
Уул уурхайн сайд Д.Сумьяабазарын дүү, их аварга, Асашёорюү Д.Дагвадоржийн компани Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багт 2010 оны 06-р сараас эхлэн одоогийн ураны хайгуулын лиценз авч, хайгуул хийж ажиллаж эхэлжээ.
Энэ талаар “Босоо хөх Монгол ТББ-ын Архангай аймаг дахь салбарын гишүүн Б.Банзрагч саяхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Манай Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багт 2010 оны 06-р сараас эхлэн одоогийн ураны хайгуулын лиценз авч, уран олборлож эхэлсэн. Уран нь байгаль дээрээ байхдаа хүн, мал, амьтанд сөрөг нөлөөгүй байдаг. Яг олборлоод эхлэхээрээ хавь ойрд нь 60 км-ээс дотогш хүн, мал, амьтан оруулахыг хориглодог. Тэрнээс нь үүдэн мал мутацид ордог. Гурван хөлтэй унага гардаг, найман хөлтэй ишиг гардаг. Тус компани хайгуулаа хийж дуусчхаад. Дахиж уран байгаа гэж дайрч эхэллээ.
Асашёорюү Дагвадорж аваргаа танд би хэлье. Би бол Монгол хүн. Бид нар бол Архангайд байгаа Монголчууд. Та халхавчлаад, өөрөө зурагтаар хэлсэн шүү. “Би Монгол хүн Монгол нутагтаа яагаад ухаж болдоггүй юм бэ” гэж. Тэр ураныг чинь бид, Архангай аймагчууд ухуулахгүй. Бид хатуу тэмцэнэ” гэсэн юм.
А.Тамир
АРДЧИЛАЛ.МН
СЭТГЭГДЭЛ