Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Хүүхдийн баяраар хүүхдүүддээ зориулан бэлтгэх 5 хялбар жор
Image
Хүүхдийн сэтгэл хөдлөлтэй холбоотой таны мэдэх ёстой зүйлс
Image
Хорио цээртэй үед бид ингэж сонгуулиа өгнө
Image
Дэлхий даяар нийт халдвартай хүний тоо ЗУРГААН САЯЫГ давлаа
Image
Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ ингэж баталгаажуулаарай
Image
Грек 29 орны жуулчдад хилээ нээнэ
Image
“Дүрслэх урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар зорьж байна”
Image
ВВС: Бидний мэдэх Хонконгийн төгсгөл ирлээ
Image
Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран, дараагийн ажиглалт руу шилжлээ
Image
Шатахууны үнэ буурсан ч мах, ногооны үнэ өсчээ
Image
44 дэх иргэнээ эмчиллээ
Image
ЭМЯ-наас ээлжит мэдээллийг өглөө
Image
Сургуулиуд хичээллэхгүй байгаа ч засвар үйлчилгээгээ хийжээ
Image
Мал төллөлт 71,8 хувьтай байна
Image
Сурагчид өөрсдийн оёсон амны хаалтыг хандивлав
Image
Д.Баттөр: Миат компани нэмэлт орлого олохын тулд олон улсын карго нислэг, гадны агаарын тээвэрлэгчийн онгоцнуудыг засварлаж байна
Image
Нийслэлийн төрийн байгууллагуудын ажил 08.00 цагаас эхэлнэ
Image
Ажилтан, алба хаагчдад цахим сургалт зохион байгууллаа
Image
Хөдөлмөрийн баатар Ё.Норовсүрэн: Нийгэм хөгжиж, сайхан болж байна
Image
Газар тариалангийн 1000 гаруй АНН, иргэнд 17.1 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ
Image
Согтуугаар жолоо барьсны улмаас хоёр хүүхэд хүндээр гэмтсэн ноцтой осол гарчээ
Image
Тамхины эсрэг хуулийн тэрслүү заалтууд
Image
Улаанбаатарын хүмүүс: Дундаж цалин авч цаг наргүй ажилласнаас хүүхдүүдээ өөрөө өсгөх нь чухал гэж боддог
Image
Энэтхэгт сармагчингууд Covid-19 шинжилгээний сорьцыг булаан зугтаажээ
Image
Энэ оны эхний улиралд эдийн засаг арван хувиар агшив
Image
Форбс сэтгүүл Кайли Женнерийг тэрбумтнуудын жагсаалтаас хасаж байгааг зарлажээ
Image
Аллага үйлдсэн цагдаад хүн амины хэрэг үүсгэж, Миннеаполис хотод хөл хорио тогтоожээ
Image
Ээж нь гурван сартай хүүхдээ тэвэрч цонхоор үсэрсэн гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна
Image
Зарим нутгаар бороо, нойтон цас орно
Image
“Хоргын Ногоон Гудамж” мод тарих аян өрнүүлжээ
Image
COVID-19 цар тахлын үед наадмыг тэмдэглэхгүй, зардлаа хэмнэе гэвэл Та дэмжих үү? санал асуулгын дүн
Image
Жош Дан болон Дебби Райан нар нууцаар хуримлажээ
Image
Энэ онд багтаан бүртгэлтэй таксины тоог нэмнэ
Image
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, сэрүүхэн байна
Image
Эрчүүдэд: Төгс хувцасны шүүгээг бүрдүүлэх 10 загвар
Image
Нэг хот-нэг стандарт болзолт уралдаанд түрүүлсэн хэсгийн ахлагч нарт шагнал гардууллаа
Image
Америк хосын барьсан "мөрөөдлийн" монгол гэр
Image
Цэргийн төв эмнэлэгт зөөврийн хүчил төрөгчийн аппарат хандивлалаа
Image
Бүх аймгийн Боловсрол, соёл урлаг, биеийн тамир спортын газар автомашинтай боллоо
Image
Европын Холбооноос Монгол Улсад 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор боллоо
Image
"Энэ хүнд эрсдэлтэй нөхцөлд давхар эрсдэл дагуулан иргэдээ Энэтхэгээс авчирсанд баяртай байна"
Image
Хүүхдийн баяраар хүүхдээ дагуулж айл хэсэхгүй, хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байхыг зөвлөв
Image
Найман удаагийн нислэгээр 2000 иргэнээ татан авна
Image
Нойтон цас орж, говь, талын нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна
Image
Ө.Энхтүвшин: Галын шугамд ажиллаж байгаа албан хаагчиддаа 6-р сарын 15 гэхэд орон сууцны түлхүүрийг нь өгмөөр байна
Image
Монголын хачигт энцефалитын талаар “TBE book” ном хэвлэгдлээ
Image
Өнгөрсөн, одоо, ирээдүй: График дизайн
Image
Наран шарлагын газар байгуулахыг дэмжсэн бичгийг гуйвуулсан
Image
Ай Вэйвэй зурагтай маскаар хандив босгож байна
Image
Сонгуулийн сурталчилгааны үед уулзалтыг 2 цагаас хэтрүүлэхгүй, хоорондоо 1.5 метрийн зайтай байна
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
Тэргүүн хатагтайн эрэлд
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
Image
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө мэддэг
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хятадууд Саран дээр амьдрахаар бэлтгэж байна
Image
БАЯНХОНГОРТ ОХУ-ЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА
Image
Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ
Image
Өндгийг хэрхэн чанах вэ
Image
ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ОДУУД...
Image
НЭГДҮГЭЭР САРЫН 16-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
Мөнгөний хатуу бодлого чанаргүй зээлийн хэмжээг өсгөх талтай
Image
АМЬД ҮЛДСЭН 10 ИРГЭНИЙГ МИ-171 НИСДЭГ ТЭРГЭЭР НИЙСЛЭЛД АВЧИРНА
Image
Ам.доллар 2230 төгрөгтэй тэнцэж байна
Image
ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ: Чимээгүй хашгираан
Image
ТЭРГЭНЦЭРТЭЙ АЧ ХҮҮГЭЭ СУРГУУЛЬД НЬ ХҮРГЭХ ГЭЖ ӨДӨР БҮР 8 КМ АЛХДАГ ЭМЭЭ
Image
Олон улсын нислэг 14,5 хувиар нэмэгджээ
Image
ӨНӨӨДӨР: "ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН-2019” БОЛНО
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Б.ГАНХУЯГ: “ХУЛГАЙН” ГЭГДДЭГ 268 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН НҮҮРС БОЛ МАНАЙ АВЛАГА ЮМ
Image
Бие даагчдын хэн нь хэн бэ?
Image
Х.БАТТУЛГА: МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХӨГЖИЛ ЦАГ ҮЕИЙНХЭЭ ШААРДЛАГАД НИЙЦЭХГҮЙ, НИЙГМИЙН ЭРЭЛТЭД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ ТҮВШИНД ХҮРЧЭЭ
Image
ТӨМӨР ЗАМ БАРИХ АЖИЛД ДАРААХ МЭРГЭЖЛҮҮДЭЭР АЖИЛЧИД АВНА
Image
“О.ДӨЛГӨӨНД ЗОРИУЛСАН ХАНДИВТ ОДООГООР 150 САЯ ТӨГРӨГ ЦУГЛААД БАЙНА”
Image
Хар тамхи борлуулдаг этгээд өөрийгөө цагдаа хэмээн танилцуулж байжээ
Image
ИРГЭД ХООРОНДЫН ОЙЛГОЛЦОЛ ГЭДЭГ ЭНЭ ФОРУМЫН ОНЦЛОХ “ҮГ” НЬ БАЙЛАА
Image
Өвөлжилт хүндэрсэн малчдад нөөцийн өвсийг 50 хувь хямдруулжээ
Image
Амны хөндийн үрэвслийг илрүүлдэг бохь бүтээжээ
Image
ЗӨГИЙН ХҮҮР ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ТУРШЛАГА СУДАЛЛАА
Image
Хүүхдийн эрх гэр бүлийн орчинд хамгийн их зөрчигддөг
Image
Эгэл жирийн амьдралаас “урлаг” хүртэл
Image
Казахстанд хориглосон ус цэвэршүүлэгчийн бизнес иргэдийг хохироож байна гэв
Image
Одууд нэрд гарахаасаа өмнө ямар байв
Image
2018 онд утаагүй нийслэл...
Image
ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Image
"APPLE” КОМПАНИ ӨНГӨРСӨН УЛИРАЛД 41.3 САЯ ШИРХЭГ “IPHONE” ХУДАЛДААЛЖЭЭ
Image
ГУЙЛГАЧИН ЗАЛУУ НОМ ЗАРСНЫ АЧААР АЛДАРТАН БОЛЖЭЭ
Image
"АЧТАН" ЭМНЭЛЭГ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДЭД 20 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧИЛНЭ
Image
Image

ХАВРЫН ЧУУЛГАН 24 УДАА ХУРАЛДАЖ, 118 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЖЭЭ

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган Монгол Улсын Их Хурлын хуульд заасны дагуу товлосон хугацаандаа өндөрлөх гэж байна. Чуулган өмнөө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлж, ачаалал ихтэй, шахуу хуваарьтай ажиллалаа.

Чуулган өмнөө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлж, ачаалал ихтэй, шахуу хуваарьтай ажиллалаа

Нийгэмд шударга ёсыг тогтоох, сахилга хариуцлагыг сайжруулах, ард түмний засаглах эрхийг хангах, парламентын шинэчлэлийг эхлүүлэх ажлын хүрээнд Эрхэм гишүүд Та бүхний хэрэгжүүлсэн хаврын чуулганы үйл ажиллагааг дүгнэж, дараах таван асуудалд Та бүхний анхаарлыг хандуулахыг хүсэж байна.

Хууль тогтоох ажилд тооны болон чанарын ахиц дэвшил, өөрчлөлт гарлаа. 2019 оны хаврын ээлжит чуулганы талаарх зарим тоон үзүүлэлтийг дурдъя. Энэ чуулган ажлын 66 өдөр үргэлжилж, чуулганы нэгдсэн хуралдаан 24 удаа 117 цаг хуралдан 118 асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргасан байна. Байнгын хороод 74, дэд хороод 3, түр хороо 9, нийт 86 удаа, 134 цаг хуралдаж, 182 асуудал хэлэлцжээ.

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган хааснаас хойш бие даасан 14, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 74, хүчингүй болгох тухай 10 буюу нийт 99 хууль, Улсын Их Хурлын 44 тогтоол баталсан байна. Үүнийг 2018 оны намрын ээлжит чуулгантай харьцуулахад батлан гаргасан хуулийн тоо 50 илүү хувиар нэмэгджээ. 

Энэ парламентын үйл ажиллагааг 2012-2016 оны өмнөх парламенттай харьцуулахад тоо болон чанарын том дэвшил гарсан

Энэ парламентын үйл ажиллагааг 2012-2016 оны өмнөх парламенттай харьцуулахад тоо болон чанарын том дэвшил гарсан нь энэхүү тоон судалгаагаар нотлогдож байна. Байнгын хороодын болон нэгдсэн чуулганы хуралдаан ирц хүрэхгүйн улмаас байсхийгээд тасалддаг, ирцээ бүрдүүлж, хуулиа батлахын тулд бусдын өмнөөс санал өгдөг гэх мэт өмнөх парламентын хариуцлагагүй байдал энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд засагдаж чадлаа.  

Аливаа шинэ зүйлд саад, бэрхшээл тулгардаг. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд орсон өөрчлөлт мөрдөгдөж, гишүүд ирцэд бүртгүүлэх, үг хэлэх, санал өгөхдөө хурууны хээгээ ашиглаж эхлэх үед ирц багасч, хуралдаан тасалдаж, хуулиа баталж чадахгүйд хүрэх вий гэсэн болгоомжлол байсан. Гэвч эсрэгээрээ ирц ч сайжирч, хариуцлага ч дээшиллээ. Нэгдсэн чуулганы ирц л гэхэд тогтмол 60 хувьтайгаар эхэлдэг боллоо. Энэ бол хууль тогтоох үндсэн үүрэгтээ  манай гишүүд хариуцлагатай ханддаг болсны илэрхийлэл, томоохон дэвшил мөн.

2.

Ард түмэн, иргэдээ сонсож ажиллахаар парламент, парламентын гишүүд эрмэлзэж ажиллалаа. Гишүүд хууль тогтоох болон хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ иргэд сонгогчдын оролцоог хангах, газар дээр нь ажиллаж санал бодлыг нь сонсох, асуудлаа нээлттэй, хамтран хэлэлцэж, шийдлийг тодорхойлох буюу ард түмний засаглах эрхийг хэрэгжүүлэх талаар тодорхой алхмууд хийдэг болсон нь энэ чуулганы нэг онцлог байлаа. 

Ард түмний төлөөлөл болсон парламент ард түмэнтэйгээ хамтран шийдвэрээ гаргадаг болох нь бидний зорьж буй парламентын шинэчлэлийн нэг хэсэг байх болно

Улсын Их Хурал дээр холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг нийт 11 удаа, нийтийн сонсгол 2 удаа зохион байгуулсан байна. Нийтийн сонсголын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш анх удаа хууль тогтоомжийн төслийн сонсголыг хийлээ. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулиар хийсэн сонсгол нь хууль боловсруулах ажилд иргэдээ сонссон, бодит үр дүнтэй болсныг онцлон тэмдэглэж байна. 

Түүнчлэн хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр ерөнхий хяналтын сонсгол зохион байгууллаа. 

Эрүүдэн шүүхийн хохирогчдын эрх, бэлчээрийн ашиглалт хамгаалалтын эрх зүйн орчин бүрдүүлэх, төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гарч буй үр дагавар, АТГ-ын дарга, дэд дарга болон Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилох, хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал зэрэг асуудлаар хийсэн олон нийтийн хэлэлцүүлгүүд үр дүнтэй болсон.  

Энэхүү дэвшилт практикийг цааш үргэлжлүүлж, зохион байгуулалт, арга хэлбэртээ шинийг эрэлхийлж, бодитой, тэнцвэртэй, үр дүнтэй болгон сайжруулах, тогтмолжуулах чиглэлээр онцгой анхаарч ажиллах ёстой. Ард түмний төлөөлөл болсон парламент ард түмэнтэйгээ хамтран шийдвэрээ гаргадаг болох нь бидний зорьж буй парламентын шинэчлэлийн нэг хэсэг байх болно.   

3.

УИХ-ын үндсэн чиг үүргийн нэг нь хяналт юм. Батлан гаргасан хууль тогтоомж маань хэр хэрэгжиж, ямар үр нөлөө үзүүлж байгааг газар дээр нь очиж танилцах, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах, гарч буй зөрчлийг таслан зогсооход онцгой анхаарах ёстой болжээ.

УИХ-ын гишүүд, УИХ-ын даргын хувьд минйи бие хүүхэд хамгааллын хэд хэдэн байгууллага, ерөнхий боловсролын 133-р дунд сургууль, Туул голын ай сав, эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны байгууллагууд, УБТЗ болон УИХ-аас удирдлага нь томилогддог зарим байгууллагын үйл ажиллагаа, хуулийн хэрэгжилттэй танилцахад энэ чиглэлээр илүү анхаарч хуулийн хэрэгжилтэд хяналт тавихад онцгой анхаарч ажиллах ёстой нь анзаарагдсан. 

Хуулийн байгууллагын зарим удирдлагыг өөрчилж, нийтийн сонсгол, хэлэлцүүлэг хийх шинэ зарчмаар дараагийн удирдлагыг сонгон томилсон

Хууль хэлэлцэж, батлаад орхисноор үүргээ гүйцэтгэлээ гэж үзэлгүйгээр бидний “бүтээл” амь орж байгаа эсэхийг, амьдрал дээр хуулийн хэрэгжилт ямар байгааг, амьдралд нийцэж буй эсэхийг танилцан мэдэж, хэрвээ асуудал байгаа бол хуульдаа засвар өөрчлөлтийг нэн даруй оруулж байх нь бидний хуулиар хүлээсэн үүрэг мөн. 

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд нийгэмд шударга ёс тогтоох, хүний эрхийг дээдлэх, хуулийн байгууллагуудын хараат бус байдлыг хангах, шударга шүүхээр шүүлгэх, эрүүдэн шүүлтээс ангид байх иргэний эрхийг хангахад анхаарч ажилласан.  

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг нэгдсэн чуулганаар сүүлийн арав гаруй жилийн хугацаанд анх удаа хэлэлцэн, Улсын Их Хурлын тогтоол гаргаж тодорхой үүрэг чиглэлүүд өгснийг зориуд цохон тэмдэглэе. Тогтоолын биелэлтэд Хууль зүйн байнгын хороо хяналт тавьж ажиллах ёстойг сануулж байна.  

Хуулийн байгууллагын зарим удирдлагыг өөрчилж, нийтийн сонсгол, хэлэлцүүлэг хийх шинэ зарчмаар дараагийн удирдлагыг сонгон томилсон нь хуулийг үл тоомсорлох ёс бус үйлдлийг зогсоох, хууль дээдлэх ёс зарчмыг хэрэгжүүлэх, бэхжүүлэхэд үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. 

Улсын Их Хурлын 32 дугаар тогтоолоор С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаарх ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороог байгуулан ажиллуулж байна. Түр хороо 7 удаа хуралдсан. Та бүхнээс тун удахгүй тодорхой санал, дүгнэлт гарна гэсэн иргэдийнхээ хүлээлтийг хангаж, идэвхтэй ажиллахыг Түр хорооны гишүүдээс хүсье. 

 4.

Хэлэлцэн баталсан зарим гол хуулиудын талаар товч боловч хөндөж ярих нь зүйтэй гэж бодож байна. Ард олонд чиглэсэн, ард олныхоо бизнес эрхлэх бололцоо, боломжийг олгосон хууль тогтоомжуудыг бид батлан гаргалаа. 

Хүн бүрд бизнес эрхлэх боломжийг нь олгох, татварын дарамтыг бууруулах, нээлттэй болгох, эдийн засгийн хөгжил дэвшил авчрах, төрийн үйлчилгээг шуурхай болгож, ажил үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хялбар тогтолцоонд шилжүүлэхэд Татварын багц хуулиуд, Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хууль чухал үүрэг гүйцэтгэх болно. 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бид хэлэлцэн баталсан

Жижиг, дунд бизнесийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг нь сайжруулахад Та бидний хэлэлцэн баталсан Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хууль чухал ач холбогдолтой. 

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулиар дэлхийн 180 гаруй оронд амжилттай хэрэгжиж байгаа хүүхдийн хоолны жишиг хөтөлбөрийг улс орондоо хэрэгжүүлэх боломж бүрдлээ. 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бид хэлэлцэн баталсан. Энэ хууль хэрэгжсэнээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зарчим, үндсэн чиглэл, зохион байгуулалт боловсронгуй болно.

Үнэ, ханшийн тогтвортой байдлыг хангах мөнгөний бодлого хэрэгжүүлж, инфляцийг зорилтот түвшинд байлгах, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, төсвийн сахилга батыг сайжруулж, тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулахад үндсэн зорилт чиглэсэн хууль тогтоомжуудыг хэлэлцэн баталлаа. 

Хэлэлцэн баталсан хууль, тогтоомжуудын талаар бүгдийг ярина гэвэл ихээхэн цаг хугацаа шаардагдана. Тиймээс үүгээр товчилъё.

5.

Төрийн байгууллага, төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүйг сахин мөрдүүлэх талаар нэгэнт эхэлсэн шинэчлэлийн эрчийг сулруулах ёсгүй гэж үзэж байна.  

Бидний өөрсдийгөө хянах хэрэгсэл, ташуур бол ёс зүйн хэм хэмжээг тогтоосон хууль дүрэм, түүнийг хэрэгжүүлэгч бүтэц

Тиймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулаад байна. Шинэчлэн боловсруулсан эдгээр төслийг хэлэлцэн, батлуулахаар Ёс зүйн дэд хороонд шилжүүлээд байна. 

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар туршлагатай парламентч УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг томиллоо. Энэ бүхэн “монгол төрийн албан хаагч өргөсөн тангараг, үүрэг хариуцлагатаа эзэн байх ёстой, төрд ёс зүй дутаж байна” гэсэн ард түмний шударга шаардлагад хариу өгөхийн төлөө бидний хийж буй ажлын нэг хэсэг юм.

Төрд, төрийн албан хаагчид ч гэсэн ташуур хэрэгтэй. Ташуурын үүрэг гүйцэтгэдэг бүтэц ажиллуулдаг жишиг дэлхийн олон оронд бий. Бидний өөрсдийгөө хянах хэрэгсэл, ташуур бол ёс зүйн хэм хэмжээг тогтоосон хууль дүрэм, түүнийг хэрэгжүүлэгч бүтэц юм. 

Ёс зүйгээ умартсан хэн ч төрийг төлөөлөх эрхгүй гэсэн зарчим цаашид төрийн алба, албан хаагчдад үйлчлэх ёстой. Энэ бол засан цэгцлэх олон асуудлын нэг юм. Цэгцлэх асуудал бидэнд олон байна. Асуудлуудаа цэгцэлж чадвал хөгжил дэвшилд бид цэгцэрнэ. Үүний төлөө ард түмэн бидэнд итгэл хүлээлгэн, хүлээж суугаа. 

Эрхэм гишүүд ээ, 

Хаврын ээлжит чуулган ийнхүү өндөрлөж байгаа ч ээлжит бус чуулган үргэлжилнэ. 

Энэ чуулганы хамгийн гол асуудал нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт байх болно гэдгийг Та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа.  

Энэ чуулганы хамгийн гол асуудал нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт байх болно 

Иргэд болон улс төрийн нам, олон нийт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ирүүлсэн саналыг нэгтгэх, хэлэлцэх, төсөлд тусгах ажил цаашид үргэлжилнэ. Бид төслийг боловсруулах, хэлэлцүүлэх үйл ажиллагаанд “Долоо хэмжиж нэг огтлох” зарчмаар хандаж байгааг өмнө хэлж байсан. Энэ зарчим цаашид ч хадгалагдах бөгөөд санал бодол, шүүмж сануулга бүхэнд нэн анхааралтай хандах болно гэдгийг тэмдэглэн хэлье.

Эцэст нь, Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбоотой УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэх ажлын хэсэгт ажлаа шуурхайлах, түргэтгэх чиглэл өгч байна. Энэ бол хариулт, шийдэл нэхсэн олон асуудлын нэг гэдгийг сайтар ойлгох ёстой. Шийдвэрийн төслийг УИХ-ын Байнгын хороо хэлэцэж,
Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган хаасныг мэдэгдье. 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6