
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр Сүхбаатарын талбайд "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаал хийхээ мэдэгдсэн. “УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж буй энэ жагсаалд 100 гаруй иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл нэгдсэн гэдгийг мэдэгдээд байгаа.
Энэ үеэр талбай орчмын замын хөдөлгөөн хэвийн үргэлжлэнэ гэдгийг албаныхан мэдээллээ. Мөн нөхцөл байдлаас шалтгаалан тухайн замуудад зохицуулалт хийсэн тохиолдолд шуурхай мэдэгдэнэ гэдгийг онцоллоо.
СЭТГЭГДЭЛ