨР ТӨЛБӨРТ УНАХ ЭРСДЭЛ ҮҮСЧЭЭ

Монголбанк, Хятадын ардын банктай хийсэн үндэсний мөнгөн тэмдэгтийн солилцоо буюу своп хэлцлийн гэрээний хугацаа ирэх онд дуусна. Гэрээний дүн одоогоор хоёр тэрбум орчим ам.доллараар хэмжигдэж буй. Үүний 85 хувийг Хятадын ардын банктай хийсэн валют солилцооны улмаас үүссэн төв банкны зээл эзэлж байна. Хуваарь ёсоор ирэх онд дахин гурван жилээр сунгах хэлэлцээ  одооноос эхлэх ёстой байсан ч Хятадын тал манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзаагүй гэдэг мэдээлэл ирлээ. Хэдийгээр хоёр орны төв банкууд хоорон дахь эдийн засгийн гэрээ хэлэлцээ боловч эртнээс товлогдсон уулзалт цуцлагдсан нь улс төрийн шалтгаантай байх магадлалтай гэдгийг ойрын эх сурвалжуудын зүгээс хэлж байгаа. Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтнууд сүүлийн хэдхэн сарын хугацаанд БНХАУ-тай хөрш болоод шашин, үзэл санаа зөрчилтэй орнуудад хийсэн айлчлалын үйл явц, үр дүн үүнд нөлөөлсөн байж болзошгүй аж.

НЭГ ТӨРЛИЙН ӨР БУЮУ ВАЛЮТЫН СОЛИЛЦОО МОНГОЛД ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ

Своп хэлцэл хүү, хураамжтай байдаг учраас нэг төрлийн зээл юм. Зах зээл дээрээс өндөр хүүтэй мөнгө босгохын оронд гэрээ хэлцлээр тодорхой нөхцөлүүдээ тохироод арай боломжийн  хүүтэй хөрөнгө татахыг своп хэлцэл гэж нэрлээд байгаа. Нөгөө талаар худалдааны түнш орнуудын хувьд харилцан ашигтай ажиллах дэмжлэг. БНХАУ бол Монгол Улсын худалдааны гол түнш орон. Дэлхийн эдийн засгийн хөдөлгүүр болоод буй тус улсын үндэсний мөнгөн тэмдэгт юань Монгол Улс болон БНХАУ-ын худалдааны төлбөр тооцоонд идэвхтэй арилжаалагддаг хоёр дахь валют. Мөн валют солилцоо бол гуравдагч орны мөнгөн тэмдэгтийн хамаарлаас эдийн засгаа хамгаалах хамтын ажиллагаа ч үзэж болох аж. Монголбанк, Хятадын төв банкны хооронд байгуулсан своп хэлцэл гадаад валютын ханшийн тогтвортой байдлыг хангах зорилготой гэдгийг албаныхан хэлдэг. Дашрамд дурдахад, юань бол Олон улсын валютын сангаас хүлээн зөвшөөрсөн албан ёсны нөөц валют бөгөөд  дэлхий даяар худалдааны санхүүжилтэд ашиглагддаг хоёр дахь идэвхтэй мөнгөн тэмдэгтэд тооцогддог. Иймд манайх шиг урд хөршөөсөө худалдааны хараат, жижиг зах зээлд юанийн эргэлт нэмэгдэх нь ашигтай гэж үзэн анх 2011 оны тавдугаар сард Монголбанк, Хятадын ардын банктай гурван жилийн хугацаатай үндэсний мөнгөн тэмдэгт солилцох хэлэлцээр хийсэн байдаг. Тухайн үед таван тэрбум юаниар тогтсон ч 2012 онд дахин таван тэрбум юаниар нэмэгдүүлсэн. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр гэрээний дүнг дахин таван тэрбум юаниар нэмэгдүүлж, 15 тэрбум юаньд хүргэж байлаа. Улмаар 2017 онд 15 тэрбум юань бүхий 5.4 их наяд төгрөгийн своп хэлцлийн гэрээг шинэчлэн дахин гурван жилээр сунгаж баталсан. Монгол Улсын санхүүгийн байдал 2017 онд хүнд байдалд ороод байсан учраас гурван жилийн хугацаатай сунгах хэлэлцээрт хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, манай тал буцааж төлөх ёстой юанийн төлбөрөө хийх чадваргүй байсан гэсэн үг.

ВАЛЮТЫН СОЛИЛЦОО МОНГОЛД ЯАГААД АШИГГҮЙ ВЭ

Монгол Улсын Аюулгүй байдал судал­гааны хүрээлэнгээс своп хэлц­лийн талаар судалгааны нийтлэл бэлтгэсэн байдаг. Нийтлэлд дурдсанаар БНХАУ 2013 онд “Бүс ба Зам” стратегийг зарлахтай зэрэгцэн 20 гаруй оронтой валютын своп хэлцэл хийж эхэлжээ. Цаашид ч валютын своп хэлцлийн хэмжээ болон тоог нэмэгдүүлэх сонирхолтой байгаа гол шалтгаан нь юанийн гүйлгээг тэлэх бодлого байх боломжтой аж. Учир нь ам.доллараар голлох түүхий эдийн худалдаа явагдаж байгааг юаниар орлуулахаар оролдож эхэлсэн байна. Хятадын төв банкнаас валютын своп хэлцлийн хэмжээ нэмэгдэж байгааг эерэгээр тайлбарлахдаа, гадаад худалдааг улс орнуудтай гуравдагч орны валютаар бус үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх замаар худалдааг дэмжих бодлого хэмээдэг аж.  Гэвч яг үнэндээ валютын своп хэлцэл хийсэн оронд төрийн өмчит банкууд нь салбараа нээх хүсэлт гаргах замаар үйл ажиллагаа явуулдаг. 2013 оноос хойш зөвхөн “Bank of China” найман улсад шинээр салбараа нээсний дотор Турк, Пакистан зэрэг “Бүс ба Зам” стратеги дагуух улс багтжээ. Тухайлбал, Хятадын төв банк, Пакистаны төв банктай хийсэн валютын своп хэлцлийн хэмжээ 20 тэрбум юань буюу 3.1 тэрбум ам.доллартай дүйцсэн байна.

Монгол Улсын талаар баримтлах бодлого нь өнгөрсөн хугацаанд улам бүр зөөлөрч ирсэн.  Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг БНХАУ-ын зарим мужийн зах зээлд албан ёсоор чөлөөтэй хөрвөдөг валют болгосон. Өвөр Монголд төгрөгийг юанийн адил чөлөөтэй ашиглахыг Ардын банкнаас зөвшөөрсөн юм. Монголын компаниуд болон жижиглэн худалдаа эрхлэгчид голчлон тус улсыг зорьж арилжаа наймаа хийдэг. Хятадад аялж байгаа иргэдийн тоо өсч байгаатай холбоотойгоор төгрөгийг Эрээн хотод түгээмэл ашигласаар ирсэн. Тэгвэл Өвөр Монголын нутаг дэвсгэрт төгрөгийг чөлөөтэй ашиглахыг зөвшөөрснөөр юаниар солилгүй гүйлгээ хийх боломжтой болсон аж. Төгрөгийн хэрэглээг зөвшөөрсөнтэй зэрэгцээд  Хятадын төрийн өмчит банкууд манай улсад  ажиллах сонирхлоо илэрхийлэх болсон юм. Хэрвээ хятадын төрийн өмчит банк Монголд  ажиллаж эхэлбэл аажмаар төгрөгийн ханшид шууд нөлөөлдөг болж, алсдаа манай мөнгөний бодлого алдагдах магадлалтай талаар судлаачид онцолжээ. Хамгийн гол нь өнгөрсөн хугацаанд өргөжсөөр ирсэн своп хэлцлийн дүнд БНХАУ-ын төв банкинд байршсан 5.4 их наяд төгрөг буюу Монгол Улсын нэг жилийн төсвийн бараг тал хувьтай тэнцэх хөрөнгөөр манай зах зээлд нөлөөлөх бүрэн боломжтой. Энэ байдлаас нь харвал, Хятадын төв валют солилцох гэрээгээ урт хугацаандаа үргэлжлүүлэхээр харагдаж байгаа. Гэхдээ эрсдэл хаана ч, аль ч нөхцөлд байдаг.

СВОП ХЭЛЦЭЛ ЗОГСВОЛ ТӨСӨВТ ТАВАН ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЧААЛАЛ ИРНЭ

Төв банкны гадаад өр 2011 оноос хойш огцом өссөн нь Хятадын ардын банктай хийсэн “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцэл”-ийн хүрээнд авсан зээлтэй холбоотой. Уг хэлцлийг өнөөдрийн байдлаар ам.долларт шилжүүлэн тооцвол 1.8 орчим тэрбум ам.доллартай тэнцэж байгаа. Тиймээс ирэх онд гурван жилийн хугацаатай сунгах төлөвлөгөөг хоёр тал гаргасан. Гэвч Хятадын төв банкныхан тодорхойгүй шалтгаанаар манай төлөөлөгчдийг хаалттай хаалга мөргүүлснээр ирэх онд сунгах эсэх нь эргэлзээнд ороод байна. Хэрэв Хятадын тал гэрээний хугацааг сунгахаас татгалзвал, Монгол Улс 2020 онд тооцоолоогүй өр төлбөрт унаж, ирэх жилийн төсвийн төсөл, мөнгөний бодлого гэх мэт эдийн засгийн суурь тооцоо үндсээрээ өөрчлөгдөхөөр байна. Мэдээж, хоёр тэрбум ам.долларын гэнэтийн төлбөр гэдэг бол эдийн засагт  хангалттай шок өгөх хэмжээний том мөнгөн дүн. Зөвхөн улсын төсвөөс ирэх онд 960 тэрбум төгрөгийг зээлийн хүүнд төлөхөөр тооцож байгаа. Дээр нь төв банкны таван их наяд төгрөгийн төлбөр орж ирвэл, улсын төсвийнхөө тал хувийг зээлд өгснөөр дампууралтай нүүр тулж мэдэхээр байна. Эсвэл гадаад зах зээлээс өндөр хүүтэй бонд босгон богино хугацааны сэргэлт авч болно. Гэхдээ урт хугацаандаа байдал улам л хүндрэх болов уу. Сангийн яам, Монголбанкны тооцооллоор ирэх онд зээлийн үндсэн төлбөр төлөхгүй гэж харж байгаа юм. Сангийн яамны мэдээллээр Монгол Улс 2020 онд зөвхөн хүүгийн төлбөр төлөх бөгөөд 2021 онд “Мазаалай” бондын төлбөрт 500 сая ам.долларыг 10.875 хувийн хүүгийн хамт шилжүүлэх учиртай. Түүнчлэн 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум сая ам.долларыг 5.125 хувийн хүүтэйгээр, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларыг 5.625 хувийн хүүтэйгээр, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларыг 8.75 хувийн хүүтэйгээр төлөх юм. Монголын төр ирэх жилүүдэд  нийтдээ ес тэрбум ам.долларын өр төлөх үүрэг хүлээгдэж байна.

Харин хувийн хэвшил, арилжааны банкууд, Засгийн газар, төв банкны өрийг нийлүүлбэл, Монгол Улс 2020-2024 онд 13.5 тэрбум ам.долларын гадаад өрийг эргэн төлөх учиртай. Энэ нь гадаад валютын одоогийн нөөцөөс 3.6 дахин их дүн. Иймд гадаад өрийн эргэн төлөлтийг өндөр хүүтэй бондоор дахин санхүүжүүлэх магадлал өндөр байгаа юм. Эдийн засаг дахь гадаад өрийн дарамтыг нэмэгдүүлэх хамгийн ойрын эрсдэл нь Хятадын ардын банкны төлбөр байна даа.

Эх сурвалж: Zindaa.mn

СЭТГЭГДЭЛ

Comments

  • Image

    19:43:39 202.9.43.162

    Заваарсийн. Яг тэгийштээ угаасаа. Улсаа гоё болгочоод хөрш улсуудаа мөлжих бодлого явуулж байна гээд л бичээд байсан биз дээ.Өвөрмонголчуудыг жинхэнэ Монгол гэж итгүүлж дэмжээд л энд өрөнд оруулаад л, тэгж тэгж байгаад нэг өдөр буцаагаад өг гэдгээ нэхэх хүмүүс. Ийм том улс байжийж үнэн өчүүхэн дотортой юм даа нээрээ


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6