
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама болон өөр бусад нэр нөлөө бүхий хүмүүс рүү илгээсэн сэжигтэй илгээмжүүдийг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп зэмлэн буруушаасан байна.
“Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд засгийн газраас уг хэргийг илрүүлэх үйл ажиллагаанд бүхий л нөөц бололцоогоо гарган ажиллах болно” гэж Д.Трамп лхагва гарагт Цагаан ордонд болсон арга хэмжээний үеэр мэдэгджээ.
“Улс төрийн ямар ч хүчирхийлэл манай оронд байх ёсгүй” гэж тэрбээр онцлон тэмдэглээд, тусгай албаны ажилтнууд энэ хэргийн үнэн мөнийг заавал олох болно гэж нэмж хэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ