Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
С.АМАРСАЙХАН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИН ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО
Image
ЧУУЛГАНААР ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ
Image
БАРУУН БҮСИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР МЭДЭЭЛЭВ
Image
ӨДӨРТӨӨ 7-9 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ӨНӨӨДӨР: "ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН-2019” БОЛНО
Image
УЛААНБААТАР ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ БОХИРДОЛТОЙ 10 ХОТЫН ЖАГСААЛТААС ГАРЛАА
Image
ТОЛГОЙТ, БАЯНХОШУУ ОРЧИМД ХАМГИЙН БОХИРДОЛТОЙ ИХТЭЙ БАЙНА
Image
ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯР ӨЧИГДӨР ОРОЙ МОНГОЛД ИРЖЭЭ
Image
“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Image
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХИЙГДЭЖ БАЙГАА ЗАРИМ АЖЛЫН ЯВЦЫГ ШАЛГАЛАА
Image
САППОРОГИЙН ТОЙРГИЙН ДЭРГЭД 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ ЦАГДААГИЙН КАБОН БАЙГУУЛЛАА
Image
БАЙНГЫН ХОРОО ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Image
ТАТВАРЫН АСУУДЛААР ЗАХИРГААНЫ ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ КОНВЕНЦИД НЭГДЭХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨВ
Image
МАНАЙ УЛС 2030 ОН ГЭХЭД ДӨРВӨН САЯ, 2045 ОНД ТАВАН САЯ ХҮН АМТАЙ БОЛОХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ
Image
Д.ТӨРСҮЛД: ИЛҮҮ ИХ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ Л ОЙЛГУУЛСАН
Image
Т.БАЯРХҮҮ: САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДНЫ АСУУДАЛД НЭР ХОЛБОГДСОН ЗУРГААН ШҮҮГЧИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН
Image
ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДСЭН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ НЭМЭГДЖЭЭ
Image
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГАД ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ
Image
АТГ, ТАТВАРЫН АЛБАНЫ ХАМТАРСАН ШАЛГАЛТААР МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧДААС 569.3 САЯ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЛЭЭ
Image
ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСГЭЭС ГАРГАСАН САНАЛЫН ТОМЬЁОЛЛУУДААР САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Image
МАШИН СУРГАЛТЫН АЛГОРИТМААР ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ӨВЧНИЙГ ОНОШИЛНО
Image
Н.ЦЭРЭНБАТ САЙД 20 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
Image
ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБАДЫН ХОЛБООНЫ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДАЛ ХАНГАГДАВ
Image
ХАЛДВАРТ БУС ӨВЧИН ГЭЖ ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ӨВЧИН БЭЛЭГЛЭХИЙГ ХЭЛНЭ
Image
АВСТРАЛИЙН ГАМШИГ, ОСЛЫН ҮЕД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Image
ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРТ ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОНО
Image
РОНАЛДУ БАГАА ОРХИХ УУ?
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛУУД 2019/11/13
Image
БАЯНХОШУУНЫ ГЭР ХОРООЛОЛД ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖ БҮХИЙ ДЭД БҮТЦИЙН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО
Image
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
Image
"МОНГОЛБАНК, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО АЖЛАА ХИЙСЭН"
Image
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад шүүхээс хоёр жил хорих ял оноолоо
Image
Түмний төлөөх “ХАШГИРААН”
Image
“НЭГ ХОТ-НЭГ СТАНДАРТ” ЗӨВЛӨГӨӨНИЙГ УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
“МАЛЫН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, МАЛ СҮРГИЙГ ГЭМТ ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ НЬ” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Image
“ДЭД БҮТЦИЙН ТӨВ” ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Image
НАЙМАН АЙМАГ ХУВАНЦАР ХОГ БУТЛАГЧ МАШИНТАЙ БОЛЛОО
Image
БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИЛАА
Image
НЭМГ-ЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ШИЛДЭГ ИЛТГЭЛҮҮД ШАЛГАРЛАА
Image
НҮБ-ЫН XVI ЗАГВАР ХУРАЛДААН “MONGOLIA MUN 2019” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Image
"ТӨРИЙН АЛБАНЫ МЕНЕЖМЭНТИЙН ХӨГЖИЛ" ФОРУМ БОЛЖ БАЙНА
Image
АВТОМАШИН БОЛОН ТҮҮНИЙ ЭД АНГИЙГ ХУЛГАЙЛДАГ БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ
Image
ЗАРИМ БАЙГУУЛАМЖИЙГ НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД БҮРТГЭВ
Image
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АЛБАНЫ МАШИНЫГ ХУВИЙН ХЭРЭГЦЭЭНД АШИГЛАХГҮЙ БАЙХЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ЯРИЛЦАНА
Image
ДАРГЫН ХҮҮХЭД ДААРЧ БОЛОХГҮЙ, АРДЫН ХҮҮХДЭД АВТОБУС ОЛДОХГҮЙ
Image
БОКСЫН ЗАЛУУЧУУДЫН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
Image
"УЛИАСТАЙГААС ЗАГАСТАЙН ДАВАА ЧИГЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭГЭЭГҮЙ БАЙГАА"
Image
Б.БАЯРМАГНАЙ: ЖАГСАГЧДЫГ ТӨРИЙН ОРДОН РУУ ДАЙРАХ ТУШААЛЫГ Ц.МӨНХБАЯР ӨГЧИХСӨН ЗОГСОЖ БАЙСАН
Image
ИРГЭД АВЧ БАЙГАА ЦАЛИНГИЙНХАА 35 ХУВИЙГ ТАТВАРТ ТӨЛНӨ
Image
Д.ОДБАЯРЫН ХЭРГИЙГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЭЦЭСЛЭНЭ
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ
Image
Обамагийн толгойны өвчин
Image
Нялхсын эндэгдэл 19.3 хувиар өсч, үүнд улаанбурхан, амьсгалын замын өвчлөл нөлөөлжээ
Image
Орон нутагт тэнгэр дуугарч, мөндөр орлоо
Image
Хүүхдүүд утаанд “хордож” цэцэрлэгээсээ эмнэлэгт хүргэгдэх болжээ
Image
СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧИЛДЭГ ДЭЛГҮҮРҮҮДЭД ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙНА
Image
ЕРӨНХИЙЛӨГЧИЙНХ ҮҮ, ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛ УУ
Image
Х.Баттулга: Онц байдал зарлах хүсэлтийг УИХ-ын даргад илгээсэн
Image
БАЯН-ӨЛГИЙЧҮҮД УУЛЫН ХАДЛАНДАА ГАРЧ БАЙНА
Image
Нийслэлийн зам талбайн үйлчлэгчдийн 5 дугаар зөвөлгөөн боллоо
Image
Х.Бат-Ялалт: АТГ-тай атлаа “60 тэрбум”-ын асуудал шийдэгдэхгүй байгаа нь ичмээр
Image
Энэтхэгчүүд мотоциклд мөргөж, тахин шүтэж байна
Image
АЛТАН ГАДАС ОДОНГООР ОХУ, АВСТРАЛИ УЛСЫН ИРГЭДИЙГ ШАГНАВ
Image
Цалин нэмүүлэх шаардлага тавьж буй багш нарын тэмцэлд ЭЦЭГ ЭХЧҮҮД НЭГДЛЭЭ
Image
Бид дэлхий ертөнцийн талаар өчүүхэн бага мэдлэгтэй болохыг батлах 26 баримт
Image
350 ГАРУЙ ХҮНДЭТ ДОНОРТ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ
Image
КАПИТАЛ БАНКНЫ ХАРИЛЦАГЧДЫН НЭХЭМЖЛЭЛИЙГ ХЭРХЭН АВАХ ВЭ?
Image
Ж.БАТМӨНХ АГСНЫ ГЭРГИЙД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Image
Дархлаа сайжруулах бэлдмэл рүү хошуурах хэрэггүй
Image
Шашныг хамгаалагч сахиусууд таны мэлмийд
Image
М.Энхболдын хүү Анар цагдаад ханджээ
Image
Угаалгын машинд гутлаа ингэж угаагаарай!
Image
Цаг агаарын мэдээ
Image
“ТООН КОНТЕНТИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТ САНАЛ АВЧ БАЙНА
Image
"ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДАМ"-Д ЗАИД СУРГУУЛИЙН СУРАГЧИД ТЭРГҮҮЛЖЭЭ
Image
С.Эрдэнэ: Эрх баригчид цагдаагийн байгууллагаар дээрэм хийлгэж байна
Image
ГЭМТ ЭТГЭЭДҮҮД ОХИНЫ АМАНД ХҮЧЭЭР АРХИ ЦУТГАСАН НЬ ҮХЭЛД ХҮРГЭХ ШАЛТГААН БОЛЖЭЭ
Image
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ НЬ 5679:2019 СТАНДАРТЫН ТЕХНИКИЙН ШААРДЛАГА ХАНГАСАН
Image
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААГААР 6 КОМПАНИЙН ХУВЬЦАА ӨСӨВ
Image
Ц.Элбэгдорж: Би өдөр бүхэн өөрийгөө Ерөнхийлөгч гэж боддоггүй. Би өөрийгөө хийх ёстой ажлаа хийж яваа хүн л гэж боддог
Image
Авлигын хэргээр баригдсан улстөрчдийг суллахын эсрэг жагсчээ
Image
Image

ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ, АН-ЫН АВЛИГАЧДЫН ТАЛААР ЦЕНЗУРГҮЙ ЯРИАЧ

 

УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий хүмүүс Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан биш “Ардын дайсан” болцгоов. Олон нийтийн сүлжээгээр тэднийг эхнэр, хүүхдүүдийнх нь зурагтай хамт жагсааж хулгайч, луйварчнаар нь дуудан жирийн ардуудаар жигшүүлэх улс төр эцэс төгсгөлгүйгээр эрчтэй өрнөж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын хар ПР-ын баг хийгээд АН-ынхан ч ардын дайсан тодруулах “ЖДҮ ажиллагаа”-н дээр хүч, хөг нэмцгээж байгаа харагдана. Хамгийн хоржоонтой нь МАН-ын хэд ч яах вэ. Аав, эхнэр, хүүхдүүд нь аж ахуйгаа хөтөлж хөгжүүлэхийн тулд байдаг бүхнээ барьцаалж Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авцгаасан юм байгаа биз. Харин энэ дуулианы үеэр шударга дүр эсгэж, МАН-ынхныг чичлэн суугаа АН-ын дарга С.Эрдэнийн охинд холбогдох хэрэг шүүхийн шатанд яваа, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайд байхдаа аж ахуйн нэгжүүдэд сонгон шалгаруулалтгүйгээр зээл өгч албан тушаалын гэмт хэргийн шинж чанартай үйлдэл гаргасан нь баримтаар ил болж намынхныг нь улалзуулав. Хэвлэлүүдэд “Хуучин төрийн “хулгайч” сайд”-аараа цоллуулах болсон Д.Эрдэнэбат гишүүн 2015 онд Монгол Улсын Тусгай сангийн хуулийг зөрчиж, санхүүжилт олгох журамд өөрчлөлт оруулан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн эх үүсвэрээс дөрвөн аж ахуйн нэгжид 1.327.0 сая, сайдын 108 тоот тушаалаар дөрвөн аж ахуйн нэгжид төсөл хэрэгжүүлэхэд нь 5.028.0 сая, мөн 183 тоот тушаалаар 1.000.0 сая, бүгд 7.355.0 сая төгрөгийг сонгон шалгаруулалтгүйгээр шууд олгосон талаар Сангийн яамнаас энэ оны тавдугаар сард дүгнэлт гаргасан ажээ. АН-ын удирдлагууд ийнхүү албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан нь баримтаар ил болж байхад тэд том хулгайгаа нуухын тулд МАН-ын гишүүдийн хамаарал бүхийн хүмүүсийн компаниуд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан тухай дуулианаар улс төр хийж, өөрсдийнхөө булхайг саринуулах оролдлого хийцгээж байна. Үнэн хэрэгтээ УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд албан тушаал, эрх мэдлээрээ нөлөөлж хамаарал бүхий хүмүүстээ зээл авч өгсөн эсэхийг хууль хяналтын байгууллага тогтоогоогүй байгаа шүү дээ!

            Ер нь зээл яаж авдаг вэ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан төдийгүй арилжааны банкнаас иргэд, аж ахуйн нэгжүүд зээл авахдаа тодорхой хүүтэй, эргэн төлөх нөхцөлтэйгөөр тухайн байгууллагатай зээлийн гэрээ байгуулдаг шүү дээ. Дээр нь зээлийн баталгаа гаргаж, эд хөрөнгөө барьцаанд тавина. Ингээд заасан хугацаанд зээлээ хүүгийнх нь хамт төлөх үүрэг хүлээдэг. Хэрэв зээлээ төлөхгүй юм уу төлж чадахгүйд хүрвэл холбогдох хуулийн дагуу асуудлыг шийддэг гэдгийг АН-ын авлигачид байтугай жирийн иргэд ч сайн мэдэх учиртай. Хамгийн сонирхолтой нь АН-ынхан МАН-ын эсрэг “ЖДҮ ажиллагаа”-г өндөр төлбөртэй, өргөн фронттойгоор явуулж байгаагаас харахад тэд өөрсдийнхөө сурсан зангаар эрх баригч хүчний гишүүдийг харж, хардаад байх шиг. Авлигачид авлигын мөнгийг ямар замаар “угаадаг” вэ, тэр л нүдээр бусдыг харж “Аан, энэ яг тэгэх нь, ер нь тэгсэн байх нь” гэсэн өнцгөөр дүгнэж байгаа нь МАН-ынхан руу чиглэсэн “ЖДҮ ажиллагаа”-аас тодорхой харагдана. Харин аав, эхнэр, хүүхдүүд нь хүмүүсийг ажлын байртай, цалинтай байлгахын тулд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан биш хамаг муугаараа дуудуулж яваа гишүүд АН-ын том авлигачдын дэргэд ердөө л гэнэн туулайнууд.Тэдний гэр бүлийнхний авсан зээл эдний хийсэн хулгай, луйвар, авлигын хэргүүдийн дэргэд ёстой жижигхэн “юм”.

            Улстөрчдийн захиалга бүхий “ЖДҮ” ажиллагаа олон нийтийн сүлжээгээр эрчээ авах үед АН-ын гишүүдийн хувийн мэдээллийн хэрэгслүүдээр “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг нийслэлийн Прокурорын газраас шалгаж эхэллээ” гэсэн мэдээлэл цацагдах болов. Хачирхалтай байгаа биз! Угтаа нийслэлийн Прокурорын газрынхан мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих учиртай. Харин авлига, албан тушаалын гэмт хэргийг АТГ шалгах үүрэгтэй. Гэвч шат алгасч шууд прокурор дээр хаягласан мэдээг олон нийтэд түгээж эхэлсэн нь юуны учир вэ. Ингэхэд прокурор хэний мэдэлд байдаг билээ!? Мэдээж хэрэг, Ерөнхийлөгчийн... Тэгэхээр “ЖДҮ ажиллагаа”-н дээр хар ПР-ын багийнхантайгаа хамт хүч нэмж буй Ерөнхийлөгч арай албан тушаалаараа түрээ барьж, прокуроруудад нөлөөлөөд байгаа юм биш биз. Үйл явдлын өрнөлөөс ийм хардлага эрхгүй төрнө. Гэвч АН эрх барьж байх үед гарсан авлига, албан тушаалын томоохон хэргүүд хаана очиж замхрав. Ерөнхий сайд асан, өдгөө Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй Н.Алтанхуяг ба түүний нөхөд, Хөгжлийн банк, бонд, төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн парк барих нэрийдлээр иргэдийн татварын мөнгөөр “тоглосон” хэрэг, “Фортуна” Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэргүүд хууль хяналтын байгууллагын аль шатанд очоод замхарч, саринаж “алга болов”. Хэн тэднийг уснаас хуурай гарахад туслав!? АН эрх барьж байх үед хэдэн зуун тэрбум төгрөгийг авлига, хулгайн замаар оруулчихаад “Энэ өрийг ирээдүй үе маань төлнө” гэж иргэдийг доромжилж одсон Н.Алтанхуяг тэргүүтэн өдгөө ч эрх мэдэлтэй, албан тушаалтай байна. Тиймээс яг одоо тэднээс өрөө нэхэж, улсад учруулсан хохирлоо төлөхийг шаардацгаая. МАН-ын гишүүдийн хамаарал бүхий хүмүүс авсан зээлээ төлөх нь баараггүй, харин АН-ын авлигачид улсад хэдэн зуун тэрбумаар нь хохирол учруулчихаад улайх ч үгүй улстөржиж суугааг юу гэж ойлгох вэ. Өөрийн мэдлийн телевизээр хүний намынхны тухай цензургүй ярьдаг Ерөнхийлөгчөөр АН-ын авлигачдын тухай яриулъя. Тэдэнд холбогдох хэргүүдийг хэн хаана яаж замхруулсныг мэдэж байгаа ч юм билүү, хэн мэдлээ. Ерөнхийлөгч өө, та АН-ын авлигачдын талаар нэг сайхан цензургүй яриач.

Эх Сурвалж http://factnews.mn/mug

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6