Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТАЛЛАА
Image
3 ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ БУУРЧЭЭ
Image
АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИ БАЙГУУЛНА
Image
“ХЯТАД ОРНЫГ ТАНИН МЭДЭХ” СОЁЛЫН ЦУВРАЛ АРГА ХЭМЖЭЭ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Image
Д.ГҮРСОРОНЗ: “НҮҮДЭЛЧИН ГРУПП” ХХК-ААС БОЛООД 450 АЙЛ ОРОН СУУЦАНДАА ОРЖ ЧАДАХГҮЙ БАЙДАЛД ХҮРЭЭД БАЙНА
Image
БАГШ НАР СУРАГЧДЫН ИРЦИЙГ ГАР УТАС ДЭЭРЭЭ БҮРТГЭНЭ
Image
МУГЖ Г.АРИУНБААТАР Л.Л.ЛИНХОВИНЫ НЭРЭМЖИТ ДУУРИЙН НААДАМД УРИГДАВ
Image
ХУУЛЬ БУСААР ОЛБОРЛОЛТ ЯВУУЛЖ, ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ БОРЛУУЛСАН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ
Image
ЖҮДО БӨХИЙН ДАШТ ЭНЭ САРЫН 25-ЭХЭЛНЭ
Image
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД ХУРИМТЛАГДСАН ХОГ ХАЯГДЛЫГ АРИЛГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Image
АЙМАГ ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУД БОЛОН САЛБАР ХАРИУЦСАН ЗАРИМ САЙД НАРТ ТУСГАЙЛАН ҮҮРЭГ ӨГЧЭЭ
Image
Ц.МЯНГАНБАЯРЫН ЭЗЭМШЛИЙН 13 ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЖЭЭ
Image
Э.ОЮУНБОЛДЫН МЭДЭГДЭЛД НҮҮРНИЙ ХУВИРЛЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖЭЭ
Image
ПАРЛАМЕНТЫН ХУГАЦААГ ТАВАН ЖИЛ БОЛГОХ НЬ ЭДИЙН ЗАСАГТ АШИГТАЙ
Image
Г.БАТХҮҮ АГСНЫ ХҮҮ ГАНХӨЛӨГ: ААВЫН МИНЬ ХЭРГИЙГ ХААХ ГЭЖ БАЙГАА ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ СОШИАЛААР ЯВДАГ ЗҮГЭЭР Л НЭГ ШАР МЭДЭЭ ГЭЖ ОЙЛГОСОН
Image
"АЧЛАЛ" ИХ ДЭЛГҮҮРИЙН АРЫН ЗАМД МОГОЙ ОРЖ ИРЖЭЭ
Image
НҮҮРС ТЭЭВРИЙН МАШИНААС 17 КГ ДЭРЭВГЭР ЖИРГЭРҮҮГ ХУРААЛАА
Image
“ӨСВӨРИЙН АВРАГЧ-2019” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ ОХУ-ЫГ ЗОРИНО
Image
ХБНГУ-ЫН УРЛАГ СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
БНСУ-ЫН ВИЗ МЭДҮҮЛЭХЭД ТУЛГАРЧ БУЙ ХҮНДРЭЛИЙН ТАЛААР ЯРИЛЦЛАА
Image
ШҮҮХЭЭС Б.ХУРЦ НАРЫН ЕСӨН ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН ХЯНАЛТАД БУЦААСАН ТУХАЙГАА ТАЙЛБАРЛАВ
Image
Г.АГААНОРОВ: “ABU РОБОКОН” ТЭМЦЭЭНИЙГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛСНААР 16 ОРНЫ ТӨВ ТЕЛЕВИЗЭЭР ЭХ ОРНОО СУРТАЛЧИЛНА
Image
“АЗИЙН ТӨЛӨӨХ БОАО ФОРУМ”-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Image
БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ НОЁН БАН ГИ МҮН-ТЭЙ УУЛЗЛАА
Image
УЛААНБААТАР ХОТОД БҮТЭН ЗАМ БАРАГ ҮЛДСЭНГҮЙ
Image
ЗАРИМ МУЗЕЙН ЗАХИРЛЫН АЛБАН ТУШААЛД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН НИЙТ АВТО ЗАМЫН 20 ГАРУЙ ХУВЬ НЬ Л УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМТАЙ
Image
ГУРВАН ОРНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ
Image
АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ ШААРДЛАГАТАЙ АЖЛЫН БАЙРНЫ ТОО ӨСНӨ
Image
САТО ХИРОШИ: САЙЖРУУЛСАН ТҮЛШИНД МӨНГӨН УС АГУУЛАГДДАГ ЭСЭХИЙГ ТОГТООХЫН ТУЛД ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ХЭРЭГТЭЙ
Image
ГУРВАН ОРНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД “АЗИЙН ТӨЛӨӨХ БОАО ФОРУМ”-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Image
СҮХБААТАРЫН ЭРДЭНЭЦАГААН СУМ СҮЙРЛИЙН ИРМЭГТ-4
Image
Ш.БАТХҮҮ: МИНИЙ ХӨРӨНГИЙГ АВСАН ХҮМҮҮС МӨНГӨ ТӨЛӨӨГҮЙ ТУЛ ХУДАЛДАЖ БОЛНО
Image
БУЛГАН АЙМГИЙН ХУТАГ-ӨНДӨР СУМАНД СУДАЛГААНЫ АЖИЛ ХИЙЛЭЭ
Image
Д.СУМЪЯАБАЗАР: ТАВАНТОЛГОЙГ ХУВААСАН АСУУДАЛ ОГТ БАЙХГҮЙ
Image
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА
Image
ИХЭНХ НУТГААР БОРОО ХУР ТАТАРЧ, ӨДӨРТӨӨ ДУЛААРНА
Image
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ БОЛЛОО
Image
БАЯНХОНГОР-БАЙДРАГИЙН ГҮҮР ЧИГЛЭЛИЙН 129.4 КМ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭВ
Image
КУРЕС БӨХ: TИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДҮНГЭЭ ГАРГАЛАА
Image
С.АМАРСАЙХАН: УЛААНБААТАР ХОТЫН ӨМНӨ ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ТА БҮХНИЙ ОРОЛЦОО ЧУХАЛ
Image
УСАА ЗАЙЛУУЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ УС БИДНИЙГ ЗАЙЛУУЛНА
Image
Ё.БААТАРБИЛЭГ: ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН СУРГАЛТЫН ТӨЛБӨР 1.6-3.6 САЯ ТӨГРӨГИЙН ХООРОНД БАЙНА
Image
УЛАЙСДАГ ГЭРЛИЙН ХЭРЭГЛЭЭНЭЭС ТАТГАЛЗАЯ
Image
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНД БАРЬЦАА БОЛСОН 13.000 ДИПЛОМ БАЙНА
Image
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ДЭН БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙЖЭЭ
Image
СУРАГЧДЫН "ҮДИЙ ЦАЙ"-НЫ ЗАРДАЛ 900 ТӨГРӨГ БОЛЖ НЭМЭГДЭНЭ
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахимаар бусдыг садар самуунд уруу татсан хоёр этгээдийг шалгаж байна
Image
Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй!
Image
Таван мянган авдар үнэгүй тараана
Image
Үхрийн булууны ид шид та алмайрах болно / Хадгалаад аваарай
Image
Та таалагдсан өдөө сонгож, өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж аваарай!
Image
Таныг сэтгэл татам харагдуулдаг зүйлс
Image
Интернэтийн түүхэн дэх 10 том саатал
Image
Зүүдний тайлал
Image
Танд ямар түрийвч таалагддаг вэ? Таны амжилтын нууц үүнд оршино…
Image
С.Шижирбат: Шүүгч Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын хийсэн луйврын хариуг Г.Мандахнарангаас авчихлаа
Image
Мухар сүсэг гээд итгэдэггүй байлаа, харин ням гаригт үсээ засуулсны дараа ийм зүйл болсон юм…
Image
С.Зориг агсны хэрэг илэрлээ С.Зориг агсан нь аиьд сэрүүндээ «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж яриж байжээ
Image
Эмэгтэй хүнд хэдэн цагийн нойр хэрэгтэй вэ?
Image
​1072 хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгэх ЗААВАР
Image
Адууны махаар хатгаа эмчлэх арга
Image
Эрчүүдтэй харилцаагаа удаан үргэлжлүүлэх нууцаас
Image
Монголын хамгийн халуухан бүсгүйчүүд хэн бэ?
Image
АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу?
Image
Гэрт байгаа муу энергийг ганц аяга усаар хэрхэн олж илрүүлэх вэ?
Image
Дарханы замд осол их гардаг нь амьдаараа цементлүүлж үхсэн 20 ялтантай холбоотой
Image
Mongolian Hot girls
Image
Г.Нандинзаяа-н олимпийн дараа хэлсэн үг
Image
Нэвтрүүлэгч Чимэгээ шууд дамжуулалтаар алдаа гаргалаа
Image
Мэдлэгийн тухай онол
Image
Аль улсын паспорт хамгийн “хүчирхэг” вэ
Image
17 давхараас хүнтэй лифт унажээ
Image
Б.Гантогоо өөрийгөө Монголын хамгийн сайхан хөхтэй хүүхэн гэж боддог
Image
LISTVERSE: Чингис хааны талаар таны сонсож байгаагүй 10 баримт
Image
Сайн эцэг эхчүүд хүүхдээ хэзээ ч оройтуулж унтуулдаггүй. Оройтож унтах нь хүүхдийн эрүүл мэндэд маш хортой
Image
Б.Мягмар: Малаа эрэхээр гарсан аавыг минь тэд согтоогоод, хөнөөчихсөн байх
Image
"ЗООС ГОЁЛ" КОМПАНИЙН ХУВЬЦААГ БҮРТГЭЛЭЭС ХАСЧЭЭ
Image
ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ
Image
Салаавч гаргасан Ц.Баярцогтыг цагдан хорилоо
Image
Шинэ оны анхны нар
Image
ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД “МАЙКРОЛАЙФ” БРЭНДИЙН ЦУСНЫ ДАРАЛТ ХЭМЖИХ АВТОМАТ АППАРАТТАЙ БОЛЛОО
Image
ОЛОН УЛСЫН ХУДАЛДАА ЛОГИСТИКИЙН ТӨВ РҮҮ АЛБАДАН ИРҮҮЛДЭГ БИШ ӨӨРСДӨӨ ИРДЭГ БАЙХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЖ АЖИЛЛАНА
Image
Жолоо барьж байхад нь утасны сүлжээг унагах технологийг нэвтрүүлнэ
Image
ЗҮҮНБАЯНД ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ БАРИХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Image
"ЗӨРЧЛИЙН ХУУЛИЙН ТОРГОХ ШИЙТГЭЛЭЭС ӨРШӨӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ" БОЛОВСРУУЛЖЭЭ
Image
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Оюуны спортыг дэмжиж ивээлдээ авна
Image
Солонгост болсон газар хөдлөлтөд монгол иргэн өртөөгүй
Image
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
АМЕРИКИЙН ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧДЫН ШАРИЛЫГ ШИЛЖҮҮЛЭН ӨГЧЭЭ
Image
СУРГУУЛИЙН АВТОБУС ҮЕРТ УРССАНЫ УЛМААС ОЛОН ХҮҮХЭД АМИА АЛДЖЭЭ
Image
МАЛ ЭМНЭЛГИЙН САЙН ТУРШЛАГЫГ ДЭЛГЭРҮҮЛНЭ
Image
ИХ ХЭМЖЭЭНИЙ МАНСУУРУУЛАХ БОДИС ХИЛ ДАВУУЛАХЫГ ОРОЛДЖЭЭ
Image
ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАХ АРГА ХЭМЖЭЭГ ГУДАМЖ, ЗАМ ТАЛБАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДТАЙ УЯЛДУУЛНА
Image
Богдыгоо залах уу
Image
“МИАТ” КОМПАНИЙГ ХУВЬЧЛАХ АСУУДЛЫГ 2020 ОНД ШИЙДВЭРЛЭХ ЁСТОЙ ГЭВ
Image
Долоон настай хүү зам тээврийн ослоор нас барав
Image
LG-гийн дэлгэц wi-fi чиглүүлэгчийн дэргэд унтарч байна
Image
БАРИМТ: ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.ГАНСЭЛЭМ ТАМГЫН ГАЗРЫНХАА БАЙРАНД КАРАОКЕ ӨРӨӨ ТУСГАЙЛАН ТОХИЖУУЛЖЭЭ
Image
ЗГ: Хүүхдийн мөнгийг нэмж 200 гаруй мянган хүүхдэд олгоно
Image
ЖДҮХС-ААС ЗЭЭЛ ХҮССЭН ИРГЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН УРЬДЧИЛСАН СУДАЛГААНЫ ДҮНГ МЭДЭЭЛЖ БАЙНА
Image
ЖДҮХС тойрсон сэдэв буюу БИД УУЧЛАХГҮЙ
Image
"Эрдэнэт" үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгоно гэв
Image
А.СҮХБАТ ӨВӨӨ БОЛЖЭЭ
Image
УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ГЭЛЭЭ
Image
Баянзүрх дүүргийн АН-ынхан эсэргүүцлээ үргэлжлүүлнэ
Image
Image

ОУПХ-НЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХОЁРДУГААР ЧУУЛГАН МОНГОЛ УЛСАД ЭХЭЛЛЭЭ

Олон Улсын Парламентын Холбоо болон Монгол Улсын Их Хурлаас хамтран зохион байгуулж буй Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган өнөөдөр (2019.05.27) Төрийн ордноо эхэллээ. Энэ удаагийн чуулганд ОУПХ-ны гишүүн ба гишүүн бус Ази, Номхон далайн бүсийн 19 орон болон олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож байна. 


Чуулганыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж хэлсэн үгэндээ, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал хэмээх баримт бичгийг Монгол Улсын Их Хурал 2016 онд баталсан. Энэ нь олон улсын түвшинд баталсан Тогтвортой хөгжлийн зорилгуудыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд тус дөхөм болох арга хэрэгсэл хэмээн үзсэн. Цаашид Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад тус дөхөм болгох зорилгоор Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог байгуулсан. Дэд хорооны зүгээс ОУПХ-ноос гаргасан арга зүй, гарын авлага, баримт бичгийг өөрийн оронд хэрэгжүүлэх тал дээр хүчин чармайлт тавьж ажиллаж байна. Өнөөдрийн чуулган, салбар хуралдаануудаар Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаарх илтгэлүүдийг хэлэлцэнэ. Боловсролын сэдвээр энэ удаа тусгай хуралдаан зохион байгуулж байна. Энэ нь Тогтвортой хөгжлийн зорилгуудын нэг чухал зорилго болох "Чанартай боловсролыг бүх нийтэд хүргэх" зорилготой шууд хамааралтай. Түүнчлэн Ядуурлыг устгах зорилготой боловсролын салбарын үйл ажиллагаанууд шууд уялдаа холбоотой байдаг. Бид бүгд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх талаар тус тусын гэсэн онцлог туршлагуудыг бий болгоод байгаа. Ялангуяа, хууль тогтоох байгууллага буюу парламентууд оновчтой эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр ахиц дэвшил гаргана гэдэгт итгэлтэй байна” гээд аливаа шийдвэр гаргахдаа, илүү үр дүнд хүрэхдээ байгаа нөөцөө зөв ашиглах талаар анхаарч ажиллахын чухлыг онцолсон юм.

  Мөн Олон Улсын Парламентын Холбооны ерөнхийлөгч хатагтай Габриэла Куэвас Баррон,  “Бидний өмнө 2030 он хүртэл дэлхий ертөнцийг өөрчилж, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд 11 жил үлдээд байна. Бидний гол зорилго хэнийг ч ардаа орхихгүй байх нь чухал. Хүн төрөлхтөний түүхэнд анх удаа нэг чухал зорилгын дор нэгдэн ажиллаж байна. Дэлхийн олон оронд тэгш бус байдал санаа зовоож байгаа бөгөөд энэ чиглэлээр бид оновчтой арга хэмжээ авч буй эсэхдээ дүн шинжилгээ хийх шаардлага бий. Тогтвортой хөгжлийн зорилгуудаа хэрэгжүүлэхдээ төрийн бодлого нь иргэн бүрийг хамруулж, хэнийг ч ардаа орхихгүй байхад чиглэх учиртай. Тогтвортой хөгжлийн зорилгуудын агуулгыг авч үзвэл боловсрол, эрүүл мэнд, амьдрах орчныг сайжруулах асуудлыг хэрэгжүүлэхдээ  юуны өмнө улс орны нөхцөл байдлыг оновчтой үнэлж, хөгжлөөс хоцорч байгаа бүлэг, давхаргад чиглэсэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд парламент анхаарч ирсэн.
            ОУПХ-ны бүсийн чуулганууд  нь тухайн бүс нутаг, улс орнуудад байгаа сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой байдаг. Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхийн тулд тодорхой хууль тогтоомжууд, үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж буй зэрэг өөрийн гэсэн туршлагыг бий болгон ажиллаж байна. Цаашдаа улс орнууд хамтран ажиллах тал дээр илүү анхаарал тавина гэдэгт итгэж байна. Энэ чуулганы явцад Та бид өөрсдийн шинэлэг сайн туршлагаа хуваалцаж, бие биеэсээ суралцах нь зүйтэй. 2017 оны 05 дугаар сард Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хочимин хотноо Ази, Номхон далайн бүсийн Тогтвортой хөгжлийн зорилгуудын чиглэлээрх анхны парламентын чуулганыг зохион байгуулсан. Тэр үед Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийн явцыг дүгнэн, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай алхамуудын талаар хэлэлцсэн. Энэ удаа бүс нутгийн хэмжээний хоёр дахь арга хэмжээгээ зохион байгуулаад байна. Энэ хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг 2030 он хүртэл хэрэгжүүлэх явцад одоогийн түвшинд хаана байна гэдэг талаар парламентын гишүүд хамтарч уулзах зорилготой арга хэмжээ юм” гэв.

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганыг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан удирдан явууллаа.
Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх илгээлтээ ирүүлснийг Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл уншиж танилцуулав.

Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтэд гүйцэтгэх үүрэг, оролцоогоо нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Их Хурал 2018 онд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дэргэд Тогтвортой хөгжлийн дэд хороог байгуулсан. Эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр сүүлийн хоёр жилд Монголын парламент Хог хаягдлын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Ус бохирдуулсны тухай хуулиудад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулснаар орчны бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн ногоон татвар, ногоон худалдан авалтын тогтолцоог бүрдүүлэх эрхзүйн томоохон шинэчлэл хийсэн. Монгол Улсын хэмжээнд тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтүүдэд 2015-2018 онд нийт 4 удаа үнэлгээ хийсэн. Түүнээс гадна Засгийн газар 2019 онд Тогтвортой хөгжлийн зорилтын үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлох үүрэг бүхий 8 дэд ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа. Энэ хүрээнд Тогтвортой Хөгжлийн Зорилтын шалгуур үзүүлэлтүүдийг үндэснийхээ онцлогт тохируулан нэмж боловсруулж байна. Ингэхдээ, үнэлэх боломжгүй тохиолдолд аргачлалыг нь бий болгох, мэдээллийн эх үүсвэр нь тодорхойгүй бол тодруулах зэргээр ажиллаж байгаа талаараа Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол хэллээ.

Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү чуулганаар бүс нутгийн улс орны парламентын төлөөлөгчид, олон улсын байгууллагын төлөөлөл
1.    Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дэмжих, хянах чиглэлээр парламентуудын хийсэн ажил, хүрсэн үр дүн
2.    Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл болох нь
3.  Хүн бүрийн эрүүл энх, сайн сайхан байдлыг Тогтвортой хөгжлийн зорилтоор дамжуулан хангах нь
4.   Уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сургамж зэрэг асуудлуудыг хөндөн хэлэлцэж, гарсан саналыг Төгсгөлийн баримт бичигт тусгах юм.
Монгол Улсын Их Хурал олон улс, бүс нутгийн хэмжээний ийм чуулганыг өмнө нь 3 удаа зохион байгуулж байсан бөгөөд 2018 оны 06 дугаар сард “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын зөвлөгөөнийг зохион байгуулсан билээ.



ОУПХ нь 1899 онд байгуулагдсан, дэлхийн 179 парламентыг эгнээндээ нэгтгэсэн, НҮБ-д ажиглагчийн статустай олон улсын томоохон байгууллага юм. Монгол Улс ОУПХ-нд 1962 онд элсэж, 1992 онд байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан үеэс эхлэн үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцсоор ирсэн билээ. Өдгөө УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Саранчимэг, Н.Учрал нар ОУПХ-ны бүрэлдэхүүн хороодод гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6