Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
АН-ын "3х3" Төв аймагт сурталчилгаагаа эхлүүллээ
Image
"Толийг зөв газраа байрлуулвал..." - Иран бүсгүйн гайхалтай бүтээлүүд
Image
Төмөр хүний бээлийг бодит болгожээ
Image
Монгол Улс I-V сард 17.5 сая ширхэг амны хаалт импортолжээ
Image
Өчигдрийн хүчтэй шуурганаар хоёр гэр нуржээ
Image
Ахуйн хаягдал үнсээр шингээгч үрэл үйлдвэрлэх туршилтыг хийж байна
Image
Цэц сонгуулийн хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо
Image
Хайлаастад айлын хашаа мөргөсөн жолооч хэргийн газраас зугтжээ
Image
Мөнххааны хүүхэд, залуучуудын цэцэрлэгт хүрээлэнгээ жишиг болгоно
Image
"Spice Girls"-ийн охид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Image
Мэргэшсэн жолоочийн шалгалтад 3637 иргэнийг хамруулна
Image
Төрийн бус өмчийн 32 их, дээд сургуульд шалгалт хийжээ
Image
Б.Отгонсүх: Нийслэлээс газрын зөвшөөрлөө буруу ашигласан ААН-үүдийн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгоно
Image
Нийслэлд анх удаа “Хөтөч тайлбарлагчийн ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж эхэллээ
Image
Эрчмийн 60 айлыг инженерийн шугамд холбож байна
Image
Улсын хэмжээнд 321 мянган га-д тариалаад байна
Image
Д.Нарангэрэл: Айлуудын хаалга тогшиж, сонгуулийн сурталчилгааны материал тараахгүй байхыг зөвлөж байна
Image
Вашингтон хот руу 1600 цэргээ илгээжээ
Image
Хандлагаа өөрчил: Арьс өнгөөр ялгаварлах үзлийн тухай таван ном
Image
Германд 70 кг хар тамхи тээвэрлэсэн консулын ажилтнуудад прокурор 11 жилийн хорих ял оноожээ
Image
Өвөрхангай усан спортын төвтэй боллоо
Image
Андроид гар утсыг гацаадаг дэлгэцний “wallpaper” илэрчээ
Image
Гурван хоногийн дотор 440 хүүхэд гэмтлийн эмнэлэгт ханджээ
Image
"Бүрэн автомат анализатораар эсрэг биетийг илрүүлэх оношлуур бүхий лаборатори ХӨСҮТ-д бэлэн боллоо"
Image
“Twitter” компанийн захирлуудын зөвлөлийн дарга огцорчээ
Image
Гэсэр сүм болон Бэтүб хийд орчмыг ногоон байгууламжтай болгожээ
Image
С.Ононбаяр: “Баавгайтай барилдаад амьд үлдсэн залуу” гэсэн нийтлэл тухайн үед гарч байсан
Image
Трамп үймээний үеэр буудуулж амь үрэгдсэн цагдаад хүндэтгэл үзүүллээ
Image
18 сумын мал эмнэлгийн тасаг нэгжүүдэд мотоцикл хүлээлгэн өгөв
Image
Түүхийн дурсгалт эд зүйлсийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ
Image
“COVID-19 бол цухуйж буй мөсөн уулын зөвхөн орой нь...”
Image
Биеийн сул талаа зоригтойгоор илчилсэн алдартнууд
Image
АНУ-д эсэргүүцлийн ажиллагааны үеэр 11 хүн амиа алджээ
Image
Гарын савангийн импорт өмнөх оныхоос 7 ДАХИН өсжээ
Image
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Дамдины Ганзоригийг томиллоо
Image
Нэг жил наадам өнжлөө гээд УЛАМЖЛАЛАА МАРТАЖ, СЭТГЭЛЭЭР УНАХГҮЙ
Image
Уханьд 10 сая орчим хүнд коронавирусний шинжилгээ хийжээ
Image
Зургадугаар сарын зурхайгаа уншаарай!
Image
Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын барилгын ажил эхэллээ
Image
Дэндүү эрт боловсорсон Эвэгийн Хөхдэй буюу эрч хүч, итгэл сэтгэл шингэсэн таван дэвтэр
Image
Австри улс Нацистуудын удирдагчийн төрсөн байшинг цагдаагийн байр болгох зураг төслөө танилцууллаа
Image
“Apple” Япон дахь нэрийн дэлгүүрүүдээ эргэн нээнэ
Image
Гэрийн орчны бохирдол бидний үрсийг "ХӨНӨӨЖ" байна!
Image
Улсын эмнэлгүүд “Мобинет Wi-Fi” үнэгүй ашиглана
Image
Алтан Өргөө кино наадмыг ОНЦГОЙ ЭРХТЭЙГЭЭР, ҮНЭГҮЙ үзээрэй
Image
Дэлхийн хотуудын дарга нартай харилцан туршлага солилцлоо
Image
Хаалттай галерейн орон зайд хамгаалалтын хувцастай өөрсдийн бүтээлийг үргэлжлүүлж байна
Image
2020 оны эхний улиралд зээлийн дансны тоо 5.3 хувиар буурчээ
Image
ОХУ нефть бүтээгдэхүүний импортод хориг тавилаа
Image
Нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахим хуудсанд байршуулав
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
УИХ-ын дарга төрийн түшээ эмэгтэйчүүдэд баяр хүргэлээ
Image
Шөнө Дарханаас ирж хулгай хийгээд өглөө буцдаг бүлэг этгээдийг баривчилжээ
Image
ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ 2002
Image

Image
Эм тариа бус эмнэлгийн багтаамж асуудал дагуулж байна
Image
Хуучин ахуй үйлчилгээний барилгыг цэцэрлэг болгоно
Image
Жастин Бибер найман бүсгүйтэй зэрэг болзжээ
Image
НЬЮ-ЙОРКИЙН ИХ СУРГУУЛЬ АНАГААХ УХААНЫ ОЮУТНУУДАА ҮНЭГҮЙ СУРГАНА
Image
БУЦАХ ЗАРДЛАА ОРОЛЦОХ ТЭМЦЭЭНЭЭСЭЭ ОЛНО ГЭЭД ЯВЖ БАЙЛАА
Image
МҮБХ-ООС МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ
Image
Хүүхэд бүр амны хөндийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой болжээ
Image
Япон улс өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа
Image
АРГЕНТИНЧУУД ХОРВАТЫН ШИГШЭЭ БАГТ 0:3-ААР ХОЖИГДОЖ ХЭСГЭЭСЭЭ ГАРАХ ЭСЭХ НЬ БҮРХЭГ БОЛОВ
Image
“ЭНХТАЙВАН 2018” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БУЙ Н.ХОСБАЯР ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА
Image
ИЛ ЗАДГАЙ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДЭД ШААРДАХ ХУУДАС ХҮРГҮҮЛЭВ
Image
Ховд, Чойбалсан, Багануурын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлав
Image
НАТО-ГИЙН ЧАДАВХИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР ШАХАЛТ ҮЗҮҮЛЖ БАЙНА
Image
Эгч дүүс гэж андуурмаар ээж охин хоёр
Image
15 мянган иргэн “Хөдөлмөрийн бирж”-ээр үйлчлүүлснээс 2000 иргэн нь ажилд орохоор болжээ
Image
“ШИЛДЭГ ЦАХИМ ХИЧЭЭЛ”-ИЙН УРАЛДААНД ХОВД СУМЫН ЦЭЦЭРЛЭГ ШАЛГАРЛАА
Image
Д.Хаянхярваа: “Бонд босгохоос өөр боломж байхгүй”
Image
МӨСНИЙ ШАГАЙН ХАРВААЧИД УЛСЫН ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛНА
Image
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДЫН ЯВЦЫГ ТАНИЛЦУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
Image
НӨАТ-ын 2%-ийн буцаан олголтыг 2018 оны эхний улиралд багтаж иргэдийн дансанд шилжүүлнэ
Image
Буриадын дисконы чармай шалдан оюутнууд
Image
БНХАУ, ОХУ-Д ТӨВТЭЙ ХОЁР КОМПАНИД АНУ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ
Image
Сумо бөхийн анхны дэвжээ Яармагт нээгдлээ
Image
Э.Чулуунчимэг: Чамаас хүүхдийн тэтгэмжийн мөнгө гуйхгүй, охиноосоо ч илүү хайртай хүүдээ бүх юмаа зарцуул!
Image
Хайр дурлалтай учруулж өгдөг нууцлаг мод
Image
Цэцэрлэг, сургуулийн засвар 80-98 хувьтай байна
Image
Image

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: ЯАГААД ШАХМАЛ ТҮЛШНИЙ ТҮҮХИЙ ЭДЭЭР “ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК-ИЙН УГААСАН НҮҮРСНИЙ ХАЯГДЛЫГ СОНГОВ?

Сүүлийн өдрүүдэд иргэд шахмал түлшинд угаартаж хордсон хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийлж, буруутай хүмүүст хариуцлага тооцохыг уриаллаа.
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭМГЭНЭЛД:
“Өнгөрсөн өдрүүдэд эмгэнэлт явдал тохиолдож, Улаанбаатар хотын 6 иргэн амь насаа алдаад байна. Нийслэлийн 48 хорооны 61 өрхийн 122 иргэн шахмал түлшинд угаартаж хордсоноос 58 иргэн эмнэлэгт хэвтсэн гэсэн мэдээ авлаа.
Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
 
Энэ эмгэнэлт үйл явдлын шалтгаан, нөхцөлийг бодитойгоор судалж тогтоон цаашид ийм харамсалтай хэрэг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэхэд холбогдох төрийн болон орон нутгийн байгууллага, албан хаагчид онцгой анхаарч, шуурхай ажиллах шаардлага тулгарч байна.
 
Иргэд өөрийнхөө гэрт амь насаа алдах, хордох нөхцөл байдал үүссэн нь эрүүгийн хариуцлага хүлээхүйц гэмт хэрэг юм. Шахмал түлшинд угаартаж хордсон цар хүрээ нь хэвийн гэж үзэх боломжгүй хэмжээнд байна.
Мэргэжилтнүүдийн гаргасан урьдчилсан дүгнэлтүүдээс харахад сайжруулсан шахмал түлшинд хэрэглэх нүүрсийг Ухаа худгийн уурхайн угаасан нүүрсний хаягдлаар бүрдүүлжээ. Эндээс юу харагдаж байна гэхээр жил бүрийн өвөл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэх нэрээр зүсэн зүйлийн арга сэддэг, иргэдийн эрүүл мэндээр ашиг олдог бүлэглэл бодитойгоор байсаар байна. Энэ бүлэглэл агаарын бохирдлыг арилгах дорвитой, бодитой, үр дүнтэй арга сэдэхийн оронд утаагүй зуух, дулаан бүрээс, цахилгаан халаагуур, агаар шүүгч гэх мэт элдэв тоног төхөөрөмж улсад шахаж ашиг олох атгаг санаагаа л олон жилийн турш амжилттайгаар хэрэгжүүлж ирлээ. Утаагүй зуух, шахмал түлшээр агаарын бохирдлыг шийдвэрлэсэн нэг ч улс дэлхий дээр алга. Орон сууц барьснаар шийдэж байсан туршлага байна. Жил бүр шинэ луйвар сэдэж, хэрэгжүүлдэг энэ байдлаасаа эрс шийдвэртэй салаач гэж Засгийн газраас шаардах байна. Иргэдийн зовлонгоос ашиг унагадаг байдлыг таслан зогсоогооч!
 
Яагаад анх төлөвлөж байснаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний нүүрсийг шахмал түлшний түүхий эд болголгүй “Энержи ресурс” ХХК-ийн угаасан нүүрсний хаягдлыг сонгов? Барьцалдуулагч бодисын үнэ, чанарын асуудал анх танилцуулсан байдлаасаа яагаад зөрөв? Шахмал түлш үйлдвэрлэх үйл явцад “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бүрдүүлсэн Ажлын хэсгийг яагаад сольж, халах болов? Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрчим хүчний нүүрсэн дэх хүхрийн хэмжээ “Энержи ресурс” ХХК-ийн хаягдлаас 1.9 дахин бага хэмжээтэй байгаа юм. Гэтэл яагаад гэнэт илүү их хүхэртэй, хаягдал нүүрсийг ашиглахаар шийдвэрлэв? Энд хэний, ямар ашиг сонирхол нуугдаж байна гээд хууль хяналтын байгууллагын олж тогтоох ёстой олон асуултууд хариултаа хүлээсээр л байна.
 
Гэмт үйлдэл хийсэн, холбогдсон хэн ч хуулийн хариуцлагаас мултрах ёсгүйг анхааруулж байна. Хүний амь нас, эрүүл мэндээс үнэтэй зүйл үгүй. Хэн нэгэн албан тушаалтан, хэсэг бүлэг олигархийн ашиг олох хүсэлд жирийн иргэд амь насаараа өртөн хохирч байгааг хэрхэвч зөвтгөж, булзааруулан өнгөрөөж болохгүй. Хариуцлага алдсан, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан үйлдвэрлэгчид болон түүхий эд нийлүүлэгчид, төрийн албан хаагчдад хуулийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ.
Хүйтний улирал тулж ирсэн үед ийм хэрэг олноор гарч байгаа тул нийслэлийн болон төрийн байгууллагуудаас яаралтай, оновчтой шийдэл олж, иргэд дулаан, эрсдэлгүйгээр өвөлжих нөхцөлийг хангахад онцгой анхаарах ёстой болж байна.
Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэх нь орон нутгийн болон төрийн байгууллагуудын хэнтэй ч хуваалцахгүй үүрэг, хариуцлага мөн. Тийм учраас эрүүл мэндэд хоргүй, амь насанд эрсдэл үүсгэхгүй түлшээр иргэдийг яаралтай хангахыг нийслэлийн удирдлага, төрийн холбогдох байгууллагуудын дарга нарт үүрэг болгож байна.
 
Хүхрийн агууламж, үнслэг ихтэй хаягдал нүүрс ашиглахад хүргэсэн, стандарт бус барьцалдуулагч нийлүүлсэн хүмүүсийн гэм бурууг хаацайлахын тулд “жилд 13-19 хүн шахмал түлшинд угаартаж нас бардаг, цочирдохоор зүйл биш” гэх утга агуулгатай мэдээлэл хийж суугаа орон нутгийн удирдлагуудад ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхээс өөр арга байхгүй. Албан тушаалтнууд алдаагаа өөрсдөөсөө зайлуулах гэж элдэв тоо баримтаар халхавчлах ёсгүй. Нэг ч хүн ахуйн ослоор амь үрэгдэх нөхцөл гаргуулахгүй байхад илүүтэй анхаарч, хичээж ажиллахын оронд иргэдэд бурууг чихчихээд сууж байж хэрхэвч болохгүй.
 
Эрдэнэт хүний амь нас сүйдсэнд дахин эмгэнэл илэрхийлье” гэжээ.
 
АРДЧИЛАЛ.МН

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6