Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Мод тарьж ойжуулалт хийхдээ хар шороо ашиглахгүй байхыг зөвлөв
Image
“10,000 программист” бэлтгэх төслийн сургалт эхэллээ
Image
Ноолуурын урамшууллыг малчдын 70 хувьд нь олгоод байна
Image
АНУ-д эсэргүүцлийн жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна
Image
АН-ын "3х3" Төв аймагт сурталчилгаагаа эхлүүллээ
Image
"Толийг зөв газраа байрлуулвал..." - Иран бүсгүйн гайхалтай бүтээлүүд
Image
Төмөр хүний бээлийг бодит болгожээ
Image
Монгол Улс I-V сард 17.5 сая ширхэг амны хаалт импортолжээ
Image
Өчигдрийн хүчтэй шуурганаар хоёр гэр нуржээ
Image
Ахуйн хаягдал үнсээр шингээгч үрэл үйлдвэрлэх туршилтыг хийж байна
Image
Цэц сонгуулийн хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо
Image
Хайлаастад айлын хашаа мөргөсөн жолооч хэргийн газраас зугтжээ
Image
Мөнххааны хүүхэд, залуучуудын цэцэрлэгт хүрээлэнгээ жишиг болгоно
Image
"Spice Girls"-ийн охид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Image
Мэргэшсэн жолоочийн шалгалтад 3637 иргэнийг хамруулна
Image
Төрийн бус өмчийн 32 их, дээд сургуульд шалгалт хийжээ
Image
Б.Отгонсүх: Нийслэлээс газрын зөвшөөрлөө буруу ашигласан ААН-үүдийн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгоно
Image
Нийслэлд анх удаа “Хөтөч тайлбарлагчийн ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж эхэллээ
Image
Эрчмийн 60 айлыг инженерийн шугамд холбож байна
Image
Улсын хэмжээнд 321 мянган га-д тариалаад байна
Image
Д.Нарангэрэл: Айлуудын хаалга тогшиж, сонгуулийн сурталчилгааны материал тараахгүй байхыг зөвлөж байна
Image
Вашингтон хот руу 1600 цэргээ илгээжээ
Image
Хандлагаа өөрчил: Арьс өнгөөр ялгаварлах үзлийн тухай таван ном
Image
Германд 70 кг хар тамхи тээвэрлэсэн консулын ажилтнуудад прокурор 11 жилийн хорих ял оноожээ
Image
Өвөрхангай усан спортын төвтэй боллоо
Image
Андроид гар утсыг гацаадаг дэлгэцний “wallpaper” илэрчээ
Image
Гурван хоногийн дотор 440 хүүхэд гэмтлийн эмнэлэгт ханджээ
Image
"Бүрэн автомат анализатораар эсрэг биетийг илрүүлэх оношлуур бүхий лаборатори ХӨСҮТ-д бэлэн боллоо"
Image
“Twitter” компанийн захирлуудын зөвлөлийн дарга огцорчээ
Image
Гэсэр сүм болон Бэтүб хийд орчмыг ногоон байгууламжтай болгожээ
Image
С.Ононбаяр: “Баавгайтай барилдаад амьд үлдсэн залуу” гэсэн нийтлэл тухайн үед гарч байсан
Image
Трамп үймээний үеэр буудуулж амь үрэгдсэн цагдаад хүндэтгэл үзүүллээ
Image
18 сумын мал эмнэлгийн тасаг нэгжүүдэд мотоцикл хүлээлгэн өгөв
Image
Түүхийн дурсгалт эд зүйлсийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ
Image
“COVID-19 бол цухуйж буй мөсөн уулын зөвхөн орой нь...”
Image
Биеийн сул талаа зоригтойгоор илчилсэн алдартнууд
Image
АНУ-д эсэргүүцлийн ажиллагааны үеэр 11 хүн амиа алджээ
Image
Гарын савангийн импорт өмнөх оныхоос 7 ДАХИН өсжээ
Image
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Дамдины Ганзоригийг томиллоо
Image
Нэг жил наадам өнжлөө гээд УЛАМЖЛАЛАА МАРТАЖ, СЭТГЭЛЭЭР УНАХГҮЙ
Image
Уханьд 10 сая орчим хүнд коронавирусний шинжилгээ хийжээ
Image
Зургадугаар сарын зурхайгаа уншаарай!
Image
Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын барилгын ажил эхэллээ
Image
Дэндүү эрт боловсорсон Эвэгийн Хөхдэй буюу эрч хүч, итгэл сэтгэл шингэсэн таван дэвтэр
Image
Австри улс Нацистуудын удирдагчийн төрсөн байшинг цагдаагийн байр болгох зураг төслөө танилцууллаа
Image
“Apple” Япон дахь нэрийн дэлгүүрүүдээ эргэн нээнэ
Image
Гэрийн орчны бохирдол бидний үрсийг "ХӨНӨӨЖ" байна!
Image
Улсын эмнэлгүүд “Мобинет Wi-Fi” үнэгүй ашиглана
Image
Алтан Өргөө кино наадмыг ОНЦГОЙ ЭРХТЭЙГЭЭР, ҮНЭГҮЙ үзээрэй
Image
Дэлхийн хотуудын дарга нартай харилцан туршлага солилцлоо
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
НАМАР 6000 ГАРУЙ ХҮҮХЭД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Image
“Б.ЧИМЭДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШҮҮЛЭХ БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВНА
Image
АМИА ХОРЛОХООР ГОЛ РУУ ОРСОН ИРГЭНИЙГ АВРАХ ГЭСЭН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ ЖИВЖЭЭ
Image
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 19 ЗҮЙЛ, 36 ЗААЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ
Image
Эх оронч үзлийг халъя
Image
ОХУ-ЫН ДУМЫН ГИШҮҮД ХУРАЛДААНЫ ТАНХИМДАА...
Image
Дутуу нойр ой тогтоолтыг муутгадаг
Image
Авто тээврийн цех болон Ил уурхайн зарим ажилтнууд 12 цагийн ээлжээр ажиллах боллоо
Image
Д.ТРАМП УМАРД СОЛОНГОСЫН УДИРДАГЧТАЙ ХААНА, ХЭЗЭЭ УУЛЗАХАА ТУН УДАХГҮЙ ЗАРЛАНА
Image
Муаммар Каддафигийн айдас, зугаа цэнгэл, хачин зан
Image
80 настай жүжигчин Жек Николсон тэтгэвэрт гарна
Image
Г.Мөнхбаяр: Ипотекийн зээлийн урьдчилгааг бууруулахаар судалж байна
Image
Хаг арилгах амархан боллоо
Image
ХХААХҮ-ИЙН САЙДЫГ ТОМИЛОХ АСУУДЛЫГ ХОЙШЛУУЛЛАА
Image
ЕСДҮГЭЭР САРЫН 04-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
Татан буугдсан Цагаан хадны гаалийн төлөөллүүд ЭСЭРГҮҮЦЛЭЭ илэрхийллээ
Image
Цахим газар өмчлөлийг зогсооно
Image
Цасан шуурганд төөрсөн 5 иргэнийг эсэн мэнд оллоо
Image
Хүүхдийг дэлхийн нийтийн эерэг, зөөлөн аргаар хүмүүжүүлэх мэргэн ухаан
Image
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
Image
Роботууд хүнийг орлож байна
Image
ДҮҮРГҮҮДИЙГ ХОЛБОСОН АВТО ЗАМУУДЫГ 10,11 ДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Image
БНХАУ-ЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛҮҮДИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Image
Үүлдэр тогтоох комиссын шийдвэрээр 92 азарга уралдаж байна
Image
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
Image
Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газрыг татан буулгалаа
Image
УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
Image
Б.ЭРХБАЯР АЗИЙН НААДМЫН ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА
Image
АРВАЙХЭЭР ХОТОД 56 КАМЕР НЭМЖ СУУРИЛУУЛНА
Image
МАН-ын хорооны удирдлагууд АН-ын шинэ дарга Р.Сэддоржийг хүлээн авч уулзлаа
Image
Image

С.МӨНХЧУЛУУН: ОЛОН ХҮН НАС БАРСАН. С.АМАРСАЙХАНТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ АСУУДАЛ ЯРИГДАХ ЁСТОЙ

Ж.БАТБАЯСГАЛАН ДАРГА “ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ЗУУХТАЙ ЮМ ЧИНЬ  ИРГЭД УГААРТАХ Л БАЙСАН” ГЭЖ ХЭЛСЭН

Сайжруулсан түлш хэрэглэсэн 50 орчим иргэн угаартаж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Эдгээр иргэдээс зургаа нь нас барсан харамсалтай хэрэг гараад байна. Тиймээс НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун болон бусад төлөөлөгчид сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар Нийтийн сонсгол явуулах саналыг НИТХ-ын дарга Р.Дагвад хүргүүлээд байгаа юм. Уг асуудлаар НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуунтай ярилцлаа.

СОНСОХ: 

-Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар НИТХ-ын төлөөлөгчид Нийтийн сонсгол зохион байгуулах санаачлагыг гаргалаа. Хэлэлцүүлэг хэр үр дүнтэй байж чадах вэ. Хэлэлцүүлгээс гарсан дүгнэлтийг хотын удирдлагууд хүлээн зөвшөөрч, ажил хэрэг болгох болов уу?

-Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн М.Отгонбаяр гэж хүн албаны хувцастайгаа уржигдар орой хэвлэлд ярилцлага өгсөн. Агаарын бохирдол хариуцсан мэргэжилтэн нь мэдээлэл өгсөн учраас албаных гэж ойлгож байна. Тэр хүн ярилцлагынхаа төгсгөлд “Шөнөдөө хүйтэн хонохоор байна. Угаартаж амиа алдаж байснаас хөнжлөө давхарлаж хучаад даарч хоносон нь өлзийтэй. Цаашид уламжлалт зууханд сайжруулсан түлшийг түлсээр байвал маш олон хүний амь нас эрсдэх магадлалтай” гэж хэлсэн. Түүний хэлж буйгаар зуухнаас болж хүн амиа алдсан байх нь.  Нийслэлийн удирдлагууд ч мөн “Уг үйл явдлууд түлшнээс болоогүй” гэсэн. Тэгэхээр зуух, түлш хоёр зохицохгүй байна гэсэн үг. Зохицохгүй байнаа гэдэг нь түлшнээс л болж байна гэсэн үг. Нүүрс өнгөтэй, үнэртэй учраас хаалга, цонхоо онгойлгоод гарна. Гэтэл сайжруулсан түлш өнгөгүй, үнэргүй учраас хүмүүс угаартаж буйгаа мэдэлгүй нас бараад байна. Өчигдрөөс эхлэн Нийслэлийн харьяа байгууллагуудын ажилтнууд гэр хорооллын 240 мянган айл өрхөөр явж хэрхэн галлах тухай танилцуулга материалыг тарааж байгаа юм байна. Одоо л танилцуулга материалыг тарааж байна. Тэгэхээр алдаа дутагдлууд байна. Мөн тал, талын мэдээллүүд зөрж байна. Тиймээс яаралтай арга хэмжээ авах ёстой. Асуудлыг улс төржүүлж, хэн нэгнийг буруутгахаас өмнө хаана алдаа гаргаснаа мэдэх ёстой юм. Хүний амь эрсдээд байж болохгүй.

 

 

-Шадар сайд Ө.Энхтүвшин зургаан хүн нас барсан гэдэг албан ёсны мэдээлэл өгсөн?

-Сүүлийн хоногуудад зургаан хүн нас барсан. Харин он гарснаас хойш 12 хүн нас барсан гэх мэдээлэл бий. Энэ ноцтой асуудлыг ярилцах ёстой. Хэрвээ түлшнээс болж буй бол даруйхан арга хэмжээ авах ёстой. Эсрэгээрээ түлшнээс болоогүй бол утааг багасгахаар эхлүүлсэн уг ажлыг дэмжиж үргэлжлүүлэх ёстой юм. Энэ үүднээс Нийтийн сонсгол явуулах хүсэлтийг гаргасан. Уг сонсголд бүх талын төлөөлөл оролцох хэрэгтэй. Үйлдвэрлэгчдээс эхлээд эрдэмтэн судлаачид, химичид болон мэргэжилтнүүд, албаныхан, төлөөлөгчид, хэрэглэгчдийн төлөөлөл, хохирогчдын ар гэрийнхнээс оролцуулж  нээлттэй ярилцаад асуудал хаана байна гэдгийг эцсийн байдлаар тодорхой болгоод цаашид авах арга хэмжээнийхээ дүгнэлтийг гаргаад ажиллая гэдэг зорилготой. НИТХ-ын дарга уг хэлэлцүүлгийг яаралтай зохион байгуулаад, түргэн шуурхай арга хэмжээ авна гэж бодож байна. 

НИТХ-д өргөн барьсан асуудлууд хэлэлцэгдэхгүй удаж буй тохиолдол их байна. Та бүхний хүсэлт хурдан, шуурхай хэлэлцэгдэж чадах уу?

-Хуулиараа 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Ийм харамсалтай тохиолдол гарсан байхад хэлэлцэхгүй байж болно гэж үү. Хэлэлцэхгүй байх шалтгаангүй. НИТХ иргэдийн өмнө тулгамдсан энэхүү асуудлыг зайлшгүй яаралтай хэлэлцэх шаардлагатай.

-Сайжруулсан түлшний дээжийг дотоодын гурван лаборатори болон БНХАУ, Солонгос, ОХУ-д шинжлүүлж байна. Мөн химийн хүрээнд шинжлүүлэхээр өгсөн гэсэн. Энэ бүх шинжилгээг тус түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө хийгээгүй нь анхаарал татаж байна. Нөгөөтэйгүүр дутуу ажилласан зүйлүүд их ажиглагдаж байгаа. Тухайлбал, сайжруулсан түлшийг стандартын шаардлага хангасан ямар зууханд, хэрхэн түлэх талаарх мэдээллийг иргэдэд өгөөгүй. Энэ мэт шүүмжлэлтэй зүйлтэй та санал нийлэх үү?

-Хамгийн анх лабораторийн түвшинд судалгаа, шинжилгээг хийсэн гэдэг. Эхний сорьцод ямар  бүтээгдэхүүнийг хамруулсан юм. Анх шинжилгээнд оруулсан бүтээгдэхүүн одоо хэрэглэгдэж байгаа юу, үгүй гэдгийг мэдэх ёстой. Сайжруулсан түлшний орцод орж буй барьцуулагдагч болон шохой зэрэг нь стандартын шаардлага хангаж буйг мэдэхгүй. Монголын хилээр оруулж ирэхэд нь гаалийн хяналтынхан шалгадаг юм байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагынхан огт шалгалт хийгээгүй юм байна лээ. Гадны улс руу явуулж шинжлүүлэх ажлаа өмнө нь хийх ёстой байсан байх. Дутуу ажилласан зүйлүүд бий. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын орлогч, Тавантолгойн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан өмнөх жилүүдэд нийслэлийн агаарын бохирдлын асуудал хариуцан ажиллаж байсан. Энэ хүн сая “Энэ үйл явдлууд түлштэй хамаагүй. Иргэд шаардлага хангахгүй зуухтай байсан байна. Зуух нь онгорхой, цоорхой, тоосгыг нь авчихсан, доторх нь битүү, үнс нь дүүрсэн байсан. Энэ бол иргэдийн асуудал гэж” ярьсан. Тэд угаартаж нас барсан айлд очоод нүүрс түлж үзсэн байна лээ. Гал түлсэн бичлэгээ бидэнд сая үзүүллээ. Бичлэгээс харахад, нүүрс түлэхэд зуухнаас нь айхтар их утаа гарч байна. Харин Ж.Батбаясгалан дарга "Ийм их утаа гарч байгаа юм чинь угаартах л байсан" гэж ярьлаа.

Миний хувьд “Хэрвээ нүүрс түлсэн бол ийм их утаан дунд хүн суухгүй. Энэ сайжруулсан түлш утаагүй, үнэргүй учраас хүмүүс мэдэхгүй сууж байгаад амиа алдаад байна. Түүнээс нүүрсний бөөн хар утаанд хүн суухгүй. Ядаж л цонхоо онгойлгох байсан. Тэгэхээр түлшнийхээ танилцуулгыг урьдчилж хийгээгүй нь буруу. Шаардлагыг нь хангасан зуухаар хангаж өгөөгүй” гэж хэллээ.

 

 

-ШАХМАЛ ТҮЛШИЙГ ТУЛГАНД ТҮЛЖ БОЛНО ГЭДЭГ СУРТАЛЧИЛГААГ ХИЙСЭН. ГЭТЭЛ УГААР НЬ ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭЖ БАЙНА-

-Гэтэл өөрсдөө зуухны талаар нэг ч мэдээлэл, танилцуулгыг өгөөгүй шүү дээ. Стандартын шаардлага хангасан зууханд сайжруулсан түлшийг түлэх ёстой гэсэн шаардлагыг тавих байсан. Тэгсэн мөртлөө хүн нас барсны дараа зуухыг буруутгаж байна гэж үү?

-Нийслэлийн Засаг дарга асан С.Батболдын 2017 оны нэгдүгээр сард гаргасан захирамж бий. Энэ захирамжид “Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй худалдааны захууд болон бусад газарт MNS: 52162016 гэсэн ахуйн хэрэгцээний зуухны ерөнхий шаардлагыг тавьсан. Яндангаас гарах утааны найрлага дахь агаарын бохирдлын бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнд стандарт, шаардлага тавьсан. Стандартаас бусад зуух худалдан борлуулахыг 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн хориглоно” гэсэн байсан. Энэ үед стандартын зуух ашиглах ёстой гэдэг захирамж гарсан байгаа биз дээ.

Гэтэл манайхан өөрсдөө шахмал түлшийг тулганд түлж болно гэсэн сурталчилгаа хийсэн. Гэтэл угаар нь ийм байдалд хүргэж байна гэдэг нь буруу байна. Хоёр, гурав хоногийн өмнөөс эхлээд танилцуулгаа тарааж байна. Шинэ зүйл хэрэглэх гэж буй  учир  сурталчилгааг өмнө нь явуулах байсан.

Галын зурагны оронд зааварчилгааг нь шуудайн дээр хэвлээд явуулсан бол айл бүр мэдээлэл авч анхаарал, сэрэмжтэй болох байсан. Тэгэхээр хариуцсан хүмүүсийн алдаа байна. Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоол агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан зоригтой шийдвэр мөн үү гэвэл мөн. Эрсдэлгүй бол агаарын бохирдлыг бууруулахад онцгой хувь нэмэр оруулах юм байна. Гэтэл хэрэгжүүлж буй хүмүүс болон дунд шатандаа хариуцаж буй нөхөд хариуцлагагүй ажилласан байна. Ж.Батбаясгалан даргын сая үзүүлсэн бичлэгийг харахад амьд хүн сууж чадахааргүй утаа гарч байна лээ. Тоосгогүй эвдэрсэн зууханд гал түлсэн байгаа юм. Хэрвээ нүүрс түлсэн бол тэр их утаанд зүгээр суухгүй байсан.

-Дунд шатандаа хариуцлагагүй ажилласан гэж та хэлж байна. Энэ үг яг хэн рүү чиглэж байгаа юм?

-Тавантолгой түлш ХХК, Нийслэлийн Засаг даргын агаарын бохирдол хариуцсан орлогч Мөнхжаргал гэж хүн бий. Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Нийслэлийн Засаг дарга өөрийнхөө толгойгоор уг асуудлыг хариуцна шүү” гэж хэлсэн. Энэ хүмүүс хариуцлагатай ажиллах ёстой. Шинэ бүтээгдэхүүн турших гэж буй хүмүүст сурталчилгааны материалыг аль хэдийн тараасан байх ёстой байсан. Гэтэл НИТХ-ын 45 төлөөлөгч ч мэдээлэлгүй байна.

-Та бүхэнд огт мэдээлэл өгөөгүй юм уу?

-Бид хэвлэлээс л мэдээлэл аваад явж байна. Бид ийм байхад иргэд мэдээлэлгүй байх нь аргагүй юм. Сайжруулсан түлшний талаарх танилцуулгыг 45 төлөөлөгчдөө танилцуулаад цааш нь иргэдэд хүргэ гэсэн бол хүргэчих байсан. Тэгэхээр нийслэлийн удирдлагууд мэдээлэлгүй байсан байх гэж би бодож байна. Эрсдэл үүсч эхлэхээр л танилцуулга тарааж байна шүү дээ. Бид НИТХ-ын хуралдааны үеэр сайжруулсан түлшний талаар асуухаар “Сайн, сайхан байгаа. Битгий шүүмжлээд бай” гэдэг л байсан.

 

 

-ЭНЭ ОНД НИЙСЛЭЛД НЭГ Ч БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН
АЖИЛ ХИЙГДСЭНГҮЙ-

-Өчигдөр таны хийсэн хэвлэлийн хурлын дараа зарим  иргэд “Дайран дээр давс битгий нэм” гэж шүүмжилж байна. Та бүхний үйл ажиллагаа Хотын дарга С.Амарсайханыг огцруулах асуудалтай холбоотой юм биш биз дээ?

- Өнгөрсөн зургадугаар сарын 27-ны өдөр НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан Хотын дарга С.Амарсайханыг огцруулах асуудлыг хөндсөн. Би огцруулах бичигт гарын үсгээ зурсан. Зургадугаар сард тендерийн ажлуудын нэг нь ч эхлээгүй байсан. 2019 оны хөрөнгө оруулалт, Нийслэлийн төсвөөр хийх 280 орчим тэрбум төгрөгийн 480 ажил байсан. Зургаан сарын 20-ны өдрийн байдлаар энэ ажлуудын нэгнийнх ч тендерийг зарлаагүй байсан. Үнэлгээний хороо ч байгуулагдаагүй. Халаа, сэлгээнээс өөр ажил огт хийгдээгүй учраас би С.Амарсайханыг огцруулах бичигт гарын үсгээ зурсан. Есдүгээр сард бахь байдгаараа л байсан. 9 сарын 14-ны өдөр Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хөрөнгө оруулалтын явцын танилцуулгыг төлөөлөгчдөд танилцуулсан.

Уг танилцуулгаар бол дээрх 480 ажлын 180 орчмынх нь гэрээ хийгдсэн байсан. 100 хувийн гүйцэтгэлтэй ажил нэг ч үгүй. Гэрээ хийгдэнэ, сонгон шалгаруулалт явагдаж байна гэсэн. Бүх ажил цаасан дээр байгаа юм. Тендер огт зарлагдаагүй, цаасан дээр ч үгүй 40-50 ажил байсан. Өнөөдрийн байдлаар 100 хувийн гүйцэтгэлтэй, хүлээж авсан нэг ч ажил алга. Тэгэхээр энэ жил нийслэлд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийгдсэнгүй. Хийсэн гээд байгаа ажлуудыг С.Батболд даргын үед эхлүүлсэн. Яармагийн гүүр, Замын цагдаагийн гүүр, Налайхын зам, Сонсголонгийн гүүрийн ажил С.Батболд даргын үед эхэлсэн. Өөрөөр тэр гэх тэмдэгтэй нэг ч ажил алга. 2018 оны 12 дугаар сард 480 ажил хийнэ гээд тогтоол гаргаад өгсөн байхад хийхгүй гацаагаад байгаа учраас хариуцлага тооцох ёстой. Гэхдээ би өнгөрсөн чуулганы үеэр Засаг даргыг огцруулна гэж хэлээгүй. Харин  “Ажлаа хийж чадахгүй байна.Мөн Иргэдийн хурал нь хяналтаа тавьж чадахгүй байгаа. Иргэдийн хурал өөрөө хуралдаж чадахгүй байгаа учраас бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой. Тарсны дараа Засаг дарга болон түүний улс төрийн албан тушаалтнууд огцор” гэдэг саналыг гаргасан.

Би С.Амарсайханыг огцруулах асуудлыг ярьж байсан хүн гэж хэлээд өнөөдөр чимээгүй суух боломжгүй. Манай тойргийн иргэд, нийслэлчүүд надад хандаж байна. Хандаагүй байсан ч би иргэн хүнийхээ хувьд чимээгүй суухгүй. НИТХ-ын төлөөлөгч нь тойргийнхоо иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд ажилладаг юм.

-Сайжруулсан түлшинд олон хүн хордож нас барлаа. Энэ үйлдэл нь Хотын дарга С.Амарсайханыг огцруулах хангалттай үндэслэл мөн юм биш үү?

-Дүгнэлтүүд гараад ирэх байх. Нийтийн сонсгол хийгдэнэ. Ер нь хариуцлагагүй байна. Хэрвээ энэ бүх үйл явдал Засаг даргын хариуцлагагүйгээс болсон бол аль хэдийн огцруулах ёстой. Түүнээс тохиолдлын байдлаар  зургаан хүн бурхан болсон бол энд байгаа Засаг даргыг буруутгахад хэцүү. Энэ хүн огцорлоо гэхэд үүссэн асуудлыг илааршуулж чадахгүй юм. Хүний амь насыг нөхөж чадахгүй. Гэхдээ  хариуцлагын асуудал байх ёстой. Цэвэрлэх байгууламжид дөрвөн ажилтан нас барсан. Орон сууцны удирдах байгууллагад хоёр хүн ажлаа хийж яваад нас барсан. Энэ хэрэгт ямар ч хариуцлага яригдаагүй. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хариуцлага яригдах ёстой.

ЭХ СУРВАЛЖ: ISEE.MN

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6