Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Сонгинохайрханчуудаа!!! Эвийн хүчээ нэгтгэе!!!
Image
Хан-Уул дүүргийн иргэд Банзрагчийн Түвшинг онцолж байна
Image
Чингэлтэйчүүд “Боломж олгогч, Боломжийн хүн”-ээр Ж.Сүхбаатарыг сонгож байна
Image
СХД-ийн МАН-ын нэр дэвшигчид иргэдтэй уулзалт хийлээ
Image
“Шарк” Амартүвшин Бямбын Ринчен гуайн “жинхэнэ” зээнцэр мөн үү
Image
Х.Баттулга: Бодож бясалгаж, эргэлзэж ухаарч байгаа хүн бусдыг зовоохгүй, нүглээс хол аж төрдөг
Image
Монголын залуучууд дор хаяж 5 гадаад хэлтэй болмоор байна
Image
Өнгөрсөн долоо хоногт таван хүн орон нутгийн замд ослоор амиа алджээ
Image
Бодибилдингийн спортод гологдсон
Image
“Шонхор” зах дээр үхрийн мах кг нь 17000 төгрөгийн үнэтэй байна
Image
Хүннүгийн хаад язгууртнууд эртний Ромын шилэн аяга хэрэглэдэг байсан
Image
Амралтын өдрүүдийн цаг агаарын төлөв
Image
Баруун, төвийн аймгуудын нутгаар аадар бороотой
Image
Хятад улс жижиг, дунд үйлдвэрүүдэд олгосон зээлийн эргэн төлөх хугацааг хойшлуулна
Image
Гадаадын агаарын тээврийн компаниуд Хятад руу долоо хоногт нэг л удаа нислэг үйлдэнэ
Image
Алтай хотын 2000 өрх 4000 мод хашаандаа тарьжээ
Image
Өнгөрсөн өдөр Нью Йорк хотод 300 орчим хүн баривчлагджээ
Image
Мөрөн суманд Соёл спортын цогцолбор ирэх жил ашиглалтад орно
Image
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижилхэн зүйлсийг хэрхэн хардаг вэ?
Image
Малайзад манай хоёр иргэн хүний наймааны хохирогч болсон
Image
Б.УУГАНБАЯР. Оюутолгой компани Австрали Улс руу ажилчдаа хүргэхээр МИАТ ТӨХК-ийн онгоцыг түрээсэлж нислэг үйлдэхээр болсон
Image
Сидней рүү үйлдсэн нислэгээр 270 хүн даваа гаригт ирнэ
Image
УОК: Австралиас иргэдээ татах боломж бүрдсэн
Image
Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Ялалтын баярын парадад оролцохгүй
Image
Цагаан ордны эргэн тойрон дахь гудамж талбайг зургадугаар сарын 10 хүртэл хаана
Image
Гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэн ахтайгаа нийлж архидан согтуурчээ
Image
Өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, нийт эдгэрсэн хүний тоо 70 боллоо
Image
МАН “хүчээ нэгтгэж” аваад манийгаа дахин тонгорох гэнэ
Image
Тайландад гацсан иргэдээ шууд нислэгээр татан авахыг шаардлаа
Image
Д.МӨНХЦЭЦЭГ: Жирэмсний үеийн сэтгэл гутралыг эрт оношилж эмчлэхгүй бол амь насанд аюултай өвчин
Image
“Gap Inc” нэг тэрбум ам.долларын АЛДАГДАЛ хүлээжээ
Image
Д.Нямхүү: Таван хүнээс коронавирусийн халдвар шинээр илэрлээ
Image
Эрэгтэй хувцас загварт нөлөөлдөг гол алдартнууд: Тимоти Шаламе, A$AP Rocky болон бусад
Image
Д.НАРАНГЭРЭЛ: Манай улсын олон аймагтай хиллэдэг Тува, Буриадад өвчлөлийн тархац хурдацтай нэмэгдэж байна
Image
Бурхан багшийн их дүйчин өдрийн утга учир
Image
Өнөөдөр томоохон худалдааны төвүүд ажиллахгүй
Image
Хятадад дотооддоо халдвар авсан тохиолдол бүртгэгдсэнгүй
Image
Дундговьд хувь хүнийг дэмжих, сонгох хандлага их байна
Image
Санкт Петербург хотод нас барсан хүний тоо Оросын коронавирусийн тоо баримтыг эргэлзээтэй болгож байна
Image
Иранд архийг COVID-19-өөс сэргийлнэ гэж хэрэглэснээс олон хүн хордож нас баржээ
Image
Мал эмнэлгүүдийн ажиллах нөхцөлийг сайжруулжээ
Image
Гоо сайхны боловсрол: Химийн гуужуулагч гэж юу вэ, хэрхэн хэрэглэх вэ
Image
Тахийн тоо толгой энэ хаврын байдлаар 270 орчимд хүрчээ
Image
Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна
Image
Кэни Уэст цагдаагийн гарт алагдсан Жорж Флоидын охины коллежийн төлбөрийг даахаар болжээ
Image
Цаазаар авахуулах өдрөө 46 жил хүлээсэн Япон эрийн сэтгэл шимшрэм түүх
Image
Ухаалаг гар утсыг ажиллагаагүй болгодог "хараалтай" зураг цахим орчинд алдаршиж байна
Image
Он гарснаас хойш усны ослоор 13 хүн амь насаа алджээ
Image
Коронавирусийн халдвар тархахад 80-20 зарчим үйлчилдгийг судлаачид тогтоожээ
Image
Түрээслээд өмчлөх байранд төрийн албан хаагчдыг эхлээд оруулна
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
Монгол Улс баялгийн засаглалын үнэлгээнд Евразийн улсаас сүүл мушгилаа
Image
100 айл орчимд хамгийн их бохирдолтой байна
Image
ЕВРОПТ АМЬТНЫ ШИНЭ ӨВЧИН ДЭГДЖЭЭ
Image
Найз охиноо турсанд дургүйлхэж салжээ
Image
Ирэх сарын 28-ныг БНХАУ-руу нүүрс тээвэрлэх зөвшөөрөл олгохгүй
Image
МОНГОЛ УЛСЫН БААТАР, САНСРЫН НИСГЭГЧ Ж.ГҮРРАГЧААГИЙН ЗАХИДЛЫГ ГАРДУУЛАВ
Image
Старбакс ирэх 5 жилд 10000 гаруй цагаачдыг ажилд авна гэдгээ мэдэгдэв.
Image
Архи ууж, хүн зодсон гэх асуудалд холбогдож явсан Г.Төмөрбаатарт автобусны сэлбэг авах газар олдохоо байжээ
Image
Япончууд “өөрөө явагч” углааш зохион бүтээжээ
Image
СМАРТ КАРТАА ЦЭНЭГЛЭЭД ГЭЭГДҮҮЛСЭН ИРГЭДИЙН МӨНГИЙГ БУЦААН ОЛГОНО
Image
Аймшигт түүх!!! Өвөр Монголчуудыг Хятадууд хэрхэн номхруулсан бэ?
Image
Эрлэг тамын орон гэж байдаг бол тэнд очоод би гэмээ үүрнээ
Image
УИХ-ын Тамгын газар нэрэмжит шагналтай болов
Image
Дугуйтай халуухан охид
Image
ЖҮЖИГЧИН Т.БАРХҮҮ 18 САЯ ТӨГРӨГИЙН ЭЗЭН БОЛЛОО
Image
Хүүхдийн хоолны дуршил буурдаг хүчин зүйлсүүд
Image
Өвдөлтөөр эмчлэхүй
Image
МОНГОЛ, ХЯТАДЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА УЛАМ ӨРГӨЖИНӨ
Image
Airpod чихэвч хорт хавдар үүсгэх эрсдэлтэйг эрдэмтэд анхаарууллаа
Image
МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАРТ ЦАХИУР ХАГАЛАГЧ “NEXT CHAMPIONS”-УУД ТОДОРЛОО
Image
Үүгээр биеэ ороогоод, бэлхүүсээрээ огцом тураарай!
Image
ЯДАРСАН ИРГЭДЭЭ ГУРИЛ, ЧИХРЭЭР ХУУРДАГ БАЯН ТҮШЭЭД
Image
Д.МӨНХЦЭЦЭГ: Жирэмсний үеийн сэтгэл гутралыг эрт оношилж эмчлэхгүй бол амь насанд аюултай өвчин
Image
Төгрөгийн ханшид гурван зүйл нөлөөлжээ
Image
СNN Будапештын ДАШТ-ээс "Онцлох 5"-даа Монголын жүдочдыг багтаажээ
Image
УИХ-ЫН ДАРГА АРХАНГАЙГ ЭЛЭГНИЙ ЭМГЭГГҮЙ АЙМАГ БОЛГОСОН ХӨТӨЛБӨРӨӨ БУСАД АЙМГУУДАД ҮРГЭЛЖЛҮҮЛЭХИЙГ ХҮСЛЭЭ
Image
М.ПОМПЕО УМАРД СОЛОНГОСЫН УДИРДАГЧТАЙ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЖ МАГАДГҮЙ
Image
ОРХОН АЙМГИЙН БАЯР НААДАМ/ФОТО/
Image
Төв талбайн шинэ жилийн баярын тоглолт 22:00 цагаас эхэлнэ
Image
ТОКИОГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АУИС-ЫН ЗАХИРЛЫГ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАВ
Image
Image

ХӨДӨӨ АРЛЫГ ХӨДӨӨГӨӨР НЬ ҮЛДЭЭЕ

Аварга Тосон нуур ширгэж үгүй болоход маш бага хугацаа үлдсэнийг “Зууны мэдээ” сонин өмнөх нийтлэлдээ хөндсөн. Нуур ширгэх нь гэдгийг сүүлийн жилүүдэд тэнд очсон, үзсэн хүн болгон сэрэмжлүүлж  ярьж, бичиж байв. Гэвч анхаарч ажил хэрэг болголгүй эцсийн мөчид тулж очдог гашуун туршлага бидэнд байна.Үүний тод жишээ нь Аварга Тосон нуур ширгэхэд хүрсэн төдийгүй ойр орчмынх нь  Бүрд, Цэнгэг нуур, Аваргын гол амьсгаа тасрах аюул нүүрлэсэн явдал юм.  Ер нь бол ганц “Аварга Тосон нуурыг хамгаалъя” гэх юм уу, нийтлэлийн гарчигт дурдсанчлан “Хөдөө арлыг хөдөөгөөр нь үлдээе” гэсэн  санаа  нь нэг асуудлыг хөндсөн мэт боловч цаана нь Монгол төрийн голомт, их хаадын дурсгалт газрыг  цогцоор нь хамгаалах ёстой гэсэн утгыг илэрхийлж байгааг мэргэн уншигчид гадарлаж буй гэдэгт найдна.

Аварга тосон нуур, Аваргын рашаан, Аваргын гол, Цэнгэг болон Бүрд нуур, эртнээс нааш отрын нутаг хэмээн түүхнээ тэмдэглэгдсэн Хэрлэнбаянулаан бол Хөдөө арал хийгээд  тэр орчмын үзэсгэлэнт байгальд багтдаг Их Монгол Улсын  голомт,  Их Эзэн Чингис хааны төрж өсч, төр улсаа эмхлэн байгуулсан түүхт газар  билээ. Ийм учраас Хан Хэнтийн нуруу, Хэрлэн гол, гурван голын эх тэр чигээрээ ариун дагшин байх ёстой. Гэтэл сүүлийн үед Хөдөө аралд алт, нүүрс олборлох зөвшөөрөл өгсөн гэх мэдээлэл гарах болсон. Нутгийн иргэд тэмцэл хөдөлгөөн өрнүүлж уул уурхайн компанийг нутгаасаа хөөсөн гэх ч өнөөх “золбин” нь одоо ч энд тэнд алт  шинжилж буйраа сэлгэж явааг малчид, иргэд ярьж байгаа юм. Гэтэл Хөдөө арал бол Хэнтий аймгийн нутагт Хэрлэнбаян улаан уулнаас урагш, Хэрлэн тооно уулнаас баруун тийш Хэрлэнгийн тохойд далайн төвшнөөс дээш 1300 метр өндөрт орших 30 гаруй километр урт, 20 гаруй километр өргөн тал юм. Хөдөө нуур, Тосон нуур, Замагт нуур, Цагаан нуур зэрэг хэд хэдэн нуурыг хөвөөлсөн  Хөдөө арал нь Их хуралдай хуралдаж Өгөөдэй, Мөнх, Есөнтөмөр хааныг  их ор суулган ширээнд  өргөмжилсөн  түүхт газар шүү дээ. Хэрлэнбаянулаан уулын өвөрт Хэрлэн рүү шургаж орсон Дөрвөлжин, Сүүл, Их улаан толгой, Бага улаан толгой, Олон овоо, Тахилгат гацаа хэмээх долоон жижигхэн толгой байдгийг   нутгийн ардууд “Долоод гэж нэрлэдэг. Долоодыг судлаачид “Монголын нууц товчоо”-нд гардаг “Долоон болдог” гэж үздэг. Яг энд  “Монголын нууц товчоо”-г бичиж дуусгасан учраас их хааны 750 жилийн ойгоор буюу 1990 онд дөрвөн метр гаруй өндөр Чингис хааны номын гэрэлт хөшөөг босгосон байдаг.

Тэгэхээр “Монголын нууц товчоо”-нд монголчууд  Гурван мөрний эхийг  тахиж шүтэж байсан тухай  дурдсан байдагчлан өдгөө гурван мөрний эхийг уул уурхайгүй, ой модыг нь  огтлохгүй байлгаж яагаад болохгүй гэж.

Хүн болгоны мэдэх, дэлхий дахины анхаарлын төвд байгаа Бурхан Халдун гэхэд Хан Хэнтийн нуруу бүхэлдээ багтдаг дагшин газар. Зарим нь Бурхан Халдун гэж нэг жижигхэн уул байдаг мэтээр төсөөлж, тэгж тайлбарлан гадаадын эрдэмтдийг ч  төөрөгдүүлж байсан удаатай. “Монголын нууц товчоо”-нд Бурхан Халдун уулыг тодорхой дурдсан. Тэнд  хиад боржигон болон урианхай, тайчууд нутаглаж байсныг  тоо, баримтууд өгүүлдэг. Буриадын судлаачдын гаргаснаар 15-20 мянга орчим түмтийнхэн нутаглаж байсан гэдэг. Тэгэхээр Бурхан Халдун бол  нэг уул биш. “Монголын нууц товчоо”-нд Онон, Хэрлэн, Туулын эх газар Бурхан Халдунд хамаарч байгаа нь тодорхой бөгөөд ойлгомжтой юм.

Өнөөдөр Хөдөө аралд Хөдөөгийн хэмээн алдаршсан Х.Пэрлээ агсны гэрэлт хөшөө бий. Сая 21 аймгийн яруу найрагчид тэнд чуулахдаа очиж хүндэтгэл илэрхийлж, зураг хөргөө татуулж, археологийн музейгээр зочилж багагүй зүйлийг тодруулсны дотор  1921 онд Ардын засаг тогтсоныхоо дараагаас эхлэн А.Амар сайд, Жамъян гүн нар “Монголын нууц товчоо”-нд дурдагдсан газруудыг тодруулах ажилд анхаарч эхэлсэн тухай баримтуудыг онцлох нь зүйтэй болов уу.

А.Амар сайд Дэлүүн болдогийг хайж “Гурван газрын Дэлүүн болдог гээд байна. Хойч үеийнхэн тодруулах хэрэгтэй” гэсэн бол Ц.Дамдинсүрэн агсан  “Монголын нууц товчоо”-г хөрвүүлэх явцдаа ихэд лавлан асууж, Хан Хэнтийн нутгаар морь, тэмээгээр явсан тухай нутгийн иргэд  өчигдөрхөн мэт дурсдаг юм билээ.  Сүүлд  Ц.Дамдинсүрэн агсан  ШУА-ийг тэргүүлж байх үедээ  Х.Пэрлээд  үүрэг өгч “Монголын нууц товчоо”-ны газар, усны нэрийн судалгааг эхлүүлсэн бөгөөд Х.Пэрлээ агсан өөрийн мэргэжил болох археологийн ажил руу ороод орхисон гэлцдэг. Хэдий тийм ч  Монголын  төр эзэн хаанаа, үүх түүхээ орхисон юм биш, өдгөө “Монголын нууц товчоо”-ны түүхт газруудад нийт 10  гэрэлт хөшөө байна. Цаашид ч хөшөө дурсгал босгох байх. Хамгийн гол нь  Чингис хаантай холбоотой дурсгалт газрууд улсын биш гэхэд ядаж Хэнтий  аймгийн мэдлийн дархан цаазтай, тусгай хамгаалалтад орсон байх  ёстой. Тэнд аялал жуулчлал,  амралт сувиллын нэрээр барилга  байшин  барихдаа биш, гол нь тусгай хамгаалалтад авч, уул уурхайн зөвшөөрөл өгөхгүй байх нь л  чухал болов уу. Тэр газрыг өнөөдөр дэлхийн эрдэмтэн судлаачид  “Чингис хааны түүхт газрууд онгон дагшин хэвээр байгаа нь бүгдээс илүү сайхан байна” гэсэн санааг дэвшүүлж байхад  бид яагаад болсон болоогүй жуулчны бааз, амралтын газар, шавар хөшөө, хямдхан суварга байгуулах ёстой гэж. Нэрт түүхч, судлаач О.Сүхбаатар абугайн хэлсэнчлэн “Гурван голын эхэн ямар ч төрийн үед дагшин байх ёстой” гэсэнтэй агаар нэгэн их хаадын ор суусан түүхт газар Хөдөө арлыг бид хөдөөгөөр нь байлгахад нэг их ухаан зарж, тооцоо судалгаа хийх  хэрэг алга. Үүнд “Монголын нууц товчоо” өөрөө  түлхүүр болно. Хан Хэнтийг тэр хэвээр нь байлгаж, Хөдөө арлыг хөдөөгөөр нь үлдээж, Гурван голын эхийг дагшин байлгахад л бүх юм аяндаа болчихно. Тосон нуураас эхлээд Цэнгэг нуур,  Замагт нуур, Цагаан нуур, Хөдөө нуур ширгэх нь хэмээн өдгөө улиглан байгаа минь ч  ийм учиртай билээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6