Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
12 давхараас унаж амиа алдсан охины халааснаас "хачирхалтай" гэрээслэл олджээ
Image
Насан туршийн боловсролын төвийн сургалтууд амжилттай явагдаж байна
Image
ХУД-ИЙН 12 ДУГААР ХОРООНД “ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
Чанарын менежментийн тогтолцооны баталгаажилтын II шатны аудит явагдаж байна
Image
Халх гол суманд шинээр 11 барилга байгууламж баригджээ
Image
Энэ өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв
Image
"Агаар орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" сайн үйлсийн аян эхэллээ
Image
201,425 ШИРХЭГ ХУВЬЦАА АРИЛЖЖЭЭ
Image
Цээл суманд 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо
Image
Швед дэх Монголчуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн 10 дахь жилдээ амжилттай боллоо
Image
Төв аймгийн иргэд М.Энхболдыг АТГ-т шалгуулахаар өглөө
Image
Тавантолгой Гашуун сухайтын замд Цагаан хаданд жолооч нар жагсаж эхэллээ
Image
МАН 100 жилийн ойгоо тэмдэглэж чадах уу
Image
Сурагчдад сонин тараасан сургуулийн захирал, багш нарт хариуцлага тооцжээ
Image
Энэ сарын 26,27-нд хилийн боомтууд ажиллахгүй
Image
Говь-Алтай аймагт 4.3 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
Image
Хуурамч эртний эдлэл зарж байсан БНХАУ-ын иргэдийг илрүүлжээ
Image
Эдийн засгийн байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Image
Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын ерөнхий захирлыг хүлээн авч уулзлаа
Image
ТӨВ, ОРОН НУТГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ЦЕГ: БНХАУ-ын иргэд эртний эдлэл хилээр гаргахыг завджээ
Image
БЗД-ИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА
Image
​Монгол Улсад болох Олон улсын залуучуудын ногоон наадамд 16 улсыг урив
Image
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын зургаан зөрлөгийн барилга ирэх сарын 1-нд дуусна
Image
Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржийг хорилоо
Image
Зурхай
Image
Н.Нямтайширын хүү Н.Мөнгөншагайг Ч.Чамин-Эрдэнийн үхэлд холбоогүй гэж шүүх үзлээ
Image
“Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжсэнээр иргэдийн газрын үнэлгээ 3-4 дахин өснө
Image
''CU'' дэлгүүрт эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд "Хотдог" худалдаалж байжээ
Image
Нэгдүгээр сургуулийн 70 багш ажлаас гарах өргөдлөө өглөө
Image
Н.Цэлмүүн: “Цэнхэр” үст Цэрэн баба
Image
ХЭҮК-ИЙН ГИШҮҮН П.ОЮУНЧИМЭГ ЧИНЬ ХҮНИЙ ЭРХИЙГ “НОЦТОЙ” ЗӨРЧИГЧ ЮМ БИШ ҮҮ Ж.БЯМБАДОРЖ ДАРГАА?
Image
Хэт олон байгаа хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг цомхон, уялдаатай болгох хэрэгтэй гэлээ
Image
"Passion-2020"-д тавтай морил
Image
"Есөн Шижир" ББСБ-аас авилга авсан гэх АТҮТ-ийн ажилтнуудыг баривчлан шалгаж эхэлжээ
Image
Ц.Нямдорж: Оюутолгойн гэрээг байгуулахад С.Баярын Засгийн газар 2 тэрбум ам.долларын хахууль авсан…
Image
Үндсэн Хуулийн Цэц “өгзөг” базагчийн шигддэг газар биш
Image
Монголын самбочид 30 жилийн дараа багаараа II байрт шалгарлаа
Image
Монголын дуурийн дуучид Индонезид тоглов
Image
Төрийн албаны ерөнхий шалгалтад 1,588 иргэн тэнцжээ
Image
Ипотекийн зээлд 4905 иргэн хамрагджээ
Image
Н.Баярсайхан ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
Image
Албаны машинаар хүүгээ зугаацуулсан Т.Батсүхийг ажилд нь томилж, 7 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ
Image
Аж ахуйн нэгжүүд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ
Image
X.Болорчулуун: Дубайн гэрээнээс болж Оюу толгойгоос цэвэр ашиг хүртэх хугацаа 2048 он болж хойшлогдсон
Image
Баянхошуу орчимд агаар бохирдолтой байна
Image
Н.Алтанхуяг шагналаа авч эхэллээ
Image
П.Дэлгэржаргал: Анхдугаар Үндсэн хууль түүхэн ач холбогдолтой байсан
Image
Гавьяат хуульч Б.Сарантуяа, шүүгч Ц.Зориг нарыг чөлөөлжээ
Image
Ч.Өнөрбаяр: Шүүхэд тойргийн тогтолцоог нэвтрүүлснээр шүүхийн зардал багасч, олон ахиц дэвшил гарна
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
“ХОНГИЛ”-ЫН ХҮН Н.АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ БАЗАЖ, “ЗОДООНЧ” ТУСЛАХАА “САН-ФРАНЦИСКО”-РУУ ИЛГЭЭНЭ
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ АЖЛЫН 4 ӨДӨРТЭЙ БАЙНА
Image
Удирдагч гэж хэн бэ?........
Image
ШИЛДЭГ ОРОЛЦООНЫ КЛУБ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА
Image
БРИКС-ийн орнууд тунхаг бичиг баталлаа
Image
Энхбаяр VS Нямдорж
Image
ХОВД АЙМГИЙН МАН-ЫН ХОРООНЫ ДАРГААР Б.ДҮГЭРЖАВ СОНГОГДЛОО
Image
Эрэлтгүй байрууд борлогдохгүй байна
Image
Д.Хаянхярваа МАН-ын даргад нэр дэвшинэ
Image
ЯПОНД НҮҮРЛЭСЭН БАЙГАЛИЙН ГАМШИГТ ҮЗЭГДЛҮҮД ОЛОН ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ
Image
АТГ-ын дарга хэрэгтэй танилцах эрхтэй байдаг гэв
Image
”Anemone” хамтлагийн Ооноо хаана явна вэ?
Image
Н.Учрал “Айр Бусан” компанийн төлөөлөлтэй уулзлаа
Image
Найз залуугаа амиа хорлоход нь тусалжээ
Image
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИНЫ 2014 ОНЫ АЙЛЧЛАЛЫГ ЭРГЭН САНАЯ
Image
БАРИЛГЫН ХОГ ШАТААСАН, ГАЛ ГАРААГҮЙ ГЭВ
Image
“НЭХҮҮЛ” ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ХАРИУГ ГАРДУУЛЛАА
Image
АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ОРНУУДАД АЙЛЧИЛНА
Image
МОНГОЛД АНХ УДАА ТЕХНОЛОГИЙН ШИЙДЭЛ АШИГЛАСАН ДРАМЫН ЖҮЖИГ ТОГЛОНО
Image
Т.Баярхүү: Төрийн бүхий л шатанд авлигын нөхцөл байдал хүнд байна гэсэн АТГ-ын дүгнэлтийг авлигын индекс баталж өглөө
Image
НМХГ: Шинжилгээний хариу гараагүй байна
Image
ХАМГИЙН СҮҮЛЧИЙН ТЕРРОРИСТЫГ УСТГАХ ХҮРТЭЛ АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР БАЙХ БОЛНО ГЭДГЭЭ МЭДЭГДЖЭЭ
Image
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 100 ГАРУЙ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭГДЛЭЭ
Image
Дөрвөн хүний амь аварсан дэслэгч Г.Ганбаяр шагналын гэрээ өндөр настанд бэлэглэлээ
Image
Цэен-Норовын Жамбалсүрэн Ю.Цэдэнбал-н талаар
Image
АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА: МАН-ЫН ТУЛГАЛТ УУ, АРД ТҮМНИЙ СОНГОЛТ УУ
Image
“АЛДАР”-ИЙНХАН АРМИЙН ДАШТ-ЭЭС АЛТ, МӨНГӨ, 5 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
Image
Ким Кардашианы цээж нүцгэн зураг шуугиан дэгдээв
Image
“Эрдэнэс-Тавантолгой”-г нохойд барьдаг мод болгосоор байх уу
Image
Өсөлтийн өмнөх МОНГОЛ
Image
Д.ГАНЗОРИГ: МИНИЙ НЭРИЙГ ТАТУУЛАХ ГЭЖ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
Image
Image

ХҮН БҮР 10 МЯНГАН ДОЛЛАРЫН ӨРТЭЙ БОЛОХ УУ?

Монгол Улсын гадаад өрийн үлдэгдэл энэ оны эхний хагас жилд 29.7 тэрбум ам.доллар болжээ. Улсын нийт өр 10 жилийн өмнөхөөс  5-10 дахин өссөн гэсэн үг. 30-аад тэрбум ам.долларын өрийн 7.2 тэрбум нь Засгийн газрынх бол 2.47 тэрбум ам.доллар нь Төвбанкных, үлдсэн нь хувийн хэвшлийнх болж байна. Тиймээс өрийн эзэд манайх танайх, минийх чинийх гэж маргаж, мөчөөрхөлгүй дунд, урт хугацаанд өрөө бууруулах  нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж Төвбанк үзсэн. Гэхдээ энэ нь бие биенийхээ өрийг төлөлцөнө гэсэн үг биш юм.

Нөгөөтэйгүүр эдийн засгийн хөгжлийн бодлого, арга барил өнөөдрийнхөөр үргэлжилсээр байвал  өр цаашид нэг их нимгэрэхгүй нь гэдгийг Монголбанкны “Төлбөрийн тэнцэл ба гадаад өр”-ийн тайланд дурдсан байна. 2016 оны II хагастай харьцуулахад Монгол Улсын нийт өр 5.43 тэрбум ам.доллар буюу 14.67 их наяд төгрөгөөр, Засгийн газрын өр 2.47 тэрбум ам.доллар буюу 6.64 их наяд төгрөгөөр нэмэгдээд байна. Энэ нь манай нэг хүнд ногдох өр 7776 ам.доллар орчим байсан бол энэ оны мөн үед 9167 ам.доллар буюу 24.7 сая төгрөг болж нэмэгджээ. Монгол улсын нийт гадаад өр 80.17 их наяд төгрөгт хүрч ДНБ-ий 220 хувьтай тэнцэж байна. Засгийн газрын өр энэ хугацаанд 2.47 тэрбум ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 6.64 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Харин Засгийн газар 2020 оны төсвийн төсөлд зарлагыг хоёр их наяд төгрөгийн алдагдалтай оруулж  эдийн засагчдын шүүмжлэлийн бай болж байгаа. Тэгвэл энэ алдагдлын 1.3 их наяд төгрөгийг  гадаад зээлээр нөхөх төсөөллийг төсөвт суулгаад байна. Хэрэв ингэж дахин зээл авах юм бол манай өрийн хэмжээ дахин нэг их наяд 300 тэрбум төгрөгөөр нэмэгдэж нэг хүнд ногдох өр 10 мянган ам.доллар давахаар болж байна. Түүнчлэн өрийн таазын дээд хязгаарыг хуульд заасан хэмжээнээс хэтэрч төсөвт ирэх дарамт нэмэгдэн урсгал дансны алдагдал зузаарах төлөвтэй.

Өрийн таазын дээд хязгаарыг өөрсдөдөө зориулж өөрчилдөг

Өнөөдөр Засгийн газрын өр ДНБ-ий 58.9 хувьтай тэнцэж байна. Гадаад өрийн зохист хэмжээ бусад орны хувьд харилцан адилгүй байдаг. Дийлэнх нь өрийн хэмжээгээ ДНБ-ийхээ 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан байдаг. Харин манайх 60 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Гэвч 2016 онд  Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-т “Өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн өрийн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2019 оны төсвийн жилд 75 хувиас, 2020 оны төсвийн жилд 70 хувиас, 2021 оны төсвийн жилээс эхлэн 60 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна” гэж өөрчлөн найруулсан байна. Өөрөөр хэлбэл, өр зээлээ нэмэх болохоороо энэ хуульдаа байн байн гар хүрдэг зуршилтай болжээ. Анх 2010 онд тус хуулийг батлахдаа улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байхаар заасан боловч түүнээс хойш 10 гаруй  удаа нэмэлт, өөрчлөлт хийжээ. Өөрөөр хэлбэл, эрх баригчид их ажил эхлүүлж байгаа дүр зураг үзүүлэх сонгуулийн зардлаа олохын тулд Засгийн газрын өрийн таазыг өөрсдөдөө зориулан өөрчилсөн хуулийн дагуу нэмж мэдэхээр байна. Энэ бүхний эцэст нэг хүнд ногдох өрийн хэмжээ нэмэгдсээр эдийн засаг дахь гадаад өрийн тэнцэл алдагдахаар байгааг олон эдийн засагч анхааруулж байна. Өмнөх өрөө төлөөгүй байж дахин  зээл авч  түүгээр барагдуулна гэдэг нь хүүнийх нь зөрүүг татвар төлөгчийн халааснаас авна гэсэн үг. Өмнөх өрөө дараагүй хүнд, банк дахин зээл өгөхдөө хүүгээ нэмэгдүүдэг нь бизнесийн зарчим. Энэ бүхнээс харахад өр дарах нэгдсэн бодлого манай улсад үгүйлэгдсээр. Улсаараа хүн амаараа бүсээ чангалж дахин зээл авахгүйгээр энэ их өрийн ард гарах бодлого хэрэгтэй байна. “Гадаад өрийн хэмжээ өндөр түвшинд хүрч эдийн засагт хүндрэл үүссэн тохиолдолд авч хэрэгжүүлэх бодлого одоогоор алга, бид гадаад өрөө төлөхөд бэлэн биш байна” гэж эдийн засагч Б.Баярдаваа хэлэв.

Манай улс урсгал дансны алдагдлаар 100 орноос эхний 10-т багтжээ

Зардлаар тэжээгдсэн урсгал дансны алдагдлыг санхүүгийн дансны ашгаараа нөхсөөр байгаа нь манай гадаад өр төлбөр хуримтлагдах шалтгаан болж байгааг Төвбанкныхан хэлсээр буй. Тиймээс  өнөөдөр өр, төлбөрийн тэнцлийг ярихад яах аргагүй төсвийн болоод нийт урсгал тэнцэл, тэр дундаа зардлыг ярихаас аргагүйд хүрч байна. Өөрөөр хэлбэл, урсгал данс тухайн улсынхаа эдийн засгийн толь нь болдог гэдэг. Өнөөдөр урсгал зардлыг задалбал ихэнх нь үйлчилгээ түүн дотор тээвэрт зарцуулагдаж  байна.  Импортын ихэнх нь үүнд төвлөрдөг гэсэн үг.  Тиймээс ч ноу хау, ахисан түвшний үйлдвэрлэл шаардаад байдаггүй үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийг өөрсдөө гүйцэтгэх, энэ чиглэлийн зардлаа бууруулах шаардлагатай байгааг судлаачид хэлж байгаа юм.  Тухайлбал, үйлчилгээний салбарт манай улс  өнгөрсөн онд  хоёр тэрбум ам.долларын алдагдалтай ажилласныг статистикаас харж болно. Бас нэг жишээ хэлбэл  өнөөдөр экспортын гол орлогыг бүрдүүлж буй нь Тавантолгойн нүүрсний  тээвэрлэгчдийн тал нь буюу 47 хувь нь гаднын хөрөнгө оруулагчид, шууд хэлбэл гаднын компаниуд байна.   Нэг тонн нүүрс зөөхөд зарлагддаг 32 ам.долларыг төмөр зам барьсан тохиолдолд дөрөв дахин бууруулах тухай тооцоог  хэдийнэ хийсэн. Гэвч  ажил хэрэг болголгүй өнөөдрийг хүрч, гадагш мөнгөө алдсаар байгааг эдийн засагч  Б. Түвшинтөр онцолсон юм. Дэлхийн банкны өнгөрсөн оны мэдээгээр хөгжиж буй болон бусад 100 гаруй  орны урсгал дансны алдагдлыг эрэмбэлэхэд манай улс алдагдлаараа эхний гуравт орсон байх юм. Гэтэл 10-аад жилийн өмнө манайхаас тааруухан үзүүлэлттэй улс орон олон байж. Тухайлбал, 2000-2009 онд манай улсаас ч илүү урсгал дансны алдагдалтай, хүндхэн байсан Вьетнам  улс өнөөдөр ашиг ярьдаг улс болчихоод байгаа юм.

Өр төлөх стратеги тодорхой бус байна

2021 оноос эхлэн манай Засгийн газар гадаад өрөө төлж эхэлнэ гэдгийг бүгд мэднэ. Тухайлбал, 2021 онд “Мазаалай бонд” 500 сая ам.доллар, 2022 онд “Чингис бонд” нэг сая ам.доллар, 2023 онд “Гэрэгэ бонд” 800 сая ам.доллар, 2024 онд төлөгдөх “Хуралдай бонд” 600 сая ам.доллар тус тус төлөхөөр байгаа. Эдгээр бонд, зээлийг богино хугацаанд оруулсан хөрөнгөө нөхөх төслүүдэд зарцуулаагүй учир одоо эргэн төлөлт хийхэд хүндрэл тулгарах нь нэгэнт тодорхой болсныг бодлого тодорхойлогчид ярьсаар. Монголбанк 2020-2024 онд нийтдээ 14 орчим тэрбум ам.долларын өр төлбөр хийх тооцоо гарчээ. Өнөөдрийнхөөр бол гарц  бүрхэг. Юун түрүүн зарим төлбөрийг хойшлуулахаар хэлэлцээ хийж байгаагаа мэдээлсэн. Монгол Улсын өр төлөх стратегийг Сангийн яам боловсруулсан гэх ч олон нийтэд ил тод мэдээлээгүй байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ц.Мягмарбаяр

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6