Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Мод тарьж ойжуулалт хийхдээ хар шороо ашиглахгүй байхыг зөвлөв
Image
“10,000 программист” бэлтгэх төслийн сургалт эхэллээ
Image
Ноолуурын урамшууллыг малчдын 70 хувьд нь олгоод байна
Image
АНУ-д эсэргүүцлийн жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна
Image
АН-ын "3х3" Төв аймагт сурталчилгаагаа эхлүүллээ
Image
"Толийг зөв газраа байрлуулвал..." - Иран бүсгүйн гайхалтай бүтээлүүд
Image
Төмөр хүний бээлийг бодит болгожээ
Image
Монгол Улс I-V сард 17.5 сая ширхэг амны хаалт импортолжээ
Image
Өчигдрийн хүчтэй шуурганаар хоёр гэр нуржээ
Image
Ахуйн хаягдал үнсээр шингээгч үрэл үйлдвэрлэх туршилтыг хийж байна
Image
Цэц сонгуулийн хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо
Image
Хайлаастад айлын хашаа мөргөсөн жолооч хэргийн газраас зугтжээ
Image
Мөнххааны хүүхэд, залуучуудын цэцэрлэгт хүрээлэнгээ жишиг болгоно
Image
"Spice Girls"-ийн охид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Image
Мэргэшсэн жолоочийн шалгалтад 3637 иргэнийг хамруулна
Image
Төрийн бус өмчийн 32 их, дээд сургуульд шалгалт хийжээ
Image
Б.Отгонсүх: Нийслэлээс газрын зөвшөөрлөө буруу ашигласан ААН-үүдийн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгоно
Image
Нийслэлд анх удаа “Хөтөч тайлбарлагчийн ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж эхэллээ
Image
Эрчмийн 60 айлыг инженерийн шугамд холбож байна
Image
Улсын хэмжээнд 321 мянган га-д тариалаад байна
Image
Д.Нарангэрэл: Айлуудын хаалга тогшиж, сонгуулийн сурталчилгааны материал тараахгүй байхыг зөвлөж байна
Image
Вашингтон хот руу 1600 цэргээ илгээжээ
Image
Хандлагаа өөрчил: Арьс өнгөөр ялгаварлах үзлийн тухай таван ном
Image
Германд 70 кг хар тамхи тээвэрлэсэн консулын ажилтнуудад прокурор 11 жилийн хорих ял оноожээ
Image
Өвөрхангай усан спортын төвтэй боллоо
Image
Андроид гар утсыг гацаадаг дэлгэцний “wallpaper” илэрчээ
Image
Гурван хоногийн дотор 440 хүүхэд гэмтлийн эмнэлэгт ханджээ
Image
"Бүрэн автомат анализатораар эсрэг биетийг илрүүлэх оношлуур бүхий лаборатори ХӨСҮТ-д бэлэн боллоо"
Image
“Twitter” компанийн захирлуудын зөвлөлийн дарга огцорчээ
Image
Гэсэр сүм болон Бэтүб хийд орчмыг ногоон байгууламжтай болгожээ
Image
С.Ононбаяр: “Баавгайтай барилдаад амьд үлдсэн залуу” гэсэн нийтлэл тухайн үед гарч байсан
Image
Трамп үймээний үеэр буудуулж амь үрэгдсэн цагдаад хүндэтгэл үзүүллээ
Image
18 сумын мал эмнэлгийн тасаг нэгжүүдэд мотоцикл хүлээлгэн өгөв
Image
Түүхийн дурсгалт эд зүйлсийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ
Image
“COVID-19 бол цухуйж буй мөсөн уулын зөвхөн орой нь...”
Image
Биеийн сул талаа зоригтойгоор илчилсэн алдартнууд
Image
АНУ-д эсэргүүцлийн ажиллагааны үеэр 11 хүн амиа алджээ
Image
Гарын савангийн импорт өмнөх оныхоос 7 ДАХИН өсжээ
Image
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Дамдины Ганзоригийг томиллоо
Image
Нэг жил наадам өнжлөө гээд УЛАМЖЛАЛАА МАРТАЖ, СЭТГЭЛЭЭР УНАХГҮЙ
Image
Уханьд 10 сая орчим хүнд коронавирусний шинжилгээ хийжээ
Image
Зургадугаар сарын зурхайгаа уншаарай!
Image
Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын барилгын ажил эхэллээ
Image
Дэндүү эрт боловсорсон Эвэгийн Хөхдэй буюу эрч хүч, итгэл сэтгэл шингэсэн таван дэвтэр
Image
Австри улс Нацистуудын удирдагчийн төрсөн байшинг цагдаагийн байр болгох зураг төслөө танилцууллаа
Image
“Apple” Япон дахь нэрийн дэлгүүрүүдээ эргэн нээнэ
Image
Гэрийн орчны бохирдол бидний үрсийг "ХӨНӨӨЖ" байна!
Image
Улсын эмнэлгүүд “Мобинет Wi-Fi” үнэгүй ашиглана
Image
Алтан Өргөө кино наадмыг ОНЦГОЙ ЭРХТЭЙГЭЭР, ҮНЭГҮЙ үзээрэй
Image
Дэлхийн хотуудын дарга нартай харилцан туршлага солилцлоо
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
НҮБ-ААС ВЕНЕСУЭЛИЙН ДҮРВЭГЧДЭД 50 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ
Image
Коллежид үйлдэгдсэн халдлагын улмаас амь үрэгдэгсдийн тоо 59-д хүрчээ
Image
Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилтийг сонсоно
Image
Г.Мандахнаран Риогийн олимпийн талаар мэдээлэл хийж байна
Image
Зээлийн хүүг бууруулах баримт бичгийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулав
Image
Т.Аюурсайхан: Оффшорыг хориглох нэрээр хуулийн хийдэл гаргах боломж олгосон
Image
УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 15-17 ХЭМ ДУЛААН БАЙНА
Image
ИРЭХ СОНГУУЛЬД Д.ТРАМПТАЙ ӨРСӨЛДӨЖ МАГАДГҮЙ АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮДТЭЙ УУЛЗЖЭЭ
Image
Соло бие даасан цомгоо гаргана
Image
1980-аад оны сурагчдын хичээлийн хэрэгслүүд
Image
АЙМГИЙН ЦОЛ ОЛГОХ БАРИЛДААНД Б.БААТАРХҮҮ ТҮРҮҮЛЖ АРСЛАН ЦОЛ ХҮРТЛЭЭ
Image
М.ЭНХБОЛД: ХАР PR-ААС ТАТГАЛЗАХ ЧИГЛЭЛ БАРЬСАН
Image
Юанийн ханш дахин уналаа
Image
ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ШИНЭ ТӨХӨӨРӨМЖ АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ
Image
ЯПОНД АЖИЛТНУУДАА УНТАХАД НЬ УРАМШУУЛАЛ ОЛГОДОГ БОЛЛОО
Image
ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ 2018
Image
Бразилын эдийн засгийг сэргээх төлөвлөгөөг танилцуулжээ
Image
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
Image
ДЭЛХИЙД АНХ УДАА НАС БАРСАНДОНОРЫН УМАЙГ ШИЛЖҮҮЛЭХ АРГААР ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖЭЭ
Image
Утааны эсрэг аав ээжүүд хотын дарга Су.Батболдод шаардлага хүргүүллээ
Image
Олон улсын залуучуудын өдөр
Image
БАРИЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙД ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
ТӨВ АЙМАГТ УРГАЦ ХУРААЛТ 80 ХУВЬТАЙ БАЙНА
Image
Зүүн Хойд Азийн хотын дарга нар “хөгжлийн уяа”-гаа эмзэг хүмүүст чиглүүлээрэй
Image
Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн тухай Монгол улс, АНУ-ын хамтарсан мэдэгдэл
Image
ЯПОНЫ ХӨЛБӨМБӨГЧИД ХУВЦАСНЫ ӨРӨӨГӨӨ ГЯЛАЛЗТАЛ ЦЭВЭРЛЭЭД БУЦЖЭЭ
Image
Виз мэдүүлэх дугаарыг 30-100 мянгаар дамлаж байна
Image
Ногоон бүс орчмын 54,02 тонн хог, хаягдлыг цэвэрлэв
Image
Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй хүн нас баржээ
Image
С.Энх-Өнөр: П.Галиндэв нар нь гүтгэлгийн шинж чанартай худал мэдээлэл тараасан нь тогтоогдсон
Image
Image

УИХ-ЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ 4 ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулга,  Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай,  Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай, “Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг соёрхон батлуулах тухай хуулиудын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2019.10.08/ өргөн барилаа.

  1. Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулга

Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүнээр элссэн бөгөөд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санааг дэмжиж, улмаар Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактад 1974 онд нэгдэн орсноос хойш хүний эрхийн талаарх 40 гаруй олон улсын гэрээ, конвенц, тэдгээрийн нэмэлт протоколд нэгдэн орж, соёрхон баталсан байна.

Мөн Монгол Улс хүний эрхийг хамгаалах үндэсний байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бий болгож, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийг 2000 онд баталсан бөгөөд 2002, 2003, 2011, 2015 онд нийт 5 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Эдгээр өөрчлөлтүүд нь гол төлөв бусад хууль тогтоомж батлагдсантай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд байна.

НҮБ-ын Хүний эрхийн үндэсний байгууллагуудын зохицуулах хорооноос “Хүний эрхийн Үндэсний байгууллага нь өөрийн байртай байх, тус байгууллагын үйл ажиллагааны төсвийг хараат бус байдлаар төлөвлөх, ХЭҮК-ын гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох үйл явцыг ил тод, нээлттэй болгох зэрэг зөвлөмжүүдийг манай улсад удаа дараа өгчээ. Мөн манай улс НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдэж орсноос хойш багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд НҮБ-ын холбогдох хороодоос удаа дараа Монгол Улсын Үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг байгуулах асуудлаар зөвлөмж өгсөөр байна. Үүнээс гадна Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Ажлын хэсэг байгуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийжээ. Тухайлбал, бусад хууль тогтоомжтой уялдаа холбоо муутай, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, иргэдийн гомдлыг бүрэн дүүрэн шийдвэрлэхэд учир дутагдалтай, гомдол шийдвэрлэх ажиллагааг бүрэн хуульчлаагүй, жил бүр хүний эрхийн төлөв байдлын тайланг илтгэх процедур, санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа тодорхойгүй зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж дүгнэсэн байна.

Олон улсын байгууллагаас өгч буй зөвлөмж, дүгнэлт, хууль зүйн болон практик хэрэгцээ шаардлагыг үндэслэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Шинэчилсэн найруулгын төсөл нь 9 бүлэгтэй. Төсөлд Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг Парисын зарчимд нийцүүлэн олон нийтийн оролцоотойгоор ил тод, нээлттэй зохион байгуулах, Комиссын үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэхэд хангалттай төсөв батлуулах, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийн төслийг боловсруулж, хянуулж батлуулах процедурыг тодорхой болгох, эрүү шүүлтийн эсрэг үндэсний механизмыг бий болгож, Комиссын 3 гишүүнээс гадна, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хараат бус үйл ажиллагаагаа явуулах гишүүн болон нэгж байгуулах, түүний чиг үүрэг зэргийг шинээр тусгажээ.

  1. Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн төсөл

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль нь 1993 онд батлагдсанаас хойш нийт 13 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 30 орчим заалтад өөрчлөлт оруулж байсан хэдий ч хуулийн зүйл, заалт хоорондын уялдаа холбоо хангалтгүй, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй асуудлууд тулгардаг ажээ.

2018 оны байдлаар Монгол Улсын 175.687 иргэн 76 улсад байнга оршин сууж ажил, хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн мэдээлэл байгаа боловч нэгдсэн тоо бүртгэл нь тойм төдий байна. Дипломат төлөөлөгчийн газар болон Консулын газар байхгүй улсад оршин суугаа болон зорчиж байгаа иргэдийн мэдээлэл тодорхойгүй байдаг аж.

Иймд хилийн чанадад байгаа иргэдийн бүртгэлийн нэгдсэн системийг боловсронгуй болгох, бүртгэлтэй иргэд, ялангуяа их, дээд сургуульд суралцаж байгаа иргэдээ дэмжих, тэднийг шаардлагатай ажлын байраар хангах зорилгоор тэдгээрийн мэдээллийг төрийн болон төрийн бус байгууллагууд, ажил олгогчдод нээлттэй солилцох боломжийг бүрдүүлж, дипломат төлөөлөгчийн газрыг хилийн чанадад байгаа иргэдээ бүртгэх, Монгол Улсын төрийн үйлчилгээ, нийгмийн хамгааллын бодлогод иргэдээ жигд хүртээмжтэй хамруулах талаар санаачилгатай ажиллах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж хууль санаачлагчид үзжээ.

Мөн хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн хөрөнгийг зарцуулах үйл ажиллагааг Засгийн газрын 2018 оны 179 дүгээр тогтоолоор баталсан журмаар зохицуулж байгааг өөрчлөх ёстой гэж үзэж байна. Түүнчлэн гадаадад оршин суугаа иргэдийг эх орондоо буцан ирэхийг дэмжих талаар төрөөс хэрэгжүүлэх тодорхой бодлого, зохицуулалтын суурь зарчмыг бий болгох шаардлагатай зэрэг үндэслэл, шаардлагын дагуу хуулийн төслийг боловсруулсан байна.

  1. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төсөл

Архив, албан хэрэг хөтлөлт нь арга зүй, зохион байгуулалтын хувьд нэгдмэл байх, хадгалалт хамгаалалт аюулгүй, найдвартай байх, ашиглалт хуулийн хүрээнд нээлттэй, шуурхай байх, албан хэрэг хөтлөлтийн болон архивын сан хөмрөгийн бүрдүүлэлт тогтмол үнэн зөв, бүрэн байх шаардлагатай хэмээн үзэж Архив, албан хэргийн хөтлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг анх удаа хуулийн хэм хэмжээгээр зохицуулахаар төсөлд тусгасан бөгөөд ингэснээр баримт бичигтэй ажиллах албан хаагчдын хариуцлага сайжрах ач холбогдолтой. Түүнчлэн архивын баримтын зэрэглэлийг тогтоох, архивын сан хөмрөгийн нэгдсэн бүртгэл хөтлөх, цахим албан хэрэг хөтлөлт, цахим архивын асуудлыг зохицуулсан хэм хэмжээг шинэчлэх зэрэг зохицуулалтыг хуульчилснаар архивын үйл ажиллагаа улсын хэмжээнд нэгдсэн тогтолцоогоор явагдах боломж бүрдэх юм байна.

Хуулийн төсөл 8 бүлэг 50 зүйлтэй бөгөөд төрийн архивт хамаарах архивыг тодорхойлж, чиг үүргийг нарийвчлан зааж, холбогдох зохицуулалтуудыг тусгажээ. Мөн архивын байгууллагын бүтэц, орон тооны асуудлыг нарийвчлан, хуульчлахаар төсөлд тусгасан байна.

  1. “Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг соёрхон батлуулах тухай хуулийн төсөл  

Уг гэрээнд харилцах төв байгууллагууд, ялтан шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх үе шат, хүсэлт гаргах, уламжлах, хүсэлтийг ял шийтгэсэн улсын төв байгууллага хянах, хүсэлтийг шилжүүлэн авах тал хянах, хүсэлтийг шийдвэрлэх болон татгалзах үндэслэл, ялтныг эх оронд нь шилжүүлэх үйл явц, зардал зэрэг үндсэн асуудлууд тусгагджээ.

Гэрээний төсөлд Засгийн газрын гишүүд, Улсын ерөнхий прокурорын газар, Улсын дээд шүүх, Цагдаагийн ерөнхий газраас санал авч, Вьетнамын талтай удаа дараа техникийн болон зарчмын саналуудыг харилцан солилцсон бөгөөд 2018 оны 04 дүгээр сард Вьетнамын талын төлөөлөгчидтэй Улаанбаатар хотод хэлэлцээр хийж, тус гэрээний төслийг үзэглэсэн байна. Улмаар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ханой хотноо Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар гэрээнд гарын үсэг зурсан юм.

“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г талууд соёрхон баталж, батламж жуух бичгээ солилцсоноор гэрээ хүчин төгөлдөр болно. Энэхүү гэрээг соёрхон батлуулснаар эрүүгийн хэргийн талаарх хоёр улсын хамтын ажиллагаа бэхжиж, ялтан шилжүүлэх ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэнэ. Түүнчлэн гадаад улсад ял эдэлж байгаа манай иргэд эх орондоо шилжин ирж төрөлх хэл, соёл нэгт гэр бүл, найз нөхдөдөө ойр орчинд, сэтгэл зүйн хувьд эерэг нөхцөлд хорих ял эдлэх нь тэдний засрал хүмүүжил, цаашлаад нийгэмшихэд эерэг үр дагавартайгаас гадна тэдний ар гэрийнхний хувьд сэтгэл санаа, эд материалын хувьд ихээхэн дэмжлэг болно гэж үзжээ.

2019 оны 01 дүгээр сарын байдлаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын 2 иргэн Монгол Улсад ял эдэлж байгаа бол тус улсад ял эдэлж буй Монгол Улсын иргэн байхгүй талаар төслийн танилцуулгад дурджээ.

Харин Монгол Улсын 71 иргэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад оршин сууж байгаа бол 40 орчим монгол хүн суралцдаг байна.

ЭХ СУРВАЛЖ: PARLIAMENT.MN

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6