Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ТУСЛАХ З.ТӨМӨРТӨМӨӨ ГЭГЧ БУСДЫГ ЗОДОЖ ТАНХАЙРЧЭЭ
Image
"МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОРЫН ХЭСЭГЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТОДОТГОЛ”-ЫН САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ
Image
ИРЭЭДҮЙН ЭЗЭД МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ХУД УГААРТАХ ЭРСДЭЛТЭЙ ӨРХҮҮДИЙН ПИЙШИН ЯНДАНГ ЗАСВАРЛАХ БАГ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
СТА, ЗУРААЧ Н.АМГАЛАНБААТАРЫН УРАН БҮТЭЭЛИЙН ДӨРӨВ ДЭХ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
ЗАМ, ДАВАА ХААГДАХ НӨХЦӨЛ БҮРДЭЖ БАЙГААГ АНХААРНА УУ
Image
Ц.ЭЛБЭГДОРЖ ДЭЛХИЙН МАНЛАЙЛЛЫН НЭГДЭЛ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
Image
МОНГОЛЫН БАГ, КАМБОЖИЙН ШИГШЭЭТЭЙ ТАЛБАЙД НЬ ТОГЛОЖ 1:1-ЭЭР ТЭНЦЛЭЭ
Image
ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Image
БҮРЭН ЭРХ НЬ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЭРХ ҮҮ, ҮҮРЭГ ҮҮ?
Image
“ХИМИ-2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Image
“ЗАЛГАСАН БОЛ САЛГА, САЛГАСАН БОЛ ШАЛГА” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Image
ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ САНУУЛАХ БАЙДЛААР ХЯЗГААРЛАНА
Image
ТЕГ-ААС ''МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ФРОНТ'' ХӨДӨЛГӨӨНД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
Image
ӨДӨРТӨӨ 2-4 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 29 СУРГУУЛИЙН СУРАГЧДАД “ХҮҮХДИЙН АВТОБУС” ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
ӨНӨӨДӨР АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХИЙГ ХОРИГЛОЛОО
Image
АХБХ-НЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦААНЫ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО
Image
ТАНИЛЦ: МАРГААШААС ЯВЖ ЭХЛЭХ “ХҮҮХДИЙН АВТОБУСНЫ“ МАРШРУТ
Image
ЕРӨНХИЙ САЙД ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСЛҮҮДЭЭС АНХНЫ ЖИШИГ ХОРООЛОЛЫГ БИЙ БОЛГОНО
Image
О.ЕСҮГЭН ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА
Image
СЭЛЭНГЭ АЙМАГ РУУ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН БАГА ОВРЫН ОНГОЦ НИСНЭ
Image
МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИУД, УИХ-ЫН ТОГТООЛЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
Image
ИРЭХ НЯМ ГАРАГТ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
Image
УКРАИН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛ Т.МӨНХБАТ ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО
Image
С.АМАРСАЙХАН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИН ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО
Image
ЧУУЛГАНААР ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ
Image
БАРУУН БҮСИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР МЭДЭЭЛЭВ
Image
ӨДӨРТӨӨ 7-9 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ӨНӨӨДӨР: "ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН-2019” БОЛНО
Image
УЛААНБААТАР ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ БОХИРДОЛТОЙ 10 ХОТЫН ЖАГСААЛТААС ГАРЛАА
Image
ТОЛГОЙТ, БАЯНХОШУУ ОРЧИМД ХАМГИЙН БОХИРДОЛТОЙ ИХТЭЙ БАЙНА
Image
ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯР ӨЧИГДӨР ОРОЙ МОНГОЛД ИРЖЭЭ
Image
“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Image
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХИЙГДЭЖ БАЙГАА ЗАРИМ АЖЛЫН ЯВЦЫГ ШАЛГАЛАА
Image
САППОРОГИЙН ТОЙРГИЙН ДЭРГЭД 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ ЦАГДААГИЙН КАБОН БАЙГУУЛЛАА
Image
БАЙНГЫН ХОРОО ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Image
ТАТВАРЫН АСУУДЛААР ЗАХИРГААНЫ ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ КОНВЕНЦИД НЭГДЭХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨВ
Image
МАНАЙ УЛС 2030 ОН ГЭХЭД ДӨРВӨН САЯ, 2045 ОНД ТАВАН САЯ ХҮН АМТАЙ БОЛОХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ
Image
Д.ТӨРСҮЛД: ИЛҮҮ ИХ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ Л ОЙЛГУУЛСАН
Image
Т.БАЯРХҮҮ: САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДНЫ АСУУДАЛД НЭР ХОЛБОГДСОН ЗУРГААН ШҮҮГЧИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН
Image
ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДСЭН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ НЭМЭГДЖЭЭ
Image
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГАД ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ
Image
АТГ, ТАТВАРЫН АЛБАНЫ ХАМТАРСАН ШАЛГАЛТААР МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧДААС 569.3 САЯ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЛЭЭ
Image
ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСГЭЭС ГАРГАСАН САНАЛЫН ТОМЬЁОЛЛУУДААР САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Image
МАШИН СУРГАЛТЫН АЛГОРИТМААР ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ӨВЧНИЙГ ОНОШИЛНО
Image
Н.ЦЭРЭНБАТ САЙД 20 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
Image
ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБАДЫН ХОЛБООНЫ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДАЛ ХАНГАГДАВ
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ
Image
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.
Image
Орхон гол тунгалаг урсах боломж бүрдэж эхэллээ
Image
МАН-ын Бага хурал эхэллээ
Image
Ерөнхийлөгч Х.Баттулгын “Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагаанд хэлсэн үг
Image
МАН-ын Засгийн газар дахин огцрох нь тодорхой боллоо
Image
Нийслэлийн ахмад настнуудад хотын дарга хүндэтгэл үзүүллээ
Image
Сэтгэцийн өвчтэй одууд
Image
АНУ: Тахианы мах хорт хавдар үүсгэдгийг тогтоолоо
Image
"ГОВИЙН ЧОНО-2018" ОЛОН УЛСЫН ДАДЛАГА, СУРГУУЛИЛТ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛИАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
APPLE НЭГ УЛИРАЛД АМАЗОНИЙ БҮХ ЦАГ ҮЕИЙН АШГААС ИЛҮҮГ ОЛОВ
Image
ХУДАЛДААНЫ ТӨВД ГАЛ ГАРСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН 4 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ
Image
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн татварын хэмжээг та мэдэх үү
Image
Энэ хүүхэнтэйгээ жаргаад хэвтэж байх уу…
Image
Ц.Оюунгэрэл: Баячуудын ялыг ”борчууд” үүрдэг
Image
Газрын эрхийн гэрчилгээг 15 жилээр сунгах боломжтой боллоо
Image
УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ПАРАЛИМПИЙН НААДАМД ӨМНӨГОВИЙН ТАМИРЧИД ГУРАВДУГААР БАЙР ЭЗЭЛЖЭЭ
Image
ЛАОС УЛС МОНГОЛООС ХОНИНЫ МАХ, МОНГОЛ УЛС ЛАОСООС ЦАГААН БУДАА ИМПОРТЛОХЫГ СОНИРХОЖ БАЙНА
Image
Д.СҮРЭНЧИМЭГ: БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТЭЭС НЭГ Ч ХҮН АЖЛААС ХАЛАГДААГҮЙ
Image
MNTM шоуны ялагч Цэрэндолгор бүтэн нүцэглэжээ
Image
“Ноён” ерөнхийлөгч өө, яасан дүлий дүмбэ байна аа?!
Image
"Хайрын төсөл" нэвтрүүлгийн сонсогч.
Image
Энэтхэг улсын шинэ ерөнхийлөгчөөр тус улсын хамгийн доод давхаргын төлөөлөгч сонгогдлоо.
Image
ОЛОН УЛСЫН БҮЖГИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТ ГАРГАСАН ХҮҮХДҮҮДИЙГ УГТАН АВЛАА
Image
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
Image
Тусгай хамгайлалттай нутаг дэвсгэрийн асуудлаар олон улсын хурал ОХУ-д боллоо
Image
ЭХНИЙ ДОЛООН САРД ОНЦГОЙ АЮУЛТ БОЛОН АХУЙН ОСЛООС 659 ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧЭЭ
Image
ОБЕГ-ААС ЗАВЬТ ЭРГҮҮЛИЙН ТООГ НЭМЖЭЭ
Image
АВТОЗАМУУДЫН КАМЕРЫН ТООГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
Image
МАРГААШ БӨХИЙН БАРИЛДААНТАЙ
Image
ЗУРХАЙ
Image
Image

Д.Нямаа:Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь хараат бус байдлаа хамгаалах, хөндлөнгийн нөлөөнд автахгүй байх нь чухал

Завхан аймгийн Эрүүгийн анхан шатны Шүүхийн шүүгч Д.Нямаатай ярилцлаа.

-Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэнийг хэлдэг вэ? Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг ямар хуулийн журмаар ажилуулдаг юм бол?

- Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Монгол Улсын Их хурлаас 2012 оны тавдугаар сарын 22-нд баталж, 2013 оны дөрөвдүгээр сарын 15-наа эхэлж дагаж мөрдсөн. Хууль батлагдаж хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны зургадугаар сарын 19-ний 09 дүгээр тогтоолоор “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам”-ыг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Сангийн сайдын 2015 оны тавдугаар сарын 06-ны 65/110 дугаар хамтарсан тушаалаар “Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам”-ыг тус тус баталж мөрдөж байна.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж анхан шатны шүүхээр эрүү, иргэн, болон захиргааны хэрэг маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэд, олон нийтийг төлөөлөн оролцож, дүгнэлтээ гаргах эрх бүхий Монгол улсын иргэнийг ойлгоно. Жилд нэг удаа л шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож болох ба зөвхөн тухайн сонгогдсон хэрэг маргааныг шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцоно.

-Тэгвэл шүүхийн иргэдийн төлөөлөгч болоход ямар шаардлага тавигддаг вэ?

-Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь Монгол Улсын иргэн, 25 нас хүрсэн. Эрх зүйн бүрэн чадамжтай, ял шийтгүүлж байгаагүй. Монгол хэлээр чөлөөтэй ярьж, ойлгодог. Тухайн анхан шатны шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг, сонгогдох үедээ эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн оролцогч бус байх. Сүүлийн нэг жилийн хугацаанд иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцоогүй байх шаардлагуудыг хангасан байна гэж заасан байдаг.

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрх гэж бий юу?

-Байлгүй яахав. Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь тухайн хавтаст хэрэгтэй танилцах. Шүүх хуралдаанд оролцох, шүүх хуралдааны оролцогчдод асуулт тавих. Мөн нотлох баримт шинжлэн судлахад оролцох. Хэргийн үйл баримт, шүүгдэгч болон зохигчийн гэм буруу, захиргааны байгууллагын үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар бичгээр санал, дүгнэлт гаргах эрхтэй байдаг.

-Иргэдийн төлөөлөгч оролцох шүүх хуралдааны төрөл гэж бий юу?

-Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь анхан шатны шүүхэд даргалагч шүүгч, өөр хоёр шүүгчтэй хамтдаа буюу бүрэлдэхүүнтэйгээр хэрэг маргааныг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч заавал оролцоно.

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг хэрхэн яаж сонгодог вэ?

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгохдоо шүүхийн тамгын газар нутгийн захиргааны байгууллагатай хамтран нутаг дэвсгэрийн сонгогчдын нэрийн жагсаалтаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох дээрх шаардлага хангасан иргэдийн нэрийн жагсаалтын жишиг тоог харгалзаж урьдчилан бэлтгэнэ.

Шүүхийн иргэдийн төлөлөгчдийн нэрийн жагсаалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл батална. Эдгээр иргэдэд шүүхийн тамгын газраас урьдчилан мэдэгдэж, сургалт явуулах, гарын авлага, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулна. Дээрх нэрийн жагсаалтаас тухайн долоо хоногт шүүх хуралдаанд оролцох 10-15 иргэнийг тусгай программ ашиглан санамсаргүй аргаар сонгож дэд жагсаалтыг шүүхийн тамгын газрын даргын тушаалаар батална. Дэд жагсаалтаас тухайн шүүх хуралдаанд оролцох иргэнийг сугалааны журмаар тодруулж, шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлдэг байгаа.

-Шүүхийн мэдэгдэх хуудас гэж юу вэ? Тодруулахгүй юу?

-Шүүхийн мэдэгдэх хуудас гэдэг нь тухайн иргэдийн төлөөлөгчийг төлөөлөгчийн хувиар шүүх хуралдаанд орохоор сонгогдсоныг албан ёсоор мэдэгдэж буй мэдэгдэл. Энэхүү мэдэгдэх хуудсанд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцох шүүх хуралдаан болох өдөр, цагийг заасан. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон тухай мэдэгдлийг тухайн хүнд гардуулж, гарын үсэг зуруулдаг. Хэрэв тодорхой шалтгааны улмаас шүүхийн иргэдийн төлөөлөгчид биечлэн гардуулах боломжгүй тохиолдолд энэ тухай утсаар мэдэгдэж болно. Утсаар мэдэгдсэн тохиолдолд мэдэгдэх хуудсыг биечлэн хүлээн авсантай ижилд тооцох учир Шүүхийн иргэдийн төлөөлөгч хүн хариуцлагатай, анхааралтай хандаж, шүүх хуралдааны товыг сайтар лавлах нь зүйтэй.

-Тэгвэл шүүхийн иргэдийн төлөөлөгч хүн шүүхийн мэдэгдэх хуудас хүлээн авснаар юу хийх ёстой вэ?

-Та шүүх хуралдаанд оролцох тухай мэдэгдэх хуудас хүлээн авснаар хамгийн түрүүнд шүүх хуралдаанд оролцох боломжтой эсэхээ сайтар нягтлан бодох буюу шалгах хэрэгтэй. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэн нь зөвхөн хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тохиолдолд л шүүх хуралдаанд оролцохоос чөлөөлөгдөх боломжтой.

Хэрэв шүүхийн иргэдийн төлөөлөгч хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд энэ тухайгаа шүүхийн тамгын газарт нэн даруй мэдэгдэх ёстой болохыг анхаарах хэрэгтэй. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар дараах тохиолдлыг хүндэтгэн үзэх шалтгаантай байсанд тооцно.

Үүнд эмнэлгийн магадлалаар баталгаажсан эрүүл мэндийн нөхцөл байдлын улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон. Ажил олгогчийн баталгаажуулсан албан томилолттой байсан. Мөн бага насны хүүхэд болон бусад этгээдийг асран хамгаалж байгаа бөгөөд энэ талаар хорооны Засаг даргын тодорхойлолттой бол. Түүнчлэн хүндэтгэн үзэх бусад шалтгаантай бол (хөл хорионд орсон, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орсон зэрэг) шүүх хуралдаанд оролцохоос чөлөөлөгдөх боломжтой.

-Шүүхийн иргэдийн төлөөлөгч ажил эрхэлдэг бол хэрхэн зохицуулдаг вэ?

-Шүүхийн иргэдийн төлөөлөгч хүн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон тухай мэдэгдлийг хүлээн авснаар хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй бол хуралдаанд оролцох боломжтой тухайгаа мэдэгдэх хуудас авмагц шүүхийн тамгын газарт мэдэгдэнэ. Ингэснээр шүүхийн Тамгын газраас таны ажил олгогчид шүүх хуралдааны өмнө энэ талаар мэдэгдэл хүргүүлдэг учир энэ талаар санаа зовох шаардлагагүй.

-Ажил олгогч нь шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллах болсонтой холбогдуулан хариуцлага хүлээлгэж болох уу?

-Ямар ч тохиолдолд ийм эрх байхгүй. Ажил олгогч нь шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авснаар иргэдийн төлөөлөгчөөр оролцох болсон ажилтандаа чөлөө олгож, аливаа байдлаар саад учруулахгүй байх үүрэг хүлээдэг. Хэрэв ажил олгогч нь энэ үүргээ зөрчиж ,иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон ажилтанд чөлөө өгөхгүй байх, шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй тохиолдолд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар торгууль төлдөг.

-Шүүхийн иргэдийн төлөөлөгч хүн шүүх хуралд хэрхэн бэлдэх вэ?

-Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь өөрт эвтэйхэн байдлаар хувцаслах нь зүйтэй. Гэхдээ биеийн ихэнх хэсэг ил гарсан буюу хэт задгай, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг сурталчилсан үг хэллэг, дүрс зураг бүхий хувцас өмсөх нь зохимжгүй болохыг анхаарах хэрэгтэй. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн хувцаслалт нь тухайн хүнийг шүүх, шүүхийн ажиллагааг хэрхэн хүндэтгэж буйг илэрхийлнэ. Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ирэхдээ шүүхийн мэдэгдэх хуудас болон иргэний үнэмлэхээ заавал авч ирнэ.

Мөн хэргийн материалтай танилцаж,түүнээс тэмдэглэл хийх эрхтэй. Хэргийн материалтай танилцсанаар шүүхийн иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч, зохигчийн гэм буруугийн талаар өөрийн гэсэн дүгнэлтээ хийж, шүүх хуралдаан дээр тэдний мэтгэлцээнийг сонсож харьцуулан өөрийн гэсэн дүгнэлтээ гаргахад ач холбогдолтой. Бас нэг давуу тал нь шүүхийн иргэдийн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцсан цагийг хөлс олгох цагт оруулан тооцдог. Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь Монгол Улсын төрийн сүлдэнд тангараг өргөдөг

-Шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хэрхэн оролцох вэ? Мөн шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх ажиллагаа гэж бий юу?

-Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх хуралдааны танхимд Монгол Улсын төрийн сүлдэнд тангараг өргөнө. Тангараг өргөх ажиллагаа нь шүүхийн иргэдийн төлөөлөгч хүн шударга ёс, хуулийг дээдлэн хараат бус байх, өргөсөн тангаргаа зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээх учрыг сүлдэндээ андгайлж буй хүндэтгэлийн арга хэмжээ юм.

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг татгалзан гаргах гэж юу вэ?

-Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь хэргийн оролцогч нартай төрөл, садан, гэр бүлийн харилцаатай, хэрэг маргааныг шийдвэрлэхэд нөлөөлөх хувийн ашиг сонирхол байгаа тохиолдолд уг шүүх хуралдаанд оролцохоос өөрөө, сайн дураараа татгалзаж гарах ёстой. Эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны бусад оролцогчид таныг татгалзан гаргах тухай үндэслэл бүхий хүсэлтээ гаргах ёстой. Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлгийн үед оролцогчид асуулт тавих, шүүгдэгчийн гэм буруугийн талаар саналаа бичгээр гаргах, дүгнэлтээ шүүх хуралдаанд уншиж сонсгодог.

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт гэж бий юу?

-Шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд сууж, хуралдаан дуусахаас өмнө өөрийн дүгнэлт өгнө Дүгнэлтэд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн ямар хэрэгт оролцож байгаа болон хэргийн үйл явдлыг товчхон бичиж, хэрэг үйлдэгдэхэд хэний буруу байсан талаар бичгээр дүгнэлт гаргадаг. Энэ дүгнэлтийн агуулга нь хэрэг болон хэргийн үйл явдлыг товчхон бичнэ. Мөн эрүүгийн хэргийн хувьд шүүгдэгчийн гэм буруугийн тухай. Иргэний хэргийн хувьд хариуцагч эсхүл нэхэмжлэгчийн гэм буруугийн тухай. Харин захиргааны хэргийн хувьд захиргааны үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар бичгээр дүгнэлтээ гаргадаг.

-Шүүх хуралдаан дууслаа. Шүүхийн иргэдийн төлөөлөгчид гүйцэтгэх ёстой бусад үүрэг байгаа юу?

-Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь нууц хадгалах. Шүүх хуралдаан даргалагч хуралдааныг хааснаар шүүхийн иргэдийн төлөөлөгчийн гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болно. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо дуусгавар болсон боловч төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг нууцлах үүрэг нь хэвээр хадгалагддаг.

Мөн хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр тухайн шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сэтгэл санаа болоод хувийн үнэлэмжид заавал нийцэх албагүй харин хуульд нийцсэн байх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь тодорхой ял шийтгэл хүлээсэн гэм буруутай этгээдийн өмнөөс шаналах, нөхцөл байдлыг өөр дээрээ тусгаж авч сэтгэл зүйгээ таагүй байдалд оруулахгүй байхыг хичээх хэрэгтэй байдаг.

-Иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглодог зүйлс бий юу?

-Бий. Шүүх хуралдааныг орхин явах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй байх. Шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэхгүй байх. Хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчтэй уулзах. Хэргийн талаар нотлох баримт цуглуулах. Өөрт нь итгэмжлэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг задруулах. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон талаар мэдээлэл өгөх хориотой байдаг.

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчвөл ямар хариуцлага хүлээх вэ?

-Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь санаатай болон болгоомжгүй, хайхрамжгүй ямар ч шалтгааны улмаас дээр дурдсан хориглох үйлдлүүдийг гаргах учиргүй. Хэрэв шүүхийн иргэдийн төлөөлөгч өөрийн үйл ажиллагаанд хориглох үйлдэл гаргасан тохиолдолд тухайн иргэдийн төлөөлөгчийн цаашид иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох эрхийг хасах арга хэмжээ авдаг. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон, эрх зүйн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд ажиллагаанд оролцох эрхээ хасуулах нь нэг талаас таныг хүлээсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан болохыг харуулахын зэрэгцээ нөгөө талаас Монгол Улсын иргэн танд олгосон нэгэн онцгой эрх, бас журамт үүргээ нэр төртэй биелүүлж чадаагүй болохыг илэрхийлэх тул нэн анхаарал болгоомжтой, хариуцлагатай хандах нь зүйтэй.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад шалтгаанаар шүүхийн үйл ажиллагаанд оролцохоос санаатайгаар зайлсхийсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Тэгвэл шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажилласнаар ямар хөлс урамшуулал авах вэ?

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмаар зохицуулдаг байгаа.

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн хараат бус, аюулгүй байдал, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн хараат бус байдал гэж байгаа юу?

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн хараат бус байдал гэдэг нь эрх зүйн хэрэг маргааны үйл баримт, хэргийн бодит байдлыг тогтоох, дүгнэлт гаргахдаа ямар нэг сэтгэлийн хөдлөл, хөндлөнгийн оролцоо, дарамт шахалтгүйгээр, аливаа хувийн ашиг сонирхол харахгүй байхыг хэлдэг. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох, дүгнэлт гаргах ажиллагаанд шүүгч, прокурор, өмгөөлөгч, хэргийн оролцогч болон өөр бусад ямар ч этгээд аливаа хэлбэрээр нөлөөлөх явдлыг хуулиар хориглодог. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг хөндлөнгөөс хэн ч, ямар ч хэлбэрээр нөлөөлөх эрхгүй болохыг сайтар ухамсарлаж, өөрийн хараат бус байдлаа хамгаалах, хөндлөнгийн нөлөөнд автахгүй байх чадвартай байх нь чухал юм.

Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.

Б.Мягмарсүрэн

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6