Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Б.Янжмаа: Япон улсад баасан гарагт COVID-19-ийн 250 шинэ тохиолдол бүртгэгдлээ
Image
Д.Нарангэрэл: Сүүлийн 18 хоногт дэлхийн хэмжээнд гурван сая хүн COVID-19-өөр өвчилжээ
Image
Д.Нямхүү: 557 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр дөрвөн хүн эдгэрлээ
Image
Монгол Улс хамгийн хямд мобайл дататай орнуудын 23 дугаарт жагсаж байна
Image
АНУ-д хоолой боох үйлдлийг дүрсэлж зургаа авхуулсан цагдаа нар ажлаасаа халагджээ
Image
COVID-19: Соёл, урлагийн байгууллагуудыг бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байхыг зөвлөлөө
Image
Стресс амьдралыг утга учиртай болгодог
Image
"Яараад яахав дээ" аянд залуус нэгдэж байна
Image
Нарны тосыг гэрээсээ гараагүй үед ч түрхэх хэрэгтэй
Image
Бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ
Image
Холимог тулааны аварга Хабибын аав "COVID-19"-ийн дараах хүндрэлээр нас баржээ
Image
Хөл хорио хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэл зүйн хямрал үүсгэж байна
Image
Насан туршийн Ерөнхийлөгч Путин
Image
Монгол, Хятадын хил дээр “Ногоон гарц”-ын түр журмыг хэрэгжүүлнэ
Image
Америкт нэг хоногийн дотор 54 мянган хүн коронавирусийн халдвар авчээ
Image
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Image
Гэрээ хэлцэл байгуулахад сайн хэмээжээ
Image
Өдөртөө 24-26 хэм дулаан байна
Image
Улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцлээ
Image
Баянбүрдийн тойргийн замыг Баасан, Бямба, Ням гарагийн орой хэсэгчилэн хаана
Image
Сайжруулсан түлшний нөөцлөлт хадгалалтын явцын мэдээллийг сонслоо
Image
Баяр наадмын бэлтгэл ажлыг шалгав
Image
БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг татан авч байна
Image
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
Image
Үндэсний үйлдвэрлэгч гарааны бизнесүүдийг дэмжих “Creative Retail Store” төслийн нээлт болно
Image
У.Хүрэлсүх: Монгол хэмээх улсын тулах хоёр баганын нэг нь Ардын нам гэвэл нөгөө нь Ардчилсан нам
Image
Ж.Цолмон: “КОВИД-19”-ийг мэргэжлийн өндөр ур чадвараар тогтоон барьж байна
Image
Өнөөдөр Замын-Үүдийн боомтоор 300 хүн ирнэ
Image
Прага хотын иргэд коронавирусийг үдэх ёслолд зориулан 515 метр урт хоолны ширээ засжээ
Image
АНУ-д буулгасан хөшөөнүүдийг хүлээж авах хүсэлтээ Испанийн хотууд илэрхийлжээ
Image
Нүүрсний салбар сэргэнэ, тэр үед бид бэлэн байх ёстой
Image
Д.Нарангэрэл: Apple компани АНУ дахь 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ
Image
ЗАХИРАМЖ: Үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний газрууд
Image
О.Энхзаяа: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дахь эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 7 сарын 1-нээс зогсоосон
Image
Д.Нямхүү: Өчигдөр 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
Image
Тангараг тавих, гэр бүрэхэд сайн хэмээжээ
Image
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно
Image
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа
Image
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичиг хүргүүлэв
Image
Улсын Их Хурлын Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталж, Улсын Их Хурлын дэд дарга нарыг сонголоо
Image
Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбооны хурал цуцлагдлаа
Image
Монгол Улсын Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг өргөн барилаа
Image
Улиран сонгогдсон УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
Image
Та машиныхаа автомат хурдны хайрцагны (кропны) тосыг хэр ойрхон солих ёстой вэ?
Image
Монгол жүжигчдийн тоглосон Холливүүдийн кино наймдугаар сард нээлтээ хийнэ
Image
Цагдаагийн байгууллагаас “Яараад яахав дээ” арга хэмжээг дахин зохион байгуулж эхэлжээ
Image
Мөнгө угаах гэж юу вэ?
Image
Д.Нарангэрэл: АНУ-д туршигдсан COVID-19-ийн эсрэг вакцин эхний шатанд 94%-ийн үр дүнтэй гэж дүгнэгдлээ
Image
Долдугаар сард халуун ус хязгаарлагдах орон сууцны хорооллууд болон ААН-үүд
Image
Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой
Image
Мобикомоос татгалзъя
Image
ТАНЫ ГАР УТСЫГ ТАГНАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Image
Өргүй Монгол хөдөлгөөн "өр"-өө тэглэхийг шаардлаа
Image
Г.Эрхэмбаяр хамтлагийнхаа бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
Image
Ц.Энхбаяр: С.Баярыг эргүүлэн тат, надад одоо айх зүйл байхгүй
Image
Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунаас хасагдлаа
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Батсүмбэрт ажиллана
Image
Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Image
Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
Image
Хүн дайраад осолын газраас зугтажээ
Image
Б.Бат-Энэрэл хүү 7 сарын 7-ны өдөр 7 цагт төрсөн
Image
ТӨВӨД ХҮМҮҮСИЙН УРТ НАСЛАДАГ НУУЦЫГ ЭРДЭМТЭД ИЛРҮҮЛЖЭЭ!
Image
Жүжигчин И.Одончимэг өдгөө 50 нас хүрч байгаа хэдий ч гэрлэх санал хүлээн авч олныг ангайлгав.
Image
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Image
Энэ зуны ээлжит одоор Б.Баярмаа тодров уу?
Image
Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өглөө
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
Өнөөдөр ихэнх нутгаар бороотой
Image
Голомт банкны зэс картын эзэмшигчид Эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
Image
Зөвхөн нийтийн галт тэргэнд харах боломжтой зүйлс /27 фото/
Image
С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо
Image
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвлөхүүдээ томилоно
Image
Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
Image
Маск "Энэ миний наадам" хошин шог
Image
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй
Image
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ц.Содномдоржид хаш цагаан хөөргөө бэлэглэлээ
Image
Дуучин бүсгүй тайзан дээр тогонд цохиулан нас баржээ
Image
Түймэрт явсан залуусаараа аархая
Image
Чингэлэгт даруулсан хүүхдийн биеийн байдал хүнд байна
Image
ТА ЯМАР РАШААН СУВИЛАЛД, ЯМАР ҮНЭЭР, ЯАЖ ЯВАХ ТУХАЙ ТАНИЛЦААРАЙ
Image
ТАЙВАНИЙН ЭМЧ НАР ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ
Image
Facebook дээрээс Хятадуудыг "арчиж хаяна"
Image
Ж.Энхцэцэг: Салхин цэцгийн тархалт буурахгүй байгаа нь иргэдийн дархлаатай холбоотой
Image
Өдөртөө бага зэргийн бороо орно
Image
Ганга нуурын чуулган ирэх бямба, ням гарагт болно
Image
Ц.МЯНГАНБАЯРЫН НЯЛХ АМРАГ "УЛААНБААТАР" ХОТЫН ХОРТ УТААНААС ДАЙЖСАН НЬ
Image
Д.УЛАМБАЯР: ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСЭН ӨДРИЙГ ЭХ ОРНОО МАНДУУЛАХ ОНОЛ, НОМЛОЛ ХЭЛЭЛЦДЭГ ӨДӨР БОЛГОЁ
Image
Алдарт "Харри Поттер" зохиолын хоёр шинэ боть хэвлэгдэнэ
Image
“Чэлси” Костаг энэ зун худалдана
Image
"ГЭР ХОРООЛОЛ" ХӨДӨЛГӨӨНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙГ БАРИВЧЛАН СААТУУЛАВ
Image
ХӨТЛӨГЧ ГАНТУЛГА “THE VOICE OF MONGOLIA” ШОУНЫ ТАЙЗАН ДЭЭР ОНИГОО БОЛОВ
Image
Ховч тоть шүүхэд ”гологдов”
Image
Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл зарлагдлаа
Image
ДАРХАН, ЭРДЭНЭТИЙГ УЛСЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ХОТ БАЙНА ГЭЭД ҮНДСЭН ХУУЛЬДАА ЗААЧИХВАЛ БУРУУДАХ ЗҮЙЛГҮЙ ГЭВ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ ЛХАГВА ГАРИГТ ШХАБ-ЫН УУЛЗАЛТЫГ ЗОРИНО
Image
Монголын улс төрчдийн хоёр амьдрал
Image
УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАНА
Image
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДЫН ЯВЦЫГ ТАНИЛЦУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
Image
Т.Ганболд ирээгүй тул Та бидний эвсэл, МАН-ын ажиглагчдыг байлцуулан хяналтын тооллогыг хийж эхэллээ
Image
Ходоодоо хэрхэн "амраах" вэ?
Image
"Чөтгөртэй ч хамаагүй нийлж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонголт хийсэн"
Image
Шалган нэвтрүүлэх товчоодуудад тухайн иргэний орж гарсан болон машины дугаараар мэдээлэл бүртгэгдэнэ
Image
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль
Image
Карибын тэнгис дэх хачирхалтай хурим
Image
УЛААНБААТАР-ДАРХАНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Image
Б.Хөхбаатар: Түүх, улс төрийн нөхцөл байдал хүмүүсийн соёл, хүмүүжлийн амьдралд нөлөөлдөг юм
Image
ЭНЭ САРЫН 25-НД ЗАМ ХААХ ТУЛ НИСЭХ ЯВАХ ИРГЭД ЦАГАА ТООЦООЛОХЫГ АНХААРУУЛЛАА
Image
Найм дахь хоригийн цаана…
Image
ХӨВСГӨЛ АЙМГИЙН УРГАЦ ХУРААЛТ 47 ХУВЬТАЙ БАЙНА
Image
Тамирчид медалиа яагаад хаздаг вэ
Image
Image

Н.ТЭГШБАЯР: ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ МАХНЫ ҮНИЙГ ЗОХИОМЛООР ӨСӨХӨД НӨЛӨӨЛСӨН

-Ш.РАДНААСЭД, Д.ДАМБА-ОЧИР НАРТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЭР ЗОРИГ МАН-Д АЛГА-

Ардчилсан намын гишүүн Н.Тэгшбаяртай ярилцлаа.
-Та саяхан хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурал хийх шаардлага байв уу?
-Бидэнд хайрлах хамгаалах үнэт зүйл, ёс суртахууны хэм хэмжээ, хил хязгаар гэж бий. Тэр үнэт зүйл бол шударга ёс, хуулийн тэгш үйлчлэл юм. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хөөн хэлэлцэх хугацааг багасгаж олон зуун гэмт хэрэгтэнд зориулан өршөөлийн хууль гаргачихлаа. Үүнд бухимдан facebook дээрээ пост оруулж байхын оронд бодитоор эсэргүүцлээ илэрхийлье гэж бодсон. Тийм учраас олон нийтийн өмнөөс “Бид зэвүүцэн, эсэргүүцэж байна” гэдгээ зарласан. Хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулснаар одоогоор 84 гэмт хэрэгт хэрэглэхэд төвөгтөй болгосон. Авлигын гэмт хэрэгт холбогдон 10 жил ял авах этгээд шүүх дээр цаг хожин хэргээ буцаасаар хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгох боломжтой болсон. Хамгийн анхны үр дагавар гэвэл МХЕГ-ын 20 гаруй байцаагч нар холбогдсон хэргийг АТГ илрүүлсэн байдаг. Гэтэл гэмт хэрэгт холбогдсон этгүүдийн ангийн найз, зарим хэвлэлээр авлигын мөнгө хураагч гэж зарлагдсан Ш.Раднаасэдийн санаачилсан хуулийн өөрчлөлтөөр хэрэг нь хэрэгсэхгүй болж байх жишээтэй. “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрвөл яллагдагчаар татахгүй”, “Яллагдагч бол шүүгдэгч биш” гэсэн сонин заалтууд бий. Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдоод байхад хөөн хэлэлцэх хугацаагаар далимдуулан шүүгчдэгч болохоос өмнө суллах шийдлүүд хийж өгсөн. Арван жилийн ялтай гэмт хэрэг хийгээд зугтаасан этгээдийн хэргийг арван жилийн хугацаатайгаар хөөн хэлцдэг байсан. Одоо бол шүүх дээр очихоос өмнө гэмт хэрэгтнээ суллаад авах боломж бүрдэж байгаа юм. Бүр торгуулаад, нэг жил хилээр зорчих эрхээ хасуулах гэх мэт заалтууд орсон юм билээ. Гэмт хэрэг илэрсэн ч гэмт хэрэгтэн баригдаагүй, нотлох баримт хуучирсан, ул мөр арилсан тохиодолд хөөн хэлэлцэх хугацааг хэрэгсэхгүй болгодог тохиолдол бий. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгтнийг хууль хяналтынхан цаг ямагт “ангуулчилсаар” байх байдлыг өөрчлөн хууль завхруулагч нартаа тайван амгалан байх бололцоог олгосон нь харагдлаа.
-Нийгмийн цочроосон олон хэргүүд хэрэгсэхгүй болно гэсэн мэдээлэл бий?
-Миний ойлгож байгаагаар 60 тэрбумын хэрэг, ЖДҮ, Жастын Батхүү Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банкинд тавьсан өр, Хөгжлийн банктай холбоотой хэргүүд хэрэгсэхгүй болох зам мөр рүүгээ шуударсан. Энэ өвөлжингөө 60 мянган иргэн талбай дээр жагсан “Шударга ёс” нэхсэн. Тэр шударга ёсны нэхсэн тэмцлийн үр дүнг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд үгүй хийж орхисон. Миний тэмцээд байгаа зүйл бол Хөөн хэлэлцэх хугацаанд оруулсан энэ “бантангаа” МАН-ын УИХ дахь бүлэг нэн яаралтай цэвэрлээч ээ. Нөгөө шударга ёсонд чинь аюул тулгараад байгааг юм биш үү гэж асуугаад байгаа хэрэг л дээ.
-Бас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын нэрийг дурьдсан байсан даа?
-Хууль тэгш үйлчилмээр байгаа байхгүй юу. Гадны улс орон, аж ахуй нэгжид мэдээлэл дамжуулсан хэргээр олон хүн шоронд ордог. Миний санаж байгаагаар Цахилгааны Жаргалсайхан, Д.Чинбаяр, Л.Чойсүрэн, Сөрөх тагнуулын ажилтан, дэд хурандаа гэх мэт олон хүн улс эх орноосоо урвасан гэх зүйл ангиар ял авсан түүх бий. УИХ-ын гишүүд “Нууцын зэрэглэлтэй материалыг “Оюутолгой” компанийн удирдлагад өгчихжээ” гэсэн. Би нэг зүйлд гайхаад байгаа юм. УИХ-ын гишүүд чөлөөтэй худал хэлэх юм. Ш.Раднаасэд “Би тэр МХЕГ-ын байцаагч нарыг танихгүй, мэдэхгүй” гэж байснаа төд удалгүй нэг ангийнх болж таарсан. Д.Дамба-Очир л гэхэд сэтгүүлч нарын өөдөөс бүлтийтэл харж байгаад “Би тийм материал Оюутолгойд өгөөгүй” гэсэн хүн шүү дээ. Босч зогсч үг хэлнэ гэж хууль санаачилж байхын оронд гишүүд худал хэлсэндээ уучлалт гуйдаг хууль санаачилмаар санагдах юм. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Хуулийнхан хоёр машин дүүрэн баримт хээр аваачиж устгасан. Надад найдвартай баримт нь бий” гэж хэлсэн. Эрхэм гишүүнийг хэн хэн гэдэг хуульч хэзээ, хоёр машин баримт устгасан талаар ярих болов уу гэж харсаар л суугаа шүү.
-АН-ын гишүүний хувьд уу?
-Энэ нийгмийн эд эс, иргэн хүний хувьд төр засгийн болохгүй, бүтэхгүйг хараад хэлмээр санагдах юм. Өнөөдөр мах шатахуунын үнэ өсч талхны үнэ талийж өглөө. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх шатахуун, махны үнийн өсөлтийн талаар арга хэмжээ авахын оронд “Найрамдал” зуслангийн газар гээд Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны ажил яриад сууж байна. Энэ нь 1990-ээд оны Солонгосын улс төрчид хэрэглэсэн бөмбөг хаана байна гэдэг пи-арын технологи л доо. Мах, шатахууны үнийн өсөлтийн шуугианыг дарахын тулд “Найрамдал” зуслангийн газар, “Хөгжлийн банк”-ыг гаргаж тавилаа. Иргэдээ цаг хожин сатааруулах гэсэн, сэдвээр сэдвийг дардаг муу аргаа болих хэрэгтэй. Сүүлийн гурван сард шатахууны үнийг импорлогч компаниуд үндэслэлгүйгээр нэмлээ. Монгол Улсад Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар гэж байдаг. Тэр газар нь шатахуун импорлогч нарыг нэг удаа таван саяар торгохоос хэтрэхгүй юм даа. Уг нь бол үндэслэлгүйгээр олсон ашиг орлогыг нь улсад хураадаг болбол АМГТГ, УУХҮЯ-наас нефть импортлогч компаниуд үнээ нэмэхээ асуудаг болно ядахдаа.
-Махны үнэ нэмэгдэж иргэд бухимдаж байна?
-Өнгөрсөн жил У.Хүрэлсүхийн Засгийн газар тэрбум ам.долларын мах экспортонд гаргана гэсэн. Тэгэнгүүт хятадууд орж ирээд Эмээлт хавиар зоорь барьж мах чихсэн л дээ. Нэг айлын хашааны газрыг хятадууд 150 сая төгрөгөөр авлаа гэсэн мэдээлэл яваад байсан даа. Өнгөрсөн жил 20 гаруй сая толгой мал нядласан дүн мэдээлэл байгаа учраас зооринд мах байгааг Л.Оюун-Эрдэнэ тагнуулынханг явуулсан, явуулаагүй мэдэж байгаа. Хуулийн хүрээнд худалдаад авчихсан махыг яаж уран нарийн аргаар гарган заруулах вэ? гэдэг Засгийн газар асуудал. Тэрбум ам.долларын мах зарна гэдэг хятадуудыг баяжуулах бодлого болоод зогсохгүй У.Хүрэлсүхийн тооцоолоогүй шийдвэр иргэдийн нуруун дээр ташуур болон буусан.
-Энэ Засгийн газраас юу хүлээж байна вэ?
-У.Хүрэлсүхийн амласан нефтийн үйлдвэр тодорхойгүй болчихлоо. Цэвэрлэх байгууламжийн шавийг тавдах удаагаа тавьсан ч үнэр танар дарагдсангүй. Ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж, улс орон яаж мөнгө олох ухаанаа ч олохоо байсан. Бүр иргэддээ итгэхээ болиод нөхөн сонгууль ч хийж чадахгүй төр засаг бий болчихлоо. Нөхөн сонгуульд оролцох гэж байгаа мэт дүр үзүүлж, жолоочийнхоо ээжээр эсвэл Гантулгаар дахин тоглох гэж оролдож байх шиг. Д.Гантулга дээр дөрөөлөн Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гаргуулж аваад УИХ хүлээж авахгүй гэж марзагнах нь л дээ.
-АН бүтэн сар жагсаал цуглаан хийнэ гэнэ. Хэн оновчтой тэмцэл вэ?
-Гишүүд дэмжигчээ цуглуулан жагсаал цуглаан хийнэ гэдэг бол улс төрийн хүчний хувьд эцсийн арга шүү дээ. Оновчтой байсан эсэхийг жагсаал цуглаан хийсний дараа л мэдэгдэнэ дээ. Олон түмний нүдэн дээр МАН хууль завхруулж хариуцлагын тогтолцоог үгүй хийж байгааг сөрөг хүчин зүгээр хараад суух эрхгүй л дээ. Тэр олон зуун хүүхдийн сүрьеэгийн өвчлөл, нийгмийг цочроосон хоолны хордлогууд, Дамба-Очир, Раднаасэд нартай хэн хариуцлага тооцсон юм бэ. МАН хулгайч худалчуудыг хамгаалдаг, саравч төдий байж болохгүй. Нөгөө алдарт ЖДҮ, 60 тэрбум чинь улс төрийн өшөө хорслын өшиглөдөг бөмбөг төдий байсан гэж үү. Өмнөх УИХ, Засгийн газрыг огцруулаад ямар өөрчлөлт, хариуцлагын тогтолцоо сайжарсан юм бол. Өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах төлөвлөгөө, зорилт ч төр засагт алга. Хий хоосон хөөсрөлт, сошиалын мэдээгээр ард түмнээ цатгана гэвэл явахгүй болсон гэдгээ У.Хүрэлсүх ухаарах хэрэгтэй. Хэдэн уурхайн бараадсан монголчуудын амьдралд шинэ гэрэл гэгээ, мөнгө олох санхүүгийн эх үүсвэр гэхээр бүтээн байгуулалт огт харагдахгүй байна.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6