
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж байгаа. Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр /2019.05.08/ Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэр гаргажээ.
Сануулахад, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэсэн үндэслэлээр Цагдаагийн ерөнхий газрын харьяа Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн сарын 21-нд саатуулан шалгаж эхэлсэн юм.
АРДЧИЛАЛ.МН
СЭТГЭГДЭЛ