Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
П.Ганхүү: Тэтгэврийн зээлийг тэглэх бондыг “Эрдэнэс Монгол” гаргана
Image
Бид бэлэнчлэх сэтгэлгээ, 5, 10 төгрөгөөр өнөөдрийн өлөө дарж яг ийм л амьдралын хэв маягаар хэр удаан явах юм бэ?....
Image
Э.Бат-Үүлийг "ХОЁР САЯ" төгрөгөөр торгох шийдвэрийг хэвээр үлдээв
Image
Нийслэлийнхэн цахилгаан соронзон галт тэрэг, агаарын такси, тусгай замын автобус, цахилгаан автобус, эко таксигаар зорчино
Image
Ц.Нямдорж: Прокурорт туршлага дутсан гэж харсан
Image
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын казино тоглож буй “баримт” олджээ
Image
2019 оны шилдэг дүүргээр ‘’Баянзүрх дүүрэг’’ шалгарав
Image
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
Image
БНСУ-ын визний журамд өөрчлөлт орлоо
Image
Х.Оюун: ЦЕГ-ын нэр бүхий хурандаа нар 2 пентхаус, 30 байр үнэгүй өг гэж дарамталсан
Image
НӨАТ-ын буцаан олголтыг цагаан сарын өмнө олгоно
Image
Концесс, ЖДҮ хоёр өөр шүү!
Image
Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Давост уулзах уу?
Image
2019 онд 46 мянга орчим удаа газар хөдөлжээ
Image
“UB SCHOOL BUS” аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ
Image
Төв банк он гарснаар 214 сая орчим ам.доллар зах зээлд нийлүүлжээ
Image
Э.Оюунболдыг цагаан сарын барилдаанд зодоглуулахгүй
Image
Монгол дипломатын хэрэг: Шинэ гэрч ноцтой баримт дэлгэв
Image
Ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүний асуудлаар хуралдана
Image
“Алдарт эх” одонгийн мөнгийг сар шинийн өмнө олгоно
Image
Боксын шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо
Image
Цахилгааны төлбөр их гарч байгаа айл, өрхүүдийн анхааралд
Image
Казинодсон гэх гурван гишүүнд ёс зүйн хариуцлага тооцох уу
Image
Өдөртөө 11-13 хэм хүйтэн байна
Image
УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана
Image
ӨНӨӨДӨР: Онцлох аж ахуйн нэгжийн туг өргөх ёслол болно
Image
Үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ
Image
Д.Тогтохсүрэн: Казино тоглоогүй, сонирхсон
Image
Д.Тогтохсүрэн:Үзэж сонирхлоо гээд хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэнэ гэвэл хүлээхэд бэлэн
Image
З.Энхболд: УИХ-ын гишүүн казино судлах шаардлагагүй байх
Image
Казино тоглосон улс төрчид хэн хэн байв
Image
10 саяын 6 азтан тодорлоо
Image
 С.Эрдэнэ: УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат казинод орсон, тоглоогүй гэж хэлсэн
Image
Өөхөө соруулж нас барсан эмэгтэйн ар гэрийнхэн хэвлэлд хандлаа
Image
УИХ-ын даргын "казино"-тай айлчлал
Image
50 мянган угаарын хий мэдрэгчийг тараана
Image
Жүжигчин Г.Ананд хүний аминд хүрчээ
Image
С.Эрдэнэ: Нийслэлийн мандатаас хасвал улс төрийн шат дараалсан арга хэмжээ авна
Image
Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэхэд Парламентууд хамтран ажиллах санал тавив
Image
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА С.ЭРДЭНЭ УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАШАТАРТ САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ
Image
Угаарын хий мэдрэгчийг 70 гаруй мянган өрхөд нийлүүлжээ
Image
Автобусаар үйлчлүүлээд азтан болно
Image
Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын мэдээллийг олон нийтэд танилцууллаа
Image
Инженерийн зураг төслийн төвийнхөн оны эхний хагас жилд бүтэн жилийн ажлаа гүйцэтгэжээ
Image
Т.ДАВААЖАРГАЛ: Эрдэнэт үйлдвэр социологичтой болсон нь маш том дэвшил
Image
ХАБЭА-н мэдлэгээ дээшлүүллээ
Image
1000 ажилчинд халуун хоолоор үйлчлэх катеринг үйлчилгээ эхэлнэ
Image
“Жендер ба хүний эрх”-ийн талаарх ойлголтоо зузаатгалаа
Image
Орхон аймаг 290 өрхийг эко ариун цэврийн байгууламжаар 100 хувь хангана
Image
Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр судалгаанд суурилна
Image
14 компанийн 35,552 хувьцаа арилжжээ
Image
Нээлттэй хүн
Image
Төрөөд 2 хоносон нярайг хүчээр алхуулжээ
Image
Ц.Мянганбаярын нялх амраг нийслэлийн утаанаас зугтаав
Image
Отгонбилэгийн Содбилэг яагаад чимээгүй болов?
Image
Өнөөдрийн 18:00 цагаас эхлэн архи, согтууруулах ундаа зарахыг түр хориглолоо
Image
Д.Арвин: Намын шинэчлэл зөвхөн даргын асуудал биш
Image
90-ээд оныхон бид бол СҮҮЛЧИЙН ХҮМҮҮС
Image
Хувцсандаа даруулж үхсэн явдал Испанид гарчээ.
Image
П.Цагаан: “Бороо орж, Трампыг тэнгэр харж үзлээ” гэж хэлсэн
Image
Ц.Элбэгдорж: Эхийн хэвлий дэх ураг үгүй болох хэмжээнд хүрсэн энэ нөхцөл байдал бол гамшиг
Image
Деклан ингэж өөрчлөгджээ
Image
“Монгол барби” О.Оюунцэцэг унжсан хөх, язарсан гэдсээрээ бахархав
Image
Мексикт 15 настай хүү ангийнхан руугаа гал нээв
Image
УИХ-аар юу хэлэлцэх вэ?
Image
АН-ын даргын сунгааг “Буян” Жагаа юунд бужигнуулах гээд байна вэ?
Image
Шүүгдэгч шүүхийн танхимд амиа хорлохыг завджээ
Image
Үс засуулбал эрхтэн хурц болно
Image
Өнөөдөр хонь өдөр
Image
Улаан манжингийн шүүсээр ходоод, бөөрөө цэвэрлэх арга хадгалаад аваарай
Image
АНУ-ын Тагнуулын Төв Газрын 13 сая хуудас материалыг онлайн болголоо
Image
Жүжигчин Гэрэлцэцэг үе мултарсан залуутай найзалдаг
Image
Ч.Цэлмүүний далд авьяас юу вэ
Image
Монголбанкны Хяналтын зөвлөлд нэр дэвшигчдийг томилох асуудлыг хэлэлцэв
Image
Цагаан батга яагаад үүсдэг вэ?
Image
Эмма Стоун: Ялагч болохыг маш их хүссэн
Image
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт хулгай оржээ
Image
Х.Тэмүүжингийн татан буулгасан Дотоодын цэргийг С.Бямбацогт дахин байгуулна
Image
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утааны асуудлаар мэдээлэл өгнө
Image
Цасан шуурга шуурна
Image
Хулгайгаар явсан жолооч нарын микро автобусыг журамлана
Image
Э.ЦЭНДБААТАР ӨРСӨЛДӨГЧӨӨ 5:0-ЭЭР ЯЛЖ ХҮРЛИЙН ТӨЛӨӨ ТОГЛОХООР ТУНАЛАА
Image
СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН БӨХЧҮҮДИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ ХОЁР ЖИЛЭЭР ХАСЛАА
Image
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн өдөрлөг Баянзүрх дүүрэгт боллоо
Image
Гэдэснийхээ шимэгч хорхойг устгаж, бие дэх хорт бодисоо хэрхэн цэвэрлэх вэ
Image
Жолоочийн туслагч SMARTCAR апплейкшн
Image
МОД, МОДОН МАТЕРИАЛЫГ НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТРАМПААС ИЙМ ТУСЛАМЖ ХҮСЧЭЭ
Image
Өнөөдөр цагаагчин могой өдөр
Image
Д.Булганаас дахин байцаалт авлаа
Image
ЗӨНЧ ВАНГАГИЙН 10 ЗӨВЛӨГӨӨ
Image
ЯЛ ЭДЭЛЖ БАЙСАН ЗУРГААН ХҮҮХДИЙГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ СУЛЛАВ
Image
АН: Сэхэл, мөхлийн зааг дээр
Image
Монгол Улсын хүн ам 3.2 саяд хүрчээ
Image
ДУУЧИН Б.БОЛД, Х.МӨНГӨНЦЭЦЭГ ХОЁРЫН “АМЬДРАЛ” /ФОТО/
Image
ТАКСИНЫ ЖОЛООЧ С.ХИШИГДАЛАЙ 3-14 НАСНЫ ДӨРВӨН ХҮҮХДИЙГ ГАЛААС АВАРЧЭЭ
Image
Хүүхдээ болиулахаасаа өмнө үүнийг уншаарай
Image
УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАГЦ ХУУЛИУД ӨНӨӨДРӨӨС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Image
Угаар мэдрэгчийг энэ сарын 10-ны дотор суурилуулна
Image
Орос эмч нар ба тарваган тахал
Image
Хөл бөмбөгчин залуу руу матар дайрч аминд нь хүрчээ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
ТОКИОГИЙН ДАШТ-Д 152 ОРНЫ ЖҮДОЧИД ӨРСӨЛДӨНӨ
Image
"ИРГЭН ТӨСӨЛ”-ИЙН ҮНДЭСНИЙ ШАЛГАРУУЛАЛТАД 12 БАГ ӨРСӨЛДЛӨӨ
Image
Ц.Оюун “Гёте” нэрийг эзэмшихээр санаархаж явна
Image
ОСОЛДСОН МАШИНААС ШИДЭГДЭЖ ГЭМТСЭН ИРГЭДИЙН АМЬ НАСЫГ АВАРЧЭЭ
Image
Гишүүн Я.Содбаатар, Б.Жавхлан нараар ажлын хэсгийг удирдуулна
Image
УХААНТАЙ БҮСГҮЙЧҮҮД ЦӨӨХӨН НАЙЗТАЙ БАЙДАГ
Image
ГАЛ ТҮЙМЭР, ОСЛЫН ДУУДЛАГА 26 ХУВИАР БУУРЧЭЭ
Image
Байлдагч өөрийгөө буудаж гэмтээсэн хэрэг гарлаа
Image
Image

Монголоо алдаршуулсан олимпийн баатрууд

Монгол Улсын иргэн олимпийн наадмаас анхлан медаль хүртсэний түүхт 50 жилийн ой энэ оны 10 дугаар сарын 20-нд тохиож байгаа юм. Энэхүү түүхт ойг тохиолдуулан олимпийн медальт тамирчдынхаа ярилцлага, нийтлэлийг цувралаар нийтэлж байна.

5. 1972 он Мюнхен Хорлоогийн Баянмөнх

ХХ зууны Монголын харьшгүй хүчит их аварга

“Мюнхен-1972” олимпийн наадмын чөлөөт бөхийн -100 кг-д мөнгөн медальт Хорлоогийн Баянмөнх нь “Минск-1975” ДАШТ-ий алт, 1971, 1974 оны ДАШТ-ий хошой мөнгө, мөн нэг хүрэл медальтай, самбо бөхийн дэлхийн аварга, 1973 оны Ази тивийн аварга, “Тегеран-1974” Азийн наадмын аварга, Үндэсний Их баяр наадмын бөхийн барилдаанд 10 удаа түрүүлсэн. /1968, 1971, 1972, 1973, 1975, 1977, 1979, 1980, 1981, 1987 он/ Хоёр удаа үзүүрлэж, 15 удаа шөвгөрсөн Даяар Дуурсагдах Далай Даян Дархан аварга билээ. Чөлөөт бөхийн Монгол Улсын 14 удаагийн аварга, Монгол Улсын болон хуучин ЗХУ-ын гавьяат мастер, дэлхийд нэрээ мөнхөлсөн алдартай бөх төдийгүй, олон шилдэг тамирчдыг төрүүлсэн дасгалжуулагч, багш хүн билээ.

Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Хорлоогийн Баянмөнх нь 1944 онд Увс аймгийн Хяргас сумын Хан Хөхий нурууны салбар Хийвийн голд малчин ард Довчингийн отгон хүү болж төржээ. Түүнийг 10 настай байхад нь эцэг Довчин нь насан өөд болж амьралын хатуу хөтүүд нухлагдан хар бор ажил хийж ихэд тэнхээ суужээ. Тэр 12 наснаасаа сумынхаа бөхийн аманд гарч эхэлсэн бөгөөд 16 насандаа сумын наадамд түрүүлж, Сумын заан цол хүртжээ. Тэр 17 настайдаа 1961 онд Улаанбаатар хотод Багшийн сургуульд ирсэн нь түүний бөх зам нь нээгдсэн байна. 1961 оны намрын нэг өдөр Спортын төв ордонд үндэсний бөхийн барилдаантай гэж дуулаад дөрвөн төгрөгийн тасалбар авч, бөх үзэхээр ирсэн нэг хүнээр заалгаж тус барилдаанд бүртгүүлж улс даяар “Өмсдөг” хэмээн алдаршсан улсын заан Ц.Дамдиндоржийн аманд гарснаас хойш 1800 гаруй наадамд барилдаж 80 гаруй хувьд нь түрүүлж, үзүүрлэсэн байдаг.Тэрбээр 1962 оны Ховд хотын 200 жилийн ойгоор аймгийн начин, 1963 оны наадамд тав давж Монгол Улсын наяин болж бөхийн спорттой эргэлт буцалтгүй бүх амьдралаа холбож, зориулсан хүн. Дархан аварга Х.Баянмөнх 1963 оны наадмаар тавын даваанд улсын арслан Г.Цоодолд амлуулснаас хойш өнөөг хүртэл хэнд ч амлуулж үзээгүй нь гайхамшигтай бөгөөд харьшгүй хүчит монгол бөх гэдгийг нотлон харуулдаг. Х.Баянмөнх аварга 10 удаа түрүүлж, 27 удаа шөвгөрснөөс гадна олон улсын бөхийн таван төрлөөр хичээллэн амжилт гаргаж чадсан дэлхийд алдар нэрээ дуурсгасан домогт бөх билээ.

Энэ олон алдар хүндийн эзэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Х.Баянмөнх аваргатай ярилцсан чин сэтгэлийн халуун ярилцлагаа толилуулж байна.

-Та Монгол Улсаас олимпийн наадмын медаль хүртсэн тав дахь хүн. Мөн таван олимпийн наадамд дараалан оролцсон монгол бөх. Энэ тухайгаа эргэн дурсана уу?


- Анх 1964 оны Токиогийн олимпийн наадамд оролцохдоо л бид олимпийн хөдөлгөөний тухай анхны ойлголттой болж байлаа. Тухайн үед Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Пунцагноров бидэнд яриа хийж, Ю.Цэдэнбал дарга хүлээн авч уулзсан. Тэгэхэд Монгол, Японы харилцаа дайны байдлын үетэй адил шүү. Та бүхэн эх орны нэрийг хамгаалж яв гэж хэлэхэд айхтарсонин эвгүй л байсан. Ингээд хуучин ЗХУ-ын Владивосток хотоос Находка боомтод очиж усан онгоцоор 2 өдөр явж Японы Токио хот хүрсэн. Их далай үзээгүй хүнд хаашаа ч харсан цэнхэр юм болчихоод байж билээ. Би тэмдэглэлийн дэвтэртээ энэ тухай шүлэг бичиж байлаа. Тэгээд олимпийн хотхонд очиход монгол хэлээр хүүхдүүд угтаад “Монголын аваргууд сайн явж ирэв үү” гэхэд их л сайхан санагдсан. Олимпийн тосгонд орлоо, тэнд эмэгтэй цагдаа байдгийг анх удаа харлаа. Энд олон дугуй байсан бөгөөд дугуйг унаад хоолны газар оччихно, тэр дугуйг нэг нь унаад байрандаа ирнэ, нэг нь унаад дэлгүүр хоршоо явчихна. Энэ их сонин санагдсан. Манай зарим нөхөд энд дугуй унаж сурсан. Бид тосгонд дэлхийн олон орны хүмүүстэй анх удаа уулзаж зураг хөргөө авхуулсан нь гайхалтай байлаа. Баг тамирчдаас Монгол Улсынхаа тугийг барьж жагсах хүнийг тэнд томилсон. Тэгээд туг баригчаар хөнгөн атлетикийн багш, цэргийн хурандаа Найдан гэж хүнээр сонгоод олимпийн нээлтийн ёслолд оролцлоо.

Тэгээд бид жагсаад явахад Найдан хөл тавиад жагсахдаа их хурдан явж билээ, бид бараг гүйх шахам л түүний араас жагсаад явсаныг тод санаж байна. Нээлт болох цэнгэлдэх хүртэл 2 км шахам газар их удаан явж очсон юм билээ. Тэгэхэд цэнгэлдэхэд орчихоод байгаагаа ч мэдэлгүй хүмүүс шуугиад учраа мэдэхгүй л явж байж. Тэнгэрт нь жаахан үүл байсныг сарниулаад цэлмэг болгоод таван өнгийн утаатай онгоцоор таван цагираг зураад, тагтаа нисгээд их сайхан нээлт болсон. Хожим нь нь би олимпийн түүхээс уншиж мэдээд өөрийн дурсамж номондоо энэ талаар бичсэн дээ. Тэгээд Токиогийн олимпийн наадамд би нэг ялаад 10 дугаарт байрт орж билээ. Дараа нь 1968 онд Мехикод олимпийн наадам болоход Намын төв хорооны үзэл суртлын хэлтсийн даалгавраар намайг багийн тугчаар томилсон. Би тэр жилийн улсын наадмаар түрүүлж, аварга цол дөнгөж авсан байсан. Ингээд л энэ олимпийн нээлтэнд үндэсний бөхийн зодог шуудаг, нөмрөгтэй тугаа бариад жагсахад, Мексикийн өдөр тутмын сонинд Латин Америк даяар сүр дуулиантай мэдээг гаргасан байдаг. Сонины эхний нүүрэнд олимпийн бамбарыг асаасан анхны эмэгтэйгийн зураг, мөн миний туг барьсан зургийг тайлбартай нийтэлсэн байдаг. Тэнд Монголын Чингисийн баатар том ширэн гутлаараа Мексикийн нутаг дээр өм цөм гишгэж мөрөө гаргалаа гэж бичсэн юм билээ. Түүнээс хойш 7 хоногийн дараа чөлөөт бөхийн барилдаан эхэлсэн бөгөөд миний хувьд огт бэлтгэл хийж амжаагүй. Учир нь зодог шуудагтай, тугаа бариад зураг авахуулдаг л ажилтай болсон. Даргадаа хэлэхээр чи Монгол Улсаа сурталчилаад яваад бай л гэсэн, бүтэн 7 хоног л энд тэнд зураг даруулж байгаад л тэмцээн эхэлсэн. Мехикогийн 19 дүгээр олимпийн наадамд би шагналт 5 дугаар байр, Ө.Эрдэнэ-Очир зургадугаар байр эзэлж, манай дөрвөн бөх медаль авсан. Ингэж л анх удаа олимпийн наадмаас монголчууд 4 медаль хүртсэн түүхтэй. Харин дараагийн 20 дугаар олимпийн наадам 1972 онд Баруун Германы Мюнхен хотноо болсон. Энэ олимпод би, баг тамирчдаас ганцаараа мөнгөн медаль хүртсэн. Улмаар Канад улсын Монреал хотноо 1976 онд болсон олимпийн наадамд оролцохдоо мөрөндөө гэмтэл аваад гарцаагүй медаль хүртэх боломжоо алдаж, шагналт тавдугаар байрт шалгарч байлаа. 1980 оны Москвагийн олимпийн наадам бол миний хамгийн сүүлд оролцсон 5 дахь олимп. Ер нь тамирчны хувьд ёслолын шахуу л юм болсон доо. Аз болж би нэг ялсан. Ингээд би 5 олимпийн наадамд оролцохдоо бүгдэд нь ялалт байгуулж, 10-аас дотогш байрт шалгарсандаа бахархаж явдаг. Тэгэхээр энэ сайхан Монгол оронд төрсөн манай тамирчид бие сэтгэл, хүчээ дайчилбал байгалиас заяасан өндөр амжилт гаргах боломж нээлттэй байна шүү гэж хойч үеийнхэндээ онцлон захиж хэлмээр байна.

-Мюнхены олимпийн үеэр буун дуу гарсан гэдэг энэ тухай дурсана уу?

-1972 оны Мюнхены олимпийн наадмын үеэр монгол тамирчдын байрласан байрны хажууханд буун дуу гарч, тамирчдыг барьцаалсан явдал болж, бид айж түгшиж л байлаа. Тэгээд нэг бүтэн өдөр шахам олимпийн наадам саатаж байсан түүх бий шүү.

-Таны бөхийн спортод өндөр амжилт гаргасныг үнэлж ФИЛА-гийн нэр хүндтэй шагнал хүртээсэн байдаг?

-Миний олимп, ДАШТ-д 10 жил дараалан медальт болон шагналт байрт шалгарсан амжилтыг үнэлж Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /FILA/-ны 100 жилийн ойгоор дэлхийн 100 шилдэг бөхийг тодруулж, “Дэлхийн бөхийн 100 жилийн од” шагнал гардуулсан юм. Энэ шагналыг олимпийн 3 удаагийн аварга, дэлхийн 7 удаагийн аварга А.Медведев , Карелин зэрэг алдартай бөхчүүд багтсан. Энэ шалгаруулалтанд би 25 дугаарт бичигдсэн. Тухайлбал, 1968 онд Мехикод шагналт 5 дугаар байр, 1969 онд Аргентинд ДАШТ-ий шагналт 6 дугаар байр,1970 онд Канадын Эдмонтоны ДАШТ-ий 4 дүгээр байр /одоогийнхоор хүрэл медаль/, 1971 онд Софигийн ДАШТ-ий мөнгө, 1972 онд Монреалын олимпийн мөнгө, 1973 онд Тегеранд ДАШТ-ий шагналт 4 дүгээр байр, 1974 онд Туркийн Станбулын ДАШТ-ий мөнгөн медаль, 1975 онд Минск хотноо болсон ДАШТ-ээс аваргын алтан медаль, 1976 онд Монреалын олимпийн шагналт 5 дугаар байр, 1977 онд Швейцарийн Лозанн хотноо болсон ДАШТ-ий шагналт 6 дугаар байр эзэлсэн энэ 10 жил дараалан тасралтгүй амжилтыг нь үнэлж “Дэлхийн бөхийн 100 жилийн од” шагналыг өгсөн юм билээ.

-Өнөөдөр Монгол хүн олимпийн их наадмаас анхлан медаль хүртсэний түүхт 50 жилийн ойн өндөрлөгөөс харахад, энэ хугацаанд 25 хүн олимпийн медаль хүртэж, хоёр олимпийн аварга төрсөн байна. Та олимпийн медаль хүртсэн анхдагч буюу тав дахь хүний хувьд сэтгэгдлээ хэлнэ үү?

-Олимп гэдэг бол бүх дэлхийн ард түмний энх тайвны бэлгэ тэмдэг болсон их наадам. Хүн төрөлхтөн бие биенээ ойлгох, хүн бүр адилхан л амьсгаадаж ядардаг юм байна, баярлаад уйлдаг юм байна, баяр баясгалантай сайхан амжилтанд хүрдэг юм байна гэдгийг бүх хүнд мэдрүүлж таниулах зорилгоор олимпийн баярыг анх хийсэн байдаг. Тэр үзэл санаа үргэлжилж явсаар өнөөдөр олимпийн наадам нь дөрвөн жилд нэг удаа болдог дэлхий дахины хамгийн том баяр наадам юм. Улс орнууд ард түмнийхээ бие бялдар, нийгмийнхээ харилцаа. дэлхийн соёлыг эзэмшиж байгаа байдал, авьяас, тэсвэр хатуужил, хурдан гавшгай, овсгоотой, эрдэмлэг байх, тэгээд цаашаа шинжлэх ухааныг спортод хэрхэн нэвтрүүлж байгаа, улс орны эдийн засаг ямар түвшинд байгаа зэрэг их олон үзүүлэлтүүдийг олимпийн наадам л харуулдаг. Монголын тамирчид олимпийн наадамд олон жил тасралтгүй оролцож, тасралтгүй медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийд мандуулж байгаа хамгийн том гавьяатнууд юм шүү. Гайхамшигтай. Энд бол хурал зөвлөгөөн хийгээд шийдвэр гаргаад медаль өгч байгаа юм биш. Дэлхийн бүх улс орон эрх тэгш оролцож, олимп, дэлхийн ямар ч аварга тамирчин, залуу тамирчин гэж огтхон ч ялгалгүйгээр, арын хаалгагүй, спортын нэг л дүрмээр шударгаар өрсөлдөж байж шилдгүүдээ тодруулдаг гэдгээрээ олимпийн наадам онцгой. Олимпийн наадам энэ дэлхий дээр өнөөг хүртэл гараагүй хамгийн том хөдөлгөөн гэж болно. Олимпийн наадмыг анх 200 гаруй удаа зохиож байгаад 1500 гаруй жил тасарсаны дараа өнөөгийн олимп дахин сэргэсэн түүхтэй. Монголчууд шинэ цагийн олимпийн наадмын 18 дахь наадмаасл эхэлж оролцож, манай 3 сая гаруй хүнээс 25 медальтан төрнө гэдэг Монгол орны байгаль, цаг уур, хоол унд, монгол хүний бие баялдрын онцлогийн гайхамшигтай давуу талыг нотлон харуулсан хэрэг гэж итгэдэг. Цаашдаа ч олон арван олимпийн медальтнууд манай улсаас төрөх нь тодорхой гэж онцлон хэлсэн юм.

Хорлоогийн Баянмөнх аварга Монгол Улсад анхны хувийн Биеийн тамир спортын болоэ бөхийн багш дасгалжуулагчийн дээд сургууль байгуулж, бөхийн спортын талаар олон бүтээл бичиж эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтэн хүн юм. Тэр Монголын үндэсний бөхийг олон талаас нь шинжлэх ухааны үндэслэлтэй судалж томоохон бүтээл туурвисан судлаач эрдэмтэн. Мөн сурган хүмүүжүүлэх ухааны доктор цолтой. Түүний төрүүлсэн, шинжсэн улсын болоод олон улсын өндөр цолтой олон шавь нарыг нь нэрлэвэл ганц хүнд үнэхээр ахадсан гэмээр дааж чадамгүй их алдар хүндийг тэр нэр төртэй үүрч чадсан эрхэм нэгэн гэдгийг батладаг.

Тэрбээр “Монгол бөхийн барилдааны ов, мэхийн чуулган судар” хэмээх гурван боть номыг бүтээн туурвисан билээ. Энэ бүтээл нь Монголын үндэсний бөхийн хөгжилд болон судалгаанд том хөрөнгө оруулалт болсон юм. “Монгол бөхийн барилдааны ов, мэхийн чуулган судар” хэмээх уг бүтээлийг худалдаанд цөөн хувиар гаргасан бөгөөд 21 аймаг болон сумдын бөхийн дэвжээгээр тарааж өгсөн юм байна.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6